Home Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 21-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 21-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,136

Наранзаяа хоёр дүүтэйгээ гэртээ ортол Наранчимэг хаалга тайлж өгөөд дүү нараа тэврэн үнсэв. Цаад өрөөнөөс – Хайр аа хэн ирээв гээд Мөнхболд гарч ирснээ – Өө дүү нар хүрээд ирчихээ юу гээд ирж

тэднийг үнсэв. Наранчимэг бие давхар бөгөөд төрөх дөхсөн шахуу том гэдэстэй болохоороо тонгойход эвгүй байдаг байв. – Хайр аа энэ ачаа барааг нь өргөөд ийшээ тавиадахаач гэхэд Мөнхболд ухасхийн тэдний

авчирсан ачааг өргөн заасан газар нь тавьж өгөв. Наранчимэг – За миний дүү нар хувцасаа сольчихоод гал тогоонд орж хоол идэцгээ эгч нь хоол хийчихсэн байгаа гээд нуруугаа тулан алхсаар гал тогоо руу

оров. Тэр гурав өрөө өрөөндөө орон хувцсаа солиод гарч ирэв. Нарангэрэл гутрангуй царайтай хүн тэднийг тосон үнсээд – За аав ээж хоёр ямаршуухан байна даа гэхэд Наранзаяа – Тэд сайн байна аа. Ээж

маань бүр залуужчихсан юм шиг цовоо цолгиун байна лээ гээд утсаа гарган зураг үзүүлэв. Гэрлээ Чимэгээ хоёр дүүгийнхээ утсаар зурагнуудыг нь гүйлгэж хараад Чимгээ – Хөөх миний дүү чинь үнээ

сааж сураа юу? гэхэд Заяа – Харин тэглээ. Мядагаагаар заалгаад сааж сурсан. – Цаадах чинь их л ажилсаг юм билээ дээ. – Тихх. Энэ хоёр л ээж аав хоёрт жаал эрхэлж байгаад ирлээ дээ гэхэд Гэрлээ – Та хоёр одоо томоожооч жаахан хүүхдүүд шиг л аашлах юм. Хоёр хөгшнийг зовоогоод л гэхэд Батаа – Би ч гайгүй ээ. Энэ Болдоо чинь л их эрхлээд байна лээ гэхэд бүгд Болдоог шоолон инээцгээв. Болдоо Батаагийн зүүн сүвээ рүү ёворсноо – Чи ч бас эрхлээд л байсан биздээ. Ээжтэй нэг шөнө өвөрт нь унтаж энэ тэр гэхэд Батаа мөчөөгөө өгөлгүй – Чи ч бас аавтай унтсан л биздээ гэхэд бүгд инээлдэв.

Сэтгэлдээ гунигтай суусан Гэрлээ хоёр дүүгийнхээ хөгжилтэй паянг сонсон баахан инээж аваад – Та хэдтэйгээ байхаараа эгч нь жаргалтай болох юм даа. Одоо чимээгээ аяд. Цаана чинь хүү унтаж байгаа гэв. Батболдыг шоронд орсноос хойш Нарангэрэл нэг хэсэг сэтгэлийн шаналантай яваа бөгөөд түүнээс жирэмсэн болоод хоцорсон ч үрийн минь эцэг юм шүү гэж дотроо хайрлан энэрч яваа билээ. Батболд Төв аймгийн Баян суманд Мааньтын чанга дэглэмтэй хориход хоригдож байгаа билээ. Нарсны амьдралд хөл тавьснаас хойш тэр үргэлж гунигтай байдаг байв. Хайрт бүсгүйтэйгээ хуримаа хийх гэж товлож байх үеэр хоригдсон болоод тэр үү хуримаа хийж чадаагүйдээ сэтгэл нь гутарна. Мөн бас нэг зүйлд санаа зовдог бөгөөд тэр нь аав ээж нь. Аав ээжийгээ урьд нь олон ч удаа зовоож байсандаа харамсаж суудаг байв. Хорихын хэдэн хоригдлууд бааюун дээр ажиллахаар гарахад Батболд сүүлийн машинд нь суудаг байлаа. Эндээс оргочихмоор санагдавч тэгж ялаа нэмүүлснээс үгүй нь дээр гэж дотроо бодон гүрийсээр яваа билээ. Хэдэн хулгаруудтай нь дотно танилцаж амжснаар нэг их дарамт шахалт ирдэггүй байв. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд хүмүүжиж байхдаа эндээс гараад

Нарангэрэлтэйгээ ёстой жаргалтай амьдарна гэж боддог байлаа. Гайтай тэр зодооныг яах гэж эхлүүлсэндээ мөн ч их харамсдаг байлаа. Аав ээж нь жилдээ ганц хоёрхон л эргэж ирнэ. Тэгэхдээ – Бидэнд санаа зоволтгүй ээ хүү минь. Чи л сайн хүмүүжээд эсэн мэнд гарч ирээрэй гэдэг байлаа. Мөн Нарангэрэлийн тухай ярьж байнга биднийг эргэж ирдэг шүү. Миний хүү чинь хүүтэй болсон. Хүүгийнхээ төлөө л амьд мэнд байгаарай гэж захидаг байлаа. Нэг удаа аав нь ганцаараа эргэж ирээд – Миний хүүгийн төрсөн эх нь өөр хүн байдаг. Одоо гадаадад яваа гэсэн. Хэдий тийм ч миний хүү өсгөсөн ээжийгээ хайрлаж яваарай. Ёстой ухаалаг сайн хань надад заяасан юм шүү хүү минь гээд нулимс дуслуулан ярьж билээ. Батболд төрсөн ээжийгээ нээх санадаггүй бөгөөд өсгөсөн ээждээ амь байдаг билээ. Амь байхаас ч яахав дээ. Хар багаасаа ээж минь гэж дуудан хүн болж өссөн болохоор тийм байх нь аргагүй юм чинь.

Харин ааваасаа төрсөн ээж нь өөр хүн байдгийг сонсоод үхэхээсээ өмнө төрсөн ээжтэйгээ заавал уулзана. Ямархуу хүн байдгийг нь харж авъя гэж боддог байв. Наорангэрэлийн хүү нь одоо 5 настай бөгөөд Мөнхболдыг заримдаа ааваа гээд дуудахад нь Чимгээгийн өр өвдөж түүнийг хайрладаг байлаа. Хүүг Дашхүү гэх бөгөөд хүүгийн нэрийг Батболдын аав нь өгчээ. Нарангэрэл заримдаа хүүгээ хөтлөн Батболдын аавынд очиж хоёр хөгшнийг баярлуулдаг байв. Ачаа хараад ээж нь нулимс унагаж – Эвий, эвий гээд үнсэж эрхлүүлэн хааяа өвөртөлж унтдаг байлаа. Нэг хэсэг Нарангэрэл очихоо больдог ч юм уу гэж боддог байсан бөгөөд аав нь утсаар яриад хүүгээ аваад хүрээд ирээ охин минь гэх бүрт нь өрөвдөж аваад очдог байлаа. Өөрөө бас ажил хийдэг бөгөөд сүүлийн үед голдуу өвөө эмээд нь хүргэж өгчихөөд ажилладаг байв. Нарангэрэл хувийн нэгэн сургуульд хуулийн хичээл заадаг байлаа. Тус сургуулийн багш нар голдуу залуу хүмүүс байдаг бөгөөд Нарангэрэлийг хань ижилгүй гэж сонсоод зарим нэг эхнэргүй багш нар эргүүлмээр аядахад Гэрлээ тэдэнд нүүр өгдөггүй байлаа. Нэг удаа хүүгээ дагуулан сургууль дээрээ очин хичээл зааж өдрийг өнгөрөөв.

Тэгэхэд нь хүүхэдтэй хүүхэн нөхөргүй байлаа юу гэсэн бодлоор тэр үү түүнд хандрах хүмүүс үгүй болов. Мөнхболд Чимгээ хоёр нэг охинтой бөгөөд Анужин гэдэг байлаа. Анужин Дашхүү хоёр нас чацуу болохоор хоорондоо их эвтэй дотно тоглодог байв. Энэ жил Чимгээ нь дахин төрөх болсон тул ажилгүй гэртээ хүүхдүүд харж суудаг байлаа. Анужин заримдаа Дашхүүг уйлуулчихна. Тэр үед Чимгээ охиноо ганц нэгхэн цохимоор аядан ахыгаа зодоод байгаарай гэдэг байв. Дашхүү хэдэн сарын өмнө төрсөн болохоор ах гэж дууддаг байлаа. Тэгсэн мөртлөө хоёулаа өвөртлөөд унтана. Нарангэрэл өөр байр түрээсэлж сууя юу гэж нэгэнтээ хэлэхэд

Чимгээ эрс дургүйцэж Наранбаярт дуулгаад эгчид байр энэ тэр хэрэггүй манайд надтай цуг байг. Охинд минь хүү нь хань болоод амар ч юм гэж байж зөвшөөрүүлжээ. Батхуяг Болормаа хоёрын наймаа маш амжилттай болж бизнесээ улам өргөжүүлэн тэлсээр хувийн компани байгуулж амжив. Болормаа хоёр дох хүүхдээ ч төрүүлж хүү охин хоёртой болжээ. Тэдний амьдрал дэндүү жаргалтай байгаа нь Ариунаагийн л ач гавъяа гэхэд хилсдэхгүй. Ариунаа ганц эгчээсээ холдохгүй гээд тэднийд байрлан сууж улмаар

Балжиннямтай гэр бүл болон нэг охинтой болжээ. Хааяа Мядагмаа ахындаа ирэхдээ Ариунаатай хоёулаа уулзан ангийнхаа тухай дурсан хөөрөлдөж байгаад явдаг байлаа. Балжиннямыг Батхуяг өөрийнхөө компанид ажилд авч түүнийг хүний нөөцийн ажилтан болгожээ. Ийнхүү аз жаргалын амтанд умбаж яваа гэр бүлүүдийн амьдрал үргэлжилсээр л…… Үргэлжлэл бий …..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…