Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 23-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 23-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
406

Энэ өдрөөс хойш 14 хоногийн дараа виз бүтэж Наранбаяр Батхуяг , Болормаа хоёрыг дагуулан Солонгос улсыг зорьсон бөгөөд нэгэн том эмнэлэгт Болормааг хэвтүүлж эмчлүүлэхээр болон сахиураар Батхуяг

хамт байлаа. Хаа очиж Батхуяг Болормаа хоёр хэлний авъяастай тул солонгос хэлийг амархан сурч ойр зуурын зүйл ярилцахтай болоод авав. Батхуяг ардаа бас санаа зовнино. Гурван хүүхдээ хэдий

Наранчимэгт даатгаж үлдээсэн ч яажшуухан байгаа бол гэхээс заримдаа хүүхдүүдээ санадаг байв. Эхний долоо хоногт нэг их сүртэй эмчилгээ гэж юм хийгээгүй бөгөөд хоёр дох долоо хоногоос

шинжилгээ авчээ. Наранбаяр тэр хоёрыг хааяа эргэж тойронгоо хувийн ажлаа амжуулж байв. Тэгээд нэг өдөр эргэж ирчихээд Батхуягт – Ах нь Монгол руу явлаа. Гэхдээ нэг их удахгүй буцаж ирнэ. Чамайг

эмчээс нь асууж байгаад гадуур байлгахаар шийдсэн шүү. Өнөө орой хоёулаа миний байрладаг байранд очъё. Чи тэнд байрлаад ханиа эргэж тойрч байж болно шүү гэв. Батхуяг ч долгой дохин зөвшөөрч –

Би гадуур байж болох юм бол ажил хийж болох болов уу – Чи өвчтөний асрагч нэрээр яваа болохоор яадаг юм бол? ах нь сайн мэдэхгүй л байна. Юутай ч би таньдаг хүн амьтанаас асууж үзье – Дүү нь танд их л дараа болж байна шү. Ямартаа ч ханиа эдгээж авах минь – Хань нь эдгэнэ ээ дүү минь. Солонгос чинь хөгжилтэй орон болохоор эмч нар нь ч бас сайн хүмүүс байх. – Баярлалаа ах аа. Та байгаагүй бол би ч харсаар сууж байгаад ханиа алдах байсан биз – Юу гэсэн үг вэ? Дүүдээ туслахгүй бол ёстой муухай юм болно биз. Битгий сэтгэлээ зовоогоод бай мэдэв үү.? – За ах аа баярлалаа. Ах дүү хоёр ийн ярилцаад Наранбаяр гарчээ.

Оройхон Наранбаяр тор дүүрэн юм барьчихсан хүрч ирээд Болормаад өгч – Миний дүү сэтгэлийн тэнхээтэй байдаг юм шүү гэжээ. Тэгээд эмчлэгч эмчтэй уулзахаар өрөөнд нь очиж ярилцаж сууж байгаад ирэв. Батхуяг – За эмч юу гэж байна ах аа гэтэл хоёулаа гаръя гэж хэлээд гадаа гаран сандалд сууж тамхи асааж аваад Наранбаяр – Миний дүү чи их хүлцэнгүй тайван хүн. Тиймээс ах нь чамд хэлэхэд хавдар бүх биед нь тархсан учир эмчлэхэд хүнд байна гэнэ ээ. Юутай ч дөрөв хоногийн дараа хагалгаанд оруулъя гэсэн. Тэгээд дараа нь яахыг нь харъя гэж байна. Хавдар их эртнээс эхэлсэн байна. Тэрнийгээ мэдэлгүй хэт удаашруулсан байна гэнэ ээ. Тэгэхээр ямартаа ч хагалгаа үр дүнтэй болоосой гэж л найдъя. Чи маргаашнаас эхлэн өглөө бүр дэлгүүрээс сүү аваад төрсөн нутгийнхаа зүг өргөл өргөж бай. Нутгийн уулс хаа ч явсан түшдэг гэдэг шүү. Бэр Хэнтийнх болохоор Хан Хэнтий минь хайрт үрээ авралдаа багтааж хайрла гэж залбираарай гэж хэлэв. Батхуяг энэ бүгдийг сонсоод сэтгэл нь гунигтай байсан хэдий ч – За ах аа. Дүү нь хичээнэ ээ гэж хэлээд сэмхэн нулимсаа арчив. Тэр хоёр дотогшоо орон Наранбаяр Болормаад – Батхуягийг гадуур байлга гэж эмч хэллээ.

Тэгэхээр ах нь байрладаг газраа Батхуягыг байршуулъя даа. Би нутаг руу явахаар болчихлоо. Гэхдээ удахгүй эргэж ирнэ ээ гэж хэлэв. Болормаа – Эмч тэгж хэлсэн бол яах вэ. Тэгээд ч одоохондоо гайгүй байгаа юм чинь болох биз дээ ах аа гэв. Наранбаяр тортой зүйлсээ задлан жимс болон ундаа ус тэргүүтнийг гаргаж Болормаагийн шүүгээнд хийгээд – Миний дүү ууж идэх юмаа дуусвал нөхөртөө хэлээд авхуулж байгаарай гэж хэлээд Батхуягийг дагуулан гарав. Тэр хоёр такси барин Наранбаярын байранд ирэв. Дотроо тохьтой тун ч дажгүй цэвэрхэн байр байлаа. Наранбаяр дүүдээ бүх юмаа сайн зааж өгөөд өргөлөө мартав гэж захиад маргааш өглөөний нислэгээр буцжээ. Батхуяг ахынхаа хэлснээр өглөө бүр сүү авч өргөл өргөдөг болов. Тэгээд өглөө орой хоёрт л Болормааг эргэж байлаа. Гурав дахь өдөр нь Болормаа хагалгаанд орж тэр өдөр Батхуяг эмнэлэгээс холдсонгүй. Хагалгаа 5 цаг орчим үргэлжилж үдээс хойш Болормааг өрөөнд нь оруулж ирлээ. Түүний царай их л тааруухан харагдаж байв. Батхуяг сувилагч бүсгүйтэй дохио зангаа болон мэддэг хэл усаа ашиглан нэвтрэлцэж байж дэргэд нь хонохоор болов. Болормаа тайван нойрсож байлаа.

Өглөө болов. Батхуяг эмнэлэгээс түр гарч ойролцоохон дэлгүүрээс сүү аван өргөлөө өргөчихөөд орж ирэхэд Болормаа босоод суучихсан байв. Болормаа – Хайр аа намайг эмнэлэгээс гарч болно гэж дөнгөж сая сувилагч нь хэлээд явлаа гэхэд – Ийм хурдан уу. Ядаж чи минь долоо хоног байя гэж хэлж амжсангүй юу гэхэд – Би хэлсээн. Тэгсэн чинь эмчилгээ сайн болсон. Та нөхөртөө хэлж ойлгуулаарай гэсэн гэв. – Аан за тэгвэл хоёулаа гарах уу даа. Би очоод тооцоогоо хийчихээд ирье гээд эмч дээр нь очиж – Манай хүний бие цаашид яах бол? гэж хазгай муруй хэлээр солонгосоор асуувал эмч инээснээ – Танай хүн хэсэгтээ гайгүй болно. Ер нь бол байнга гэртээ байж өөртөө анхааралтай байхыг зөвлөж байна. Та ч гэсэн эхнэртээ байнга санаа тавьж байгаарай гэж цэвэр монгол хэлээр хэлэхэд Батхуяг гайхаснаа – Та монголоор ярьдаг байсан юм уу гэхэд эмч – Би уг нь Монгол хүн лдээ. Чамайг солонгосоор алдаатай ярихад чинь инээд хүрээд инээчихсэн юм аа уучлаарай. Би энд ажиллаад 9 жил болж байна. Удахгүй монголдоо очиж хувийн эмнэлэг нээх бодолтой байгаа. Тэр үед та эхнэрээ над дээр авчирч үзүүлж байгаарай. Аан тийм одоо төлбөр тооцоо хийгдсэн байгаа тул төлбөрт нь битгий санаа зовоорой. Ах чинь хийчихсэн шдээ гэж хэлэв. Батхуяг эмчид баярлаж талархснаа илэрхийлээд Болормааг аван эмнэлэгээс гарчээ. Тэр хоёр ахыгаа ирэхийг хүлээж байв.

Батхуяг – Ханиа энэ Солонгос улс чинь их л гоё хөгжсөн улс байна шүү. Чи минь тэрийг хар даа. Байгаль нь хүртэл нутаг санагдуулам гоё юм аа гээд цонхоор заав. Болормаа ханийнхаа заасан зүгт харвал үнэхээр гоё харагдаж байлаа. Долоо хоног орчмын дараа Наранбаяр хүрч ирээд тэр хоёрыг харан баярлаж – Миний дүүгийн бие гайгүй болоо юу. За ашгүй дээ. Ах нь санаа зовж л байлаа гээд тэврэн үнсжээ. Тэгээд – Ах нь энд хэд хоног саатна. Та хоёр минь нутаг буцъя гэвэл маргааш өглөөний нислэгээр явуулж өгье тэгэх үү гэхэд Болормаа – Тэгье лдээ. Эндхийн хоол унданд нэг л дасаж өгөхгүй бас нутаг санагдаад дээр нь хүүхдүүдээ ч санаж байна гэв. Маргааш өглөөний нислэгээр тэр хоёр нисч үд дундын үед Улаанбаатарт газардав. Тэр хоёр нисэхээс такси барин гэртээ ирэв. Тэгээд Болормааг Батхуяг – Чи минь хэвтэж бай. Би яваад хүүхдүүдээ аваад ирье гэж хэлээд гарав. Мөнхболдын хаалга цохиход Наранзаяа хаалга тайлж өгснөө – Хүүе ах аа ирчихсэн юм уу. Бидэнд хэл өгөхгүй яасийн гэснээ Ыатхуягийн ар орчмыг харснаа – Болормаа эгч яасийн арай… гээд царайгаа барайлгахад – Эгч нь зүгээр ээ. Гэртээ байгаа. Ах нь хүүхдүүдээ авахаар ирлээ гээд дотогшоо оров. Цаанаас Наранчимэг гарч ирснээ – Өө ах та хоёр минь ирчихээ юу. Ямар хурдан яваад ирэв ээ гэж асуухад –

Харин тэглээ. Явж явж сайн монгол эмч таараад ханийг маань хурдан эмчилж өглөө шдээ. Тэр хүний ачаар миний хань босож ирлээ гэж хэлэнгээ зочдын өрөөнд оров. Чимгээ гал тогоо руу орон цай аягалаад тавагтай идээ барин Батхуягийн өмнө тавиад – За тэгээд… Солонгос улс ямархуу байна даа. Сонин сайхнаас яриач ах гэв. Батхуяг – Үнэхээр сайхан орон байна шүү. Өндөр өндөр байшингуудтай байгаль нь хүртэл манай нутаг санагдуулам өндөр уул нуруудтай дажгүй улс байна лээ гэв. – Заяа миний дүү гялс хэдэн бууз жигнээдэхээч ах нутгийнхаа хоолыг санасан л байлгүй дээ. Хурдал гэхэд Заяа үүдээр шагайснаа за одоохон гээд эргэв. – Болороо эгчийн бие гайгүй юу? гэхэд – Одоо зүгээр ээ. Хагалгаанд 5 цаг гаруй ороод гарч ирсэн. Цаашид сайн анхааралтай бай дахиж магадгүй байх гэж хэлсэн дээ. Харин та нар эгчдээ хэлж болохгүй шүү гэж Батхуяг захив. – Бид нар юу боллоо гэж хэлэхэв дээ ах аа. Гаднаас Мядагмаа орж ирээд ахыгаа харан баярлаад гүйн ирж тэврээд – Хоёр сар орчим хараагүй таныг санасан байна шүү гээд эрхлэв.

Чимгээ – Манай Мядагаа ч ёстой ахын дүү юмаа. Эрхлээд л гэхэд Мядагмаа ахаасаа зай аван сууснаа – За эгч ээ уучлаарай. Хамт өссөн болохоор л ахдаа амь шүү дээ гээд инээв. Батхуяг – Зүгээр ээ Чимгээ. Бид бүгдээрээ л ах дүүс шүү дээ. Би чинь дүүгээ багаас нь л хайрлаж өссөн ч гэлээ та хэдийгээ би төрсөн дүү шигээ хайрладаг шүү гэв. Чимгээ – Зүгээр ээ ах аа би л Мядгаагаар тоглож байхгүй юу. Таныг мэднэ шдээ гэв. Тэгснээ цаг руу хараад – Өө хүүхдүүд гадаа тоглож байгаа шдээ. Мядагаа миний дүү гараад дүү нараа оруулаад ирээч. Эгч нь давхар болохоор юу юугүй төрчих гээд байгаа юм шиг санагдах юм гэв. Мядагмаа за гээд босч гарав. Удсангүй бууз бэлэн болж Заяа таваг дүүрэн бууз Батхуягийн өмнө тавиад – За ах нутгийн хоолоо санаа биз. Цохиод бай ах аа гээд инээхэд Чимгээ түүнийг ёворсноо – Цохиод бай байхдаа яахав дээ. Наад үгээ мэдэж яриач хоол ид гэж хэлэхгүй юу чи гэж зандрангуй хэлэхэд Заяа инээснээ – За лдаа уучлаарай эгч ээ гэв. Батхуяг хэдэн бууз аягандаа хийгээд нэгийг үмхээд – Нээрээ л нутгийнхаа хоолыг саналаа шүү гэхэд Чимгээ – Тэгэлгүй яахав. Ид ид ах минь

Төд удсангүй хаалганы хонх дуугарахад Заяа очиж тайлав. Гаднаас хүүхдүүд шуугилдан орж ирээд өрөө лүүгээ орцгоов. Батхуягийн хоёр хүү аавыгаа харчихаад гүйн ирж тэврэхэд хоёр хүүгээ үнсээд – Дүү нь хаана байна гэхэд – Мядагаа эгч тэврээд орж ирсэн шдээ гэж хэлэв. Ариун цэврийн өрөөнд гар нүүрийг нь угаагаад гарч ирсэн Мядагмаа зочны өрөөнд орж ирээд охиныг аавынх нь өвөр дээр тавиад – Танай хоёр хүү чинь дүүгээ сайн асардаг юм аа даа. Савлуур дээр суулгачихсан хоёр талд нь зогсчихоод зөөлөн хөдөлгөж байхыг харлаа гэхэд Батхуяг – Гэртээ сайн хардаг юмаа. Хоёулаа булаацалдаад л тэвэрдэг шдээ. – Өө тийм үү мундаг юм аа гэж Мядагаа хэлэв. Батхуяг жаал бууз идэж аваад – За ах нь явъя даа. Хүүхдүүдээ авахаар ирсэн юм аа гээд хүүхдүүдээ хувцаслан гарч машиндаа суулгаад гэртээ ирэв. Өөрийнхөө түлхүүрээр гэрээ онгойлгоод орж ирэн гадуур хувцасаа тайлан өлгөөд таавчиг углан хүүхдүүдээ дагуулан том өрөөндөө орж ирэхэд Болормаа босоод суучихсан зурагт үзэж байв. –

Өө чи минь унтсан уу гэхэд – Хэсэгхээн зүүрмэглээд сэрчихлээ хө гэснээ хүүхдүүдээ тэврэн үнсээд багыгаа өвөр дээрээ суулган духыг нь үнэрлэснээ – Миний охин хэзээ нэг том болно оо гэхэд ээжийнхээ энгэрт наалдсан охин энгэр лүү нь гараа хийж мөөмийг нь барив. – Хар даа тэр. Мөөмөө санасан бололтой гээд Болормааг инээхэд Батхуяг – Хэхэ хүүхэд ийм дээрээ л хөөрхөн юм аа гэв. Болормаа мөөмөө гарган ирэхэд охин нь алгаараа тэмтэрч арчих маяг үзүүлснээ үмхлэн авлаа. Батхуяг эхнэр охин хоёроо харж байснаа –

Хөөрхий дөө миний охин чинь ээжийнхээ мөөмийг л их санаж дээ гэв. Одоо ой дөнгөж хүрч буй охин нь яриа ойлгохгүй тул дэмий л мөөмөө ээлжлэн үмхлэн байв. Батхуяг – Хайр аа чи минь ямар хоол идмээр байна. Би хоол хийгээдэхье гэхэд – Бууз идье. Нутгийнхаа хоолыг их саналаа шүү гэхэд Батхуяг – За тэгвэл гялс дэлгүүр орчихоод ирье гээд өндийв. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *