Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 16-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 16-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
1
412

Нарангэрэл Наранчимэг хоёр сүй тавьснаас хойш найз залуустайгаа улам л дотносон үерхсээр байлаа. Нарангэрэлийн найз алуу Батболд түүнд хичнээн их хайртай ч хартай залуу байв. Хааяа Нарангэрэлийг

бусадтай хардах боловч юм хэлдэггүй байлаа. Ирээдүйд ямар их зовлонт амьдрал хүлээж буйг Нарангэрэл тааварласангүй. Харин Наранчимэгийн найз Мөнхболд их даруухан ухаалаг хүү бөгөөд

хардана сэрдэнэ гэж байхгүй найз бүсгүйгээ улам л хайрлан хоёулаа сайхан жаргана гэдэг байв. Наранбаяр хоёр дүүгийнхээ найз залууг сонжоод л ямар хүмүүс вэ гэдгийг зөнгөөрөө гадарлажээ. Тэгээд

Нарангэрэлд нэг удаа – Миний дүү найз залуудаа тийм сайн юм уу? Миний санахад танай тэр найз чинь их хартай болов уу гэж санах юм. Дүүгээ зовохыг ах нь хармааргүй байгаа ч миний дүү хүнээ сайн

судлаарай гэхэд ахынхөө зөн совинд итгэж явдаг дүү нь энэ удаа итгэж чадалгүй – Гайгүй биз дээ ах аа. Тэртэй тэргүй хүн л юм хойно аргалаад амьдарч болох биз гэжээ. Батболд нэгэнтээ хэсэг залуустай бааранд сууж байгаад өөр залуустай муудалцан зодоон цохион

хийгээд баарны хамгаалагчид хөөгдөн байж гарав. Тэгээд шаралхсандаа бусад найзууддаа – Бид буруугүй байтлаа хөөгдөх нь юун амархан бууж өгөв та хэд минь. Хэдүүлээ энд сууж байгаад өнөөдүүлийг гарч ирэхэд сайн хашраагаад өгье гэж ятган баарны ойролцоо суун тамхилж байтал өнөөх зодоон үүсгэсэн нөхдүүд гараад ирэв. Угийн шазруун зантай Батболд нөхдөө дагуулан тосож очоод – За ах нар ямар том юм бэ гэтэл нэг залуу – Биднийг уучлаарай манай энэ нөхөр л өөрийг чинь эхэлж өдсөн юм байна лээ шдээ. Хэдүүлээ харин танилцвал яасийн гэхэд нь

Батболд – Бид дээрэлхүүлчихээд танилцахдаа тулаагүй л байна шүү гээд өнөөх залууг цохисноор тэд хоорондоо зодолдон дээр дороо орцгоов. Яг энэ үеэр Наранбаяр дүүгийнхээ ирээдүйн нөхрийг нь тандаж бай гэж хөлсөлсөн нөхөр ойролцоохон ирчихээд зураг дарж байхыг хэн ч анзаарсангүй бөгөөд өнөөх хүн цагдаа дуудсаныг ч мэдсэнгүй. Батболд өөрийг нь эхэлж өдөн зодоон үүсгэсэн гэх залуутай халз мөргөлдөн зогсохдоо – Чи муу яадаг бацаан бэ гэнгүүтээ мөргөчихөв. Өнөө залуу хойш тэрий хадан унахдаа замын бетонон хашлаганд толгойгоо цохиулаад гулжийн унав. Батболдод тэрнийг анзаарах сөхөө байсангүй. Цааш эргэн бас нэг нөхрийг цохиж байтал цагдаагийн машин дохиогоо хангинуулахэд залуус пир хийн зугатаж Батболд ч ухасхийн гүйсээр хоёр байшин өнгөрөөд нэг орц луу орон нуугджээ. Замын хашлага мөргөөд унасан залуу амиа алдсан байсныг цагдаагийнхан мэдэж барьж авсан нөхдүүдээ машинд суулгаж явуулчихаад өнөөх хөшсөн цогцсыг тойруулан улаан зурвас татчихаад мөрдөн байцаагч дууджээ.

Батболд хүн алснаа тухайн үедээ мэдээгүй бөгөөд нөгөө орцноос гарангуутаа юу ч болоогүй юм шиг зодоон хийсэн газрынхаа тэрүүгээр өнгөрөхдөө мөргөсөн залууг таниад ухаан нь орон гаран амьтан такси барин гэр лүүгээ явжээ. Өглөө нь босож ээжийнхээ чанасан цайнаас ууж суутал хашааны хаалга цохих чимээ гарахад ээж нь гарчээ. Батболдын зүрх нь түг түгхийн цохилж арай цагдаа биш биз гэж сэжиглэн байшингийнхаа хөшигний завсраар харж зогстол Нарангэрэл орж ирж буй нь харагдахад сая санаа нь амарчээ. Батболдынх Дэнжийн мянгын захаас хойхно холгүй гэр хороололд хашаа байшинд амьдардаг байлаа. Аав ээж хоёр нь багаас нь хүүгээ эрхлүүлж өсгөсөн ч Батболд дороо гурван дүүтэй билээ. Батболд дүү нарыгаа сэрээн хурдан хувцасаа өмс хүн ирж байна гэж дуудчихаад цайгаа ууж ёуутал Нарангэрэл ээж хоёр нь орж ирэв. Нарангэрэл – Сайхан амарсан уу? хайр аа гээд гадуур хувцасаа тайлан өлгүүрт өлгөчихөөд түүний хажууд ирж сандал аван суув. Батболд – Сайхан амарлаа чи минь сайхан амарсан уу ? –

Сайхан, сайхан өнөөдөр амралтын өдөр болохоор чамтай уулзахаар хүрээд ирлээ гэв. – Хоёулаа цайлчихаад гаръя даа. Тэгэх үү. Найз нь яг гарах гэж байлаа гэхэд Нарангэрэл – Тэгье лдээ гээд хадам ээжийнхээ өгсөн цайг аваад уув. Гэтэл Нарангэрэлийн утас дуугарч ах нь залгаж байв. Нарангэрэл утсаа автал – Миний дүү хаана байгаа юм. Гялс манайд хүрээд ирээч. Ярих зүйл байна гэхэд – Өө дүү нь дэнжийн мянгад найз залуугийнхаа гэрт байна – Энэ маш чухал юм аа. Миний дүү хүрээд ир тэгэх үү? ах нь гуйж байна шдээ гэхэд Нарангэрэл – За за ах аа. Тийм чухал юм бол дүү нь яваад очоё гээд утсаа таслав. Тэгээд тэр хоёр цай унд уугаад хамт очихоор гарлаа. Тэднийг Наранбаярынд очиход дүүгээ ганцаараа биш найз залуутайгаа ирснийг хараад гайхсан ч гаднаа инээмсэглэн хүлээж авав. Тэгээд цай ууж байгаад – Батболд оо чи түр гадаалж байхгүй юу? ах нь дүүтэйгээ ярих чухал зүйл байна лдаа гэхэд тамхи татахыг хүсэж байсан Батболд тэгье ээ гадаа тамхилчихаад орж ирье гээд гарав. Наранбаяр нөгөө хүнийхээ бичлэгийг утсан дээрээ татаад авчихсан байсан тул дүүдээ үзүүлж – Урд шөнө наад нөхөр чинь ийм асуудал тарьж амжсан байна. Энэ зодооноос нэг хүн амь үрэгдсэн гэж өглөөхөн зурагтаар мэдээллээ. Хэн нь ч алсан юм бүү мэд.

Миний дүү дотроо бодолтой л байгаарай гэж хэлэв. Нарангэрэл ахынхаа утаснаас бичлэг харж байснаа Батболдын байгааг нь харчихаад – Манай найз хүн алаагүй байлгүй дээ. Би найздаа итгэдэг юм. Харин та энэ бичлэгийг хаанаас яаж авсан юм гэхэд Батболд – Тэр чамд хамаагүй ээ дүү минь. Ямартаа ч чи дотроо бодож л яваарай даа гэв. Гадаа тамхилж зогссон Батболдын зүүн нүд таталдахад нэг л ёозгүй бодол төрсөн ч юм бодсонгүй тамхиа унтрааж хаячихаад орж ирэхэд ах дүү хоёр инээмсэглэж суухыг хараад тайвшрав. Наранбаяр – Заза хоёр дүүдээ амжилт хүсье.

Та хоёрт төвөг удсанд уучлаарай гэхэд Батболд – Зүгээр ээ ах аа гэж хэлэв. Нарангэрэл – За явъя даа гээд найзтайгаа гарч одов. Батболд машиндаа суусан хойно – Ах та хоёр юу ярив? гэхэд ахынхаа яриаг бодож суусан Нарангэрэл – Онц юм биш ээ. Энгийн зүйл ярьсан юм аа гээд тас нуув. Батболд машинаа асаан – За хаагуур явах вэ? – Хаашаа ч явсан яадаг юм бэ. – Заза тэгвэл хоёулаа нэг тийш явъя гээд хөдлөв. Тэгээд яармаг орж ирээд нэг айлд ирэв. Тэр хоёр хамт буун орж Батболд халааснаасаа түлхүүр гаргаж ирэн гэр онгойлгож оров. Энэ газрыг нэг сайн мэдэхгүй тул Нарангэрэл – Хүүе хайр аа энэ ямар айл юм гэтэл – Энэ хашаа байшинг аав ээж хоёр надад худалдаж авч өгсөн юм аа. Чи бид хоёрын ирээдүйд амьдрах гэр шүү дээ гэхэд сая учрыг ойлгосон Нарангэрэл жаахан тайвшраад – Өө тийм үү. Байшин нь их дажгүй л юм. Тэгвэл хоёулаа гэр доторхоо сайхан төвхнүүлж шинэ тавилганууд авч тавина шүү – Тэгэлгүй яахав. Энэ нэг ор хоолны шкабыг түрдээ тавьсан юм аа. Аавын хэрэглэл байгаа юм. Өнөөдөр чамдаа энэ байраа үзүүлж юу авахыгаа зөвлөлдөе гэж бодсийм аа хайр аа – Аан за тиймүү.

Ах намайг тусдаа гарахаар байр авч өгнө гэж байна лээ. Хоёулаа энэ хашаа байшингаа хөлсөлчихөөд байранд амьдарвал зүгээр сэн дээ гэхэд байрны сургаар Батболдын нүд сэргэж – Тийм үү хайр аа ямар гоё юм бэ? Том ах ч үнэхээр буянтай хүн юм аа гээд баярлан хүүхнээ тэврэн үнсэв. Нарангэрэл ч найздаа эрхлэн хоёул тэврэлдсэн чигээрээ орон дээр унав. Тэр хоёр хэсэг нялуурч байснаа Нарангэрэл хайрыгаа түлхэн – Хайр аа уучлаарай. Миний биений юм ирчихсэн байгаа болохоор одоо болохгүй ээ гээд өндийхөд Батболд яаж ч чадсангүй хамт өндийгөөд – За ойлголоо хайр аа чамайгаа гомдоохыг би хүсэхгүй ээ гэж хэлэв. Тэр хоёр тэндээ хэсэг сууж ярилцаж байгаад зайсан гарахаар болон гэрээ цоожлоод гарав. Тэгээд зайсанд ирэн шатаар дээш явсаар оройд нь гаран эргэн тойрноо харж Нарангэрэл инээд цацруулан тас тас хөхөрсөөр байлаа. Хайрыгаа жаргалтай байгаад нь баярласан Батболд түүнийгээ хөтөлсөөр нэг сандалд суув. Яг энэ үед доороос Наранчимэг Мөнхболд хоёр гарч ирээд Наранчимэг – Зайсанд анх удаа ирж байна шүү гээд инээж байснаа Нарангэрэл Батболд хоёрыг харангуутаа –

Хүүе эгч ээ та хоёр бас энд яваа юм уу гээд тэр хоёр луу ухасхийхэд Мөнхболд Батболдыг хараад таньж – Өө манай баз гээд гар барин мэндлэв. Тэд дөрвүүлээ болон жаал хөөрөлдөж сууснаа Мөнхболд – Дөрвүүлээ бууя. Өргөө кино театрт шинэ кино гарч эхэлнэ гэж байсан. Очиж нээлт үзье гэхэд бусад нь зөвшөөрч бууцгаан тус тусынхаа машинд суун ар араасаа явсаөр Өргөө кино театр дээр ирж Мөнхболд түрүүлж гялс гүйн түгээгчээс дөрвөн тасалбар авч ирэхэд нөгөө хэд баярлав. Батболд цагаа харснаа – Шинэ кино эхэлтэл 2 цагийн зай байна. Дөрвүүлээ ойрхон бааранд түр орох уу гэтэл Мөнхболд – Архи пиво уухгүй шдээ. Тэгээд ч чи ч би ч жолоо барьж яваа шүү гэхэд Батболд – Тийм ээ мэдэж байна. Зүгээр л жаахан дуулдаж байгаад л гарч ирье гэхэд хоёр бүсгүй ч зөвшөөрөв. Дөрвүүлээ машинаа цоожилж орхиод явганаар алхан баар хайж явснаа нэг караоке хараад тийшээ орцгоож вип өрөөнд оров. Эгч дүү хоёр ирээдүйн нөхөр болох залуутайгаа хамт караокед орон ундаа захиалцгаан дуулалдав. Наранчимэг их эвлэг гоё хоолойтой ажээ. Дүүгээ ийм гоё хоолойтойд нь гайхан биширч суусан Нарангэрэл дуулж дуусангуут дүүгээ тэврэн үнсэв. Нарангэрэл түрүүлж гарсан болохоор эгч болж Наранчимэг нь дүү нь болсон билээ.

Батболд – Манай Чимгээ чинь мэргэжлийн дуучин баймаар бүсгүй байна шүү гэхэд Мөнхболд – Харин тийм байгаа биз. Би хайрыгаа СУИС-д оруулж өгөхөөр шийдсэн байгаа гэхэд Наранчимэг – Хөөх тийм үү. Чамдаа баярлалаа хайр аа гээд хүзүүгээр нь тэврэн эрхлэв. Хос залуус гэсэн дууг сонгож тавьсан Батболд босож микрофон аваад – Энэ дууг баз болон дүүдээ мөн хайрт бүсгүйдээ өргөн баръя юу гээд мэхийн ёслоход бусад нь хөгжилдөн алга ташив. Хос залуус гэдэг аз жаргалтай Хоёулаа бүхнээс дутахгүй ээ хайрт мээн Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад Хорвоод амьдрах жаргалтай … гээд дуулахад бүгд даган түрж босч бүжиглэв. Мөнхболд цагаа харснаа – Кино эхлэх цаг болчихож гарцгаая гээд бүгд гаран кино театр луу алхацгаав. Жинжиймаа гээд Монголын уран сайхны киноны нээлт болж дөрвүүлээ цуг сууж үзэж байв. Нарангэрэл кинонд орчихсон уяраад нулимсаа арчиж байхыг харсан Батболд түүнийг тэврэн нулимсыг нь гараараа арчиж байлаа. Гэр шатаж байхыг харсан Нарангэрэл тэсэлгүй дахиад л уйлчихав. Батболд нулимсыг нь арчиж өгөөд – Хайрт минь энэ чинь кино шүү дээ гэхэд – Кино ч гэсэн сэтгэл өвдөж байна шүү дээ гэв.

Кино ч дуусах дөхөж сүүлд нь Цэрэндагва эхнэрээ харан зам гарах гэж яваад машинд мөргүүлж унахыг харсан Нарангэрэл нулимсаа тэвчиж чадсангүй сул асгалаа. Батболд эхнэр болох бүсгүй нь их уярамтгай байгаад нь өрөвдөж түүнийг бараг л тэвэрсээр машиндаа ирэв. Наранчимэг – Эгч бид хоёр харья даа. Та хоёр гэр гэртээ харьчихна биз гэхэд – Юу гэсэн үг юм гэрт чинь хүргэж өгнө. Түүгээр ч барахгүй ойрд ороогүй юм чинь нэг ороод гарья гэж Мөнхболд дуу алдан өгүүлэхэд Батболд – Харин тийн. Яаж та хоёрыг явган явуулах билээ дээ айн. Машин тэрэгтэй байж арай муухай шдээ гээд машиндаа суулган хөдлөв. Тэд явсаар байрны гадаа ирж дөрвүүлээ буун гэрт орцгооход Дэнсмаа сүйд болон угтаж хүргэчүүлээ зочны өрөөнд оруулаад гал тогоо орон цай чанан бууз шигнэв. Доржсүрэн ч гэсэн шинэ хүргэчүүдээ харан баярлаж тэр хоёртой ярилцана. Нарангэрэл ариун цэврийн өрөөнд удаж удаж сая нэг гарч ирээд гал тогоо орж идэх юм хайв. Охиноо харж зогссон Дэнсмаа – Миний охин уйлаа юу? Найз залуу чинь арай… гэтэл Нарангэрэл үгийг нь таслан – Үгүй ээ ээж ээ. Сая бид дөрөв нэг кино үзсэн чинь их өрөвдөлтэй кино юм аа. Охин нь хараад л уйлаад л сууж байгаад гарч ирсэн Чимгээ мэднэ гэхэд – Ишш миний охин яасан ч уяхан юм бэ гээд охиныхоо үсийг илбэхэд – Охин нь уяхан сэтгэлтэй гэдгээ сая л мэдлээ ээж ээ гэв. Чимгээ орж ирээд – Ээж ээ Гэрлээ их уяхан юм аа. Кино үзэж сууж байхдаа уйлаад байх юм. – Харин тийм гэнээ. Ээж нь буруу бодох шахлаа шүү – Хэд хоногоос зурагтаар гарах байх аа. Тэгэхээр нь аав та хоёр үзэхгүй юу? гэж Чимгээг хэлэхэд

Гэрлээ гэнэт санасан юм шиг – Өө яахийм бэ? Ээж аав хоёрт билет авчраад өгчихье очоод үзчихнэ шдээ тээ. Өргөөд гарч байна лээ гэхэд Ээж нь – Яах юм бэ хүүхдүүд минь. Зурагт гэж нэг сайхан юм байхад мөнгө үрээд юухэв. Гэртээ үнэгүй үзсэн нь дээр биз гэхэд Чимгээ – Та хоёр кино театрт үзээч? Миний мэдэхийн сүүлийн хоёр жил кино театр ороогүй биз дээ гэхэд Гэрлээ – Харин тийн. Тэгээч ээж ээ Тэгээд ч цаад хоёр дүү чинь зурагтын суваг булаацалдаад байдаг биз дээ гэхэд ээж нь – Нээрээ тэгье дээ. Ойрд кино театр ороогүй юм байна шүү. Энэ хүнтэй нийлснээс хойш нэг ч орж үзсэнгүй гэхэд нь Чимгээ – Би маргааш та хоёрт билетийг нь авч өгье гэв. Хоёр охинтойгоо ийн ярилцаж суусан

Дэнсмаа босож бууза гарган дахин бууз жигнээд – Заяа Мядагаа бас хоёр дүүгээ дуудчих бүгдээрээ хооллоё гэхэд Чимгээ Гэрлээ хоёр босон гарав. Дэнсмаа буузаа таваглан зочиддоо тавиад – Хоёр хү минь ичиж зоволгүй ирж байгаач гэж уриалгахан хэлэхэд нөгөө хоёр зэрэг – За гэцгээгээд биесээ харан жуумалзав. Доржсүрэн – Нээрээ тийм шүү. Хадаг сүй тавиад хүргэн болсон нь үнэн л юм чинь нэрэлхэлгүй ирж байгаарай хүүхдүүд минь гэж хэлэв. Хоёр хүргэн хадмындаа хооллож аваад гарцгаахад Чимгээ Нараа хоёр гаргаж өгөн орцны үүдэнд үдэж өгөөд хайруудаа нэг нэг үнсээд орцгоов. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *