Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 12-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 12-Р ХЭСЭГ

1 секунд уншина
0
0
309

Маргааш өглөөний мандах нарнаас өрсөн Батхуяг эхнэр дүү хадам дүүгээ аван дөрвүүлээ Булган нутгийг зорилоо. Батхуяг газар мэдэхгүй болохоор замын жолооч нараас зам асуун явсаар Дачинчилэн сумын

төвд орж ирлээ. Тэгээд тэнд явсан хүмүүсээс сумын захиргааг сурагласан боловч бүгд зуны амралтаа аван хөдөө гарсан гэж дуулсан ч итгэлээ алдалгүй явсаар сумын нягтлан бодогч болох хүн байгааг нь

мэдэж аван гэрийг нь заалган очлоо. Нансалмаа хэмээх махлагдуу хүүхэн тэдэнтэй уулзаж учир явдлыг нь сонсоод Болормаагийн авга ах болох Будхүү хэмээх хүн амьд сэрүүн байгааг мэдэж баярлаад гэр

орныг нь заалгаж очихоор болов. Тэгээд харанхуй болсон тул тэд буудал орж хоноглоё гээд гарах гэхэд Нансалмаа – Одоо ч сумын төвийн буудлууд эзэнгүй цоожтой байгаа шдээ. Та хэд татгалзахгүй

бол манайд хоночихгүй юу. Тэгээд өглөө хэдүүлээ явцгаая гэж хэлэхэд тэд ч зөвшөөрөн хашаанд нь майхан татаж хоноглоцгоов. Өглөө нар мандсаны хойно бүгд сэрцгээн босож Нансалмаа ч цай хоол хийсэн

байсан тул тэднийд цайллаж хооллоод Нансалмааг дагуулан хөдлөв. Сумын төвөөс баруун хойш 20 -иод км яваад очих айлынхаа барааг хараад манай хэд дээл хувцасаа өмсөцгөөн очицгоов. Будхүү өвгөн гэрийнхээ гадаа нарлан сууж байснаа гэрийг нь зүглэн ирэх машиныг хараад гайхаснаа хотоос бага охиноо ирж байгаа юм болов уу гэж таамаглан гэр лүүгээ орж эмгэндээ – Хөгшөөн цай цүү чанана байгаа Отгоолой ирж яваа байх шиг гэхэд эмгэний нүд сэргэн босож тогоо тавин цай үйж байтал гадаа машин ирэх чимээ гарав. Эмгэн гарч нохой хорьж зогсохдоо танихгүй хүмүүс байсанд гайхаж зогссоноо зочдыг гэрт орсны хойно орж ирээд галаа өрдөв. Нансалмаа – Будхүү гуай энэ хүмүүс хотоос танайхыг зорьж иржээ.

Таны ах Будрагчаа гуайн охин нь гэнэ гээд Болормааг зааж хэлэхэд хөгшин ахынхаа нэрийг сонсоод өндөсхийснээ – Үгүй нээрээ хараад байсан чинь ахын маань нүд яг л байна шүү. Алив хүүхээ гэснээ Нансалмаагаар татуулан өндийж орон дээр суув. Батхуяг өврөөсөө хадаг хорин мянгатын дэвсгэрт гарган өвгөнд эхэлж золголоо. Тэгээд Болормаа болон хүүхдүүд золгов. Батхуяг – Би энэ хүний нөхөр нь юм аа. Тэр хүүхэд хэмээн Ариунааг зааж Манай эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм. Тэр дараагийн охин нь миний төрсөн дүү гэж танилцуулаад хөөрөг зөрүүлэн тамхилав. Өвгөн – Ишш хүүхдүүд минь яаж биднийг олж ирэв дээ. Эвий дээ ах бэргэн хоёр маань эрт буцсан даа гээд нүдээ нухчин уйлах аядав. Эмгэн нь тэндээс – Хөөрхий дөө их л сайн хүмүүс байсан сан. Тээр жил энэ охиноо нэг авчирч байсныг санаж байна. Тэгэхэд өлгийтэй нялх охин байсан байх шүү. Харин дараа нь ахин нэг охинтой болсон сураг дуулдсан юм гэв. Өвгөн нь гэнэт санасан бололтой – Нээрээ тийм байх шүү гэснээ Эмгээн цаад хүүгээ дуудна уу даа гэтэл Нансалмаа – Баярхүү байгаа юм уу. Би дуудчихъя гээд гарав. –

За тэгээд хүүхдүүд ажил алба нь тавлаг биз дээ гэж өвгөнийг асуухад Батхуяг – Сайн , сайн. Сарын сүүлээр ажил эхлэх гээд тэгээд таны сураг гаргаж уулзая юу гэж санаад наашиллаа гэхэд – Ойрноос баярын совин татаад байсан юм. Ахын маань хүүхдүүд хүргэн ирэх гээд байсан юм байна шүү гэв. Гэтэл гаднаас барилддаг болов уу гэмээр биеэрхүү байрын 40 гаруй насны залуу Нансалмаатай цуг орж ирээд – Сайн байцгаана уу гэж мэндлээд зүүн талаар дээшлэн суув. – Сайн гэж Батхуяг Болормаа хоёр зэрэг хариулснаа Батхуяг өндийн очиж золгоод араас нь бусад нь золголоо. Баярхүү хэмээх өнөөх эр – Аав аа. Ямар хэргээр дуудав та гэхэд Өвгөн – Чи Будрагчаа ахыг мэднэ тийм ээ миний хүү гэхэд – Мэдэлгүй яахав. Сайн танина шүү дээ гэхэд өвгөн – Ахын хоёр охин ирсэн байна шүү дээ гэж хэлэхэд Баярхүү – Өө тийм үү. Ах минь бид хэдтэй уулзуулна гэдэг байсан ч чадалгүй байсаар бурхан болсон гэсэн. Би ч хааяадаа хот руу ордог авч хүүхдүүдийг нь олж уулзах сан гэж боддог ч хаанаас яаж олохоо мэдэхгүй явсаар ирдэг хүн дээ гэхэд Батхуяг –

Одоо ч хот өргөжөөд хайх хүнээ олоход хэцүү болсон цаг. Гэсэн ч цагдаа болон хорооны ажилтнуудаас асууж лавлавал олоход амархан шүү дээ гэхэд – Тэр ч тийм лдээ. Гэхдээ аль дүүрэгт нь амьдардагийг нь ч мэддэггүй юм чинь хаана хэнд хандахаа мэдэхээ байчих юм даа гэж Баярхүү хэлэв. Өвгөн – Та хэд маань хэд хоног байна биздээ гэхэд Батхуяг Сарын 24 нийг хүртэл байх санаатай л ирлээ. Би өөрөө дунд сургуульд багшилдаг хүн. Манай хүн хувийн ресторанд тогооч хийдэг гэснээ Ариунаа Мядагмаа хоёрыг танилцуулахаа мартсангүй. Өвгөн – Тэгэлгүй яахав. Би өвөлдөө эмгэнтэйгээ сумын төв барааддаг юм. Цаг наашилахаар энэ том хүүгээ бараадаад ирдэг хүн дээ гэж хэлэв. Нансалмаа – Баярхүү та намайг мотоциклээрээ дөхүүлнэ үү дээ. Та хэд ч зорьсон айлдаа ирсэн болохоор тухтай тухлана биз гэхэд Батхуяг – Би таныг дөхүүлж өгчихөөд ирье дээ. Одоо замаа мэдсэн хойно алзахгүй гэхэд Баярхүү – Яахым бэ. Би хүргэж өгчихөөд далимаар нь бензин тосоо аван дэлгүүр орох ч хэрэг байна гэхэд Батхуяг – Тэгвэл гурвуулаа хамт явъя. Би ч гэсэн бензинээ авчихъя гэв. Тэд цай ууцгааж аваад Батхуягийн машинаар хөдөлцгөөхөд

Баярхүү – Машинтай явж байгаа юм чинь ахиухан бензин авахаа бодоё гээд гурван ширхэг хорин тавын канистр машины багажинд хийж аван явав. Өвгөн гадаалснаа хүүгийнхээ гэр лүү орон том ач охиноо хонио эрт наашлуулж ир гэж хонины хүнд хэлчихээд ир гээд мордуулчихаад орж ирэв. Болормаа дуугүйхэн сууж байснаа – Аав минь өнгөрөхөөсөө өмнө миний дүү гэж нэг хүн нутагт минь байдаг юм гээд таны нэр усыг надад хэлж өгөөд – Хэрэвзээ чи минь том болсны хойно хүнтэй суусан ч өөрийн яс махны тасархай ах дүүсээ олж уулзаж танилцаарай гэж билээ гээд нулимс цийлэгнүүлснээ алгаараа нүүрээ арчив. Өвгөн – Тийм шүү. Удам угсаа ах дүүсээ мэдэж авна гэдэг туйлын зөв охин минь. Ах минь амьд байсан бол хэд хэдэн удаа ирчихсэн байх бий. Муу ахыгаа сүүлийн замд нь ч үдэж чадаагүйдээ ах нь харамсаж суудаг л юм гээд уярмаар аядаж нүдээ нухлав. Тэгснээ –

Ингэхэд бэргэн маань Хэнтийнх гэсэн байх аа. Ээжийнхээ ах дүүстэйгээ холбоотой байдаг уу? гэж асуухад Болормаа – Тийм ээ Хэнтийх гэснээ үгүй дээ. Тэдэнтэй уулзалдалгүй бас л олон жил болж байна. Ямартаа ч тэднийг олж уулзвал зарим нэгийг нь зүс таних хүмүүс бий гэв. Өвгөн – -Тэгээд та хоёр л хотод түших ах дүүсгүй байсан хэрэг үү? – Тийм ээ эцэг эхээс энэ бид хоёр хоёулаа үлдсэн болохоор тэр үү дүүгээ хүн болгохын төлөө цаг наргүй зүтгэсээр өдий хүрээд саяхнаас нөхөртэйгээ нийлж амьдраад эхэлж байна даа ах минь гээд гэдийв. Болормаа хэдий жирэмсэн ч таван сартай болохоор тэр үү хааяа нуруугаар хөшиж өвддөг байлаа. Эмгэн тэндээс – Эвий дээ тулгар биетэй байж энэ хол зам туулаад ирдэг нь аштай юу гэснээ майжигнан нэг дэр авч өгөөд – Наад ор шүү юман дээр хажуулж амар хүүхээ гэснээ – Өвгөөн хүүхэд ядарч мэдэх нь үгээ цөөл хө хэд хонох юм хойно өдөр өдөрт жаахан ярилцаж бай лдаа гэв. Болормаа дэр аван орон дээр хажуулдан хэвтэж байснаа – Миний хоёр дүү гарч байгаль орчинтой танилцаач.

Та хоёр ядраагүй биздээ гэхэд Ариунаа – Ядраагүй ээ эгч ээ. Бид хоёр гаръя даа гээд босоход Мядагмаа даган гадаалав. Нар нэлээн дээр хөөрсөн байх бөгөөд тэртээ доороос нэг машин наашилж явааг Мядагмаа хараад – Ах ирж явах шиг байна гэснээ хоёулаа тэр уулын наахна очоод ирэх үү гээд хажуугийн өндөр уулыг заав. Ариунаа нөгөө машин руу харж байснаа – Ах биш ээ машин нь өөр байна гэхэд Мядагмаа харснаа – Тийм байна гэв. Тэр хоёр утсаа асаан харвал сүлжээгүй байлаа. – Энд сүлжээ барьдаггүй бололтой гэж Ариунааг хэлэхэд Мядагмаа – Тийм байна. Гэхдээ зургаа камераар дарж болно шдээ. Цэнэгээ гамнах хэрэгтэй шүү. Эгд тог цахилгаан ч алга гэхэд Ариунаа – Харин тийм ээ гэв. Тэр хоёр ийн ярилцсаар нэг жалганд тулж ирэхэд гаталж болмооргүй гүн жалга байсан тул буцахаар эргэв. Тэднийг ирж явтал өнөө машин гэрийн гадаа ирж зогсоод нэг өндөрдүү эмэгтэй ганцаараа буун өвгөний гэр лүү орчихов. Нөгөө хоёр явсаар гэрт орж ирэхэд Өвгөн – Өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ хө. Охин ч ирээд ахын хүүхдүүд ч ирээд л гээд инээж суув. Мядагмаа өнөөх эмэгтэйг харвал нэг л танил царай байлаа. Энэ эмэгтэйг хаана харлаа байз гэж бодож суутал – Хүүе Мядагмаа чи юу энэ чинь гэх нь тэр. Мядагмаа гэнэт

Отгонтөгс гэх тэр эмэгтэйг таньж – Хүүе ээ Төгсөө эгч та юу даа гэлцэн тэр хоёр бие биенээ танимхайран мэндлэв. Өвгөн эмгэн хоёр гайхсан харцаар харна. Болормаа ч өндийж ирээд – Мядагмаа та хоёр биесээ яаж таньдаг юм гэхэд Мядагмаа – Ахын ангийн охин байна шдээ эгч ээ. Манайхаар хааяа ахтай цуг ирж байсан юм. Оюутан ангийнх гэсэн гэхэд Отгонтөгс – Тийм ээ. Ах чинь хаана юу хийж байгаа вэ гэхэд Мядагмаа – Ах багшилж байгаа гэснээ сая сумын төв явсан одоо ингээд ирнэ шдээ гэхэд – Өө тийм үү. Сая намайг сумын төвөөс нааш гарч явахад нэг хотын машин Шатахуун түгээх газар луу орж явсан тэр байх нь лдээ гэхэд эмгэн – Баярхүү цуг яваа шүү дээ ахыгаа анзаарсангүй юу гэхэд охин нь – Зайтай зөрсөн болохоор анзаарсангүй ээж ээ гэв. Тэд цай цүү болон хоорондоо ярилцаж суутал гадаа машин ирэв. Удсангүй Батхуяг орж ирээд Болормаагийн хажууд сууснаа – Хүүе Төгсөө сайн уу гэхэд цааш харан цүнх уудалж суусан Отгонтөгс бондгосхийтэл цочин эргэж харснаа –

За Хуягаа сайн сайн уу хө гэв. – Сайн , сайн энэ зуур явж л байна даа гэхэд Отгонтөгс – Сая Мядагмаа бид хоёр биенээ таниад ямар гоё байна вэ. Аав ахын хүүхдүүд гэхээр… гэснээ Арай чи.. гэтэл өвгөн – Энэ залуу хүргэн нь гэнээ гэхэд Отгонтөгс – Өө за чи тэгэхээр манай хүргэн болжээ дээ гэхэд Батхуяг инээснээ – Төөрсөөр төрөлдөө болох нээ. Оюутан цагийн ангийн охин нь хадам аавын маань дүүгийн нь охин байна чинээ санасангүй шүү гэв. – Үгйү мөн сонин учрал аа гэж түрүүнээс хойш дуугүй суусан Болормаа ам нээгээд – Оюутан цаг гэдэг мөн ч сайхан шүү. Явж явж би л та хоёрыг уулзуулж байх шив гээд инээхэд бүгд инээлдэцгээв. Батхуяг – За ёстой л үнэн үг шүү. Энэ эхнэрийнхээ ачаар оюутны ангийн охинтойгоо уулзчихдаг байна шдээ гээд инээв. Отгонтөгс цүнхээ ухаж байснаа аавдаа нэг шил Болор архи барин өгөөд ээждээ дээлийн торго чихэр набор гарган өгөөд – Охин нь энэ удаа ядруухан л явна шүү аав аа.

Гэхдээ алзахгүй ээ. Удахгүй шинэ жилээр нөхөртэйгээ ирж танилцуулна гэхэд өвгөн – Ишш охин минь яах нуу дээ. Аавд нь энэ байхад л болно шүү дээ. Харин тэр хүргэн болох хүнээ заавал дагуулж ирж танилцуулаарай гэснээ манай отгон охин юм аа. Та хоёр хамт суралцаж байсан нь бахархууштай л юм гэв. Отгонтөгс – Би оюутны байранд суудаг байсан юм. Манай Батхуяг толгой сайтай онц сурлагатан хүү байсан. Би хааяа хичээл заалгая гэж эднийд очиж хонодог л байлаа.

Тэгж байхдаа дүүтэй нь танилцсан. Мядагмаа ч бас онц сурлагатай хүүхд байсан хэвээрээ биз дээ. Одоо хэд дүгээр анги билээ гэхэд Мядагмаа – Одоо наймд орно. Сайн ахын ачаар онц сурч байгаа. Нээрээ ах манай ангийн багш шдээ. Энэ охин бид хоёр хамт сурдаг юм. Манай энэ бэргэн эгчийн дүү нь гэж хэлэв. Төгсөө – Өө тийм үү. Чамтай хамт танайхаар ирдэг байсан нөгөө бор охин байна шдээ. Би одоо л танилаа гэж хэлснээ Чи тэгэхээр аавын ахын охин нь байж лдээ гэж нэмж хэлэв. Тэд тэр оройжингоо ярилцан хөгжилдөн инээлдсээр. Хонь ч хотлон шинэ хонины шөл ууцгааж аваад унтацгаав. Өвгөн эмгэн хоёр ч мөн л хамт ярилцан инээлдэн гэр дүүрэн баяртай байлаа. Үргэлжлэл бий ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *