
Улаанбаатараас Америкийг зорин ниссэн Тамираагийн сууж явсан онгоц Берлин хотод түр саатаад нислэгээ үргэлжлүүлэв. Берлингээс хэд хэдэн зорчигч нэмэгдэж Иракийн хоёр хүн сууж явлаа. Тамираа
хэсэг зүүрмэглэж байтал хүмүүс том том дуугарах чимээнээр цочин сэрэв. Орчноо харж байтал хоёр хүн буу барьчихсан хүмүүсийг айлган сүрдүүлж байв. Гайхсан Тамираа юу болоод байгааг хажуудаа явсан
хүнээс лавлан асуухад – Берлингээс суусан хүмүүс дотроос хоёр Араб нөхөр онгоцыг барьцаалж эх орондоо буухыг шаардах шиг боллоо гэв. Тамираа хэдий Америкт сурч байгаа ч хамт суралцаж байсан Араб
оюутнаас Араб хэл заалган сурч байжээ. Тэрний хүчинд амархан сурч авсан байна. Өнөөх хоёр арабаар хоорондоо ярилцана – Эднийг бүгдийг нь хүйс тэмтрээд хаявал таарна гэж нэг нь хэлэхэд нөгөөх нь –
Арабад буучихаад хоёулаа алсын зайны буудлагаар онгоцыг агаарт нь дэлбэлчихнэ дээ гээд инээхэд өнөөх нь – Нээрээ тийм шүү. Саддам Хусейн толгойлогчид дуулгачихад л болоод явчихна шүү. Тэр болтол
эднийг нам дарах хэрэгтэй дээ. Тийм биз гэхэд – Харин тийм бид дэлхийг захирах цаг болжээ. Саддамын буян шүү гэж ярилцаж байхыг Тамираа төвөггүй ойлгов. Гэтэл нэг нь гэнэт Англиар – Та нар дотор Араб хэл мэдэх хүн байна уу гэж буугаа гозолзуулан асуухад хүмүүс бүгд толгой сэгсэрчээ. Тамираа бие засмаар санагдаж англиар – Уучлаарай эрхэм ээ би бие засах хэрэгтэй байна гэж англиар хэлэхэд нөгөө хоёрын нэг нь – Оо эрхэм залуу та өршөө. Та нар барьцаалагдсан гэдгээ мэдэхгүй байна уу? гэхэд Тамираа – Ойлгож байна аа. Гэхдээ бид чинь хүмүүс шүү дээ. Хэл амаа ойлголцож байж гэмээн та хоёр барьцаалагчдаа хүндлэх ёстой байх шүү. Боловсон орны иргэд гэдгээ энэ хүмүүст мэдэгдэх хэрэгтэй биз дээ гэхэд нэг сахалтай нөхөр нь нөгөө залуудаа –
Чи дагуулаад хамт орчихоод ир гэж хэлэв. Тамираа харваас түүнийг аргалчихаж болмоор санагдаж байв. Тамирааг нойлын өрөөнд ороод бие засахад өнөөх эр хамт ороод зогсож байснаа буугаа түр мөрөндөө зүүчихээд бие засахаар зогсож байхыг харсан Тамираа хурдан хөдөлж буугаар нь хоолойг нь боосоор байгаад ухаан алдуулав. Тэгээд түүний хувцасыг гялс тайлан өөрөө өмсчихөөд өнөөх эрийн гарыг ард нь дангинатал хүлээд мөн хоёр хөлийг нь боож тавиад аманд нь даавуу чихэж орилохооргүй болгов. Тэгээд өнөөх залууг нойлын хана налуулан суулгаад нойл руу буугаа чиглүүлж байгаад ганцхан буу дуугаргав. Залуу нүүрэндээ багтай байсан тул багийг нь зүүсэн Тамираа эргэн гарч ирэв. Нуруу чацуу биеэр адилхан байсан тул хувцас нь яг л таарч байлаа. Тамираа ирээд араб хэлээр – Новш чинь нойлд орчихоод намайг зодох гэхээр нь цааш нь харуулчихлаа. Зөв биз толгойлогч оо гэхэд өнөөх нь – Болж, болж.Чи зөв хөдөлжээ гэв. Тамираа буугаа барин хүмүүс дундуур явахдаа нүдээрээ ирмэн хуруугаа амандаа ойртуулан чимээгүй байхыг сануулж байв. Гэтэл өнөөх сахалт эр
Тамирааг нааш ир гэж дуудан очиход нь – Чи үйлчлэгчээс нь аяга ус аваад ирээч гэж хэлэв. Тамираа купей руу нь ороход нэг үйлчлэгч айсан байртай бүлтэгнэн сууж байв. Тамираа тэр бүсгүйд – Чимээгүй байгаарай би та нарыг хамгаалах арга сүвэгчилж байна шүү. Эд эх орондоо буухгүй гэж хэлээд ус аван гарав. Өнөөх сахалт ус уучихаад – Цааш нь тавьчих гээд Тамираад өгөхөд аягыг авсан Тамираа цааш нь хоёр алхаад купейн захад байх тавцан дээр тавьчихав. Тэгээд буцаж эргэн буугаа урдаа бариад зогсож байлаа. Өнөөх сахалт – Чи ингээд түр зогсож бай гэчихээд буугаа мөрлөн купей руу эргэх хооронд нь Тамираа гялс хөдөлж өнөөх сахалтын буугаар нь боомилон татаад хамтдаа гэдрэг унав. Сахалт муухай бархиран байснаа ухаан алдан муужрав. Тамираа гялс хөдлөн хөл гарыг нь хүлж баглаад багаа тайлан – Хүмүүс ээ одоо тайвшир. Хоёр араб өөрсдөө баригдсан нэг нь нойлд хүлээтэй байгаа гэснээ хоёр залууг дуудан Та хоёр тэр арабыг өргөөд ир гээд явуулав. Өнөөх хоёр залуу нойл руу ороод хүлээтэй арабыг авчирав. Тамираа буугаа хоёр залууд өгөөд хөдөлбөл өчиггүй буудчихаарай гэхдээ алж болохгүй шүү. Хөл гар луу нь буудаж шархдуулна шүү гэчихээд купей руу орж нисгэгчдэд – Хаашаа нисэж байна гэхэд ахмад нь –
Араб руу бид барьцаалагдсан шдээ гэхэд Тамираа учрыг хэлж ойлгуулан Америк руу явчих. Тэд эх орондоо буух учиргүй. Арабын Саддем Хусейн онгоцыг агаарт нь дэлбэлнэ. Олон хүний амь нас сүйднэ. Би Монгол хүн байна гэж өөрийгөө үзүүлж итгүүлжээ. Нисгэгчид баярлан зүгээ өөрчлөн Америкийг зорив. Тамираа эргэж гарч иртэл сахалт арабын халаасанд утас дуугарав. Тамираа гялс багаа зүүн хүмүүсийг чимээгүй байхыг сануулаад утсыг аван үзвэл дуудлага байлаа. Утасны цаанаас – Орж ирэх болж байна уу. Бид хүлээж байна гэх эрэгтэй хүн дуугарахад Тамираа араб хэлээр – Гурван цагийн дараа бууна гэж хэлэв. Энэ гурван цагийн хугацаанд онгоц америкт газардсан байх бөгөөд Америкийн цагдаагийн газарт яаралтай дуудлага өгөн онгоцыг барьцаалахыг оролдсон хоёр арабыг баривчилсан тул онгоц буунгуут арабуудыг баривчлан хорино уу хэмээн мэдэгдэл хүргүүллээ. Тамираа нөгөө хоёр арабыг харж суутал залуу нь эргээд сэхэв. Тэгээд нүдээ бүлтэлзүүлэн хүмүүсийг харснаа буутай хоёр залууг хараад толгой гудайлгав. Тамираа өнөөх залууг дахин ухаан алдуулав. Хоёр арабыг сэргэнгүүт ухаан алдуулсаар америкт газардлаа.
Вашингтоны нисэх буудалд онгоцыг газардахад цагдаагийн хоёр машин давхин орж ирээд хоёр арабыг авч явсан бөгөөд америкийн сурвалжлагч нар цугласан байсан тул арабуудыг барихад тусалж дэмжсэн Тамираагаас ярилцлага авчээ. Төд удалгүй нисэх буудалд ерөнхийлөгчийн тушаал ирж Тамирааг цагаан ордон луу хамгаалалттай авч явжээ. Америкийн ерөнхийлөгч Клинтон Тамирааг хүлээн авч уулзан эр зоригийг нь үнэлэн алтан медаль болон 1 сая америк доллараар шагнаад сургуульд нь үнэгүй суралцуулах шийдвэр гаргажээ. * Мядагмаа өглөө эртлэн сэрээд цай чанаж хоол хийгээд хадмуудаа ажилд нь гаргав. Тэгээд том өрөөнд зурагт үзээд мэдээ сонсож байтал Тамираа гарч байв. Гайхан сонсож суусаар нөхрөөрөө бахархах сэтгэл төрж уйлж байтал Маралаа орж ирээд – Хүүе аниа яасан бэ гэтэл зурагт руу заагаад – Ах чинь зурагтаар гарч байна. Нисэж явсан онгоц нь Берлинд саатаад тэндээс хоёр араб нөхөр суусан биш онгоцыг барьцаалжээ. Гэтэл Тамираа маань овжин арга сэдэж хоёр арабыг барьж аваад Америкийн цагдаагийн албанд өгчихөж. Бас болоогүй Америкийн ерөнхийлөгч Тамираагийн эр зоригийг үнэлээд алтан гадас одон 1 сая төгрөгөөр шагнаад зогсохгүй сургуульд нь үнэ төлбөргүй сургахаар болжээ. Эгч нь ханиараа бахархаад баярлаж сууна гэв. Маралаа энэ бүгдийг сонсоод чихэндээ итгэсэнгүй –

Үнэн юм уу аниа гэнгүүтээ өрөө рүүгээ гүйн орж утсаа аван эргэж ирснээ интернетээр орвол бөөн сенсааци байхыг үзээд – Аниа та фэйсбүүкээр орооч бөөн сенсааци байна шдээ. Таны зөв байж гээд Мядагмааг тэврэн баярлан байв. Гэтэл Мядагмаагийн утас дуугарав. Мядагмаа утсаа автал Батхуяг залгаж байв. Харилцуураа автал Батхуяг – Миний дүү Тамираа сая зурагтаар гарлаа гэтэл Мядагмаа – Тийм ээ ах аа. Би харлаа. Ханьдаа баярлаад л сууж байна гэв. Мядагмаа тэр өдөр үнэхээр баяртай байлаа. Түүний утсанд өдөржингөө дуудлага ирсээр байлаа. Оройхон хадам аав ээж хоёр нь баярласан хоёр хүн орж ирээд бүгд баярлалдан хүүгээрээ, ханиараа, ахаараа бахархан байх нь сайхан байлаа.
Эрхэмбаяр – Миний хүү ямар том зүрхтэй байна аа ханиа. Алдаа гаргаад алуулчихаагүй нь их юм гэхэд Гүнсэлмаа – Харин тийм ээ. Гэхдээ зөв сэтгэж зөв хөдлөснөөр амьд мэнд байж бүр шагнуулан үнэгүй суралцах боломжийг олж авсан байна шүү дээ. – Хэлээд юухэв. Хүүгээрээ бахархаж байна шүү гээд Эрхэмбаяр инээмсэглэн байв. Яг энэ үед Мядагмаагийн утсанд чатны дуудлага орж ирэх нь тэр. Мядагмаа утсаа хартал

Тамираа залгаж байв. Хэдий цагийн зөрүү хол ч Америкт өглөөний 7;00 цаг болж Тамираа сэрэнгүүтээ хань руугаа залгасан нь тэр байлаа. Мядагмаа дуудлагыг хүлээн авч бүгдээрээ Тамираатай ярьж баяр хүргэцгээлээ. Тамираа – Аав , ээж, хань, дүү нар минь би сургуулиа төгсөөд л та нар дээрээ давхиад очно оо гээд нулимсаа арчиж байлаа. Мядагмаа ч жирэмсэн гэдгээ хэлж Тамирааг баярлуулжээ.
Үргэлжлэл бий…..