
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Доржсүрэнгийнд нэлээн үйл явдал болж өнгөрөв. Наранчимэг Мөнхболдтой гэр бүл болон охинтой болж Нарангэрэл Батболдоос жирэмсэн болж үлдээд хөөрхөн хүүтэй болжээ.
Наранзаяа ШУТИС – ийг энэ жил төгсөхөөр болж байгаа билээ. Наранбаяр Мичидмаа хоёрын наймаа өдрөөс өдөрт тэлж компаниа удирдан яваа бөгөөд энэ хооронд хүү охин хоёртой болжээ. Батхуяг
Болормаа хоёр зүгээр суусангүй. Болормаа хэлний мэдлэгээ дээшлүүлж Солонгос руу яваад 2 жил болоод ирэхдээ овоо мөнгө цуглуулж иржээ. Тэгээд хоёулаа Наранбаяраар заалган наймаанд
гаршиж буй бөгөөд удахгүй дэлгүүр нээнэ гэж ярих болжээ. Болормаа ч нөхрөө дэмжихийн ялдамд дахин жирэмсэлжээ. Мядагмаа Наранболд Наранбат гурав арваа амжилттай төгсөж Мядагмаа ОУЭЗ –
ийн их сургуульд хуулийн чиглэлээр Наранболд МУИС – т багшийн чиглэлээр Наранбат БХИС -д тус тус суралцаад аль хэдийн 3 – р курсэд оржээ. Мядагмаагийн найз залуу Тамирааг аав ээж нь Америк
явуулжээ. Хайраасаа холдсон ч Тамираа Мядагмаа хоёр үргэлж фэйсбүүкээр харьцан чаталж мессенжэрдэг байв. Мядагмааг Их засагт орсноос хойш түүнийг эргүүлэх залуус олшров. Өхөөрдөм үзэсгэлэнтэй гоолиг болохоор тэр үү үеийн залуус хайрын харц шидэн зүрхээ шаналгасаар байлаа. Мядагмаа тэр болгонд нь тоож хардаггүй байв. Харин тэдний ангид саяхан нэг хөвүүн шилжиж ирсэн нь Сэргэлэн хэмээх нуруулаг хүүг анх хараад Мядагмаагийн зүрх хүчтэй савлажээ. “Би чинь найз залуутай шдээ. Би ингэж болохгүй, болохгүй,, гэж өөрийгөө хичээн захирах боловч яагаад ч юм Сэргэлэнг харах бүртээ ухаан нь мансуурна.
Ариунаа тэр хоёр хуульч болоё гэж тохиролцон энд сурч байгаа бөгөөд Ариунаа нь өөр ангид орсон билээ. Хичээлийн завсарлагаагаар Ариунаа тэр хоёр уулзан сургуулийн гуанзанд хамт хооллодог байв. Тэр хоёр бие биенээсээ юу ч нуудаггүй бөгөөд Мядагмаа түүнд Сэргэлэн хэмээх хүүгийн талаар ярьж өгөөд санаа алдав. – Чи тэгээд яах гэж байна. Тэнд Америкд Тамираа чинь байгаа. Удахгүй хоёр жилийн дараа төгсөөд ирнэ. Гэтэл чи минь ингээд өрөөл нэгэнд санаархаад сууж байдаг. Тамираа мэдвэл чамд ямар их гомдох бол?гэхэд – Тамираа бид хоёр багаасаа л үерхэж өссөн ч бие биедээ хайр сэтгэлтэй болсон. Аав ээж нь намайг бэрээ болгоно гээд сүйд болдог хүмүүс шдээ. Гэтэл би гэж тэнэг амьтан энэ нэг залууд дурлаад үхэх нь гээд нулимсаа арчжээ. Сэргэлэн гэж хэн бэ? Сэргэлэн бол баян айлын хүү бөгөөд доороо хоёр эмэгтэй дүүтэй ажээ.
Аавынхаа компанид бас ажилладаг тэрбэр хүүхэмсэг зантай араас нь гүйсэн эмэгтэйг төвөггүй уургалж тэднийг зүгээр ашиглаад хаядаг зантай залуу байв. Энэ ангид орж ирснээс хойш нэг хэсэг хүн танихгүй амар байсан ч хэд хэдэн охидыг өдөж байж танилцаад авчээ. Сэргэлэнг Бурмаа гэх хүүхэнтэй уулзаад байгааг нь Мядагмаа мэдээд сэтгэлээ татаж авахаөр шулуудав. Гэтэл Ариунаа Сэргэлэнг хараад мэл гайхжээ. Ямар ч хүүхэн харсан сэтгэл булаам хөөрхөн нүд монхор хамар царайлаг залууг хараад нүд унагаж түүнтэй танилцахыг хүсэж байлаа. Өвөл болж шинэ жилийн үдэшлэгийг ангиуд зохиож байв. Мядагмаагийн ангийнхан ангиа гоёж чимээд хөл хөсөөн болон бужигнаж байтал хаалга онгойн Бурмаа орж ирээд – Сэргэлэн намайг жирэмсэн болгочихоод хүүхдээ авхуул гэнэ. Би яаж ингэж чадах юм. Ёстой хүний үнэргүй залуу бололтой гээд уйлж сууснаа Мядагмааг хараад – Тэр чамайг онилчихсон байна лээ шүү. Тэрэнтэй унтахгүй бол эр болоод юухэв гээд хүнд ярьж байхыг би сонсчихсон юм. Болгоомжтой байгаарай миний найз.
Савсаг залуугаас болж над шиг сэтгэлийн шархтай үлдэв дээ гэж хэлэв. Мядагмаагийн дотор харанхуйлж – Надтай юу арай үгүй байлгүй дээ гэтэл ангийн нь хоёр ч охин – Сэргэлэн чинь шалиг залуу байна лээ. Ангийн бүх охидтой унтана гэж байхыг нь би сонсож байсан юм гээд Хишгээ гэх охин хэлэв. – Даварцан муу арьс вэ тэр чинь. Нөгөө юмыг нь засчихмаар гар уу үгүй юу гэж Мягмарсүрэн гэдэг залууг хэлэхэд бүгд инээлдэв. Хаалага онгойн Сэргэлэн орж ирлээ. Бүгд түүн рүү үзэн ядсан харцаар харна. Мядагмаа ангийн дарга бөгөөд түүнийг ширэв татан – Өдөрхөн л очиж чадахгүй нь чухал ажилтай гээд л байсан хүн яагаад ирэв? гэтэл Сэргэлэн – Чамайг санаад ирлээ. Би чамд сайн болжээ гэж хүүхдүүдийн дэргэд шууд хэлж орхив. Мядагмаа түүнийг тасхийтэл алгадаад – Хайр сэтгэлээр тоглож болдоггүй юм. Тэгээд ч би найз залуутай. Надаас хол л байгаарай гэв. – Тэр чинь Америкт өөр хүүхэн тэврээд унтаж байгаа биз гэж Сэргэлэн хэлснээ инээмээр аядав. Мядагмаа – Олон юм ярилгүй тонилж үз. Чамайг харахаар нүд хорсож байна. Хөгийн балиар завхай залуу минь.
Намайг дэгээдэж өвөртөө оруулна гэж санаа юу? том эндүүрээрэй чи гээд дахин алгадаад авав. Сэргэлэн түүний энэ үгэнд эмзэглэж – Завхай гэсэн үү би яасан юм? гэтэл Бурмаа – Үхсэн хойноо яасан юм гэв үү чи. Намайг жирэмсэн болгочихоод хүүхдээ авхуул гэж тэнэгтээ биз дээ чи. Тэгээд ч чамайг ангийн бүх охидтой унтана гэхийг чинь би хүртэл сонссон юм өөдгүй залуу минь гэв. Сэргэлэн дотроо “Ганбаа муу гөлөг тарааснаас зайлахгүй нь,, гэж бодсоноо – Хэн тэгж байгаа юм. Баримттай юм яриарай таануус гэтэл Довчин гэх бор залуу утсаа гаргаж ирээд – Гантулга чи бид гурвын яриа энд бичээстэй байгаа. Би завхай зангаас үнэнч занг эрхэмлэдэг юм. Бид хоёрт амласан амлалт чинь энд байгааг би бүгдэд нь сонсгоод өгөхийм уу гэтэл Сэргэлэн түүн рүү үсэрч дарж аваад унав. Хөвгүүд тэр хоёрыг салган Сэргэлэнгийн хоёр гарыг сандалж уяад суулгав. Довчин – Чи мөрийгөө алдсан тул картаа надад өгөх болж дээ. Аан тийм Гантулгад машинаа өгнө гэсэн байхаа гэв. – Би та нарыг бүгдий чинь алаад өгнөө харж л байгаарай гэж Сэргэлэн хашгирахад Мядагмаа – Чи өөрийгөө хэн гэж бодоов?
Ангийн охидыг гүйцээнэ ч гэх шиг арчаагүй өөдгүй балиар шалиг зантай чиний зөв юм уу? айн эрхэлж сурсан тэр аав ээждээ очиж эрхлээрэй дээ гэж тас намжирдав. Хүүхдүүд ангиа чимж дуусгачихаад тарахад Мядагмаа Сэргэлэнд – Өнөө шөнө энд хоноод юу хийж байгагаа нэг ухаарч бодож хоноорой анги нураасан байвал уу чамтай хатуу ярина шүү. Сургуулийн захиргаанд мэдэгдэж чамайг эндээс хөөлгөнө гээд түүнийг цоожлоод гарцгаажээ. Сэргэлэн ганцаараа ангид үлдэж би ямар хоригдол уу гэж бодоод гараа суллан аваад цонхоор гаран харьжээ. Тэдний анги нэг давхарт байсан болохоор гарахад асуудалгүй байв. Маргааш өглөө нь Мядагмаа түрүүлэн ирж ангиа онгойлгон ортол Сэргэлэн байхгүй цонх онгорхой байсанд түгшин Хүүр чинь арай амиа хорлочихоогүй байгаа даа бурхан минь гэж гээд дотроо залбирчээ. Хүүхдүүд энэ өдөр хичээллэхэд Сэргэлэн ирсэнгүй. Хичээл хааяа тасалдаг болохоор хэн ч түүнийг хайхарсангүй.

Сэргэлэн тэр өдөр гэртээ хэвтэж өнжихдөө Мядагмаагийн хэлсэн үг бүрийг бодож суув. Нээрээ тэр охины үг ямар хүчтэй үг вэ? Би гэдэг хүн хэдий болтол охидыг ашиглаж амьдрах ёстой юм бэ? Маргааш ангийн хүүхдүүдээс уучлал гуйна даа. Хэдий ичгэвтэр ч би хүн чанараа л алдахгүй байвал болох ёстой юм бишүү. Заза ямартаа ч энэ ангийнхны нүүрийг харахаас ичиж байна. Хөөхөөс нь өмнө сургуулийн захиргаанд нь өргөдлөө өгөөд гарна даа. Картандаа л харамсаж байна. Арван сая гаруй төгрөгтэй юм сан одоо яая гэхэв гэж бодож суулааТэрний маргааш нь ёолкоо хийхээр болсон байсан багөөд үдээс хойш 18;00 цагт хүүхдүүд бүгдээрээ гоёлын хувцастай ангидаа цугларцгаав. Сэргэлэн иржээ. Тэр ганган цагаан костюм өмсөж үсээ лайкдуулж засуулсан байв. Мядагмаа ёолк нээж үг хэлэх гээд зогсож байтал
Сэргэлэн хүрч ирээд түүнийг хажуу тийш байрлуулаад микрофон аван – Энэ ангийн найзууд та бүхнээсээ түмэнтээ уучлал хүсье. Би гэдэг хүн үнэндээ танхай явжээ. Бурмаа чамаас би үнэхээр уучлалт гуйя. Чи хүүхдээ ч төрүүл. Наана чинь миний удас угсаа байгаа шүү. Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай байсан юм шүү. Би сая сургуулийн захиргаанд өргөдлөө өгөөд өөр сургууль руу шилжихээ мэдэгдчихсэн байгаа хө. Хэдий би эндээс явсан ч хааяа ирж та хэдтэй уулзаж байна аа. Мядагмаагийн хэлсэн үг бүрийг өчигдөр бодож гэртээ өнжсөн юм. Чи бол ухаалаг ажээ.

Ийм сайхан охиныг гомдоосондоо маш их ичиж байна гээд сөхөрч суугаад та бүхнийхээ сэтгэлд сэв шаналал учруулсанд машид харамсаж сууна. Намайг уучлаарай гэв. Ийм зүйл болно гэж огт төсөөлж байгаагүй болохоор ангийнхан түүнийг дэмжин алга ташицгаав. Мядагмаа түүн рүү харав. Энэ хүн үнэхээр буруугаа ойлгож мэдэрлээ гэж үү гэж бодоод нүүр өөд нь харахад сэтгэлээсээ ярьж буйг нь зөнгөөрөө мэдэрчээ -Ямартаа ч буруугаа хүлээсэн чинь сайн хэрэг. Бид ямар нялх хүүхэд биш. Учир ойлгох насан дээр яваа оюутанууд шүү дээ. Одоо бос багш орж ирэх гэж байна гэж. ёолкоо нээснээр шинэ жилийн үдэшлэг эхлэв. Сэргэлэн ёолкоо тэмдэглээд гурав хоногийн дараа сургуулиас гарчээ.
Үргэлжлэл бий…