
Батхуяг Болормаа хоёр хүүхдүүдтэй нэг амралтын өдрөөр аавындаа ирээд сууж байв. Мядагмаа өрөөндөө хичээлээ давтаж суутал хаалганы хонх дуугарахаар нь Наранзаяаг байх гэж бодоод ухасхийн
хаалгаа тайлтал танихгүй гурван хүн зогсож байлаа. Доржсүрэн гэдэг айл мөн үү гэхэд – Тийм ээ мөн ямар хэргээр яваа билээ гэтэл ахмад нь гэмээр 50 гаруй насны эр – Бид орж болох уу Уулзах хэрэг байгаа юм
гэхэд Мядагмаа – Тэг ээ гээд хойш ухрав. Доржсүрэн гал тогооны өрөөнөөс гарч ирээд нөгөө хүмүүсийг харснаа – Надтай уулзах гээ юу? ямар асуудлаар яваа билээ гэж асуухад нөгөө хүмүүс юм хэлэлгүй
гутлаа тайлаад зочны өрөөнд орж ирэв. Тэгээд настайдуу нь өврөөсөө хадаг болон архи гарган ирээд бурханы нь өмнө тавиад сууж хөөрөг зөрүүлэн – Сайн байна уу та сайхан зусаж байна уу гэж мэндлэв. –
Мэнд ээ. Та сайхан зусаж байна уу гэж хариу мэндлэв. Нарангэрэл том өрөөнд орж ирснээ нөгөө хүмүүсийг харж байгаад – Сайн байна уу та. Би уг нь хүүд чинь үгүй гэж хэлсэн л юм сан яасан юм ойлгодоггүй
залуу вэ? гэснээ Доржсүрэнд хандан – Энэ хүмүүс намайг гуйхаар ирсэн бололтой. Надад бодож явдаг хүн бий шүү. Битгий нүүр өгөөрэй. Надад одоохондоо хүнтэй суух бодол ч алга. Сонин улсууд вэ гэчихэд өрөө рүүгээ орчихов. Нөгөө настан гайхаж байснаа – Уучлаарай бид танай охин Наранчимэг гэдэг охиныг гуйхаар ирсэн юм. Охин чинь ингэж дургүйцэх байсныг мэдсэнгүй. Харин бурхны өмнөх тавьсан зүйлээ өргөл болгон үлдээе дээ гээд өндийв. Доржсүрэн гайхаж байснаа – Та түр сууж бай би одоохон гэснээ хоёр ихрийн өрөө рүү шагайн Наранчимэгийг дуудав. Наранчимэг орж ирснээ өвгөнийг таньж – Сайн байна уу та. Мөнхболд надад юм хэлээгүй шдээ гэхэд Түрүүний охин биш байсанд өнөөх өвгөн анзаараад – Чи чинь ихэр гэл үү. Тэгэхээр түрүүний охин чиний нөгөө ихэр байх нь гэв. Цаанаас Нарангэрэл орж ирснээ –
Өө уучлаарай өвөө би таныг андуурсан байна. Түрүүн нэг найз залуу над руу сонин сонин юм бичээд байсан болохоор тэрний талаар яваа юм байх гээд уурлачихлаа. Үнэхээр уучлаарай гэв. Өнөөх хүн инээмсэглэн – Зүгээр хүүхээ.гэснээ өврөө уудлан хадаг аяга гаргаж ирээд хажуудах хүндээ өнөөх сүүгээ гэхэд нөгөө хүн нь хайрцагтай сүү гарган ирж задлан аяганд нь хийж өгөв. Өнөө хүн босоод – За тэгэхээр бяцхан андуурал гарах шахлаа. Зээ булга намнадаг нь манайд байна Булга өмсдөг нь танайд байна …. гэтэл Доржсүрэн таслан – та суу , манай ёсонд ингэдэггүй юм. Зүгээр л сууж байгаад хэлэх үгээ хэл дээ. Наранчимэг ээ миний охин өөрөө яамаар байгаагаа хэлээрэй бид охиныхоо саналаар л шийднэ гэхэд нөгөө хүн сууснаа – Ямар ч эвгүй юм бэ? Би бэр гуйж үзээгүй анх удаа хүүгийнхээ өмнөөс бэр гуйх гээд л гэснээ өврөөсөө алчуур гарган хөлсөө арчив. Наранчимэг – Зүгээр ээ та зөвшөөрчих. Харин Мөнхөө бид хоёр одоохондоо хурим хийх бодолгүй байгаа. Би эхлээд сургуулиа төгсчихье. Дараагаар нь тэр хурим энэ тэр ээ болж болно тийм биздээ гээд Доржсүрэн рүү харав. Доржсүрэн толгой дохин –
Тийм ээ охины минь зөв гэв. Батхуяг тэндээс – Миний дүү амьдралаа арай эрт эхлэх гээд яахав. Яарвал даарна гэж үг бий. Юутай ч тэр найз залуугаа бидэнд танилцуулчих гэв. Захад нь сууж байсан 20 гаруй насны залуу – Тийм ээ Наранчимэгийн найз нь би байна Намайг Мөнхболд гэдэг. Би өөрөө ч оюутан. Бид хоёр хоорондоо ярьж тохирсон энэ удаа зүгээр л сүй тавиад л өнгөрөх гэсэн юм гэв. Нарангэрэл өнөөх залуу руу харснаа – Тэгээд түрүүнээс хойш дүлий царайлж суухаар хэлж байхад яадаг юм бэ? Хүн ичээгээд хаячих юм гээд цааш эргэхэд өнөөх залуу – Үг хэлэхийн завдалгүй өөрөө аавыг минь элдвээр хэлчихээд эргэсэн биздээ гэхэд гэрт байгсад инээлдснээ хадаг барьсан хүн – Хүүхдүүд минь одоо тайвшир учир нь олдчихлоо шүү дээ гэв. Доржсүрэн Наранчимэгийн үгэнд орж хадгийг нь авав. Өнөөх хүн дахин хадаг гарган Дэнсмаад барихад – Муу охиныг минь хайрлаж яваарай хүүхээ гэж хүүд хандан хэлээд хадгийг авав. Тэгснээ юмаа орхин босч гал тогооны өрөө рүү оров. Өнөө хүн өөрийгөө Мягмарсүрэн гэж танилцуулаад хамт ирсэн хүнээ ч танилцуулж – Энэ нөхөр манай том хүү. Нэр Мөнхбаатар тэр нөхрийг сая таньсан байх. Танай хүргэн болох хүү Мөнхболд гэж хэлэв. Дэнсмаа цай чаначихаад хоол хийв.
Доржсүрэн нөгөө хүнтэй элдвийг ярилцан сууж байв. Дахиад л хаалганы хонх дуугарахад Батхуяг нойлоос гарч байсан тул хаалга онгойлгов. Мөн л танихгүй гурван хүн байсан тул хэрэг зоригийг нь асуухад – Доржсүрэнгийнх мөн биздээ гээд орж ирцгээв. Өнөөх хүмүүс Нарангэрэлийг гуйхаар ирсэн байлаа. Нэг өдөр ихэр охидынхоо хувь заяаг атгаж буйгаа Доржсүрэн ухаарч Нарангэрэл ч тэр улсуудыг таньж өөрийн хайртай залуу болон аавыг нь таниад учрыг нь хэлж өгөн хадаг сүйг нь авхуулжээ. Тэрбээр эхлээд сургуулиа дүүргэе , дараа нь хурим найраа болоё гэдгээ залууд хэлж тэд ч хоорондоо тохиролцон суув. Тэд ирсэн зочдоо дайлан худ ураг болсноо батлан найрлаж суув. Гэр бүлээрээ бүгд ширээ тойрон сууцгааж найрлаж байтал хонх дуугарлаа. Нарангэрэл босож би тайлъя гээд хаалга онгойлгоход өөрийг нь гуйгаад байсан залууг хараад таньж – Уучлаарай та нарыг хүлээж авч чадахгүй нээ. Дөнгөж сая намайг өөр хүмүүс гуйж хадаг сүйгээ өгөөд найрлаж сууна. Худлаа гэвэл ороод харж болно гэхэд хамт ирсэн хүмүүс орсонгүй эргэхэд өнөөх залуу би орно гээд зүтгэв.

Тэг ээ ор тэгээд аав ээжээс минь учрыг нь сонс доо гэв. Өнөөх залуу хажуугаар нь шурдхийн ороод том өрөөнд хүмүүс найрлаж суухыг харснаа хожимдчихож гэж хэлээд эргэн гарав. Нарангэрэл хаалгаа хаачихаад эргэн ирж том өрөөнд орж ирэн хайртай залуугийнхаа хажууд суулаа. Нэг өдөр хоёр худ хүлээж авсан Доржсүрэнд нэн таатай байлаа. Тэрбээр нэг хундага барин зогсоод – Өнөөдөр би ихэр охидыхоо хувь заяаг атгаж хоёрын хоёр худтай болж байгаадаа баярлаж сууна. Ямартаа ч сүйгээ тавьчихсан юм хойно хүүхдүүдээ сургууль төгссөн хойно нь ху рим найраа хийцгээе дээ.
Охид маань ч гэсэн өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрч байгаа тул та бүхэн яараад яахав гэхэд худ болсон хүмүүс – Тийм ээ тэгэлгүй яахав гэлцэн байв. Нарангэрэлийн найз залууг Батболд гэдэг бөгөөд нүдэнд дулаахан даруухан байрын хүү байлаа. Аавыг нь Дэрмээ гэдэг ажээ. Хажууд нь явсан нэг хүн нь Батболдын нагац ах Пүрвээ гэж хүн байлаа. Худууд хоорондоо ярилцан нэг өдөр нэг айлаас бэр гуйж байгаагаа билэгшээн давхар худ болж байгаадаа баярлах ажгуу. Мөнхболд Батболд хоёр баз хүргэчүүл болж байгаагаа мэдэн хоорондоо танилцан мөн л баярлах аж. Ийнхүү нэг өдөр хоёр талаас хадаг өгөн худ ураг барилдсан хүмүүс тарцгаажээ. Мядагмаа дотроо “Тамираа минь нэг л өдөр бас ингээд намайг гуйж суух биз. Гэхдээ энэ хоёр эгч азтай юм аа. Ихэр төрөх минь ч яав даа,, гэж дотроо бяцхан атаархал тээн сууж байлаа. Батхуяг жаахан татчихсан тул Болормаа тэр хоёр хоноод явахаар болов. Доржсүрэн гурван өрөө байраа зараад зургаан өрөө байранд орчихсон байсан тул тэдэнд багтахгүй гэх зовлон байхгүй байлаа.

Тэр орой Наранбаяр ч эхнэр хүүхдээ дагуулан ирж тэднээс бүх зүйлийг сонсоод баярлахын дээдээр баярлан хоёр дүүгийнхээ хуримын зардлыг бүрэн дааж бас байр авч өгөхөө амлаж суув. Нарангэрэл , Наранчимэг хоёр ирэх жил сургуулиа төгсөх тул гэр бүлийн ажил төрлөө тэр үеэр шийдэхийг зорьсон билээ. Наранбат , Наранболд хоёрын шилжүүлгийг Наранбаяр хөөцөлдөж Батхуягийн ангид оруулж өгсөн билээ. Хоёр хүү ч сурлагаар гайгүй тул 8 – р ангиа онц төгсцгөөсөн нь Батхуяг болон Мядагмаагийн ач гавъяа билээ. Эцгээсээ өнчирсөн хүүхдүүд ийнхүү ээжийнхээ ачаар шинэ аавтай болсондоо баярладаг бөгөөд Доржсүрэнгийнд амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Тэр зун нутагтаа амьдаръя гэж шийдэж байсан Доржсүрэн Дэнсмаа хоёр , хоёр багыгаа том болсны хойно болоё гэж ярилцжээ. Үргэлжлэл бий….