Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

2 секунд уншина
0
0
477

Ангийн зугаалга тэгсгээд өндөрлөсөнд хүүхдүүд дурамжхан байсан ч нэг их хэл ам таталсангүй чимээгүй өнгөрөөв. Удсангүй цагаан сар болж орон даяар золголт хийцгээн айлууд ахан дүүсийнхээрээ зочлон

баярлацгаав. Доржсүрэн хүү охин хоёртойгоо хүүгийнхээ машинаар замчлан Дэнсмаагийнд ирж уулзалдан хүүхдүүдээ танилцуулжээ. Батхуяг Дэнсмаагийн том хүүтэй эчнээ таних нэгэн байсанд талархаж

байв. Тэр хоёр өөр хоорондоо ярилцсаар Батхуяг – Танай хүү бид хоёр хамт МУИС-д сурч байсан юм байна шүү дээ. Хүүгээ мэргэжлээр нь ажиллуулаач. Би орон тоо олж өгье гэхэд Дэнсмаа – Наадах чинь өөрөө

л дургүйцээд байдаг юм билээ. Өөрөөс нь сайн асууж лавла хүүхээ гэж хэлэв. Доржсүрэн хүүдээ хандан – Чи ар өвөрт нь орж аргадаж оруулаач. Ямар чадахгүй биш дээ. Боловсорлын салбарт өчнөөн л

танилтай биздээ миний хүү чинь гэхэд Батхуяг – Нээрээ би өөрөө хөөцөлдөе дөө гэж хэлэв. Цагаан сар өнгөрч шинийн таванд Батхуяг ажилдаа оронгуутаа танилуудтайгаа ярин ажил хөөөлдсөөр Дэнсмаагийн хүүг өөрийнхөө сургуульд оруулахаар болжээ. Тэгээд нэг

өдөр Дэнсмаагийнд очоод ээжид нь хэлж – Маргааш хүүгээ манай сургууль дээр яваад очоорой гэж хэлээд харив. Гэртээ ирж аавдаа бүгдийг хэлээд ажилд оруулснаа дуулгав. Гэтэл гай газар дороос гэгчээр өнөөх Балжиннямын хэрэг задарч Батхуягийг захирал нь дуудсан байлаа. Түүнийг захиралын өрөөнд ороход цагдаагийн нэгэн ахмад болон захирал Дунжидмаа гэгч хүүхэн цуг байлаа. Дунжидмаа түүнийг харж байснаа; – За нөхөр Батхуяг та яахаараа ийм хэргийг нуун дарагдуулдаг билээ? гэж ширүүхэн асуув. Батхуяг – Би нуун дарагдуулсандаа хүлцэл өчье захирал аа. Үнэндээ гэр бүлийн хүмүүс нь хоорондоо тохиролцсон болохоор би хэлээгүй юм. Түүнээс биш би цагдаад хэлье гэсэн бодолтой байсан юм лдаа. Та ч зөвөөр ойлгоно биз гэв. Ахмад Батхуягт –

Дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад Дүүрэн гэж өөрийгөө танилцуулаад – Өөрийг чинь бусдын гэмт хэргийг нуун дарагдуулсан хэргээр түр хорихоос өөр замгүй нь дээ уучлаарай гээд түүний гарт гав зүүгээд авч гарав. Батхуяг дотроо энэ хэргийг хэн нь задалчихав аа гэж бодож байлаа. Үнэндээ тэдний энэ бүх хэргийг ангийн нь нэгэн сурагч хүү мэдэж сонссон байсныг хэн ч тааварлаагүй ажээ. Булхай илэрдэг жамтай юм хойно одоо яая гэхэв. Батхуягийг дүүргийн цагдаагийн хэлтсийн түр хориход саатуулав. Доржсүрэн хүүгээ хоригдсон шалтгааныг мэдэхээр цагдаагийн хэлтэст ирж байцаагчаас нь асууж байж мэджээ. Тэгээд цагдаагийн газрын даргатай нь биечлэн уулзав. Доржсүрэн урьд нь энд ажилладаг байсан билээ. Цагдаагийн дарга хурандаа Батсайхан Доржсүрэнгийн өргөдөл болон түүний яриаг сонсоод – Эрхэм хурандаа агсан Доржсүрэн гуай таны өдүүлсэн өргөдлийг би өөрийн биеэр шалгаж үзээд яаралтай хариу өгье. Та харьж бай гээд явуулав. Тэгээд өнөөх хэргийг барьж буй байцаагч ахмад Дүүрэнг өрөөндөө дуудан ирүүлээд – Нөхөр ахмад та энэ хэргийг сайтар бодож үзсэн байх.

Үнэндээ тэр багш нь ямар ч буруугүй юм билээ. Ар гэрийнхэн нь хоорондоо тохиролцчихоод байхад дахин энэ хэргийг мөрдөхгүй байх үүргийг би өгч байна гэхэд ахмад Дүүрэн – Нөхөр хурандаа таны зөв өө. Багш буруугүй ч анх мэдүүлэг өгсөн сурагч хүү биднийг шалгаж өгөхийг хүссэн юм гэж хэлэв. Хурандаа – Тэр хүүг над дээр аваад үдээс хойш ороод ирээрэй. Би биечилж ярилцъя гээд Багш нөхрийг одоо суллаж явуул гэж хэлээд Дүүрэнг гаргав. Дүүрэн ирж Батхуягыг гаргаад – Та харьж болно. Танд буруу зүйл байхгүй юм билээ гэж хэлэхэд Батхуяг – Энэ хэргийг хэн нь хэлж мэдүүлснийг мэдмээр байна гэж асуухад Дүүрэн – Аан тийм үүнийг танд хэлж болно. Танай ангийн сурагч Гантулга гэдэг хүү та нарын шуугиан болон яриаг тань утсандаа бичээд авчихсан байна лээ. Тэр бичлэг надад бий. Та авч болно гээд өрөөндөө дагуулан орж бичлэг хийсэн хуурцаг өгөөд – Гантулга хүүг үдээс хойш 13:30 цагт нааш нь явуулчихаарай багш аа гэж хэлээд гаргав. Батхуяг гараад шууд ажил дээрээ ирж ангидаа орж ирэхэд хүүхдүүд жиг жуг хийлцэж байснаа чимээгүй болцгоов. Ариунаа уйлчихсан Балжинням байхгүй байлаа. Батхуяг – Гантулга нааш ир гэж дуудан дэргэд нь очсон ангийн хамгийн өндөр бор хүүг яваад очиход нь –

Чи ядаж надаас асууж болсонгүй юу? Яагаад өөрийнхөөрөө бодож багшийгаа тэр аймаар газар руу оруулна гэж бодож чадав аа гэхэд Гантулга – Тэгээд таны зөв юм уу багш аа. Ангийн хоёр хүүхэд нэгнээ сэтгэлийн шаналанд ороод сууж байх нь зөв юм уу гэж томров. Батхуяг хүүг нэг алгадсанаа – Хүүхдүүд ээ , над ямар ч буруу байхгүй. Ариунаа ч Балжинням ч мэдэж байгаа. Би уг нь Балжиннямыг цагдаад өгье гэж хэлсэн. Ах эгч нар нь хоорондоо тохиролцсон болохоор л би хэлж чадаагүй юм шүү дээ. Тийм биз дээ Ариунаа гэхэд Ариунаа босоод – Тийм ээ багшийн хэлдэг бүгд үнэн гэв. Хүүхдүүд юу ч дуугарсангүй. Гантулга – Чи тэгээд сэтгэлдээ шаналалтай байж гомдолтой гээд хэлж чаддаггүй юм уу гэхэд Ариунаа – Балжинням надаас болон тэнд байсан бүх хүнээс уучлал гуйж өөрийгөө засна гэж хэлсэн болохоор би түүнд итгэсэн юм. Тэр засарна аа Гантулга аа гэв. Гэтэл хаалга нээгдэж Балжинням ороод ирэв. Батхуяг наашаа зогс гээд түүнийг зогсоочихоод –

Балжинням аа чи надад болон ахдаа бас Ариунаа болон эгчид нь юу гэж амласнаа хэл дээ. Чиний тэр хэргээс болоод багш нь гурав хоног хэлэн дээрээ юм тавилгүй хоригдож байгаад ирлээ гэхэд Балжинням – Тийм ээ. Би Ариунаагийн биед халдсандаа туйлын ихээр харамсаж бас ангийнхнаасаа ихэд ичиж байна. Гэсэн ч би муу зангаа засна гэж анги хамт олон та бүхнийхээ өмнө сөгдөе гээд сөхрөн суугаад – Багш аа Ариунаа намайг үнэхээр уучлаарай. Би ангиасаа гаръя даа. Ах ч намайг өөр сургууль руу шилжүүлнэ гэсээр байгаад шилжүүлчихлээ гээд халаасаа уудлан нэгэн бичиг гаргаад Батхуяг руу сарвайв. Тэгээд – Хойтон жил 8р ангиа төгсөөд ямар хүн болсноо ирж та бүхэнд харуулна аа гээд босов. Ариунаа – Битгий шилж. Би чамаас гуйя. Бидний дунд байж өөрийгөө яаж засахаа төгс төгөлдөр харуулж бусаддаа үлгэр жишээч болооч. Чамайг шилжвэл би цагдаад очоод гомдолтой байна гээд хэлчихнэ шүү гэж хэлэв. Балжинням – Би шилжмээргүй л байна.

Ах шилжүүлгэ хийлгэчихсэн болохоор одоо яалтай билээ гэхэд Ариунаа – Тэр ах руугаа яг одоо залгаад хэл. Намайг ингэж байна гэж хэл гэв. Балжинням багш руугаа гайхсан байртай харвал Батхуяг – Зүгээр хө. Ярь. Ариунаагийн зөв шүү. Би лав дэмжиж байна. Та нар юу бодож байна даа гэж ангийнхнаасаа асуугаад Ариунааг дэмжиж байгаа нь гараа өргө дөө гэхэд бүгд гараа өргөцгөөв. Балжинням ах руугаа залган – За ах аа. Би шилжиж чадахгүй ээ. Та өргөдөл болон шилжүүлгээ буцаахгүй бол Ариунаа гомдолтой гэж цагдаад хэлнэ гэж байна. Тэр нь ч зөв юм байна ах аа. Би энэ ангид байж ангийнхаа хүүхдүүдэд яаж эр хүн болохоо харуулсан нь дээр юм байна гэхэд Бадмаараг цаанаас нь – Зөв дөө. Одоо л миний дүү эр хүн шиг дуугарч байна.

За ах нь бүгдийг буцаачихья гэж хэлэв. Балжинням утасныхаа дуудлагыг спикер дээр нь тавьчихсан байсан болохоор ангийнхан нь тэр чигээрээ сонсоцгоов. Гантулга – Уучлаарай багш аа , Балжинням аа бас Ариунаа би та нарын бүх яриаг бичээд авчихсан байсан болохоор цагдаад гомдол гаргачихсан юм аа. Би гомдлоо татаж авъя даа. Миний буруу гэв. Энхцэцэг босож ирээд – Цагдаад өгөх хүн нь Ариунаа. Гэтэл ангийн хүүхдээ уучлаад зогсохгүй өөрийгөө засна гэж бардам хэлж байхад чи гэж тээг амьтан яаж ингэж чадав аа?

Өөрөө энэ ангиас зайлаарай ховын тулам минь гэхэд хүүхдүүд -Зайл, зайл гэж шуугилдав. Батхуяг гар өргөн ангиа намжаагаад цагаа харан -Гантулга аа , одоо яг 12;50 болж байна. Цагдаагийн ахмад чамайг 13;30 д ирээрэй гэж хэлүүлсэн. Яв даа очоод гомдлоо буцаая гээд гомдлоо аваад ирээрэй гэв. Гантулга за багш аа гэснээ – Би шилжих өргөдлөө өгнө өө. Би өөдгүй гэдгээ мэдэрлээ гэчихээд гарав. Тэр өдрөөс хойш Ариунаа Балжиннямтай дотносон нөхөрлөсөн ч Чулууныгаа хаяагүй билээ. Чулуун ч уг хэргийн талаар мэдсэн ч Ариунааг зовоохоос айн түүнтэй үерхсээр…. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *