
Хүүхдүүд зугаалганд явсан паянгаа яваагүй нөхдүүдэд ярин хөгжилдөж байтал Батхуяг ороод ирэв. Бүгд амаа хамхин чимээгүй боллоо. Батхуяг хоолойгоо засаад – За хүүхдүүд ээ шалгалт шүүлэг
дөхөж байгаа энэ цаг үед та нарт бас зугаалах зав гарч л байна уу. Ядахад багшдаа хэлээд цуг явж болсонгүй юу? Та хэдийгээ дагуулан салхинд явангаа сайхан амарч аваад ирэх дайны даац багшид нь
байгаа даа гэж нэлээн гомдонгуй аястай яриад Ангийн дарга бос доо гэв. Ангийн дарга Энхцэцэг босож – Багш аа уучлаарай. Уг нь танд хэлье гэж байсан лдаа. Хөвгүүд л дургүйцээд байхаар нь хэлээгүй юм
гэв – Хөвгүүд дургүйцсэн гэнэ ээ. Хэн хэн нь дургүйцээв? – Ялангуяа Балжинням Ганзориг хоёр л багш дэмий гээд байсан юмаа гэхэд Балжинням түүн лүү зэвүүцэн муухай харж суув. – Балжинням
босоорой яагаад ингэтлээ надад дургүй чинь хүрэв ээ? Учир шалтгаанаа тайлбарлаадах даа ! гэхэд Балжинням босоод тонгойж байснаа – Гүй ээ юу лдаа багш аа. Би дургүйцсэндээ биш таныг ганц
өдөр ч болов амраг гэж бодсондоо л тэгж санаа гаргасийм аа. Энэ Энхцэцэг л буруу хэлээд байна гэхэд хүүхдүүд нирхийн инээлдэв. – За тийм байж. Багшдаа санаа тавьдаг болоо юу? би хэдий багш ч гэлээ та нар шиг сурагч байсан юм шдээ хүүхдүүд ээ гэхэд хэн ч дуугарсангүй. Батхуяг хүүхдүүдийг тойруулан харж байснаа – Ганзориг хаачсан юм. Яагаад ойрд хичээл таслаад байна аа ангийн дарга аа ? – Мэдэхгүй ээ багш аа. Сүүлийн үед хичээл тасалдаг болоод байх юм гэхэд Батхуяг – Балжинням аа чи яваад Ганзоригийг олоод ир гэхэд Балжинням – Багш аа би хаанаас гэж олох юм бэ гэв. Яг энэ үед Ганзориг хаалга тогшив. – За ор гэх Батхуягийн дууг таниад – за баларсаан Багшид юу гэж хэлдэг юм билээ гэж хулгасаар орж ирэв. Батауяг самбарын урд зогсоогоод – За Ганзориг гуай.

Та яагаад сүүлийн үед хичээл таслаад байна? Муу хүмүүсийн арганд орчихоод хулгай хийгээд байна уу үгүй юу? Би бас юмыг мэдэрдэг шүү дээ гэхэд үүнийг сонсоод Ганзориг цочин ухарснаа – Үг …. үгүй ээ багш аа гэж ээрч мууран хариулав. – Тэгээд яагаад сандраад байна та? – Зү… зүгээр ээ багш аа гээд дахин гацав. – Балжинням Түвшин хоёр гараад ир гэж Батхуяг дуудаад тэр хоёрыг ирж зогсонгуут – За хүүхдүүд ээ. Та нар одоо дөнгөж 15 настай аав ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй нялх хүүхдүүд… гэтэл Балжинням тэндээс – Багш аа би ээжийн мөөмнөөс гараад аавынхаа алганы амт үзэж яваа эр шдээ гэтэл хүүхдүүд нирхийн инээлдэв. Батхуяг түүнийг тоосонгүй яриагаа үргэлжлүүлэн – 13 – 16 нас бол шилжилтийн нас байдаг гэж та нарт зааж байгаа биз дээ гэтэл хүүхдүүд – Тийм ээ гэж хариулав – За тэгээд цааш хэлэхэд шилжилтийн нас гэдэг чинь хайр дурлал биш шохоорхолоос болж алдах явдал байдаг юм.
Та нарыг хүн болгохын төлөө эцэг эхчүүд чинь хөлс хүчээ урсган байж ажиллаж хөдөлмөрлөж байхад та нар тэр их ачыг нь бодоод сурлагандаа анхаарч өөрийн гэсэн мэргэжилтэй болчихвол тэд чинь ямар их баярлах бол? Харин хулгай мэргэжил мөн үү ? гэхэд хүүхдүүд – Биш ээ гэж хэлцгээв. – Балжинням аа чи мөөмнөөс гарч болно ухаан чинь гүйцэд боловсроогүй л байна даа. Хулгай хар мөртэй гэдэг. Хэрэг хийсэн хүн хэзээ ч ялтай байдаг гэдгийг мэдэх үү?гэхэд Балжинням – Тийм ээ мэднэ гэж сулхан дуугарав. – Ангийнхандаа дуулдахаар чанга хэл дээ гэхэд – Мэднэ ээ гэж чанга хэлэв. Батхуяг дахин давтан хэд хэдэн удаа хэлүүлэв. Тэгээд – Тэгвэл чи том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ ? гэж асуухад – Тан шиг багш болохыг мөрөөддөг гэж Балжинням хэлэв. – Багш болох хүн хичээлдээ л сайн сурч шалгалтаа онц төгсөж байж л тэнцдэг юм шдээ. Бөндгөрөөрөө болно гэж бодоод ч нэмэргүй л байх шүү гээд хүүхдүүдэд хандан – Ирэх хагас сайнд ангиараа тэрэлж орж нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлбэл ямар вэ? Тэмцээн энэ тэр зохион байгуулаад түрүүлснээ урамшуулж шагнана гэхэд хүүхдүүд –
Тэгье лдээ багш аа гэцгээв. Батхуяг Балжинням, Түвшин , Ганзориг гуравыг суу гэж хэлчихээд – Нэг ч хүн үлдэхгүй бүгд явна шүү хүүхдүүд ээ. Ангийн хандивын данснаас тэмцээний түрүүчээ шагнана гэж хэлээд аав ээж юм уу ах агч нараа дагуулаад явж болно шүү гэж нэмж хэлэв. Болормаа Батхуяг хоёр чатаар харьцан орой бүр уулздаг болов. 5 дахь өдрийн орой уулзан ярилцаж суугаад Батхуяг – Нээрээ маргааш манай ангийнхан Тэрэлж орж зугаална. Чи хамт яваач амардаг биздээ. Ганц өдрийг дүүтэйгээ хамт зугаалж өнжвөл хэрэгтэй шдээ гэхэд Болормаа – Ариунаа тэгж л байна лээ. Намайг хамт явах уу гээд л байгаа. Би ч дэмий гээд халгаахгүй л байна гэв. – Юун дэмий гэж. Зарим хүүхдүүд ч ах эгч явна гэж байна лээ. Ар гэрээс ирсэн хүмүүсээ бид тэмцээнд оруулж шагнана шдээ. Чи сагс сайн тоглодог гэсэн байх аа. Биеийнхээ чилээг гаргахгүй юу? – Нээрээ тэгж болох юм байна шүү. Явдаг ч юм билүү – Тэгээч хө. Тэгвэл надад ч ойрхон байна шүү дээ. – Тийм нь тийм л дээ. Гэхдээ дүүгээсээ бас хүүхдүүдээс ичээд байх юм. – Юунд нь ичдэг юм. Бид ч гэсэн сурагч байсан үе бий шүү дээ. Тэр цагаа дурсаад суух сайхан л байхгүй юу. –

Харин тихх. Заза би явъя даа. Өглөө 08;30 д цуглана гэл үү? – Тийм ээ хонгор минь. Тэгнэ за хоёулаа танайд орох уу даа гэж Батхуяг хэлээд Болормааг сугадан алхав. Болормаа – Дүү маань чи бид хоёрыг гадарласан бололтой юм билээ. Би их ичээд байх юм. – Энэ чинь хүний л амьдрал шүү дээ. Ариунаа том болоод учрыг нь ойлгоно доо хайр аа гээд түүний өөдөөс харав. Болормаа Батхуягийн мөрийг түшин алхах зуураа – Тийм дээ. Чи минь үнэхээр ухаантай юм аа. Баярлалаа чамдаа гээд толгойгоо өргөөд Батхуягийн хацар дээр үнсэв. Тэр хоёрыг ороход Ариунаа хаалга тайлж өгчихөөд өрөөндөө орчихов. Батхуяг Болормаа хоёр гадуур хувцсаа тайлж өлгөчихөөд Болормааг өргөн тэвэрч унтлагын өрөө рүү оров. –
Хайрт минь дүүгийн хажууд битгий ингээрэй. Цаадах чинь бас ялдамхан амьтан шүү дээ. Дотроо хэн нэгэнд ингээд эрхлээд тэврүүлэх сэн гэж атаархах байх гэж Болормааг хэлэхэд – Зүгээр ээ. Одооноос дэргэд нь хааяа хааяа эрхэлж хайр гэдгийг ойлгуулах ухаан суулгах хэрэгтэй гэж Батхуяг хэлээд хайртыгаа үнсэв. Болормаа – Чи минь өлсөж байгаа шдээ. Би гялс хоол хийгээдэхье гээд босов. Батхуяг юм хэлсэнгүй дуугүй толгой дохиод үлдэв. Маргааш зугаална гэхээс Мядагмаагийн нойр бараг хүрсэнгүй.
Эргэж хөрвөөсөөр үүр цайнгуут босож нүүр гараа угаачихаад гарч гүйх дасгалаа хийв. Батхуяг төгсөж ирснээсээ хойш дүүгээ өглөө болгон эрт босгон гүйлгэж сургажээ. Мядагмаа энэ өглөө нэлээн хол газар гүйсэн ч цуцсангүй. Тэгээд гэртээ ирэн аав ах хоёртоо хоол бэлдсэнээ ахынхаа өрөөг шагайвал байхгүй байлаа. Бас л Ариунаагийн гэрт хонож дээ гэж бодоод зөвхөн аавдаа зориулж жаахан хоол хийчихээд цаг харвал 07; 55 болж байлаа. Аяны хүнс гэхээр олигтой юм авалгүй гараад сургууль руугаа зүглэв. Түүнийг явсаар сургууль дээр иртэл ангийн нь нэлээн хэдэн хүүхэд ирчихсэн зогсож байлаа. Үргэлжлэл бий …..