
Батхуяг гэр бүл дүү нарынхаа хамт Дашинчилэн суманд яг 10 хоноод буцлаа. Энэ хугацаанд Болормаагийн бие нэг удаа муудсан ч эмнэлгийн тусламж аваад гайгүй болсон байна. Ариунаа эгчдээ санаа
зовоод Батхуягт хурдан буцъя гэсэн боловч сумын эмнэлгийн эмч одоогоор хол замд явж болохгүй бие нь гайгүй болтол гурав хоног хүлээх хэрэгтэй гэснээр тэд арга буюу 3 хонож энэ хугацаанд
Болормаагийн бие тэнхэрчээ. Чухам ямар шалтгаанаар бие нь өвдсөнийг сумын эмч үзээд тогтоож чадаагүй бөгөөд хотод очоод шинжилгээ өгөөрэй гэж зөвлөжээ. Ганц ахын нь охин ирчихээд
жаахан айлгасанд Өвгөн эмгэн хоёрын санаа ихэд зовж байсан ч бие нь гайгүй гэж сонсоод бөөн баяр болжээ. Эмгэн анхны жирэмслэлт гэдгийг сонсоод – Нас 30 гарсан хойно ингэж жирэмслэх тохиолдол
өчнөөн байдаг ч машид болгоомжтой байж хүүхдээ төрүүлээрэй гэж захижээ. Тэднийг буцах болоход өвгөн нэг хонь гаргаж өгөөд Батхуягт – Эхнэрээ төрөхөд нь шинэ шөл уулгаарай бие нь хурдан тэнхэрдэг юм
шүү гэж захиад явуулжээ. Отгонтөгс аавындаа мөн хэд хоноод тэдэнтэй хамт буцав. Будхүү өвгөн гурван хүү , хоёр охинтой бөгөөд тэднийгээ ирэх жил танилцуулна гэж амлажээ. Том хүү Баярхүү нь барилддаг бөгөөд улсад тэр зуны наадамд анх удаа зодоглоод начин цол авчээ. Энэ бүхнийг дуулж мэдсэн Болормаа Батхуяг хоёр бөөн баяр болж Батхуягт их гарын мөнгөн аяга өгөхөөр болж тохиролцжээ. Үнэндээ цалингаас цалингийн хооронд амьдардаг Батхуягт тэр аягыг яаж хийлгэхээ бодон санаа зовниж суухад нь Болормаа ажилд орсоноос хойш мөнгө цуглуулж овоо мөнгөн хуримтлалтай болсноо түүнд хэлээд тэр мөнгөнөөс хоёулаа мөнгөн аягаа хийлгэе гэж хоорондоо ярилцан байж тохирчээ. Батхуяг гэр бүлтэйгээ өглөө эрт хот руу буцаж орой нар жаргах үеэр хот орж ирэв. Явсаар гэртээ ирцгээн бүгд хэсэг амраад авлаа.
Аанай л Мядагмаа сэргэлэнээрээ түрүүлж сэрэн хоол унд цай цүү чанаж бэлтгэж байтал Ариунаа Батхуяг Болормаа гурав босож ирцгээв. Тэд хамтдаа хооллож ундалж аваад Батхуяг дүү Мядагмааг гэртээ хүргэж өгөөд ирэв. Маргааш өглөө нь Батхуяг аажуухан босоод сургууль руугаа явав. Түүнийг сургууль дээрээ иртэл захирал Гүнжидмаа өрөөндөө дуудан – Би хэд хоногийн өмнө өөрийг чинь дуудах гэсэн боловч холбогдохгүй байсан юм. Хаагуур яваад ирэв гэж асуулаа. Батхуяг эхнэр дүү нартайгаа Булган яваад ирснээ дуулгахад – Аан зөв зөв. Гэхдээ жил бүр 08 сарын 15 наас багш нар нь цуглах ёстой байдаг юм шүү. Энэ удаа анхааруулья гээд Анги энэ тэрээ тохижуулж будаг шунх хийсэн байгаа танай анги сүүлдэж яваа шүү. Смен ангийн багштай ярилцаад юу хэрэгтэй бүхнийг нь мэдэж авч өгөн хамжилцаад ойрын 3 хоногт будгийн ажлаа дуусгаарай гээд Батхуягийг гаргажээ.
Батхуяг сургууль төгсөөд л шууд ирж ажиллаж байсан тул юм юмнаас хоцорсондоо гэмшиж байв. Тэрээр смен ангийн багштай ангидаа уулзан хамжаа дэмжээ болохоо хэлж будаг шунхны ажилд өөрийн мэддэг ангийн хүүхдүүд рүүгээ утсаар ярин маргааш ирэхийг үүрэгдээд харилаа. Болормаа 6 сартай жирэмсэн тул ажлаа хийх боломжгүй болж хуучин ажлаасаа жилийн чөлөө авахад нь захирал нь түүнд 2 сая төгрөгний тусламж үзүүлэн эсэн энх амаржаад ирэх жил ирээрэй гээд явуулжээ. Тухайн рестораны захирал нь эмэгтэй хүн байх бөгөөд өөрөө эх хүн учраас Болормааг ойлгож ийнхүү тусламжийн гараа сунгасан байлаа. Үүнд нь Болормаа машид баярлан ирэх жил заавал ирнэ захирал аа гээд хүндэтгэн ёслоод гарчээ. Батхуяг Болормаа хоёр эрвийх дэрвийхээрээ зүтгэн байж нэг том мөнгөн аяга хийлгээд Батхуяг өнөөх аягаа Отгонтөгстэй холбогдон байж уулзаад ах руугаа заавал явуулна шүү гээд өгчээ. Отгонтөгс тэгэлгүй яахав гээд аягыг тосон авч хоёр хоногийн дараа сумын таньдаг хүндээ илгээмж болгон битүүмжлээд өгч явуулсан байна. Баярхүү илгээмжийг тосч авахдаа хэнээс юм болоо гэж гайхсан ч гэртээ ирээд задалж үзснээ Батхуягийн захиаг уншаад учрыг ойлгон аягаа хүлээж аваад машид баярлажээ.
Батхуяг тэр жил 8р ангиа хүлээж аваад үргэлжлүүлэн ажиллаж байлаа. Хичээл эхэлсний дараахан нь захирал өрөөндөө дуудаж – Танай ангиас хулгай хийдэг 4 хүүхдийн 3ыг нь сургуулиас чөлөөлөхөөр болсон гэж хэлэхэд Батхуяг – Захирал аа би тэр хүүхдүүдтэй ярилцаж байгаад хариу өгье болох гэв. Захирал – Энэ асуудлыг яаж шийдэхийг боловсролын яам мэднэ гэвч яахав чамд сурагчдаа сэнхрүүлж зөв зам руу татаж авах боломжийг би олгоё гэв. Батхуяг тэр орой ангидаа хурал хийхээр тохирч хүүхдүүдийг нэг ч хүн явахгүй шүү гэж хэлээд гарчээ. Сүүлийн хичээлээ өөр ангид өнгөрөөсөн Батхуяг хүүхдүүдийг тарчих вий гэж яаран ангидаа орж ирэв. Тэгээд Сургуулийн захиргаанаас сурагч Балжиннямын хичээл зүтгэлийг үнэлж сургуулийн аварга сурагчдын эгнээнд нэгдсэнийг дуулгая. Бүгдээрээ Балжиннямдаа баяр хүргэе гэхэд ангийнхан бүгд алга ташин баяр хүргэцгээв. Дараа нь Түвшин Жаргалсайхан Ганзориг гурвыг дуудан самбарын өмнө зогсоогоод – За та гурвын хулгайн асуудлаас чинь болоод сургуулиас хөөх шийдвэр гарсан байна. Тэгэхээр одоо яах уу хэдүүлээ.

Та хэд засарч чадна хэмээн амлаж амлалтандаа хүрч чадна гэвэл би боловсролын яаманд өргөдөл бичин та гурвыг дааж үлдэх ганц л арга байна гэхэд Түвшин нөгөө хоёрыгоо харж байснаа урагш алхан толгойгоо өргөөд – Би лав засарч чадна багш аа. Өөртөө итгэлтэй байна гэж хэлэв. Хүүхдүүд түүнд баяр хүргэж байлаа. Түвшин – Би хулгай хийдэг байсаан. Гэхдээ Ганзориг намайг их дарамталж зодсоор байгаад энэ муухай зам руу намайг хөтөлж оруулсан гэж хэлэв. Ганзориг тэндээс – Худлаа гэж хашгирахад Түвшин хувцасаа тайлан зүүн сүвээндээ тогтсон шархыг зааж – Ганзориг өөрийнхөө гараар намайг хутгалж шархлуулж байсан сорви юм шүү дээ. Чи үүнийгээ юу гэж тайлбарламаар байна Ганзориг оо. Гарлагын бага дээрээ би чамаас холдоё. Намайг одоо тайван орхиод өг гэв. Батхуяг – За тийм байдаг байж. Ганзориг гуай та яахаараа ангийн хүүхдээ хутгалж дарамталж явдаг нөхөр вэ айн? Чи ч засрахгүй этгээд шив дээ. Тэр колонидоо очсон чинь дээр байх гэхэд хүүхдүүд түүнийг шоовдорлон – Зайл ангиас гэж орилолдов. Жаргалсайхан урагш алхаад – Тийм ээ Түвшингийн бүгд үнэн.
Түвшинг хутгалж байсныг би сэм харснаас болоод Ганзоригт баригдаж бас л зодуулж дарамтлуулж явна. Би ч засарна гэдэгтээ итгэл дүүрэн байна аа. Ангийнхан минь багш минь Түвшин бид хоёрыг энэ Ганзоригоос холдуулж өгөөч. Өнгөрсөн хавар Налайхад нэг банк дээрэмдэх төлөвлөгөөг нь би мэдэж байсан бөгөөд хэлж чадаагүй юм. Тэр Тэр үед Ганзориг намайг хүн амьтанд хэлвэл ална шүү гэж заналхийлж байсан юм. Тэгээд би тэр өдөр нь ээжийн бие үнэндээ муу байна гэж худал хэлж байж мултарч үлдсэн юм сүүлд сонсох нээ бүлэг этгээд налайхын колонк дээрэмдэж хоёр хүнийг шархдууласнаар нэг нь амьсгал хураасан гэсэн мэдээг сонсоод би их айсан. Энэ талаар би цагдаад тэр бүлэг этгээдийг илрүүлэхэд нэмэр болох болов уу гэж бодоод бага сага мэдээлэл өгсөн ч Ганзоригийг хэлж чадаагүй. Яагаад гээч , ангийн хөвгүүн бас сурагч хүн гэж бодоод хэлж чадаагүй ээ гээд яриагаа өндөрлөв. Нээрээ өнгөрсөн хавар налайхад тийм хэрэг болоод орон даяар хэрэгтнүүдийг эрэн суравлжилж байсныг Батхуяг санаж байлаа. Жаргалсайханыг яриагаа дуусгахад хүүхдүүд шүүрс алдацгааж Балжинням босоод – Чи ямар бүдүүн зүрхтэй новш вэ? Чамд энэ ангид байх ямар ч үндэс алга. Зүгээр л тэр колонидоо очиж хэвтсэн чинь дээр гэснээ –
Багш аа наадахаа алдаагүй дээр нь цагдаад нь бүх үнэнийг нь хэлээд өгчихье. Жаргалсайхан Түвшин хоёроо л авч үлдэхийг хичээе тэгэх үү гэхэд хүүхдүүд – Тэгье лдээ багш аа гэж дуугарцгаав. Батхуяг Ганзоригийг үсэртэл нь алгадаж унагаагаад – Чи ч адгийн новш юм аа гэж хэлэв. Хацар нь хорсож өвдсөн Ганзориг босож ирээд – За гайгүй ээ та нарыг бүгдийг чинь алаад өгье лдөө гэнгүүтээ хармаанаасаа хутга гаргаж ирээд Батхуяг руу далайхад ойрхон зогсож байсан Жаргалсайхан багшийгаа хамгаалан урдуур нь ороод мөрөндөө зоолгон унав. Батхуяг самбаачлан Ганзоригийн хутгатай гарыг барин мушгиад хутгыг нь салгаж авав. Тэгээд – Аль тэр утас аваад өг гэж Түвшин рүү заан утсаа авхуулан цагдаа болон эмнэлэг дуудлаа. Хэдхэн хормын дараа цагдаа эмнэлгийн машин дохиогоо хангинуулан ирлээ. Мядагмаа Ариунаа хоёр гарч ирэн Жаргалсайханд анхны тусламж үзүүлж шархыг нь боож билээ. Азаар аминаас хол газар таарсан тул Жаргалсайханыг эмнэлгийнхэн авч яван, Ганзоригийг цагдаагийнхан баривчлан авч оджээ. Түвшин ирсэн цагдаад өчиг мэдүүлэхдээ Ганзоригийг өнгөрсөн хавар гарсан налайхын хэрэгтэй холбоотой гэдгийг батлан хэлж өгөв. Хамгийн урд суусан сурагч Халиунаа гэх охин бүх хэргийг гар утсандаа бичээд авчихсан байж тааран цагдаад бичлэгээ үзүүлжээ.
Цагдаагийнхан тухайн үед Налайхын энэ хэргийг мөрдөн шалгаж байх хугацаандаа 10 жилийн нэг сурагч байсныг хөдлөшгүй баримтаар тодруулсан ч тэрхүү хүнээ олоогүй байсан ажээ. Гэтэл энэхүү хэрэгтэн нь энэ ангид нуугдаж байгаад ийнхүү илрэн баригдан явжээ. Түүнээс хойш Батхуяг энэ хэргийн талаар өргөдөл бичин жинхэнэ хэрэгтэн нь баригдсан тул үлдсэн хоёр хүүхдийг өршөөн сургуулиас хөөх шийдвэрээ цуцалж өгөхийг шаардан Боловсролын яаманд барьжээ. Боловсролын сайд уг өргөдлийг хүлээн авч уншиж танилцсаны үндсэн дээр хоёр хүүхдийг цаашид хэрэг хийхгүй талаар батлан даалт хийн хүлээн авч мөн хэрэг үйлдэн бусдыгаа дарамтлан зовоож байсан нөхрийг барин авч цагдаад өгсөн зэргийг нь харгалзан үзээд Батхуягийг сайшааж ангийн нь хоёр хүүхдийг түүний даалтанд үлдээн өгчээ.

Ийнхүү тэдний ангид архаг гэмт хэрэгтэн нуугдаж байсныг сургууль даяар мэдэн нэг хэсэгтээ шуугиж байгаад намжжээ. Жаргалсайхан болон Түвшин нар том гэмт хэрэгтнээс салсандаа баярлан хичээл номондоо анхаарлаа бүрэн хандуулж явсаар шинэ жилийн босгон дээр ангийнхаа шилдгүүд болон шалгарчээ. Хүн засрахдаа амархан байдгийн нэг жишээ энэ буюу…. Үргэлжлэл бий ….