Home Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 22-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 22-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,137

Болормаа нэг өдөр ажил дээрээ компьютерийн ард сууж байгаад ухаан алдан унахад Батхуяг сандарч эмнэлэгт хүргэжээ. Яагаад ухаан алдсаныг нь эмчээс лавлаж асуухад савны хавдар байж магадгүй юм ,

эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн нь дээр бололтой гээд маргааш нь гаргажээ. Батхуяг ханьдаа санаа нь зовнин маргааш нь эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг орж үзүүлэв. Батхуяг эмчээс нь амин

хувиасаа гуйж сайн үзэж харж өгөөч гэж хүсжээ. Эмнэлэгийн коридорт Батхуяг бодол болон суув. ” Тэр жил Булганд очиход нөгөө эмээ намайг ханьдаа сайн анхаарал хандуулаарай гэж байсан сан.

Хань минь гайгүй байгаад байхаар нь зүгээр юм болов уу гэж бодон хайнга хандсанаас бүх юм боллоо. Би гэдэг хүн ер нь ханьдаа халамж бага тавиад байж мэдэх л юм. Үүнээс хойш ханьдаа жаахан анхаарч

байя даа ,, гэж бодож суутал Болормаа гарч ирэв. Батхуяг ханиа харахад царай нь жаахан бүрсгэрдүү харагдаж байлаа. – Миний хань хэд хоног гэртээ амарч ав даа. Ажил , ажил гэсээр байгаад ядаргаанд

орох нь байна шүү. Наад царай зүс чинь нэг л тааруухан байна гээд гэр лүүгээ явав. Замдаа – Эмч юу гэсэн бэ? гэхэд Болормаа – Жаахан савны хавдар байна. Гэхдээ гайгүй гэсэн. Ирэх долоо хоногоос дахин ирж үзүүлээрэй гэж хэллээ гэв. – Одоо чи минь нэг хэсэгтээ гэртээ амар даа. Өвгөн чинь ажил төрлөө өөрөө зохицуулъя даа. Наад бие хаагаа сайн эмчлүүлж авахгүй бол болохгүй шүү хань минь. – Надгүйгээр ажлаа дийлэх юм уу? – Аргалаад хийж болох байлгүй дээ. Болохгүй бол өөр хүн түр авчихъя лдаа. Чи минь эрүүл байвал миний санаа амарна шүү дээ. – Тийм нь ч тийм лдээ. Гэхдээ одоохондоо ажлаа хийж болно гэж эмч хэлсэн – Ажил яах вэ ханиа. Амь биш заяа биш. Эрүүл л байвал ажлыг бол хэзээ ч хийж болно. Тэгээд ч ямар улсын чухал алба биш хувийнх юм чинь.

Батхуягыг нэг зөрүүдлэхээрээ өөрөөрөө байхыг хүсдэгийг нь Болормаа мэддэг болохоор – Тэгвэл чи минь өөрөө л мэд дээ гэв. Үнэндээ Болормаа савны хорт хавдартай гэж гарчээ. Тэгээд ханьдаа үнэнээ хэлэхгүй тас нуухаар шийджээ. Намайг явчихвал хань минь ямар их гансарч ганцаардах бол гэхээс түүний дотор давчидна Бас газар дээрх ганц дүү Ариунаадаа санаа зовж байлаа. Оонын эвэр шиг энэ дэлхийд хоёулахнаа болохоор дүүгээ орхиод явна гэхээс сэтгэлд нь түмэн бодол эргэлдэнэ. Эмч түүнийг – Чамд хамгийн багадаа 10 сарын зай л байна. Хорт хавдар газар авсан байгаа тул хамаагүй хөдөлж болохгүй. Шинэжилгээ сайн авч байж яаж эмчлэхээ шийдье гэжээ. Тэр хоёр ойр зуурын юм ярьсаар гэртээ ирж Батхуяг ханиа хэвтүүлэн амраагаад өөрөө шөл хийж уулгав. Ханийнхаа өгсөн шөлийг уугаад хэвтэж байсан Болормаа нэг хэсэг нам унтжээ. Нэг сэрээд цаг харвал оройн 18:00 цаг болж байв. Төрөөд 4 сар гаруй болсон бөгөөд хүүхдийг нь Ариунаа л хардаг байлаа. Батхуяг ханьдаа шөл өгөн унтуулчихаад Ариунаатай ярьж хүүхдүүдийг маань гэрт аваад ирээч гэж хэлүүлэв. Ариунаа өөрийнхөө охиноо дагуулан Батхуягын гурвыг аваад гэрт нь ирэв. Тэгээд хонхыг нь дарсан ч хариу өгөхгүй болохоор гайхаж байснаа хүргэн ах руугаа залгаж байж асуухад – Эгч нь унтаж байгаа даа. Утас руу нь залга гэжээ. Ариунаа дахиад хонхоо дартал эгч нь хаалга тайлж өгөв. Хүүхдүүд гэртээ орж ирээд ээжийгээ тэврэн үнсүүлж аваад өрөөндөө оржээ. Хоёр ихэр хүүг нь Ганбат Ганбаяр гэдэг бөгөөд бага охиноо

Ганчимэг гэж нэрлэжээ. Ихэр хоёр нь одоо таван настай бөгөөд цэцэрлэгт явдаг болоод тэр үү Ариунаа л дааж цэцэрлэгт нь хүргэж өгнө бас авдаг ажилтай болжээ. Ариунаагийн охин Хишгээ 3 настай бөгөөд тэр гурав нэг цэцэрлэгт явдаг байв. Цэцэрлэгээс хүүхдүүдээ аваад шууд ахындаа ирсэн нь тэр байж. Ариунаа гадуур хувцсаа тайлан өлгөөд гутлаа тайлан таавчиг углаад эгчтэйгээ зочны өрөөнд оров. Эгчийнхээ царайг харан ядрангуй байгааг ажсан тэрбээр – Таны бие гайгүй юу эгч ээ? гэхэд – Гайгүй дээ дүү минь. Өнөөдөр ажил дээр жаахан ядраад л тэгээд манай хүн харьж амар гээд явуулсан юм аа. – Хүргэн ах таныг эмнэлэгт үзүүлээд гэрт авчирсан гэж надад хэлсэн шдээ. Надаас юунд нь нуугаад байгаа юм бэ та? – Аан ах чинь хэлээ юу? Би хэрэггүй гэж хэлсэн шдээ. Сүртэй юм биш ээ. Жаахан ядарсан байна гэнэ. Маргаашнаас зүгээр болчихно оо дүү минь – Заза тэгвэл ч яамай. Өвчин гэдэг хэцүү шүү эгч ээ. Ямар нэгэн юм болвол дүүдээ хэлж бай лдаа. – Тэгнээ дүү минь хэлэлгүй яахав. Эгч дүү хоёр ийн ярилцаад Болормаа оройн хоолоо хийхээр гал тогоо руу ороход Ариунаа орж ирээд – Эгч ээ би хоол хийчихье. Та амарч бай гээд хоол унд хийв. Хаалганы хонх дуугарахад Ариунаа очиж тайлав. Батхуяг орж ирээд гадуур хувцсаа тайлан өлгөөд хөлдөө таавчиг углан том өрөөнд орж ханиа харав. Өдрийнхөөс арай гайгүй харагдаж байсан болохоор духан дээр нь дарж үзээд –

Чи минь одоо гэртээ бай даа. Би гэрийн үйлчлэгч авчихъя. Чамд ч амар байх. Хүүхдүүдийг үйлчлүүлэгчээр авхуулж хүргүүлж байя даа гэхэд Болормаа – Тэгж төвөг удаад яах юм бэ ханиа. Би гайгүй л байна шүү дээ. Тэгээд ч дөнгөж хөл дээрээ босох гэж ядаж байж мөнгө төгрөгөө хамаагүй битгий цац. Хойшид хэрэг болно гэв. – Тэр ч тийм. Би сая нөгөө эмнэлэг ороод эмчтэй уулзан чиний биеийн байдлыг мэдээд ирсэн. Наддаа чи минь үнэнээ хэлэхгүй яав даа гэхэд Болормаа – Чишш чимээгүй. Ариунаад битгий хэлээрэй ханиа. Чамаас гуйя тэгэх үү гэж шивэгнэх шахам хэлэв. Удсангүй цаанаас Ариунаа гарч ирээд – Хоолоо идээрэй гэж дуудав. Батхуяг тэр хоёр гал тогоонд орж ирээд суув. Ариунаа сайхан гоё амттай шөлтэй хоол хийжээ. Тэд хооллож дуусаад Ариунаа явахаар болж охиноо хувцаслахад нь Батхуяг ах нь хүргэж өгье гээд дагуулан гарав. Гэр нь холгүйхэн байдаг ч гадаа харанхуй болсон байсан тул хүргүүлэхээс өөр арга зам байсангүй. Батхуяг дүүгээ гэрт нь оруулж өгөхөд Балжинням ч ирчихсэн хоол ундаа хийчихсэн сууж байв. – Өө ах нааш нь суугаач гээд зочны өрөөнд орж ирэн суухад нь цай аягалан хоол хийж өгөв. – Миний хоёр дүү одоо байранд орчихвол болчих гээд л байна даа тээ гэж Батхуягыг хэлэхэд Балжинням – Харин тийм ээ. Санаатай л байгаа. Бид хоёр мөнгөө хуримтлуулж байгаа.

Ирэх жилээс орчих байх гэв. – Аан зөв , зөв. Ах нь бас чадлаараа туслахыг хичээнэ ээ гэхэд Ариунаа – Зүгээр ээ ах аа. Бид хоёр болгочихно. Та харин эгчид жаахан анхаараарай гэхэд “Дүүд нь хэлвэл зүгээр сэн яая даа байз,, гэж бодож суусан Батхуяг энэ удаа хэлэхгүй өнгөрөөе дөө гэж бодоод – Тэгнээ ойрд жаахан ядрангуй байх шиг байна. Хэд хоног амраачихвал зүгээр болох байх аа гээд харихаар босов. Батхуяг гэртээ ирэн хонхоо дарвал чимээгүй байв. Яаран хармаагаа уудлан өөрийнхөө түлхүүрээр түлхүүрдэн орж иртэл Болормаа том өрөөнөөс гарч ирээд – Өө хайр нь жаахан зүүрмэглэчихэж гэхэд – Хаалгаа тайлахгүй болохоор санаа зовоод гэснээ хувцас гутлаа тайлан таавчигаа өмсөөд зочны өрөөнд орж ирэн буйдан дээрээ суугаад зурагтаа асаав. Болормаа ханийнхаа хажууд ирж суугаад – Ариунаад хэлээгүй биз дээ хайр аа – Хэлээгүй ээ. – Аан за болж дээ. Цаадах чинь сонсвол уйлж унжаад санаа нь зовоод амарч унтаж чадахгүй шүү. Чи минь ч гэсэн санаагаа битгий чилээгээрэй. Эмчээс сонссоноо миний дүүгээс нууж яваарай хань минь. Орчлон дээр оонын эвэр шиг хоёулахнаа ч дүүгээ орхиод явна гэхэд надад дэндүү хэцүү байна гэснээ нулимсаа тэвчсэнгүй сул асгаруулан уйлаад Батхуягийн энгэрт наалдав. Батхуяг ханиа аргадан нулимсыг нь алгаараа зөөлөн арчаад –

Миний хань тайвшир, тайвшир. Одоо цагт хорт хавдрыг эмчилдэг болсон гээд байгаа шүү. Чамайгаа эдгээхийн төлөө би бүх зүйлийг хийх болно оо гээд ханийнхаа нулимстай нүдэн дээр нь үнсэв. – Баярлалаа ханиа. Би ч хичээнэ ээ гээд ханьдаа эрхлэн наалдав. Маргааш өглөө нь Батхуяг ажил дээрээ ирчихээд ажилчиддаа заавар зөвлөгөө өгөнгүүтээ ах Наранбаяртайгаа уулзахаар очив. Дүүгээ ирсэнд Наранбаяр талархан уулзаж учир явдлыг нь сонсоод – Миний дүү ахдаа ханддаг нь зөв болж. Бэр дүүг Солонгос руу эмчилгээнд явуулъя. Гарах бүх зардлыг ах нь даая гэжээ. Үүнд нь Батхуяг машид баярлан нулимсаа арчаад – Баярлалаа ахаа. Танаас өөр надад тусалж чадах хүн байхгүй болохоор л дүү нь таныг л зорьж ирлээ гэв. – Тэгэлгүй яахав. Одоохондоо аав ээжид хэлээд хэрэггүй байх. Тэр дүүд нь ч битгий хэл.

Хэдий хорт хавдар ч эмчилгээнээс маш их зүйл шалтгаална шүү. Авч болдог болдоггүй гэж байдаг гэсэн шүү. Чи ч гэсэн сэтгэлдээ бэлэн байгаарай. Юмыг яаж мэдэх вэ. Тун болохгүй бол ах нь чамд хэл өгье гээд гаргажээ. Батхуяг буцаж ажил дээрээ ирээд ханийнхаа өрөөнд орж бичиг цаасыг нь эмхэлж цэгцэлж тавив. Тэгээд Балжиннямыг өрөөндөө дуудан ирүүлээд – Миний дүү чи түр гараад сонин борлуулах цэгээс зарын сонингоос зар өгөх дугаар олоод ирээч гэж хэлэв. Балжинням гараад 20иод минутын дараа орж ирэн хэд хэдэн дугаар өгөв. Батхуяг өгсөн дугаар болгон руу ярьж ажилд авах тухай зар өгөөд өөрийнхөө дугаарыг бүртгүүлэв. Хоёр хоногийн дараа Наранбаяр Батхуяг руу залган бэрийн гадаад паспортыг нь аваад ир гэж хэлэхэд Батхуяг эхнэрээсээ гадаад паспортыг нь аваад ахдаа аваачиж өгөв. Үргэлжлэл бий ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…