Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 14-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 14-Р ХЭСЭГ

2 секунд уншина
0
0
345

Амьдрал үргэлжилж цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд урин хавар ирж 8- р ангийнхны төгсөлтийн шалгалт эхлэх болчихсон байлаа. Батхуяг Болормаа хоёр энэ хугацаанд хоёр ихэр

хөөрхөн хүүтэй болж машид баярласан билээ. Доржсүрэн хоёр ачаа үзэхээр хааяа ирнэ. Том хүү Наранбаяр өнгөрсөн намар нижгэр хурим хийж мөн л хөөрхөн охинтой болжээ. Наранбаярын хадмууд нь бэлтэй

хөрөнгөтэй чинээлэг айл байж хуримын бүхий л зардлын ихэнхийг нь гаргажээ. Эхнэр Мичидмаа нь хөөрхөн бүсгүй бөгөөд инээх бүрт нь хоёр хацарт нь эрхий дарам хонхорхой гардаг байв. Тэрээр хадам аав

ээж хоёртоо бүхий л чадлаараа тус дэм болон хоол ундыг нь бэлтгэж өгдөг байв. Мичидмаа айлын ганц охин бөгөөд хоёр ахтай хоёр эрэгтэй дүүтэй байлаа. Ганц охиноо бэнчин сайтай сайн хүнтэй

ханилаасай гэж аав ээж нь горьдон харж байтал охин нь наймаачин эртэй ханилахаар болсныг дуулаад ээж нь нэг хэсэг дургүйцэж байсан боловч Наранбаярыг муугүй наймаачин бас багш мэргэжилтэй, том

том танилуудтай гэж сонсож мэдээд дотроо баяртай хүлээн авчээ. Наранбаяр багшийн ажлаа орхин гадаад дотоодоор явж том наймаа эрхэлдэг болжээ. Нэг удаа солонгос явж тэндээс пүрүсс 10 гэсэн машин оруулж ирэх наймаа хийх болжээ. Наймаа нь ч дажгүй болж хэд дахин явж байж овоо хөлжив. Тэгээд дотроо “Алийн болгон харь орныг зүглэж явахав. Нэг компани байгуулчихаад гэрээгээр оруулж ирж байх арга бодоё” гэж шийдээд эхнэртээ санаа бодлоо хэлж хуваалцан компаниа байгуулж солонгосын автомашины үйлдвэртэй гэрээ хэлцэл хийн байж машинаа оруулж ирж байхаар болов. Мичидмаа бие давхар ч зүгээр суусангүй нөхөртөө туслан машины сэлбэг хэрэгсэл давхар оруулж ирэх санаа гарган хамтарч ажиллаж байлаа. Хүүхэд нь төрөөд удаагүй 2 сар орчим болж байхад хадам аав ээж хоёртоо үлдээчихээд ажилладаг болов. Уг нь Мичидмаа хуульч эдийн засагч мэргэжилтэй юм санж.

Гэтэл нөхөр нь ашигтай ажиллаж эхэлснээр үндсэн ажлаасаа гарч нөхрийнхөө компанийн гүйцэтгэх захирал болжээ. Тэдний амьдрал нэгэн хэвийн бөгөөд хоёулаа өглөө хамт гараад орой хамт ирдэг байв. Доржсүрэн Дэнсмаа хоёр ачыгаа харж угж хөхүүлэн өсгөдөг байв. Мядагмаа улсын шалгалтандаа бэлдэн Ариунаа Тамираа Балжинням Чулуун нартай хамтран мөн Наранзаяа ч хамтран байж хичээлээ давтдаг байв. Чулуун хэдий Ариунаад санаатай байсан ч Наранзаяаг харснаас хойш түүнд үхэн хатан дурлан хайрын харц чулууддаг болов. Үнэндээ Ариунаа ч Чулууныг өөрөөсөө бага багаар хөндийрүүлэх арга саам хайн голдуу Балжиннямтай хоёул байхыг хүсдэг болжээ. Тэд шалгалтандаа бэлдэн хэдэн ч цагаар хамаагүй суудаг байлаа. Заримдаа бүгдээрээ нэгнийдээ хонох тохиолдол ч гардаг байв. Тэд нэг удаа Батхуягийнд ирэн Ариунаагийн өрөөнд хичээл давтсаар шөнө дунд болжээ. Тэгээд Мядагмаа Тамираа хоёр Тамираагийн гэр лүү явж дөрвүүоээ үлдэв. Наранзаяа Ариунаа хоёр орон дээр унтаж Чулуун Балжинням хоёр газраар ор засан хэвтэцгээв. Балжиннямыг хичээлдээ сайжран ангийнхаа онц сурлагатан болсонд нь аав ах хоёр нь машид баярлаж аав нь ч архинаас хөндийрөн өөрийгөө засч аван хань бүлтэй болж амжжээ. Мөн Түвшин , Жаргалсайхан , Гэрэлмаа, Энхцэцэг дөрөв үерхцгээж хамтдаа хичээллэдэг болсон байв. Хоёр хүү ч алдаагаа засаж сайжирсан явдалд ангийнхан баяртай байлаа.

Сүүлийн шалгалтаа ангиараа онц өгцгөөсөн бөгөөд Батхуяг хүүхдүүдээ нэг өдөр цуглуулан зугаалганд явж бүгдээрээ мөн л тэрэлжид Батхуягын найзын амралтанд гурав хоног аялж зугаалан тэмцээн энэ тэр зохиож хөгжилдөн өнгөрөөж байв. Хүн хэдий засарсан ч сурсан юмыг сураар боож болдоггүйн үлгэрээр Түвшин Батхуягын найзын гэрийг эзгүйгээр нь далимдуулан орж үнэтэй бурхан мөн их гарын халтар манан хөөрөг байсныг нь сэм хулгайлж аван оджээ. Хэн ч түүнийг анзаараагүй бөгөөд тэрхүү бурхан нь арван үе дамжсан үнэтэй зүйлсээ алдсанаа гэрийн эзэд тухайн үедээ анзаараагүй байна. Гэрийн эзэгтэй нэг өдөр тоос шороогоо арчиж байгаад бурхан байхгүйг мэдэн нөхрөөсөө чи авсан уу гэж асуусанд үгүй шдээ Яахаараа би авах ёстой гэж гээд хар төрцгөөн цагдаад хандан дуудлага өгчээ. Хичээл тарчихсан байсан бөгөөд Түвшин өнөөх үнэт зүйлсээ хил дамнуулан наймаалах гэж яваад нисэх дээрээс баригдан ирж бөөн юм болжээ. Түвшингийн аав ээж хоёр нь хүүгээ гэнэт Америк явна тэнд очиж сургуульд сурна гэхэд нь гайхаж байсан ч хүүгээ зөвшөөрч явуулахаар болон аав нь визийг нь хөөцөлдөн бүтээж өгчээ. Гэтэл хүү нь хүний үнэтэй цайтай зүйлс хулгайлчихаад тэрийгээ гулгуулах гэж явах гэж байгаад баригдан шалгуулж байхад нь аав

Нэмэхбаяр нь мэдэж хүүгээ эргэж ирэхдээ алгадаж унагаад – Чамайг овоо томоожжээ гэж бодож явсан минь эндүүрэл байж лдээ Хогийн новш чинь урьдын хэрэг чинь намжиж амжаагүй байхад дахин хулгай хийнэ гэнээ гэж омогдож байгаад явжээ. Батхуяг зуны амралтаа авчихсан байсан тул эхнэр хүүхдээ хадам дүүгээ аван Хэнтийг зорьж ханийнхаа нагац нартай золгуул хийж явсаар наадмын дараахан хотод ирэв. Түүнийг ирснийг мэдсэн дэслэгч Ганхуяг гэрт нь ирж уулзаад Түвшингийн талаар баахан асуулт асууж овоохон тэмдэглэл хөтөлж яваад явжээ. Юу болсныг нь мэдээгүй байсан тэрбээр Мядагмаагаас бүх үнэнийг нь мэдээд Түвшинд уур нь хүрч байлаа. Болормаа ханиа аргадан – Хайрт минь дээ. Одоо тэд чиний гараас гарчихсан хүүхдүүд шдээ. Тэдэнд анхаарал хандуулаад битгий өөрийгөө зовоож бай лдаа гэж ятгаж суухад Батхуяг – Би энэ ангийг дааж явсан багш нь байж яаж санаа зовохгүй суухав дээ. Овоо засарлаа гэж бодож байсан хүүхэд дахиад ийм зүйл хийсэнд нь харамсаж байна. Би найзынхаа нүүрийг харах аргагүй боллоо гэж бухимдаж суув. Болормаа – Хэлээд юухэв. Тэр хүү ч гэсэн очиж очиж тийм үнэтэй цайтай зүйл хулгайлж яаж зүрхэлдэг байна аа. Танай тэр найз чинь мундаг баян хүн байж ийм үнэтэй зүйлсээ далд хийж байхгүй хэзээ өнгөрсөний хойно санаж цагдаа энэ тэр болж лдээ. Харин ч азаар тэр зүйлс нь хил давчихаагүй олдсон нь их юм гэхэд Батхуяг – Харин тийм ээ.

Тэрнийг бодохоор дотор жаахан онгойх л юм. Харин Түвшинг 9, 10 -р ангиа яаж төгсгөх бол гэхээс л толгой өвдөх юм. Нөгөө Ганзориг гэдэг хүү колонид очсоныхоо дараа тэндэхийн хулгаруудад зодуулж өнгөрсөн гэнэ билээ. Ямар үйлийн үрээр би багш болов оо гэж хааяа бодох л юм. – Уг нь хүүхдүүд ийм асуудал гаргахгүй бол багш гэдэг чинь ёстой гоё мэргэжил шдээ. За тэр өнгөрснийг дурсаад юүхэв. Намар чи минь ахиад л 6- р анги дааж авна шдээ. Тэдний дотор л ийм муухай хүүхдүүд бүү байгаасай билээ гэж би ч бодох юм – Тийм дээ. Би ч дунд ангийн багшийн мэргэжлээр дагнах бодолтой л явдаг юм аа. Одоо харин дундын багш нартай хамтран дунд ангийнханд зориулсан ном гаргах санаатай бодож л явна – Наадах чинь харин зөв санаа байна шүү. Чи минь ухаантай бас хүлээцтэй хүн болохоор чиний минь номын үйлс нь бүтнэ дээ ханиа гэж Болормаа хэлээд нөхрөө үнслээ. Ариунаа Мядагмааг дагуулж Хэнтий рүү явах бодолтой байсан ч аав ээждээ нас эмэр болж ач дүүгээ харах ёстой гээд татгалзжээ. Доржсүрэн хамгаалатын ажлаа орхин тэтгэврийнхээ мөнгөөр гэр бүлээ тэжээж байлаа.

Цагдаагийн газар ажиллаж байсан түүнд улсаас тэтгэвэрийг нь өндөр тогтоож өгсөн бөгөөд сардаа 1сая 500 мянган төгрөгний тэтгэвэр авдаг болжээ. Дэнсмаа гэртээ зүгээр ч суухгүй дээл оёж ойр зуурын зүйлс цуглуулна. Мөн ачыгаа харна гээд бас л завгүй суудаг байв. Нарангэрэл Наранчимэг хоёр ихэр нь төгсөх болоогүй бөгөөд хоёулаа өөр өөр ажилд орон төлбөрөө өөрсдөө олохын тулд хичээх болов. Наранзаяа ч зүгээр суусангүй хувийн нэг жижиг гуанзанд бэлтгэгчээр ажиллаж хичээлийн хэрэгслээ авах мөнгөө хуримтлуулдаг байв.

Хоёр бага хүү л ажилгүй гэртээ зурагт харан өрөөнөөс өрөө хооронд гүйлдэн тоглож наадан өдрийг өнгөрөөнө. Наранбаяр Мичидмаа хоёрын наймаа ашгаа өгч тэр хоёр гэр хорооллоос салж орон сууцанд оржээ. Тэгээд нэг сайн өдрийг товлон аав ээж ах дүүсээ урин шинэ байрынхаа цайллага хийлээ. Хоёр талын ах дүүс найранд ирцгээж тэднийхэн нэг өдрийг найрлаж өнгөрөөв.

Хоёр худ өвгөн хууч хөөрөн суухдаа нэг нутгийнх гэдгээ мэдэцгээж ирэх зунаас Доржсүрэн нутагтаа амьдрахаар шийдэж байгаагаа дуулгажээ. Мичидмаагийн аав Увс аймгийн Хяргас сумын хүн бөгөөд их аварга Баянмөнхийн холын хамаатан гэж танилцуулжээ. Ээж нь мөн Увсын Наранбулаг сумын хүн байв. Том хүүгээ өөрийн нутгаас ханьтай болсонд Доржсүрэн Дэнсмаа хоёр их л олзуурхаж суулаа. Үргэлжлэл бий…..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *