
Монгол түмний уламжлал болсон цагаан сар ойртож байлаа. Энэ үеийг хүн бүр жил болгон хүсэн хүлээдэг гэхэд хилсдэхгүй байх. Доржсүрэн ч гэсэн 2 хүүхдийнхээ хамт цагаан сарын баяраа
тэмдэглэхээр бууз баншаа хийх гэж Дэнжийн мянгын “Хүчит шонхор ,, зах орж үхэр хонины мах авангаа ууц ч авлаа. Тэгээд такси барин гэртээ ирж махаа оруулах гээд орцны үүдэнд түчигнэж байтал
орцноос хоёр залуу гарч ирснээ – Алив ах аа. Бид тусалъя гээд махыг нь зөөж липтэнд хийгээд бүр ч болоогүй гэрт нь оруулж өгөв. Доржсүрэн тэдгээр залууст атга чихэр өгөөд баярлалаа хүүхдүүдээ гэж
хэлээд гаргав. Тэгснээ за энэ хоёр хүүхэд өнөөдөр чинь яачихав аа гэж бодоод утсаа авч охин руугаа залгав. – Байна аав аа яасан та гэх дуу гарахад – Аавын охин хаана явна ирэх болоогүй юм уу? – Өө агаа танд
хэлээгүй юм уу? манай ангийнхан багштайгаа зугаалганд явж байгаа шдээ. Та агаатай ярь гэж хэлээд утсаа таслав. Батхуяг өөрийнхөө машинаар Болормаа Мядагмаа Ариунаа 3 тай цуг явж байлаа. Батхуяг дүүгийнхээ яриаг сонсчихоод – Чишш чимээгүй байж бай би аавтай
яриадахъя гээд утсаа гарган чихэвч зүүгээд аав руугаа залгав. – Байна хүү минь. Зугаалганд явсан юм уу? Аавдаа хэлэхгүй дээ – Харин тийм ээ. Өчигдөр орой хэлэх гэж байгаад мартчихжээ. Уучлаарай аав аа. Маргааш оройхон ороод ирнэ шдээ гэв. – Аан за болгоомжтой яваарай хүү минь – За ааваа тэгнэ ээ. Тасаллаа шүү гээд утсаа таслав. Тэгээд Болормаад хандан – Ард сууж яваа охин чинь миний төрсөн дүү шдээ. Бид хочр эцэг эхээс хоёулахнаа юм байгаан. Хол зөрүүтэй төрсөн юм болохоор би чинь дүүдээ их хайртай гэхэд Болормаа – Өө тийм үү. Харваас сэргэлэн хүүхэд байсан юм аа. Хотоос гарах гэж байхад л Ариунаатай цуг машинд суучихсан байхаар нь найзууд болоод л сууж дээ гэж бодож явлаа. – Эгч ээ. Бид нэг ангийнх шдээ. Багш чинь Мядагмаагийн ах нь гэдгийг би л мэднэ.
Зугаалганд очоод зарлачихав даа гэхэд Болормаа – Хаанаас даа дүү минь. Эгч нь хэлэх үгүйгээ тооцоолно шдээ гэв. Тэд явсаар Тэрэлж рүү орж ирлээ. Араас автобустай ангийнхан ч нэхээд орж ирцгээлээ. Батхуягын багын анд нь Тэрэлжийн нэг амралтын газрын эзэн ажээ. Урьдчилаад хэлэлцэж тохиролцсон байсан болохоор Батхуяг явсаар найзынхаа амралтын газар ирээд машинаас бууцгаан амралтын газар луу орцгоов. Дамиран гэгч махлагдуу намхан нуруутай нөхөр тэднийг угтан Батхуягтай тэврэлдэн уулзаад – Та хэдийг хүлээж байлаа. За багш минь хүүхдүүдээ өөр өрөөнд оруулчих уу даа. Хэзээдээ ханьтай болчив гэхэд Болормаагийн нүүр халуу төөнөв. Батхуяг найзыгаа нудран – Хөөе наад амаа тат хө. Агийн охины эгч нь шдээ. Юун хань вэ гэхэд Дамиран хүд хүд инээснээ; – Би ханьтайгаа ирлээ гээд наад нүүрэн дээр чинь бичээстэй байна даа гээд дахин инээв. Батхуяг – Далжигнаад байвал уу явчихна шүү гэхэд – Бас тунирхах нь уу гэж Дамиран хариулав. –
За за үг олдож үхэр холдох нь. Өшөө ч эцэг эхүүд ирж байгаа. Тэдэнд тусгай өрөө гаргаж өг. Дараа нь хоёулаа тухтай ярилцая гэж Батхуяг хэлээд цааш явав. Автобус ирж хүүхдүүд бууцгаан амралтын газар луу орцгоож үйлчлэгчээр нь өрөөгөө заалгаад орцгоолоо. Арваад эцэг эх ах эгч нар ирсэн бөгөөд тэднийг хоёр өрөөнд хуваан байршуулжээ. Батхуяг өөрөө найзынхаа өрөөнд орж суув. Тэгээд – За хө хонины махаар хорхог хийдэг хэвээрээ биз дээ. Гурван хонины махтай ирсэн шүү. Хоёроор нь хорхог нэгээр нь хоол хийх юм байгаан гэж хэлэхэд Дамиран – Аан за тэгэлгүй яахав. Хорхогоо маргааш өдөр хийнэ биздээ. Би хийгээд өгнө гэв. Тэр хоёр багын дурсамжаа ярин нэлээн удаан суулаа. Батхуяг – За би гарч ангийнхнаа цуглуулъя. Хүүхдүүдийг одоо нэг тэмцээнд оруулах ёстой юм гээд өндийв. Цастай сайхан талд томхон дугуй дүрс зураад Батхуяг – За хүүхдүүд ээ , сумогийн тэмцээнээр манай аялал эхэлж байгааг дуулгая. Гэтэл хүүхдүүд алга ташицгаав. Эрэгтэй эмэгтэй гэсэн ангилалаар явагдана шүү. Би сугалаа байршуулсан тул нэр дурдсан хүүхдүүд ирж сугална гээд цүнхээ уудлан дэвтэр гаргаж ирээд хүүхдүүдийн нэрс дуудан сугалаа сугалуулав.
Цаг эрт байсан болохоор сумогийн тэмцээнээ зохион байгуулж барилдуулсаар Эрэгтэй 4 эмэгтэй 4 хүүхэд үлдэж Батхуяг тэдгээр хүүхдүүдийг дурдсан нь Эр 1. Баярмагнай 2. Амгаланбаатар 3. Балжинням 4. Ганзориг Эм 1. Мядагмаа 2. Энхцэцэг 3. Бүжинлхам 4. Гантуяа нар шалгарч үлджээ. Одоо эд нараас шилдгүүд тодорно гээд сугалаа сугалуулав. Баярмагнай Балжиннямтай Амгаланбаатар Ганзоригтой Мядагмаа Бүжинлхамтай Энхцэцэг Гантуяатай таарчээ гэж зарлаад барилдуулав. Балжинням Амгаланбаатар хоёр учраа бөхөө ялж Мядагмаа Энхцэцэг хоёр бас үлджээ. Тэгээд эндээс Амгаланбаатар Энхцэцэг нар тэргүүлж нөгөө хоёр нь удаалжээ. Батауяг цаасан уутанд хийсэн мөнгө гарган шилдэг хүүхдүүдээ урамшуулахад бүгд алга нижигнүүлэн ташицгаав. Тэгтэл өдрийн хоол болсныг дуулган хоолонд орцгоолоо. Хоолноос гараад эцэг эхчүүдийн дунд цасны волейболын тэмцээн зохион байгуулж тоглуулав. Ингэсээр байтал цаг явсаар 16;20 болж байлаа.

Өвлийн өдөр богино тул хүмүүсээ амрааж өрөө өрөөнд нь оруулав. Батхуяг Болормаагийн багийн өрөөнд ороход тэд багш дээшээ гэлцэн хоймроо суулгаад шагналын мөнгөөр авсан архи задлацгааж Батхуягийг багш гэж хүндэтгэн эхэлж амсуулав. Батхуяг архи уудаггүй бөгөөд сэржим өргөж духандаа ёслоод өгөхөд – Өө багш аа. Шагналын юм шдээ ганц татчихаач гэхэд – Уучлаарай эцэг эхчүүд ээ. Та бүхнээ хүндэтгэх үүднээс ууя гэвч ууж үзээгүй болохоор чадахгүй нээ. Үнэхээр уучлаарай гэж хэлэв. Тэд архиа тойруулангаа хөзөр тоглоцгоож байлаа. Батхуяг – За та нар минь эртхэн амраарай би сурагчдаа тойрчихоод амарлаа гэж хэлээд гарав.
Дараагийн өрөөнд мөн л ар гэрийн хүмүүс тул мөн л шагнуулсандаа баярлацгаан архи гаргаж уунгаа хөзөр тоглож байлаа. Батхуяг бүх хүүхдүүдээ шалгачихаад буцаж өөрийнхөө өрөө рүү явж байтал Болормаа өрөөнөөсөө гарч ирэхтэй таарав. – Нойл нь хаана юм бол гэж Болормааг асуухад нь Батхуяг дагуулан гадагш гарч нэлээн хойш зүглээд тэр байна гэж зааж өгөхөд намайг эндээ хүлээж бай гээд Болормаа цааш алхав. Удсан ч үгүй Болормаа ирж тэр хоёр байр луугаа эргэв. Болормаа – Танихгүй хүмүүстэй хамт байна гэдэг хэцүү юм аа гээд жуумалзав. – Тэвчээртэй бай хайр аа гээд Батхуяг харанхуйд түүнийг үнслээ. Хэдий танилцаад удаагүй ч хоёр биендээ ихэд дассан болохоор уулзах бүртээ заавал нэгнээ үнсдэг байв. Болормаа – Тэр багын анд нөхөр чинь их аманцар нөхөр байна лээ. Би их ичсэн шүү – Зүгээр дээ. Бид хоёр уулзах болгондоо хоёр биенээ их егөөддөг юм аа. – Чи минь ч гэсэн алиа юм аа. Өдөр тэр нэг ахыг үгээр хөөрхөн дөнгөж байна лээ гэснээ инээв. – Би танай өрөөнд орчихъё нэг сул ор байна лээ. Ганцаараа байх уйтгартай юм –
Нөгөө багын найз чинь яагаав? – Дээд давхарт эхнэртэйгээ байгаа. – Аан заза Тэр хоёр явсаар байрандаа ирж өрөө өрөө лүүгээ орцгоов. Батхуяг өрөөнөөсөө юмаа аваад Болормаагийн өрөөнд орж ирээд сул орон дээр суугаад – Ганцаараа байх уйтгартай юм. Тэгээд танай өрөөнд нүүж ирлээ гээд инээхэд тэнд байсан хүмүүс инээлдэв. Болормаагийн хэлж байсан Бадмаараг гэгч бор залуу – Багштан амгалан морилох ажаам уу гээд хоёр гараа дэлгэн инээхэд ахин инээлдэв. Өнөөх эр – За багш наашаа суучих нэг хүн дутуу байсан юм. Ашгүй та ороод ирлээ, тоглоё гээд хөзрөө хувааж эхлэв. Тэд хоорондоо талцан тоглож хожигдсон баг нь нөгөө багаа ингэх үү тэгэх үү гэцгээн шийтгэж байлаа. Батхуягийн баг хожигдоод Батхуяг шийтгүүлэхээр болж нүдээ боолгон шийтгэл авахад хажуудаа сууж байсан туранхайдуу өндөр хүүхнийг үнсэхээр болчихжээ. Нөгөө хүүхэн нь – Яанаа би гээд нүүрээ даран айльгүйтэв. Нөгөө залуу – За алив бүгд л шийтгүүлж байгаа шдээ. Бид чинь ямар хүүхэд биш нас биед хүрсэн хүмүүс гээд шахсаар байгаад өнөө хоёрыг үнсэлцүүлээд бөөн инээдэм болцгоов. Бүгдээрээ ийн тоглосоор байгаад 22; 30 цаг хүртэл сууцгаалаа. Батхуяг – за эртхэн унтацгаая аа.
Өглөө эрт уулын оргил булаалдах тэмцээнтэй гээд босч ороо засчихаад тамхиа аван гарав. Хүмүүс ч бүгд гадаалж зарим нь жорлон руу явж зарим нь Батхуягийн хажууд ирэн тамхилах нь тамхилж зогсож байв. – Хүүе ээ яанаа гэж эмэгтэй хүний хашгирах чимээнээр Батхуяг түрүүлэн бусад нь араас нь харайв. Батхуяг гүйсээр нойлд дөхөж явтал хоёр бүсгүй ирж яваа нь харагдав. – Яасан юу болоод орилоод унав аа гэтэл нэг нь – Тэнд нэг хүн хэвтэж байна. Авраарай гээд байхаар нь айсандаа наашаа гүйчихлээ гэж хэлэв. Батхуяг болон эрчүүд нь утасныхаа гэрлийг асаан цааш явцгаав. Жорлонгийн баруун талд нэг хүн хэвтэж байхыг Батхуяг түрүүлж хараад ухасхийн очиж тэврэн аваад утасныхаа гэрлийг нүүр лүү нь тусгахад Ариунаа байлаа. Батхуяг Ариунааг тэвэрсээр өрөөндө орж ирээд орондоо хэвтүүлээд – Яасан миний охин юу болов? гэхэд Ариунаа нүдээ нээснээ – Балжинням намайг
хүчирхийлчихлээ багш аа гэх нь тэр. Болормаа дүүгээ хараад шоконд орж хэсэг манараад – Эвий дээ миний дүү гээд дэргэд нь сууж дүүгийнхээ гараас атгаад уйлж эхлэв. Батхуяг хоёр залууг дагуулан гарч жорлон тийш зүглээд – Балжинням аа гэж хэд хэдэн удаа дуудав. Балжиннямын ах гэгч өнөөх Бадмаараг – Хөөе Балжаа миний дүү хаана байна аа гэж дуудлаа. Тэгтэл нэлээн цаахна модон дотор хүн бархирах дуу гарав. Бүгд тэр лүү ухасхийн гүйлдэж очиход Балжинням сөхрөөд суучихсан – Би өнгөрсөн гээд цурхиран уйлж суув. Бадмаараг дүүгээ аргадан ярилцсаар түүнийг сугадан босгоод ирлээ. Батхуяг буцаж яаран явсаар өрөөнд орж ирээд Ариунаад – Балжиннямтай яах гэж гарсан юм бэ? гэхэд – Би бие засах санаатай босоод ханиндаа нойл орох хүн байна уу гэхэд Балжинням сэрүүн хэвтэж байгаад өндийж ирсэн юм. Бусад хүүхдүүд унтчихсан байсан багш аа. Балжинням намайг тэгнэ чинээ би санасангүй. Бие засчихаад гараад иртэл миний гарнаас угзраад цаашаа явсан юм.Чи яах гээд байгаа юм бэ гэж би хэд хэд асуусан ч намайг чирсээр мод руу ороод … тэгээд тэнд намайг дарж аваад хүчиндсэн гээд уйлав. Үүнийг сонсож суусан Болормаагийн уур дүрсхийн босож гарах гэтэл Батхуяг амжин гарнаас нь татан суулгаад –
Та нар байж бай. Багш нь юм байна би зохицуулъя гээд гарах гэтэл ах дүү хоёр сугадалцан ороод ирэв. Батхуяг Балжиннямын хөл рүү өшиглөөд – Муу новш чи яаж байгаа юм. Ангийн охиноо хүчирхийлнэ гэнээ. Чамайг маргааш цагдаад өгнө мэдэв үү гээд ойрттол цохих нь гэж бодсон бололтой ах нь дундуур нь ороод – Битгий хүүхэд айлгаад бай. Өөрөө л хамт гаръя гэж наад охин чинь хэлсэн гэж байна лээ шдээ гэв. Болормаа – Битгий дэмийр. Хүүхэд бие засья гээд ханиндаа гарах хүн асуусан чинь наадах чинь босож ирсэн гэж байна. Яахаараа миний дүүг чи ийм болгож байгаа юм бэ гээд давшлав. – Больцгоо гэж Батхуяг хэлээд – Нэгэнт болоод өнгөрсөн ч гэмтэй нь гэмээ эдлэх нь зүйтэй биз. Хэнийх нь үнэн гэдгийг бид хараагүй ч дүүгээ гэсэн та хоёрын сэтгэл ямар хэцүү байгааг би ойлгож байна. Бадмаараг та дүүгээ аваад миний өрөөнд орж унт. Би ч тэнд унтана. Та хэд одоо тайвшир. Болормаа та дүүгээ өвөртлөөд унтаарай. Өглөө би бүх учрыг нь олъё болох уу гэхэд бүгд сууцгааж дор бүрнээ юм бодоцгоож эхлэв. Балжинням гэнэт босоод Ариунаагийн өмнө сөгдөөд – Миний найз намайг уучил. Би л буруутай. Би гэмээ ойлгож гэмшиж байна гэснээ Батхуяг руу эргээд –
Ариунаагийн зөв өө багш аа. Тэр бие засъя гэхэд нь би дагуулж гарсан юм гээд ахдаа хандан – Дүүгээ уучлаарай намайг энд алаад хаячих ах аа гээд уйлав. Бадмаараг Балжиннямыг өшиглөж унагаад – Өөдгүй муу хог чамайг би аавд хэлж турсгыг чинь хуулуулаад өгье лдөө гэж уурсав. Батхуяг Бадмаарагийг цааш түлхээд – Дүү чинь гэмээ ойлгон ухаарч буруугаа хүлээж байгаа юм биш үү? Өөрөө боловсон байрын л хүн байхийм. Юунд ингэж аашилна вэ? гэснээ Балжиннямыг татан босгож суулгаад – Чамтай маргааш цагдаа орно. Чи гэмээ чин үнэнээр мэдүүлэх аваас авах ял бага байх болно ойлгов уу гэтэл Балжинням – Ойлголоо багш аа гэж хэлээд уйлав. Болормаа тэндээс – Багш аа , нэг ангийн хүүхдүүд ч гэлээ миний дүү сэтгэлийн шаналал ямар их байгааг би илүүтэй мэдэрч байна. Гэсэн ч Ариунаа миний дүү ухаантай охин шдээ. Ангийнхаа залууг уучилчих тэгэх үү.? Чамд ямар их хэцүү байгааг эгч нь маш сайн ойлгож байгаа ч ангийн хүүгээ шоронд оруулах бодол чамд байна гэж үү? Хэл миний дүү гэв. Ариунаа – Надад бол гомдолтой л байна. Би хэсэг хугацаанд бодож үзье багш аа гэж хэлэв. Бадмаараг – Би хэдий Балжиннямын ах ч гэсэн хуульч эдийн засагч мэргэжилтэй хүн. Дүүгээ ямар муухай хэрэг хийснийг нь мэдэж байгаа ч цагдаад хандвал дор хаяж 5 жилийн ялтай. Би дүүгээ өмгөөлж чадахгүй ээ. Яахыгаа өөрсдөө шийд гэж хэлэв. – Яахыгаа өөрсдөө шийд гэнэ ээ гэсээр
Батхуяг босоод – За яахав энэ хэргийг бид дараад өнгөрөөе гэж бодоё. Гэтэл Балжинням дахин ийм хэрэг хийгээд байвал хэцүү л байх гэтэл Балжинням – Би дахиж ийм муухай хэрэг хийхгүй ээ багш аа. Танд амлая хулгай ч хийхээ больё гэтэл Бадмаараг – Өө бас хулгай хийдэг овоо гар вэ чи гээд бостол хажууд нь суусан залуу түүнийг татан суулгав. – Тийм ээ ах аа. Ангийн гурван хөвгүүнтэй хамтарч хоёр удаа л хулгай хийсэн. Гэхдээ дүү нь засарна аа. Та аавд хэлвэл хэл хэл. Би л нэлээн зодуур амсана биз. Хүн гэмээ ухааран бүхнээ илчилж байхад та дүүгээ өмөөрч ганц үг хэлэхгүй харин ч дорд үзэж байх шив гэж хэлэв. Ариунаа – За за багш аа би Балжиннямыг өршөөе. Эцэст нь хэлэхэд Балжиннямыг засраасай сайн хүн болоосой Ах шигээ мундаг хуульч болоорой гэж л хүсье надад өөр хэлэх үг алга даа гээд эгчийнхээ хажууд очоод суув. Батхуяг – За тэгвэл маргааш хэдүүлээ өдөр буцацгаая. Ариунаа ч Балжинням ч ахиж ийм хэрэгт битгий ороосой гэж л залбирч явъя гэв. – Багш аа та өрөөндөө очиж амар даа. Би дүүтэйгээ энд байя. Ариунаа эгчтэйгээ байгаа юм хойно одоо зүгээр биз. Энэ нөхөртэй маргааш гэрт очиж тухтай ярина аа гэж Бадмаараг хэлэв. Батхуяг юмаа аван өрөө лүүгээ орж унтав. Болормаа дүүгээ тэврэн үсийг нь илээд – Миний дүү мундаг байлаа. Гарах байсан юм бол нааш орж ирээд эгчдээ хэлэхгүй дээ гээд хацар дээр нь үнсэв. – Уучлаарай эгч ээ.
Таныг унтчихсан байх гэж бодож байсан юм гэв. Бадмаараг дүүгээ бас аргадаж байлаа. – Ахын чинь буруу. Гэхдээ чи маш их буруутай гэдгээ байнга санаж яваарай за юу. Дахиад иймээ тиймээ хэрэг өдөөвөл үү ах нь өршөөхгүй шүү гэхэд – За ах аа ойлголоо. Дүү нь ахиж муу муухай зүйл хийхгүй гэдгээ танд амлая гэв. Хоорондоо ийн ярилцаж байсан хүмүүс унтацгаасан байлаа. Өглөө Мядагмаа 06;00 цагт сэрээд Ариунааг байхгүйг анзаараад – Надаас түрүүлж боссон байна шүү гэж бодон хувцаслаад гарч амралтын талбай тойрон гүйж дасгалаа хийлээ. Батхуяг шөнөжин унтаж чадалгүй элдвийг бодсоор байгаад 05: 00 өнгөрч байхад аргагүй нойрондоо дийлдэн унтаад өгчээ. Дамиран 07; 30 цагт Батхуягийн өрөөнд орж ирээд түүнийг хэд хэдэн удаа дуудаж байж сая сэрээв. Батхуяг – ёоох хүн яг хуримаа хийх гэж байхад сэрээчих юм аа гэсээр өндийхөд – Өчигдрийн тэр цагаан хүүхэнтэй юу гэж

Болормааг асуухад – Үгүй ээ шал танихгүй хүүхэнтэй хуримлаж байна гэж зүүдэллээ шдээ гээд инээв. Дамиран – За за босож үз. Өглөөний цай 08;20 д орно хүүхдүүдээ сэрээ гээд гарав. Батхуяг босож хувцаслаад эхлээд Болормаагийн өрөөнд орж тэднийг сэрээгээд Ариунаа Балжинням хоёрыг хурдан явж өрөөндөө ор гэчихээд өрөөнүүдээр явж хүүхдүүдийг сэрээлээ. Тэгээд бие засахаар гартал Мядагмаа гүйж ирээд – Ахаа Ариунаа өглөө эрт боссон бололтой байсан харагдахгүй байх юм. Хаачсан юм бол гэж асуувал – Сая өрөөндөө сууж байна лээ гэж хэлээд жорлон луу алхав. Тэдний аялал иймэрхүү болж энэ өдөр уулын оргил булаалдах тэмцээн зохиогоод хорхогоо идэж аваад жин үдийн алдад хот руу хөдөлцгөөв. Үргэлжлэл бий …..