Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 19-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 19-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
374

Хавар болж оюутнууд шалгалтандаа бэлдэж эхэлцгээв. Мядагмаа , Наранбат , Наранболд гурав хэрэндээ нэгэндээ тусалж дэмжин хичээлээ хийцгээх бөгөөд Мядагмаа ч удахгүй Тамираа нь ирэх гэж

байгааг аав ээжээс нь дуулаад бөөн баяр болж байв. Хайртай залуутайгаа уулзахыг тэсч ядах түүнд өдөр өнгөрөхгүй удах нь хэцүү л байлаа. Тэрээр сүүлийн шалгалтаа амжилттай өгсөн Мядагмаа хичээл

тарангуут ажил олж хийхээр сэтгэл шулуудан ажил хайж эхлэв. Гэтэл ноднин дадлагаар ажилласан хуулийн нэг байгууллагаас түүнд манайд ирж ажиллаач гэсэн урилга ирлээ. Ажил хайж байсан охин

үүнийг уухайн тас зөвшөөрөн маргааш нь явж очив. Их Засагт оюутан болсон ч одоо 3р курсээ төгссөн болохоор ирэх жил айлтгүй төгсөх ч цаашидынхаа ажлын гараагаа зөв эхлүүлж амьдрах юм сан гэсэн чин

эрмэлзэлээр дүүрэн байх бөгөөд тухайн байгууллага нь Мядагмааг сургуулиа гүйцэд төгсөхөөр нь үндсэн ажилтнаар авах талаар санал дэвшүүлжээ. Үүнд нь Мядагмаа ч татгалзсангүй зөвшөөрч хамтран

ажиллах хүмүүстэйгээ урьдын танилууд тул түүнд нээх хүндрэлгүй болохоор зөвшөөрсөн ажээ. Доржсүрэн ч охиноо хуульч болно гэхэд нь татгалзаагүй бөгөөд миний охин сайн явбал болоо доо гэж охиноо урамшуулж бас баярлаж суув. Энэ жилээс Доржсүрэн Дэнсмаа хоёр нутагтаа амьдрахаар болж 5 сар гарав уу үгүй юу нутаг руугаа явжээ. Харин хүүхдүүдээ сургуулиа л сайн төгсөөрэй гэж захиад жил бүр ирж байхаар болжээ. Батхуяг аавыгаа нутагтаа амьдарна гэхэд жаахан дургүй байсан ч аавыгаа хүчилсэнгүй явуулжээ. Болормаа нь бие давхар хэзээ мөдгүй төрөх цаг нь ойртсон тул ханьдаа анхаарал хандуулж бас Наранбаярыг даган наймаа энэ тэр хийж явсаар овоо хөлжиж амжив. Тэрээр багшийнхаа ажлаас энэ жил чөлөөлөгдөж хувиараа наймаагаа дагнан ажиллахаар шийдсэн байлаа. Хүсэн хүлээсэн өдөр ирж Тамираа Америкаас иржээ.

Тамираа ирэнгүүтээ гэртээ ирж аав ээжтэйгээ уулзан золгов. Тэгээд ээжээсээ Мядагмааг асуухад – Мядагмаа ирж байгаа. Бид хоёр та хоёрыгоо гэрлүүлэх бодолтой л явдаг. Одоо миний хүү өөрийгөө аваад явах чадвартай болж байгаа том эр шүү дээ. Мядагмаагаа хайрлаж халамжилж явдаг юм шүү хүү минь гэжээ. Тамираа ч дотроо үргэлж Мядагмааг бодож түүнийг үргэлж хайрлана гэдэгт итгэлтэй байлаа. Аав нь ч энэ талаар ярьж та хоёрынхоо сүйг тавина гэж Тамирааг баярлуулжээ. Доржсүрэн Дэнсмаа хоёр нутагтаа ирээд удаагүй байв. Тэрээр хоёулаа малчин болохоор шийдэн сумынхаа зарим айлуудаас хонь ямаа болон саалийн үнээ хүртэл худалдан авчээ. Овоо гайгүй малтай болж Доржсүрэн өдөртөө хонио хариулахаар яваад орой нь ирдэг байв. Нэг орой хонио хотлуулчихаад гэртээ тухалж хоол унд идэж байтал Дэнсмаа – Хотоос Батхуяг ярьсан хө. Мядагмааг нэг айл гуйсан гэнэ. Ангийн нь хүү Тамираа гэсэн байх аа тэднийх сүй тавилаа гээд бөөн баяр болсон амьтан ярьж байна лээ.

Чамайг ирэхээр нь яриулаарай гэсэн гээд утсаа гарган өгөв. Доржсүрэн Батхуягтай холбогдон – За миний хүү сайн уу. Ажил төрөл нь сайн уу. Хань нь амаржсан уу гэтэл утасны цаанаас Батхуяг – Сайн сайн аав аа. Манай хүн амаржих болоогүй л байна. Өнөөдөр Мядагмаад сүй ирээд ээ. Хүү нь баяр хөөртэй л сууж байна. – Өө тийм үү. Өнөөх Америкаас ангийн нь хүү нь ирчихсэн үү – Тийм ээ ирсэн байна. Ирээд 7 хонож байгаа гэнэ ээ. Яг одоо манайд аавтайгаа сууж байна аа – Аан заза чи танихгүй биш дээ. Танай ангийн сурагч байсан юм хойно зангий нь мэдэж байгаа биз миний хүү чинь – Тэгэлгүй яахав. Сайн мэднэ. Ар гэрийнхэн нь ч сайн хүмүүс дээ. – Мөөн мөн. Мядагмаа өөрөө зөвшөөрсөн үү миний хүү. – Мядагмаа зөвшөөрсөөн. Энд сууж л байна та ярих уу? – Тэгье охинтойгоо ярья Удсангүй утасны цаанаас Мядагмаагийн дуу цангинаж – Сайн уу аав аа. Охин нь айлын бэр боллоо шдээ. – Сайн сайн охин минь. Аав нь энэ үед дэргэд чинь байгаагүйд уучлаарай – Зүгээр ээ аав аа. Эгч… гэснээ Ээжийн бие сайн уу? Та хоёрыгоо санаж байна шүү. – Сайн сайн бид хоёр ч гэсэн хүүхдүүдээ санаж л байна.

Тэглээ гээд ямар буфалтай биш дээ. Аав ээж нь нутагтаа жаргалтай сайхан амьдарч байна аа. – Аан за болж дээ аав минь. Та хоёр жаргалтай байвал бид нар баярлана шдээ. – Миний охин ухаантай шүү. Хань болсон хүнээ хайрлаж яваарай охин минь. Тэгж байгаад нэг авчирч танилцуулна биз дээ – Өө тэгэлгүй яахав аав минь. Удахгүй ээ та хоёр дээрээ давхиад очно оо – Наашаа ирэх гэж байгаа юм уу миний охин – Ирэх долоо хоногоос нөхрөө дагуулаад очно шүү аав аа – Өө заза тэгвэл аав ээж хоёр нь охин хүргэн хоёроо хүлээж авъя даа – Та минь яг хаана нь байгаа юм – Одоохондоо бэлд Хөхбулаг гэдэг газар байна аа. Чамайг иртэл эндээ байж байя даа. Ирэхдээ аавдаа хэлээрэй миний охин аав нь тосож авна Аав охин хоёр ийн ярилцаад утсаа таслажээ. Доржсүрэн ханьдаа – Ирэх долоо хоногт охин маань нөхөртэйгээ ирэх нь дээ ханиа. Маргааш сумын төв орж жаал юм бэлдэе дээ гэтэл Дэнсмаа – Миний хань чинь охин гэхээр л өнгө зүс ороод сэтгэл нь сэргээ юу?

Яахав дээ аавын ганц амин эрдэнэ юм шүү дээ. Ээжээсээ хойш жаахан зовлон үзсэн юм байгаа юм хөөрхий минь. Одоо л аз жаргалтай сайхан амьдрах нээ гэж бодохоор л сэтгэл хөнгөрч байна даа. Батаа Болдоо хоёр ч удахгүй эхнэрээ танилцуулъя гээд ирэх биз. Тэр хоёр ч одоо том болцгоосон шүү дээ хань минь – Нээрээ л тийм дээ гээд Дэнсмаа санаа алдав. – Миний хань хүүхдүүдээ санаж байгаа даа. Чи ч би ч санаж л байна. – Харин тийм ээ. Санаад л байх юм гэснээ Дэнсмаа нүдээ арчив. Доржсүрэн ханиа тэврэн шанхны үсийг нь хойш нь илбэснээ – Аргагүй дээ чи минь үр хүүхдээсээ хол байна гэдэг надад ч хэцүү л байна. Бүр болохгүй бол хоёулаа хот руугаа буцахыг бодоё доо. – Үгүй дээ ханиа. Энэ амьдралыг босгох гэж хоёулаа л зүтгэж яваа юм хойно эндээ л амьдаръя.

Тэгж байгаад дасах биз. – Тийм дээ. Ер нь хүүхдүүдээ жилдээ ганц ирж байгаарай гэж хэлүүлье байз. – Тэгж тэдэнд төвөг удаад яах юм бэ ханиа. Хэдий хол ч утас гэж сайхан юм байна шүү дээ. Утсаар яриад л дуу хоолойг нь сонсож байхад болно шүү дээ. – Нээрээ Мядагмааг ирэхээр нь утсандаа фэйсбүүк хаяг нээлгэж авъя даа. Мессенжэрдээд нүүр царайгаа харж байхад зүгээр юм байна лээ. – Еэ золиг гэж. Би чинь фэйсбүүк хаягтай хүн шдээ гэж гэнэт Дэнсмаа хэлээд утсаа гаргаж ирэн фэйс хаягаа нээж харав. – Үгүй чи чинь хэзээдээ нээж амжаа вэ? гэж Доржсүрэнг хэлэхэд Дэнсмаа – Наашаа явахын өмнөхөн Болдоо маань нээж өгсөн юм аа. Би таг мартчихсан байна шүү дээ. – Аан зөв зөв. Ашгүй дээ. Би ч гэсэн нээлгэж авъя даа. Хүүхдүүдтэйгээ нүүр нүүрээ харан ярилцаж байвал аштай юу тийм ээ. – Харин тийм ээ. Мядагмааг ирэхээр нь яаж хэрэглэдэгийг нь сайн заалгаж авах юм шүү ханиа – Тэгье дээ тээ гэж Доржсүрэн хэлэв. Тамираа Мядагмаа хоёр Увс явахаар болж Мядагмаа ажлаасаа 10 хоногийн чөлөө авчээ. Наранболд Наранбат хоёр үүнийг дуулаад хамт явъя гэсэнд Наранзаяа – Би ч бас явмаар байна гэжээ.

Ийнхүү тавуулаа явахаар болон замд гарчээ. Хаагуур яаж явахаа мэдэхгүй шинэхэн жолооч Тамираа 22 – ын товчоон дээр ирээд зам асууж аваад хөдлөв. Тэд явсаар Элсэн тасархайд ирж байгалийн сайхныг харан зураг хөргөө аван сууж байлаа. Олон хүн холхилдож урдуур хойгуур гүйлдэн зарим нь тэмээ унан зураг хөргөө даруулна. Тамираа – Бүгдээрээ тэмээ унаж зураг авах уу гэж хэлэхэд Наранболд – Нээрээ тэгье лдээ гээд босон харайв. Мядагмаа – За ёстой тэмээ унаж үзээгүй шдээ гэхэд Тамираа – Номхон тэмээд байлгүй дээ. Тэр хар даа. Жаахан хүүхэд хүртэл уначихсан байна гэж хуруугаараа заахад бүгд тийшээ харав. Тав зургаа орчим насны охин тэмээн дээр ганцаараа суун зургаа авхуулж байгаан харагдав. Мядагмаа – Хөөрхөн юм бэ? За тэгвэл хэдүүлээ тэмээ унаж зургаа авхуулцгаая гээд босоход бүгдээрээ босон явлаа. Нэг хүнээс асууж байж нэг тэмээг ээлжлэн унаж зургаа авцгаав. Гэнэт хажуунаас нь – Хүүе Мядагмаа мөн үү гэх нь тэр. Мядагмаа эргэн харвал их сургуулийн ангийн найз Бурмаа нь зогсож байлаа. –

Хүүе лдээ сайн уу Бурмаа гээд тэр хоёр тэврэлдэн уулзав. Тамираа гайхсан харцаар харна. Мядагмаа Бурмаад Тамирааг танилцуулж – Миний нөхөр гэж хэлэв. Бурмаа Тамирааг харж байснаа – Манай хамар хашаанд хоёр жил өвөлжсөн хүү мөн үү гэлээ. Тамираа – Хаана тэр вэ? гэхэд – Яагаав дээ. Бичил хороололын гэр хороололд байсан даа гэхэд Тамираа – Аан тийм намайг 8 настай байхад тэнд байсан санагдах юм. Тэгэхээр чи чинь … гэтэл Бурмаа – Яг танай баруун талынх гэв. Тэд биесээ танин хоорондоо баахан инээлдэв. Мядагмаа – Ингэхэд чи хаачиж яваа юм гэхэд Бурмаа – Аймагт манай нэг ахынх байдаг юм аа. Тэднийд очдийм уу гээд л микронд сууж явна. – Аль аймаг? гэж Тамирааг хэлэхэд – Увс руу явж байна. Та хэд хаа хүрэх гэж яваа юм? – Бид нар бас Увс явж байна шдээ. Микро гэхээр хөлсний унаа юм уу гэж

Мядагмааг хэлэхэд – Тийм ээ. Ээж маань явчихаад ир гээд.. тэгээд л явж байна. – Хүүе тэгвэл чи ачаа бараагаа аваад манай машинд суучихаач. Хамтдаа явъя лдаа. – Харин ээ жолооч нь юу гэх бол доо? гэтэл Тамираа – Би хэлээд өгье. Хамаатнууд юмаа гэж хэлэхээс дээ. Чи ч бас тэгж хэлээрэй гэв. Тамираа Бурмаа хоёр микро руу очин жолоочид учир байдлаа хэлэхэд жолооч буун хойноос нь Бурмаагийн ачааг буулгаж өгөөд – Энэ хүртэл явсан хөлсөө л авъя гээд хэдэн төгрөг тоолж Бурмаад өгөв. Бурмаа – Баярлалаа танд. Эднийг явна гэж төсөөлсөнгүй явлаа. Уучлаарай гэв. – Зүгээр, зүгээр. Уг нь ээж чинь очих айлын хаягыг нь надад өгөөд хүргээд өгчихөөрэй гэж байсан юм лдаа. Эд нар тай харин ч амар болчих шиг боллоо гээд нэг цаас сарвайв. Тамираа өнөөх цаасыг нь аваад харвал хаяг бичээстэй байлаа. Бурмаа тэдэнтэй нийлэн явахдаа ам хуурайгүй ярина. Сэргэлэнгийн яриа эхлэв үү үгүй юу Мядагмаа – Тэрийг битгий дурсаач. Чамтай уулзахгүй таг чиг болоо биз дээ. – Харин тиххх сураггүй алга болсон шдээ. Ёстой л хүний үнэргүй залуу байна лээ гэв.

Тэд замдаа нэг хоноод маргааш нь давхисаар үдээс хойхно Хяргас нууранд ирцгээв. Бурмаа – Ямар том нуур вэ? гэж дуу алдахад Наранбат – Өө ёстой сайхан нуур байна лээ. Тээр жил бид хэд нэг ирж байсан. Одоо ч ус бүлээхэн байгаа даа гээд цамц өмдөө тайлан шорттойгоо ус руу оров. Бурмаа тэднээс жаахан бишүүрхэн ичиж байснаа Мядагмааг хувцасаа тайлаад ороход нь дагаад оржээ. Наранзаяа Наранбат Наранболд гурав Бурмааг дундаа оруулан түүн лүү ус цацан тоглож байтал. Мядагмаа – Хүүе та гурав болиоч ээ. Наад хүн чинь усанд муу байх шүү гэж орилж байж болиулав. Тэд цаг орчим усанд сэлцгээн зугаацаж байгаад хөдлөв. Мядагмаа утсаа гарган аав руугаа нэлээн удаан залгалаа. Тэгж байтал арайхийн утсаа аваад – Мядагмаа миний охин хаана явна хө гэх аавын нь дуу гарав. Мядагмаа – Хяргас нуураас хөдөлж байна аа аав аа. Та хаана тосох юм.? – Аймгийн төвөөс хойшоо сум руу явсан замаар явж бай. Аав нь хүний Мотоцикл унаад зам дээр зогсож байя гэв.

Тэд аймгийн төв орж ирээд Бурмааг очих айлд нь буулгачихаад айлын хүнээс нь явах замаа заалган гарав. Төвөөс хойш нэлээн давхиж явтал замын хажууд аав нь яг зогсож харагдав. Наранбат – Аав энэ зогсож байна. Өнгөрчихлөө шдээ гэхэд урд сууж явсан Мядагмаа аавыгаа анзааралгүй өнгөрсөндөө гэмшин – Хайр аа болгоомжтой эргээрэй. Машин тэрэг анзаараарай гэв. Тамираа хурдаа саан явсаар зогсож байгаад буцаж эргэв. Явсаар өнөөх мотоциклтэй хүний хажууд ирэхэд аав нь ганцаараа зогсож байхыг харсан Мядагмаа үсрэн бууж аавыгаа хүзүүдэн авлаа. Охиноо санаж байсан Доржсүрэн ч Мядагмааг тас тэврэн нүүр нүдгүй үнсэн эрхлүүлэв. Наранзаяа Наранболд , Наранбат гурав ч бууж золгов.

Доржсүрэн хүүхдүүдээ бөөнөөр нь ирсэнд баярлаад – За аавыгаа дагаад яваарай гээд мотоциклээ асаан урд нь гараад давхисаар гэрийнхээ гадаа ирэв. Жижигхэн халтар нохой тэднийг хараад гайхан оцойн сууж байв. Тэд гэрт орцгооход Дэнсмаа хүүхдүүдээ хараад нулимсаа тэвчсэнгүй асгаруулан байж хүүхдүүдээ үнслээ. – Эвий дээ миний хүүхдүүд хүрээд ирэв үү дээ гэхэд Наранбат – Та хоёрыгоо санаад л ирлээ шдээ гэв.

Хоёр сар гаруй хараагүй аавыгаа хараад Мядагмаа – Ишш аав ээж хоёр минь өтөлчихсөн ч юм шиг гэв. Доржсүрэн – Өтлөлгүй яахав. 50 гараад жар шүргэж яваа юм чинь гэхэд Дэнсмаа – Яахав дээ амьдралын л жам шүү дээ гэж хэлэв. Хүүхдүүдээ дайлж цайлан хоёр хөгшин ч магнай тэнэгэр байлаа. Тамирааг хүргэнээ гэж хүндлэн ихэд найрсаг хандаж байгаад нь Тамираад таалагдаж байлаа. Хүүхдүүд долоо хоноод л буцах замдаа орцгоож явахаар болоход Доржсүрэн аймаг хүртэл оруулж өгөөд үдэж гаргажээ. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *