Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 24-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 24-Р ХЭСЭГ

2 секунд уншина
0
0
309

Намар болж оюутан сурагчдын хичээл эхлэх цаг хаяанд ирэх үеэр Тамираа Америк руугаа буцахаар болов. Аав ээж ах дүүсээрээ үдүүлэн нисэх онгоцны буудалд байх бөгөөд Мядагмаа ч ирсэн байлаа. Сүй

тавилцсан хайрт хосууд бусдаас жаахан зайдуухан сууж байв. Тамираа – Хайрт минь ганцхан жил тэсээрэй. Хайр нь сургуулиа төгсөөд л ирнэ шдээ. Тэгээд хоёулаа жаргалтай сайхан амьдарна шүү. –

Чамайгаа явчихаар би их л санана даа гээд Мядагмаа хэлээд санаа алдав. – Зүгээр ээ хайр аа. Би ч гэсэн чамайгаа санана. Тэгээд ч одоо гар утасаараа мессенжирдээд хоёр биенээ хараад ярилцаад байвал болно

шүү дээ – Тийм дээ. Очоод сургуулиа сайн сураад төгсөөд ирээрэй хайр аа. Чи минь миний ирээдүйн хань шүү дээ. Хайртай шүү чамдаа гэж Мядагмаа хэлээд инээв. Тамираа хүмүүсийн нүд хариулж байгаад

түүнийг үнсээд – Би ч гэсэн чамдаа хайртай. Чи минь сайн сууж байгаарай. Удсангүй нисэхийн чанга яригчаар Америк нисэх зорчигчид онгоцондоо сууна уу? онгоц 10 минутын дараа хөөрнө гэж

зарлав. Тамираагийн аав ээж нь хүүгээ үнсээд Тамираа ч дүү нараа үнсээд ачаагаа аван цааш ороод эргэж харан гараараа даллав. – Баяртай эх орон ээж аав амраг хань дүү нар минь. Би удахгүй ээ жилийн дараа буцаад ирнэ гэж сэтгэлдээ шивнээд орчихов. Үр хүүхэд хань ижил анд найз гээд үдэж буй монгол хүмүүс олон байх бөгөөд бүгд л нулимстай нүдээр үдэцгээж байлаа. Мядагмаа уйлахгүйг хичээх боловч Тамираад чи аав болсон шүү гэж хэлж чадалгүй нисгэсэн ч сэтгэлдээ шивнэн байлаа. Онгоц хөөрч нисэхийн гадаа зогсогсод гараараа даллацгаана. Мядагмаа машинтай бөгөөд түүний машинд Тамираагийн хоёр дүү нь суучихсан байв. Аав ээж нь өөрсдөө машиндаа суугаад хөдөлцгөөв. Гэртээ ирцгээж бүгдээрээ жаахан уйтгарлан сууцгааж байв. Тамираагийн ээж – Заза хүүгээ үдчихлээ. Бэр минь сэтгэлээ бүү чилээ.

Сайндаа л 10 сар орчим болоод л ирнэ шүү дээ. Одоо бүгдээрээ тоглоцгооё доо гээд хөзөр гарган ширээн дээр тавив. Эрхэмбаяр хөзөр аван хольж сууснаа – Тийм дээ миний ханийн зөв шүү. Миний охин хөгжилтэй шдээ алив нааш суучих тоглоё гэв. Мядагмаа хадам аав ээжийгээ харан нулимстай нүдээр ширтэж байснаа нулимсаа алгаараа арчин – Та хоёрыгоо зовоосон бол уучлаарай аав аа, ээж ээ. Тамираа маань очингуутаа чатаар ярина гэсээн гэж хэлснээ – Аав та булхайцахгүй шүү гээд инээхэд бүгд инээлдэв. Тэд тавуулаа тул муушиг тоглохоор болов. Тамираа байхад зургуулаа талцаад зөндөө тоглодог байлаа. Аав нь хааяа булхайцан байж тоглодог ч хожигдчихдог байжээ. Гүнсэлмаа – Миний охины аав ээж нь сайн уу.? Ойрд ярьсан уу? гэхэд Мядагмаа – Саяхан ярьсан сайн байна лээ. Аав маань намайг нөхөртэй боллоо гээд бөөн баяр болсон хүн инээгээд л байна лээ гэхэд – Тэгэлгүй яахав. Үрээ гэсэн эцгийн сэтгэл шүү дээ гэж Гүнсэлмаа хэлэв. Тамираагийн эмэгтэй дүү Марал-Эрдэнэ – Аниа та одооноос энд манайд амьдарна тээ гэхэд Мядагмаа түүний толгойг илбээд – Тэгнээ дүү минь.

Тэгээд ч энд ахын чинь хүүхэд бойжиж байгаа гэхэд Гүнсэлмаа дуу алдан түүнийг тэвэрч – Хүүе охин минь тийм үү. Ямар гоё мэдээ вэ. Ханиа чи бид хоёр өвөө эмээ болчихсон байна шдээ гэхэд – За баяр хүргэе охин минь. Болгоомжтой байгаарай за. Аав нь ачдаа зориулж эсгийгээр үнэг хайчилж өгнө өө гэв. Мядагмаа хэнд ч хэлээгүй байсан бөгөөд хадмуудаа баярлуулсандаа сэтгэл нь хангалуун байлаа. Маралаа – Аниа би таньтай хамт унтаж болох уу гэхэд Гүнсэлмаа – Эгч нь бие жирэмсэн болохоор болохгүй шдээ. Тэгээд ч чи шөнө нойрондоо тийчигнэдэг хүн. Эгчийгээ зовоохын нэмэр. Миний охин чинь одоо том болж байгаа шдээ. Удахгүй аниа шигээ айлын бэр болчихоод бас л ингээд сууж байх хүн шүү гэхэд Маралаа – Би хүнтэй суухгүй ээ гэхэд бүгд түүнийг шоолон инээв. Тамираагийн эрэгтэй дүүг Түмэнжаргал гэдэг бөгөөд гэрийнхэн түүнийг Түмээ гэдэг байв. Түмээ одоо 10 р ангид сурдаг билээ. – Маралаа миний дүү хэзээ том болно доо айн. Хүний тавилан гэж юм байдаг шдээ гэхэд аав нь – Миний хүү чинь ёстой том хүн болжээ. Ухаантай юм гэхэд Гүнсэлмаа – Ээж нь ухаалаг юм чинь гэхэд

Мядагмаа инээж – Аргагүй л ээжийн хүүхдүүд юм аа гэхэд мөн л бүгд инээлдэв. Тэд тоглож суусаар нэлээн удаан суув. Орой болж Гүнсэлмаа хоолоо хийе дээ гээд босоход Мядагмаа – Ээж та амарч бай. Би та нартаа хоол хийж өгье дөө. Гайгүй байсан дээрээ та хэддээ гарынхаа хоолыг хийж өгч байя гэтэл Эрхэмбаяр – Нээрээ бэрийнхээ гарын хоолыг идэж үзье. Ханийнхаа хоолыг хориод жил идлээ гэхэд Гүнсэлмаа – Одоо голдог болоо юу гэж гомдонгуй аястай хэлэхэд Эрхэмбаяр – За юу гэж дээ. Миний хань ч гоё хоол хийдэг шүү гэж хэлэв. Мядагмаа гал тогоо ороод хоол бэлдэж эхлэв. Анх удаа хадмууддаа хийж өгөх юм чинь сайхан гуляш хийе гэж бодоод мах гаргаж тавиад будаа агшаав. Эрхэмбаяр буйдан дээр хэвтэж зурагт харж байв. Гүнсэлмаа нөхрийнхөө толгой талд зөөлөн сандалд суун бас зурагт үзнэ. Маралаа энэ жил 7-р ангид орох бөгөөд хийсэн юмгүй утсаа харан сууна. Түмээ харин усанд орохоор ариун цэврийн өрөө рүү оржээ. Гүнсэлмаа – Өвгөөн Тамираагаа ирэхээр байр авч өгье дөө тээ. Айл гэр толгойлж байгаа юм чинь гэхэд Эрхэмбаяр – Би бас бодоод л байгаа. Нээрээ тэгье дээ.

Харин бэрд битгий хэлээрэй. Энэ хоёртоо гэнэтийн бэлэг барья гэж зөөлөн хэлэхэд Гүнсэлмаа – Нээрээ тэгвэл гоё доо тээ. За би хэлэхгүй ээ гэж зөөлөн хэлэв. Удсангүй Мядагмаа оал тогооноос гарч ирээд – Хоолоо идээрэй гэж хэлэхэд Эрхэмбаяр өндийн босож ирээд – за тэгье гэв. Бүгдээрээ гал тогоондоо орж ирэн сууцгаахад Эрхэмбаяр -Түмээ хаачив гэхэд Гүнсэлмаа – Усанд орж байна аа. Одоо гарч ирэх биз гэв. Мядагмаа хоол таваглан эхлээд хадам аавдаа тэгээд ээждээ тэгээд дүүдээ өгөөд өөртөө таваглан тавиад сууснаа – Түмээг гарч ирэхээр нь таваглаж өгье. Халуунаар нь байлгасан нь дээр гэж хэлэв. Эрхэмбаяр хоолноос нэг халбагадан үмхсэнээ – Хөөх манай бэр чинь мэргэжлийн тогооч гэмээр юм байна. Ямар гоё амттай болоо вэ гэж магтахад Мядагмаа – Баярлалаа аав аа гэв. Гүнсэлмаа ус ууж сууснаа хоолноос нэг халбагадан идсэнээ – Миний охин чинь мундаг юм аа. Хоол гоё болжээ. Хаана ингэж хийж сурав даа гэхэд Мядагмаа – Баярлалаа ээж ээ. Хаана сурах вэ дээ. Гэртээ байхдаа багаасаа янз янзын хоол хийж их л оролддог байсан юм аа. Сүүлийн үед интернетээс хоолны жор олж уншиж тэрний дагуу хийж үзсээр байгаад сурсан даа гэв. Гүнсэлмаа – Мундаг юм аа. Аргагүй л ажилсаг хүүхэд байна гэж магтав. Тэднийг хоолоо идээд бараг дуусч байтал Түмээ уснаас гарч ирээд гал тогооны өрөө рүү шагайхад түүнийг харсан Мядагмаа – Миний дүү хувцасаа өмсөөд хоолоо ид гэж хэлэв.

Түмээ өрөө рүүгээ орон хувцаслаад гал тогоонд орж ирлээ. Мядагмаа босон хоол таваглаад тавьж өгөхөд Түмээ – Хөөх эгч гуляш хийсэн юм уу. Ямар гоё үнэртэж байна аа гэснээ халбагадан идээд – Мммм яасан гоё амттай юм бэ? гэснээ эрхийгээ гозойлгов. Маралаа – Аниа ч гоё хоол хийгээд аав ээж хоёр амаа мэдэхгүй магтаад л бас та ч гэсэн магтаад л гэхэд Түмээ – Чи бас л магтсан байлгүй гэхэд бүгд инээлдэв. Маралаа – Мэдээж шдээ магталгүй яахийн. Тэнэг юм уу та гэхэд Эрхэмбаяр охин руугаа харснаа –

Ахыгаа тэгж дууддаг нь яаж байгаа юм гэж зандрангуй хэлэхэд Маралаа – За уучлаарай аав аа. Охины чинь буруу гээд тонгойв. Түмээ – За яахав дээ ааваа Тийм юм байж л байдаг шдээ гэхэд Эрхэмбаяр – Дуу чи дүүгээ өмөөрлөө гээд ямар ашигтай юм. Тийм бүдүүлэг үг гэж юу байсан юм. Ах захаа мэдэж сур таануус. Ёс бус үг хэлж бай гэж сургасан уу гэж уурсангуй өгүүлээд босож том өрөө рүү орон зурагт харан хэвтэв.

Гүнсэлмаа охиноо сүрхий харснаа – Ах захаа хүндэлж бай гэж би чамд хэлдэг байх аа гэснээ том өрөө рүү орчихов. Мядагмаа аяга тавгаа угааж цэвэрлэчихээд том өрөөнд орж ирэн буйдангийн сандалд суугаад зурагт үзэв. Аав ээждээ аашлуулсан Маралаа ахаасаа уучлал гуйгаад – Дүүгээ уучлаарай. Дахиж таныг тэгж хэлэхгүй ээ гээд өрөө рүүгээ оров. Түмээ хоолоо идчихээд аяга тавгаа угааж тавиад өрөө рүүгээ орлоо. Үргэлжлэл бий …

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *