Home Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

1 second read
0
0
1,355

Мядагмаа хичээлээ хийхийн хажуугаар Тамираатай үерхсээр байлаа. Тамирааг ямархуу хүн бэ гэдгийг бага ангиасаа хойш мэдэрсэн болохоор түүнтэй үерхсээр өдгөө 7 жил болж байгаа билээ. Тэр хоёр

анх 1р ангид байхдаа цуг сууж хичээллэж эхэлснээс хойш өдий хүртэл хамт суусаар иржээ. Тамираа бол сэхээтэн айлаас гаралтай бөгөөд аав Эрхэмбаяр нь зохиолч ээж Гүнжидмаа нь оёдолчин хүмүүс билээ.

Хүүгээ 7-р ангид орсны дараахан нь тэднийх хөдөө шилжих санаатай байсан боловч Гүнжидмаа – Ядаж хүүгээ 8 төгстөл эндээ байя гэж нөхрөө ятгасаар байгаад хорьж чаджээ. Тамираа эхээс 4 үүлээ бөгөөд

өөрөө том нь ажээ. Тамираа доороо хоёр эмэгтэй нэг эрэгтэй дүүтэй бөгөөд хоёр эмэгтэй дүү нь ихэр ажээ. Ихэр хоёр дүү нь одоо 5р анги бага дүү нь 3-р ангид сурдаг бөгөөд бүгдээрээ хичээлдээ сайн суралцдаг

байв. Энэ бүхэн нь Тамираагийн ач гавъяа гэхэд хилсдэхгүй бөгөөд дүү нарынхаа хичээлд хяналт тавьж тэдэндээ зааж сургасаар иржээ. Тамираа өөрөө ч хичээлд сайн бөгөөд ангийн урдаа барьдаг тэргүүн

сурагчдын дунд толгой цохидог байв. Багштайгаа Тэрэлжид аялсан тэр өдөр Тамираа явж чадаагүй билээ. Учир нь Тамираагийн аавын нь аав буюу өвөө аавын нь бие муудаж сандаргасан явдал байлаа. Пунцаг гуай эдүгээ 90 гарсан буурай бөгөөд нас нь өндөр болоод тэр үү хааяа хааяа даралт нь ихсээд байдаг ажээ. Пунцаг хөгшин ахмад дайчин бөгөөд 1936 – 1947 он хүртэлх хугацаанд монголын зүүн хязгаар Дорнод аймгийн Матадын дивизэд алба хааж тухайн үед дайны талбарт чадварлаг дайтаж явсан туршлагатай дайчин байж маршалл Чойбалсангаас Сүхбаатарын одонгоор шагнуулж байжээ. 1947 оны зун цэргээс халагдаж ирээд нутагтаа мал маллаж байгаад эхнэр авч айл болон гал голомтоо асааснаар 1955 оны зун анхны хүү Эрхэмбаярыг өлгийдөн авч байжээ.

Эрхэмбаяр дороо ганц эмэгтэй дүүтэй бөгөөд тэр дүү нь Монголын батлан хамгаалахын албанд ажиллаж байгаа ажээ. Эрхэмбаяр эхнэр авалгүй ганц бие явсаар 1990 оны зун 35 настайдаа эхнэр авч 1991 онд Тамираа хүүгээ өлгийдөн авч байжээ. Пунцаг өвгөн ач хүү Тамирааг ирэх болгонд нь эрхлүүлж суудаг бөгөөд байнга чихрээр шагнадаг байж. Гэтэл нэг удаа ирэхэд нь чихэр өгснөөр хүү Эрхэмбаяр нь уурлаж – Хүүхдэд чихэр өгсөөр байгаад эрх нь дэндсэн амьтан болгох нээ та чинь. Ингээд байвал Тамирааг дахиж авч ирэхгүй шүү гэж уурлаж байж чихэр өгөхийг нь болиулжээ. Гэсэн ч өвгөн хааяа нэг хулгайгаар ачынхаа халаасанд чихэр хийчихдэг байлаа. Ийнхүү өвөө эмээгийнхээ ачаар хүн болж өссөн Тамираа хүү дороо ахин гурван дүүтэй болж айлын том нь болон өсөн хүмүүжсэн ажээ. Ийм л хүмүүжилтэй сэхээтэн айлын хүүтэй үерхэж байгаа Мядагмаад Тамираагийн аав ээж нар нь ихэд баярладаг бөгөөд хүүдээ эхнэр болгон авч өгөхийг бодож явдаг байлаа. Мядагмаа заримдаа тэднийд очиж

Тамираатай хичээлээ давтдаг учир Эрхэмбаяр Гүнжидмаа хоёр мэддэг бөгөөд түүнийг ирэх болгонд хөл алдан угтдаг байлаа. Эрхэмбаяр хүүгээ анхны хүү гээд эрхлүүлдэггүй хатуухан гараар өсгөсөн болохоор сайн ч хүмүүжилтэй хүүхэд болон өссөнд нь баярладаг билээ. Хаврын улирал хаяанд ирж цас хайлан ногоо цухуйсан 5сарын дундуур улсын шалгалт эхэлж Тамираа Мядагмаа хоёр хэрэндээ сайн бэлдсэн болохоор анхны шалгалтандаа унасангүй 100% тэнцэж чадлаа. Тэдний ангиас зургаан хүүхэд тэнцсэн бөгөөд Энхцэцэг , Балжинням , Ариунаа , Чулуун нар шалгалтаа 100% өгч тэнцсэн байлаа. Бусад хүүхдүүд дөнгөн данган 50хувьтай өгсөн байжээ. Балжиннямыг шалгалтаа амжилттай сайн өгсөнд нь ангийнхан хүүхдүүд бүгд баярлаж Ариунаа түүнийг анх удаа сайшааж ангийнхаа хүүхдүүдийн нүдэн дээр хацар дээр нь үнсэж билээ. Балжинням урьдын хуучин Балжинням биш болон өөрчлөгдөж байгаагаа харуулж байгаад нь Батхуяг ч дотроо баяртай байлаа.

Сүүлийн шалгалт өгөхөөс хоёр хоногийн өмнө Мядагмаа Эрхэмбаярынд очин Тамираатай хичээл давтаж байв. Гүнжидмаа орой ажлаасаа ирчихээд хүүгийнхээ өрөөнд орж ирэн тэднийг харснаа – Миний хүү Мядагмаадаа хоол хийж өгсөн үү гэхэд Тамираа – Амжаагүй л байна. Бид хоёр хичээл давтаад сууж байна шдээ ээж ээ. Нөгөөдөр сүүлийн шалгалт өгнө гэхэд – Аан заза ээж нь хоол унд хийчихээд дуудъя гээд гарав. Тэр хоёр хичээлээ давтаж суусаар орой болгов. Мядагмаа – За цаг орой болжээ. Найз нь харья даа. Аав ах хоёртоо хоол ундыг нь хийж өгдгийг чи минь ямар мэдэхгүй биш гээд өндийхөд Тамираа – Би чамайг хүргэж өгье гээд хамт гарав. Тэр хоёр явсаар Мядагмаагийн орцны үүдэнд ирээд гадаа хүүхдийн тоглоомын талбайн хажуудах сандалд сууцгаан ярилцаж байв. Яг энэ үеэр Чулуун Ариунаа хоёр Балжиннямыг дуудан гурвуулаа хичээлээ давтая гээд Ариунаагийн гэр лүү явж байтал

Ариунаагийн утас дуугарав. Ариунаа утсаа харснаа нөгөө хоёрт чимээгүй байгаарай гэж дохиод утсаа аван – За эгч ээ дүү нь байна гэв. Харилцуурын цаанаас Болормаагийн дуу гарч – Миний дүү хаагуур яваад байна. Нөгөөдөр сүүлийн шалгалттай гээ биздээ. Ирж хичээл номоо давтаач гэх дуу гарав. – Эгч ээ би гэр лүү явж байна шдээ удахгүй орлоо за. Ангийнхаа хоёр хүүтэй орно шүү хамт хичээл давтах хүүхдүүд байгаа юм аа гэхэд Болормаа – Аан заза тэг ээ тэг гээд утсаа салгав. * Батхуяг Болормаа хоёр уулзалдах нь ихсэж юм л бол Батхуяг тэднийх рүү гүйдэг болжээ. Ариунаа ч бүх учрыг гадарласан ч бүхнийг нуудаг байлаа. Гэсэн ч багын найз Мядагмаад худал хэлж зүрхлэдэггүй байв. Сайхан зантай хүргэн ахтай болж байгаадаа Ариунаа ч дотроо баярлаж байлаа. Батхуяг Болормаа руу чат бичин – Миний хайр юу хийж байна гэтэл – Хийсэн юмгүй ээ. Ариунаа ангийн хоёр хүүхэдтэй хичээл давтаж байна. Би том өрөөнд зурагт үзээд сууж байна гэсэн хариу ирэв. –

Чамтайгаа уулзмаар л байна. Даанч наад хүүхдүүд чинь мэдчих вий гэхээс л айх юм гэж бичээд Батхуяг явуулж орхив. – Харин тихх. Хурдан энэ шалгалт нь дуусаж хичээл нь тараасай билээ. Тэгвэл амар болох гээд байдаг гэсэн хариу ирэхэд Батхуяг – Хэлээд юухэв. Амралтаараа хайр нь чамайг дагуулан нутагтаа очно шүү. Аавд би зах зухыг нь хэлсэн байгаа. Аваад яваарай гэж байна лээ гээд явуулав. – Өө тийм үү. Аавдаа хэлдэг нь яаж байгаа юм бэ? Ичмээр юм аа гэсэн хариу ирэв. – – Зүгээр дээ хайрт минь. Тэртэй тэргүй хоёулаа удахгүй нэг гэрт орно шдээ. Тийм биз дээ гээд явуулав. Болормаа хариуд нь – Тэр ч тийм л дээ гэхдээ л надад нэг л сонин санагдаад байхийм. Бас чамаараа бахархах сэтгэл төрж байна шүү. Нутаг руугаа авч явах нь чиний минь л мэдэх хэрэг шүү дээ гэсэн байв. Батхуяг – Ммм за тийм дээ. Ямартаа ч чамайгаа заавал авч явна аа гэв. Доржсүрэн энэ үед хүүгийнхээ өрөөний хаалга тогшсоноо орж ирээд – Хүү минь аав нь Баянхошуу явлаа. Дэнсмаагийнд очиж хоночихоод ирье гэхэд Батхуяг өндийгөөд – Ишш аав минь автобус энэ тэр гэж явахаар хүүдээ хэлээд хүргүүлж бай лдаа.

Би таныг хүргэж өгчихөөд ирье гээд босон хувцаслав. Доржсүрэн хүүдээ юм хэлсэнгүй цааш эргэв. Батхуяг аавыгаа Баянхошуу оруулж Дэнсмаагийн гадаа буулгаж өгчихөөд – Аав аа. Та маргааш нөгөөдөр ажилтай биздээ. Маргааш оройтохгүй хариарай гэхэд Доржсүрэн – Зүгээр хү минь. Аав нь эндээс ажил руугаа явчихаж чадна гээд орчихов. Батхуяг тэндээс явсаар Баянхошууны хөтөл зүглэж яваад тэндээс гар өргөж зогссон нэг эмэгтэйг аван зурагт уруудан явсаар гэмтлийн эмнэлгийн харалдаа өнөөх хүнээ буулгачихаад мөнгө авалгүй гэр лүүгээ явав. Машинаа грашинд хийчихээд түүнийг гэртээ орж ирэхэд Мядагмаа Тамираа хоёр ирчихсэн Мядагмаа хоол хийж байв. Тамираа багшийгаа харснаа – Багш аа та энд… гэтэл Мядагмаа – Тамираа чи мэддэггүй билүү

Батхуяг ах миний төрсөн ах шдээ гэв. Тамираа буруу дуулав уу гэсэн аятай – Хүүе тийм үү? гэхэд Мядагмаа – Тийм ээ. Харин чи ангийнханд битгий хэлчихээрэй. Манай ангиас Ариунаа та хоёр л мэддэг боллоо шүү гэхэд Тамираа – За юу гэж дээ. Би хэнд ч хэлэхгүй гэв. Энэ хооронд Батхуяг өрөө рүүгээ орчихсон бичиг цаас эргүүлж сууснаа – Мядагмаа наашир даа гэж дуудав. Мядагмааг өрөөнд нь ороход Батхуяг – Миний дүү намайг ахыгаа гэдгийг юунд нь тэгтлээ нуудаг юм бэ дээ. Одоо зүгээр орхи доо.

Сургуулийнхан ангийнхан мэдлээ гээд яавал гэж дээ гэхэд Мядагмаа; – Нээрээ ч тийм дээ. За ах таны хэлснээр байя гэснээ – Гал тогоонд орж хоолоо ид ах аа гээд гарав. Батхуяг дүүгээ гарангуут босож гал тогооны өрөө рүү ороход Тамираа тэр хоёр хооллож суув. Тамирааг босох гэтэл Батхуяг гарнаас нь татаж суулгаад – Тамираа ангийнхан болон сургуулийнхан мэдвэл мэднэ л биздээ. Ах дүү хоёр нэг сургуульд нэг нь багш нөгөөх нь сурагч байх боломжгүй гэсэн дүрэм байхгүй тийм биздээ гэхэд Тамираа – Тийм ээ багш аа гэтэл Батхуяг – Энэ гэрт ах дүүсээрээ байя. Сургуульдаа л багш шавиараа явъя гэж хэлэхэд Тамираа – За багш… гэснээ түгдрэн ах аа гэж хэлэхэд Мядагмаа түүнийг шоолон хөхрөв. Үргэлжлэл бий …..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…