Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 20-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 20-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
361

Тамираа нарын нөхдүүд явсаар үдээс хойхно хотод орж ирээд Мядагмаагийн гэрт ирэв. Тэнд Наранзаяа хоёр дүүтэйгээ ачаа хөсгөө аван бууж гэртээ оржээ. Тамираа Мядагмаа хоёр Эрхэмбаярынд очив.

Хүүгээ гэнэт ороод ирсэнд нь Гүнсэлмаа баярлаад хүү бэр хоёроо татаж үнсэн угтав. Тамираа ээждээ хадам аав ээжийнхээ өгсөн бэлэг сэлтийг ээждээ гаргаж өгөхдөө ууттай арвайн гурил гаргаж өгөв. Гүнсэлмаа

арвайн гурилыг үнэртсэнээ дуу алдан – Хөөх нутгийн маань брэнд гурил байх чинь гээд баярлан авч задлаад нэг шилэн саванд тасалж хийгээд үлдсэнийг нь цааш нь далд хийв. Гүнсэлмаа – Бэр минь хол

замд ядарсан уу? Сайхан халуун бүлээн усанд орчихоод амар даа. Тамираа миний хүү ч ядраа биз усанд орчихоод хэсэг амраад ав. Ээж нь хоол унд хийчихээд дуудъя гэв. Нээрээ л хол замд жаахан ядарснаа

Мядагмаа мэдээд – Баярлалаа эгч ээ гэтэл Тамираа – Эгч гэнэ шүү одооноос ээж гэж дуудаач гээд инээхэд Гүнсэлмаа – За тэгээд хүүхэд шоолохдоо сайн шүү. Битгий бэр ичээгээд бай гэснээ – Эрчүүд ийм

дээрээ л гэнэхэн тэнэгхэн байдаг юм охин минь. Хүссэнээрээ дуудаж бай за. Яваандаа дасчихна гэхэд Мядагмаа – Тамираагийн зөв лдөө. Сүй тавилцсан хэрнээ нэг л сонин бас эвгүй ч сайхан мэдрэмж төрөх л юм хадам ээж ээ гэв. – Аргагүй дээ. Айлд шинэ бэр болохоор анхандаа тэгдэг л юм. Зүгээр ээ охин минь гэлээ. Хаалганы хонх дуугарахад хоёр эмэгтэй цочисхийснээ Мядагмаа босон хаалга тайлахад хадам аав Эрхэмбаяр нь орж ирээд ; – Ашгүй та хоёр минь ирчихээ юу гээд Мядагмааг татан хацар дээр нь үнсэв. – Тэглээ саяхан л орж ирлээ ах.. гээд түгдэрснээ аав аа гэж хэлэхэд цаана нь авч ирсэн юмсаа янзалж зогссон Тамираа эргэж харан –

Бас л ах уу тээ гээд мушилзав. Эрхэмбаяр – Чи хө хань болох бүсгүйтэйгээ ам муруйх гээд байгаа юм уу? гэж уурласан аястай хэлэхэд – Үгүй ээ аав аа. Юу гэж дээ. Жаахан наргичихлаа. Хүүгээ уучлаарай гэв. Мядагмаа – Заза наад юмаа хурдан янзалж үз хүн егөөдөх ч яахав гээд хажуугаар нь өнгөрөхдөө түүн лүү харан мушийснаа хөмхийгөө зуув. Тамираа түүнийг нь анзаараагүй юм шиг царайлан амандаа дуу аялан ажлаа үргэлжүүлсээр л байлаа. – Хөгшөөн цай цүү байна уу? Ходоод хоол нэхээд өвгөн чинь муужирах нээ гэж Эрхэмбаяр хэлээд гал тогоо руу өнгийхөд – Одоохон, одоохон огтоно залгих нуу даа чи чинь гэхэд Мядагмаа инээд алдан – Та сууж бай би цай хийгээд өгье гээд ухасхийн аяга автал Гүнсэлмаа – Миний охин тэр том аяга гээд нөхрийнхөө аяга заахад тэр аягыг нь аваад халуун савнаас халуун сүүтэй цай хийж хадам аавдаа барив. Гүнсэлмаа –

Өдөр хоолондоо ороогүй юм уу өвгөөн гэхэд – Аа нэг том зохиол эхлүүлээд тэрэндээ улайрсаар байгаад хоолоо мартчихжээ. – Энэ зохиолчид уу ийм улайрсан бух шиг амьтад шдээ гэж жуумалзснаа – Бэр хүү хоёр дөнгөж түрүүхэн ирчихээд л байж байна гэв. Тамираа юмаа цэгцэлж дуусаад гал тогоонд орж ирэн сандалд суунгаа – Увс аймаг ч их зайтай юм аа. Бас их гоё газар байна лээ аав аа гэхэд – За тэгээд хадам аав ээж хоёр нь хүүг минь хэр хүлээж авав даа гэснээ хүд хүд инээхэд Тамираа – Өө сайхан хүлээж авлаа. Найрсаг хүмүүс болохоор хүү нь дажгүй ээ гэхэд Мядагмаа – Анх морь унахдаа ойчсоныг нь бодвол зүгээр ээ гээд тас тас инээхэд Эрхэмбаяр бас л инээснээ – Эр хүн байж мориноос унаад л гэснээ мөн л инээв. Гүнсэлмаа –

Яаж байгаад уначихав даа гэхэд Тамираа – мордоод эргэтэл нэг юмнаас үргэж далдчихаар нь яваад өгдийм даа гэснээ өөөрийгөө шоолон инээхэд бүгдээрээ хөхрөлдөв. Мядагмаа – Уг морь нь тийм амархан үргээд байдаггүй номхон морь байсан лдаа. Гэтэл Тамираа морио эргүүлэхэд нь нэг цаас хийсээд тэгтэл морь бусгасан чинь манай хүн толгой дээгүүр нь даваад уначихдаг байгаа гэснээ дахин инээхэд Гүнсэлмаа – Чирэгдээгүй нь яамай даа. Морь гэдэг амьтан ухаантай гэдэг. Айсан хүнээ ахиж унагаах гээд байдаг гэсэн шүү гэхэд Эрхэмбаяр – Заза тэр ч яахав. Нутгийнхаа сонин сайхан аав ээжийнхээ талаар яриач бэр минь гэв. – Өө сонин сайхансаад байх онц юмгүй дээ. Аав ээж хоёр нутагтаа амьдраад сайхан байна гэцгээж байна лээ. Өвөө маань ирж бид хоёртой золгоод явсан гэхэд Эрхэмбаяр – Өвөө гэж… гэхэд Мядагмаа – Аавын маань аав өвөө маань байдаг юм аа. Нас дээр гарсан хөгшин бий дээ. – Аан зөв, зөв. Та хоёр гэрт нь очиж золгоогүй юм уу? – Бид хоёрыг очсоны маргааш нь аавтай уулзахаар ирсэн лдээ. Бид хоёрыг очсоныг мэдээгүй байсан юм билээ. – Мөөн. Тамираа нь ирэх жил сургуулиа төгсөөд ирчихнэ.

Тэгэхээр та хоёр минь жил жилийн цагаан сараар очиж золгох хэрэгтэй болно шүү. Хадам аав ээж өвөөдөө томхон бэлэгтэй очиж бай хүү минь гэж Тамираад хандан хэлэв. Мядагмаа – Болгоно доо аав аа. Тэгээд ч бид хоёр одоохондоо… гэтэл Эрхэмбаяр – Тамирааг явахаас өмнө та хоёрынхоо хуримыг хийж өгнө өө гэхэд сэтгэлээсээ баярлаж суусан Мядагмаагийн нүд гэрэлтэн – Тамирааг ирэхээр болох юм байх л гэж бодож суулаа шдээ гэтэл Гүнсэлмаа –

Тэгвэл хуриманд нь ирэх гэж тэр холоос аав ээж хоёр нь бөөн юм болох нээ гэхэд Эрхэмбаяр – Эндээс онгоцны зардлыг нь өгөөд онгоцоор ирүүлчихье. Тэр нь ч дээр биз гэхэд Мядагмаа – Өө яахын, яахын. Би том ахад хэлчихье. Тэр хоёрын зардлыг тэр хүн хангалттай даачих чадалтай хүн шдээ аав аа. Та хэд өөрсдөдөө л анхаар гэхэд Эрхэмбаяр – Нөгөө нэртэй бизнесмэн залуу билүү? – Тийм ээ. Миний том ах шдээ гэв. – Аан за тэгвэл чи мэд дээ бэр минь гэж Эрхэмбаяр хэлэв. Тамираа – Үгүй та хоёр чинь бүүр тохиролцох нээ дээ гээд инээснээ – Би аав ээж хоёрт хуриманд ирэхдээ зардал хийгээрэй гээд мөнгө өгчихөөд ирсэн шдээ гэхэд Мядагмаа – Хүүе хайр аа хэзээдээ өгчихөв дөө гэв. Тамираа – Наашаа гарахын урд орой чамайг үнээ саахаар гарсны чинь хойно би хадам ээжид өгчихсөн шдээ. – Өө заза тэгээд надад хэлэхгүй яасийн? – Чамайг дургүйцэх болов уу гэж санаад хэлээгүй юм аа. Уучлаарай хайр аа гэхэд Эрхэмбаяр – Зөв дөө. Эр хүн гэсэндээ зөв шийдвэр гаргажээ миний хүү чинь гэв. Гүнсэлмаа хоол аягалж нөхөртөө өгөөд – Мини хүү чинь овоо ухаантай юм гээч гээд хүүгийнхээ толгойг илбээд хацар дээр нь үнстэл Тамираа – ээж би ямар нялх хүүхэд үү тэгээд л хүн үнсээд байх юм. Ингэхэд дүү нар хаачсийн гэхэд Гүнсэлмаа –

Дүү нарыг чинь амралтанд явуулчихсан шдээ аав чинь гэлээ. – Дүү нараа саначихаа юу миний хүү гэж Эрхэмбаярыг хэлэхэд Тамираа – Саналгүй яадийн. Түрүүнээс хойш харагдахгүй болохоор нь гайхаж л байлаа гэтэл Мядагмаа – Ишш миний муу өвгөн чинь нялхаараа амьтан байна шдээ гээд инээхэд бүгд шоолон инээлдэв. Эрхэмбаяр – Манай бэр чинь бас ч гэж алиа юм гээч гээд инээхэд бас л хөхрөлдцгөөв. Гүнсэлмаа – Заза яадгийн Муу хүүг минь битгий шоглоод бай лдаа. Хадам аав тань мөн ч их алиа хүн дээ гээд Мядагмаа руу харан жуумалзахад Мядагмаа – Мэднээ тэгээд л Тамираагаа явуулж байхгүй юу гэхэд Тамираа – Аавтай нийлж хүн шоглоод л гэж гомдонгуй өгүүлэхэд

Мядагмаа – За за сүртэй юм бэ? Гомдчихоо юу даа ээжийн эрх жаал аа гэснээ тас тас инээхэд бүгдээрээ инээлдэв. Тэд хооллож дуусаад Тамираа Мядагмаа хоёр өрөөндөө орон , орон дээрээ тэрийн унацгаав. Тамираа Мядагмааг тэврэн уруул дээр нь удаан үнссэнээ – Миний хайр аавтай ярихаараа хөгжилтэй байхийм аа гэхэд Мядагмаа хариу үнссэнээ – Чамайгаа явахаар аавтайгаа л ярилцаж суухаас гэтэл Тамираа – Надтай биш аавтай суух гээ юү? гээд инээхэд Мядагмаа хайртынхаа суга руу гараа хийн гижигдэж байснаа – Тэгээд л буруу яриад байгаарай чи муу гээд эрхлэнгүй хэлээд нөхрөө тэврэн дахиад л үнсэлцэн хэвтэв. – За хоёулаа усанд орчихоод унтах уу даа гээд Тамирааг өндийхөд Мядагмаа даган босов.

Үргэлжлэл бий …..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *