Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
423

Балжинням багаасаа их даруухан сэргэлэн хүүхэд байсан ч 4-р ангид байхад нь ээж нь орхиж явжээ. Ээжийгээ явснаас хойш зан нь өөрчлөгдөн сурлага нь муудсанаар анги улиран орж иржээ. Түүнийг

хүүхдүүд анхандаа муу сураад улирсан хэмээн бодоцгоож түүнтэй харьцахгүй дөлцгөөдөг байлаа. Балжинням үүнд нь нэг их юм боддоггүй ч найзтай болохоор шийдэн Ганзориг , Түвшин мэтийн

хүүхдүүдтэй нийлж эхэлжээ. Тэд нар үнэндээ сурлагандаа сайнгүй байдаг болохоор тэр үү Ганзориг бусдыгаа толгойлон хааяа нэгхэн энд тэндээс хулгай хийдэг байжээ. 7р ангид орсны дараахан нь Ганзориг

Батхуягийг хичээл тарсны дараахан нь гарч явангуут Балжиннямыг оруулж цүнхэнээс нь мөнгө авч ирэхийг даалгажээ. Үйтүмэн гэдэг сурагч тэр өдөр хичээл дээрээ сандал налаад унтаж байсныг тэд

мэдээгүйн улмаас Балжиннямыг орж ирэн багшийн цүнх ухаж байхыг харчихсан байв. Тэгээд Үйтүмэн багшдаа энэ тухай хэлэх үү байх уу хэмээн бодож суутал Батхуяг орж ирэв. Тэгээд цүнх нь

онгорхой түрийвч нь хоосон байсанд гайхаад Үйтүмэнг харж – Чи энийг хийсэн үү гэхэд нь Үйтүмэн хулгайд хардагдах нь гэж бодоод бүх үнэнийг хэлжээ. Балжиннямыг хэдийн загнаж байхдаа – миний түрийвчнээс мөнгө авсныг чинь харсан гэрч байгаа шүү гэж хэлсэн ттэр үгийг Балжинням сонсоод гайхаж байсан ч дотроо “Тэр үед ангид хүн байгаагүй дээ ,, гэж бодож явжээ. Дараа нь Ганзориг Түвшин мэтийн 5 хүүхэд нийлж айл ухахад Балжиннямаар гадаа хүн харуулж зогсоосон байна. Тиймээс Балжиннямд тэд нэг хөгжим өгөөд амыг нь тагласан гэж бодоцгоож байв. Анги төгсөх сүүлийн шалгалт өгөөд сурагчид дүнгээ сонсох гэж догдлон байх тэр өдөр нэгэн цагдаа сургууль дээр ирж Түвшин Ганзориг Балжинням нарын 5 хүүхдийг үг дуугүй баривчлан авч явжээ. Ариунаа үүнийг хараад гүйн очиж Балжиннямыг алгадан –

Бас ямар хэрэг тарьчихсан юм бэ чи гэж хэлэхэд Балжинням – Би хэрэг хийгээгүй шүү. Нээрэн шүү. Учир нь олдох байлгүй дээ гэж хэлээд гарчээ. Ангийн нь гурван хүүхдийг цагдаа аваад явсан гэдгийг Батхуяг дуулаад цагдаагийн хэлтэст очин сурагласаар баривчилсан гэх цагдаатай уулзан – Ямар хэргээр хүүхдүүдийг барьсан бэ гэж асуун учрыг лавлав. Цагдаагийн хошууч Галмандах гэгч залуу хүүхдүүдийн мэдүүлгийг уншуулаад – Эдгээр хүүхдүүд урьд нь айл ухаж хулгай хийсэн нь нотлогдсон тул шалгаж байцаана гээд хүүхдүүдийн мэдүүлгийг уншин сүүлд нь Балжиннямын мэдүүлгийг тухтай уншиж дуусгаад Батхуяг буцаад сургууль дээр ирэн ангидаа ороход хүүхдүүдийн зарим нь гайхсан зарим нь айсан байртай байв. Батхуяг ; – Би сая цагдаагийн хэсэг ороод ирлээ. Балжинням гайгүй өнгөрөх нь бололтой Түвшин ,

Ганзориг хоёр л хэцүүдэх нээ. Балжинням бол хулгай хийсэн зүйлгүй. Түүнийг хулгай хийхэд хүн харуулж байж бусад нь хулгайн үйлээ хийсэн гэсэн мэдүүлэгтэй танилцаад ирлээ. Тэдний хуучин хийсэн хэрэг нь сөхөгдсөний улмаас баривчилсан гэж байцаагч нь хэллээ. Тэгэхээр Балжинням гайгүй өнгөрч нөгөө хэд нь тодорхой хэмжээний ял авах нь ойлгомжтой боллоо гэж тайлбар тавилаа. Хүүхдүүд үүнийг сонсоод хэсэг тайвширсан ч Ариунаа дотроо шаналж байлаа. Балжинням байцаагчаасаа айгаад намайг хүчирхийлсэн гэдгээ хэлчихвэл яана аа гэхээс түүнийг улам зовоож байв. Арай гэж засран сурлага нь сайжирч ангийнхаа сайн сурагчдын эгнээнд дэвшиж байгаа Балжиннямд хэдий хүчиндүүлж сэтгэл санаагаар нэг хэсэгтээ унаж явсан Ариунаа сүүлийн үед

Балжиннямд дасан түүнд дурлажээ. Үүнийг ч Балжинням мэдэрч Ариунаад улам дасан тэр хоёр ихэд дотноссон байв. Бадмаараг ажлаа дуусган гэр лүүгээ харихаар хувцаслаж байтал утас нь дуугарав. Утсаа хараад танихгүй дугаар байсанд нь гайхан хэн юм бол гэж хэсэг тээнэглэзснээ утсаа авав. – Сайн байна уу. … дүүргийн цагдаагийн хошууч Галмандах гэж хүн байна. Баянзулын Балжинням гэдэг хүү өөрийн чинь төрсөн дүү мөн үү гэхэд дүүгийнхээ нэрийг сонсоод гайхсан Бадмаараг – Тийм ээ мөн. Гэхдээ ямар хэргээр дүүг минь асуув гэхэд – Дүүг чинь өнөөдөр баривчлан саатуулаад байна лдаа. Өөрийн чинь дугаарыг өгөөд ах маань байгаа юм хэлснээр таныг дуудаж байна гээд утсаа таслав. Бас ямар хэрэг тарьчихав аа золиг чинь. Сүүлийн үед овоо засран сурлага нь ч их дээрдсэнийг Батхуяг багш саяхан яриад магтаад л байсан.

Арай нөгөө асуудал дахиад хөндөгдчихсөн юм болов уу гэж бодсоор машинтайгаа яаран явсаар цагдаагийн хэлтэст ирэн хошуучийн өрөөг заалган оров. Тэнд 5 хүүг зогсоочихсон хошууч түүнийг Балжиннямын ах гэж сонсоод – Өнгөрсөн намар айл ухан хулгай хийсэн гэдгийг нь мэдүүлж Балжиннямын мэдүүлгийг уншуулав. Дүүгээ ийн баригдсанд Балжинням уурлаж байсан ч мэдүүлэгтэй нь танилцаад нөгөө дөрвөн хөвгүүдэд хандаж – Та дөрөв яахаараа хүүхэд уруу татаж буруу зам руу чирсэн бэ? Манай дүү сүүлийн үед алдаагаа ухамсарлан их засарч байгаа шүү. Гэтэл та нараас болон иййм зүйлд орооцолдсныг нь одоо мэдлээ гэснээ хошуучид хандан – Би өөрөө өмгөөлөгч хэдий ч дүүгээ өмгөөлж чадахгүй ээ. Та зохих журмын дагуу шалгаж мөрдөнө биз. Харин би дүүгээ батлан даалт хийж авъя гэж хэлээд ажлын үнэмлэхээ үзүүлэв. Хошууч Галмандах Бадмаарагийн үнэмлэхтэй танилцаад –

Тэр бололгүй яахав. Чи ч сайн ахтай юм. Өмгөөлөгч байж чамайг өмгөөлөхгүй гэж байна шүү дээ. Чамайг ахын чинь нэр дэр батлан даалгаж гаргая. Харин дуудсан цагт ирж байгаарай гээд батлан даалт хийлгүүлэн гаргуулжээ. Бадмаараг дүүгээ аван гэрийн зүг жолоо мушгиж яваад – Чамайг нөгөө охины хэргээс болсон байх нь гэж бодож явлаа. Тэгээд ч миний дүү чи одоо том эр хүн. Хийсэн хэргээ шударгаар хүлээвэл чамд л сайн шүү дүү минь. Хэргээ хүлээчихвэл чамайг тэнсэн харгалзах ялтай шоронд оруулахгүй байх магадлал 90% болдог юм дүү минь гэж хэлж өгөв. Балжинням ахынхаа яриаг машид ойлгоод – Ойлголоо ах аа. Дүү нь ял эдлээд гарч ирсэн ч чадна. Би чинь том эр хүн шдээ гэж хэлэв. Эл өдрөөс хойш Балжинням цагдаагийн газар байнга дудагдан байцаагдаж ангийнхаа охиныг хүчирхийлсэн гэдэг хэргээ хүлээснээр түүнд шүүхээс 3 жилийн тэнсэн харгалзах ялыг оноож , энэ хугацаанд ахин хэрэг хийвэл ялыг нь биеэр шоронд хорихыг даалган гаргажээ.

Дэнсмаагийн том хүү Наранбаяр сургуульд багшаар ирээд ангиудад түүхийн хичээл зааж эхлэв. Түүнийг ирсний дараахан нь түүхийн багш хийж байсан нэг настай багш эмэгтэйг тэтгэвэрт суулгажээ. Наранбаяр үүнийг мэдээд – Өө яана аа. Настай багшийг халдаг нь яаж байгаа юм бол.? Энэ бүхэн надаас л боллоо. Би Батхуягт хэрэггүй зөвшөөрчээ гэж бодож байлаа. Гэсэн ч нэгэнт болоод өнгөрсөн юмны хойноос нээх санаа зовсонгүй тэгсгээд өнгөрөв. Наранбаяр өөрөө эхнэртэй бөгөөд нэг охинтой билээ. Гэр бүлдээ хэдий санаа тавьдаг ч Наранбаярт нэг нууц авъяас байдгийг хэн ч үл мэднэ. Их л даруухан царайлсан түүний энэ багны цаана шалиг зан нуугдаж байдгийг хэн ч үл мэднэ. Наранбаяр ажилд орсон өдрөөс эхлэн нэг хэсэгтээ ямар нэгэн зүйл бодож байлгүй байсаар хичээл амарч , зуны амралт эхлэнгүүт хуучин ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэр вагоноор урдаас Эрээн хотоос бараа зөөдөг байв. Тэгж явах замдаа вагонд хүүхнүүдтэй танилцан зарим нэгтэй нь унтаж амжжээ. Ийм л нэгэн эрийг Батхуяг боловсролын зам руу хөтөлж оруулснаа мэдэхгүй явсаар л…. Тээр жил анх Доржсүрэнтэй танилцан хайр сэтгэлийн холбоотой болсон Дэнсмаа хүүхэн тэгэхэд дөнгөж 22 настай байв. Тэгтэл тэр зун цэргийн зарлан авсан 21 тэй хүү Доржсүрэн хайрт бүсгүй Дэнсмаад цэрэгт явах болсноо хэлэхэд

Дэнсмаа ихэд дургүйцсэн ч төрийн алба шүү дээ. Эр хүн цэргийн албаа дүүргэхгүй бол эр хүн биш болдог юм шүү дээ гэж Доржсүрэнг хэлэхэд аргагүйн эрхэнд нулимс дуслуулан үлдэхдээ алтан хэвлийдээ үртэй болсноо мэдээгүй байлаа. Доржсүрэн гурван жилийн алба хаах хугацаандаа Дэнсмаатай байнга захидлаар харилцаж байлаа. Тэгтэл нэг удаа Дэнсмаагаас захиа ирж түүнийг аав болсон хэмээн баярлуулсан ажээ. Доржсүрэн албаа нэр төртэй хаагаад халагдах дөхөж байтал ангийн захирагчаас захирамж ирж түүнийг хот руу шилжүүлэн ахмад цолоор энгэрийг нь мялааж цагдаагийн албанд ажиллуулах болсноо мэдэгджээ. Үүнийг сонсоод Доржсүрэн хэдий цочирдсон ч яаж ийж байгаад нутаг явж хайртай хүүхнээ авчирна гэж бодож байлаа. Гэтэл нутгийн нэгэн чинээлэг эр Балбарын хүү Готовдорж гэдэг залуу

Дэнсмаад хөл алдан дурлаж араас нь даган хөөцөлдөж байж түүнийг эхнэрээ болгож авч санаа нь амарчээ. Хүү нь хэдий Доржсүрэнгийнх мөн болохоор том болсны хойно хэлж өгнө гэж Дэнсмаа боддог байсан ч хэлж чадалгүй явсаар өдий хүрчээ. Гэтэл Готовдорж нэг удаа хот яваад ирэхдээ Доржсүрэн эхнэр хүүхэдтэй болжээ гэж худал хэлэн түүнийг дагуулан хотод ирж суурьшжээ. Анх хотод ирээд газар мэдэхгүй Дэнсмаад нэг л сонин мэдрэмж төрсөн ч хэзээ нэгэн цагт уулзана гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэтэл Готовдоржтой ханилснаар түүнд 6 хүүхэд төрүүлж өгөн нэг хэсэгтээ юмаар дутагдах гачигдахын зовлонг мэдрэлгүй арваад жил сайхан амьдарч байтал нөхөр нь нэг өдөр автын ослоос амь үрэгдэж Дэнсмаад нөхөж баршгүй уй гунигт автаж байлаа. Ханиасаа хагацсан тэрбээр нөхрийг нь санаандгүй мөргөж амь насыг нь хохироосон гэх нөхөртэй заргалдан цагдаагийн газраар явж байгаад Доржсүрэнтэй уулзжээ. Уг хэргийг нь мөрдөх үйл ажиллагааг Доржсүрэн гүйцэтгэж байсан бөгөөд Дэнсмаагийн нөхөр гэдгийг мэдээгүй байж байтал хохирогчийн ар гэрийн хүн уулзая гэж байна гэж жижүүрээс

мэдэгдэхэд нь нааш нь оруулчих гэж Доржсүрэн хэлээд сууж байтал хаалга онгойн түүний анхны хайр Дэнсмаа орж иржээ. Түүнийг таньсан ч ажил юм хойно хоёул ярилцсаар орой нь хамт явж гэрт нь хүргэж өгөөд гэрийг нь мэдэж авчээ. Доржсүрэн энэ хугацаанд эхнэртэй болсон байсан бөгөөд хүү охин хоёртоо болоод амжсан байлаа. Гэтэл эхнэр нь гурав дах хүүхдээ олчихоод төрөхийн хүндрэлээр өөд болж хүүхэд нь ч бүтэлгүйтсэнд Доржсүрэнд ихэд хүнд цохилт болжээ.

Ийнхүү нэгэн цагт бие биедээ дурлан хайрлалцаж явсан хүмүүс 50 дөхсөнхоёр дахин хайрын гал дүрэлзүүлэн бие биедээ дурласнаар ахин нэгдэхээр болж энэ удаад төвөг болох зүйл байхгүй учир Доржсүрэн Дэнсмааг хүүхдүүдтэй нь цуг гэртээ авчран амьдарч эхлэв. Наранбаяр ч эхнэр хүүхдээ нэг өдөр дагуулан ирж танилцуулан хуримаа хийжээ. Наранбаярын хурим болохоос 3 хоногийн орой Дэнсмаа хүүгээ дуудан ирүүлж Доржсүрэн бол чиний төрсөн эцэг чинь гэдгийг хэлж анхны хайраа дурсан байж итгүүлэв. Ингэж Наранбаяр дороо 6 дүүтэй болсон ч түүний хувьд зүүд мэт санагдаж байлаа.

Доржсүрэн цэрэгт байхдаа Дэнсмаагаас авсан захиа бүрийг хадгалж байсныгаа Наранбаярт уншуулснаар Наранбаяр төрсөн аавыгаа хүндэтгэж байлаа. Цагдаагийн ахмадаас хурандаа болтлоо дэвшин Дүүргийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Доржсүрэнг төр засгийн зүгээс өндрөөр үнэлэн олон удаа шагнаж байсныг үзээд Наранбаяр ихэд олзуурхаж байлаа. Наранбаярын хадам болох хүмүүс мөн л тохьтой томоотой улсын чухал албанд зүтгэж явсан гавъяатай эмч нар байлаа. Хадам аав ээж хоёр нь хоёулаа эмч байв. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *