
Батхуяг хичээлээ тарчихаад гэр лүүгээ явах замдаа Болормаагийнд очив. Түүнийг очиход Ариунаа хаалга тайлж өгөөд – Багш аа ор ор. Та чинь ямар хэргээр….. гэтэл цаанаас Болормаа гарч ирснээ – Ариунаа чи
хүн битгий ингэж бай лдаа. Би дуудсан юм гэж хэлэв. Ариунаа өөрөө лүүгээ орчихов. Батхуягийг гал тогооны өрөөнд оруулж ирэн суулгаад Болормаа хоолоо хийв. Өнөө орой түүнийг ирнэ гэдгийг зөнгөөрөө
мэдсэн бүсгүй бууз хийж байлаа. Цай уунгаа Батхуяг – Ариунаа маань овоо гайгүй болж байх шиг байна шүү. Өнөөдөр нэг хичээлээс шалгалт авахад овоо өндөр үнэлгээ авсан байна лээ гэхэд – Харин
тэгсэн гэж байна лээ. Надад хэлээд л бөөн баяр болсон амьтан сууж байна даа. – Аан тэгээд дүүгээ урамшуулав уу ? – Тэгсээн, урамшуулсан – Зөв, зөв Бууз бэлэн болж Болормаа таваглан Батхуягийн өмнө тавиад –
Хоол ид гэв. Батхуяг аягандаа 3 бууз хийж аваад тавагтай буузаа түлхэн – Өөрөө идээч гэв. – Өө дүү бид хоёр түрүүн идчихсэн та ид л дээ. – Зүгээр, зүгээр гэж Батхуяг хэлэв. Болормаа босон аяга тавагаа угааж
эхлэв. Цааш харан юм хийж буй Болормаагийн араас харж суусан Батхуяг – Бугуйн цагаа авах гээд л нааш нь ирлээ. Аавын маань цаг байгаа юм. Өчигдөр надаас цагаа яагаад зүүхгүй байна гэхээр нь нэг айлд орхичихжээ очиж авна гэж хэлсэн гэв. Болормаа – Өө тийм гэснээ том өрөө рүү ороод сервантнаас цаг аваад орж ирэн Батхуягийн өмнө тавиад – Ийм гоё цагийг би анх удаа л харж байна. Их гоё эд байна лээ шүү. Айлд битгий орхиж байгаарай. Одооны хүмүүс бол барагтай л өгөхгүй шүү гээд инээмсэглэхэд хоёр хацар нь хонхойв. Батхуяг цагаа аван гартаа зүүгээд –
Харин тийм ээ. Эртээд Ариунаатай юм ярьж байхдаа орхичихсон байна лээ. Дахиж гарнаасаа салгахгүй ээ гээд инээв. Түүнийг дагаад Болормаа дахин инээв. Тэгээд Батхуягийн гарнаас барьж байснаа – Уучлаарай би таныг анх хараад л…. гэснээ доош нь тонгойв. Батхуяг – Зүгээр ээ би ч гэсэн өөрийг чинь хараад сэтгэл минь алдарчихлаа. Ийм сайхан бүсгүй хүн хань ижилгүй байна гэхэд хэцүү л юм даа. – Ажил , ажил гэсээр байгаад дүүдээ ч анхаарах завгүй олон жилийг ардаа орхиж дээ. Дүүгээ өсгөх гэж хэрэндээ л хичээж явна. Энэ хүүхдийг өөрийн гэсэн мэргэжилтэй өөрийгөө аваад явах чадвартай болгочихвол миний санаа бүтэх нь тэр гэж Болормаа хэлэв. Батхуяг тавагтай буузнаас ахин 3 ширхэг бууз хийж аваад – Тэгэлгүй яахав. Зөв мэргэжилтэй сайн хүн болгохын төлөө зүтгэж яваа чинь машид сайн санаа тул дүү чинь ойлгож байгаа биз ээ. –
Элдэв муу зүйл хийчих вий гэхээс л болгоомжлох юм даа. Заримдаа янз бүрийн залуус дагуулж ирдэг юм. Тэр үед нь би ч сайн байцаана шүү дээ. Тэр хоёр ийн ярилцан сууснаа Батхуяг босож – За би ч явъя даа. Аав өнөөдөр эрт ирээрэй ярилцах зүйл байгаа гээд байсан гэхэд – Аан аав хүү хоёрт ярилцах юм олон л гардаг байлгүй – Гарна аа. Голдуу намайг хань болох бүсгүйгээ хайж байна уу гээд л байдаг юм гэснээ Батхуяг мушисхийв. Болормаа инээвхийлэн түүний гадуур хувцасыг өмсгөх зуураа түүн рүү эргэж харахад тэр хоёр харц тулгарав. Батхуяг түүний уруул дээр санаандгүй үнссэнээ – Уучлаарай гээд зөөлөн хэлснээ – Би танайд хааяа ирж байж болох уу гэхэд – Ариунаа гайхах байлгүй дээ. Хоёулаа гадуур уулзаж байя гээд тэр хоёр гарав. Орцны үүдэнд гарч ирснээ Болормаа – Одоо л нэг ханьтай болдог юм уу гэж ойрноос бодох болсон доо гээд тонгойход Батхуяг түүнийг энэ удаа хана налуулан зогсоод үнссэнээ – Би чамд хайртай шүү. Хоёулаа сайхан амьдарч чадна аа.
Ханиндаа дүүг чинь сайхан хүн болгож өсгөнө гэв. Болормаа түүнд үнсүүлсэн уруулаа шилэмдэн зогссоноо – Намайг тоож байгаад чинь баярлалаа. Би ч баргийн хүнд нүүр өгдөггүй бардам хүн л дээ. Харин өөрийг чинь хараад л би өөрийгөө ямар хүн билээ гэдгээ мартчих юм. Сэтгэл ээ гэж…. гээд түүн лүү харав. Батхуяг түүнийг тэвэрч зогссоноо – За би явъя даа. Маргааш чатлаж байгаад уулзая болох уу гэхэд – Тэгье дээ. Бололгүй яахав. Харь даа аав дүү чинь хүлээж байгаа байх гээд эргэв. Батхуяг цааш хэд алхсанаа эргэж харахад Болормаа түүнийг даллаж байлаа. Батхуяг эргэн гүйж ирээд түүнийг учир зүггүй үнсэв. Тэр хоёр эрхлэлдэн нялуурч байснаа Батхуяг – Өнөө орой танайд хонож болох уу гэж шивнэн хэлэхэд – Болох юм уу. Аав чинь чухал юм хэлэх гэж байвал яана – Юу л хэлээ аж. Тэгээд ч хэлэх чухал юм байхгүй дээ. Би мэдэрч байна гэхэд – Өөрөө мэд дээ гэж Болормаа хэлэв. Тэр хоёрыг буцаж орж ирэхэд Ариунаа өрөөндөө унтаж байлаа. Болормаа Батхуягт чимээгүй гэж анхааруулан хувцсаа тайлаад том өрөө рүү оров. Батхуяг тэр хоёр шөнөжин жаргаж хонов. Өглөө үүр цайв уу үгүй юу
Батхуяг яаран хувцаслаад гарч явлаа. Тэр өдрөөс хойш тэр хоёр байнга чатлан уулзалддаг болов. Батхуягийг үүрээр орж ирэн хэвтэхийг мэдсэн аав нь дотроо – Ашгүй хүү минь хүнтэй болж дээ гэж мэдэрч байлаа. Өглөө 10; 00 өнгөрч байхад Батхуяг сэрэв. Аав нь бололтой гал тогоонд чимээ дуулдана. Батхуяг босож хэд суниаснаа ариун цэврийн өрөө оров. Доржсүрэн хүүгээ боссоныг мэдээд цай унд хийв. Батхуяг усанд орчихоод гарч ирэхэд аав нь – Миний хүү чинь хаана хонов доо. Гадуур хонодоггүй хүн сэн гэхэд – Аав минь хүү нь ханьтай болох гэж хичээж байна. Өчигдөр найз хүүхнийдээ хоноод өглөө үүрээр ирсэн гэхэд – Мэдсээн хө. За ашгүй дээ аав нь ч гэсэн чамтай ярих зүйл байна. Үнэндээ аав нь бас ханьтай болдог юм уу гэж бодож байгаа. Насны эцэст аяга цай хувааж уух ханьтай болоё юу гэж санах юм. Мядагаа та хоёр тусдаа гараад явчихна. Ганц бие би л үлдэнэ шүү дээ гэхэд Батхуягийн нүд сэргэн – Хөөх тийм үү ааваа. Та минь овоо шдээ. Тэгээд тэр хүн тань хаана ажилладаг ямархуу хүн бэ гэхэд – Та хоёртоо удахгүй танилцуулна даа. Өчигдөр ирээд чамайг харъя гэж хүлээж ядаад явчихсан гэхэд –
Өө уучлаарай аав аа. Хүү нь мэдсэнгүй ээ. Мядагаа танилцаж аваа биз – Мядагаа харсан. Би зах зухы нь хэлсэн ойлгож байгаа байх – Ингэхэд Мядагмаа хаачив ? гэж Батхуяг асуув. – Ангийн хүүхдүүдтэй уулзана. Өнөөдөр зугаална гээд байна лээ гжж аав нь хэлэхэд Батхуяг – Үгүй ер өө энэ хүүхдүүд үү. Багшдаа ч хэлэхгүй зугаалцгаагаад л гэхэд – За за. Тэгээд л дүүгээ загнах нуу чи гэж аавыгаа хэлэхэд – Үгүй ээ аав аа. Одооны хүүхдүүдийг хянаж байхгүй бол хэцүү шдээ. Хаашаа явна гэж хэлсэн юм гэхэд – Багш нь мэдэхгүй байхад би яаж мэдэхэв дээ гэж Доржсүрэн уурсангуй хэлэв. Тэр өдөр хагас сайн өдөр тул хүүхдүүд уулзан Богд уул руу авирахаар тохирцгоосон байлаа. Мядагмаа Тамираа Ариунаа Чулуун дөрөв бусдаасаа түрүүлэн авирсаар Цэцээ гүний оройд гарчээ. Тэр дөрвийг оргилд гарч байхад жин үд болж байлаа. Хүүхдүүд давааны оройд уулзалдан цугларахад ангийн дарга Энхцэцэг – За ангийнхаан Цэцээ гүнийхээ оргилд гарч ирснийг ангийн багш мэдэх л байх. Бүгд хэлэлцсэнээрээ байна шүү гэхэд хүүхдүүд за гэж хэлцгээв.

Энхцэцэг Мядагмаад хандан – Мядагмаа чи ахдаа хэлчихээгүй биз дээ гэж асуухад – Үгүй би аавд ч хэлээгүй шдээ гэв. Тэнд бүгдээрээ бужигналдан хоол унд идэж ууж аваад буцахаар болон уруудацгаав. Тамираа Мядагмааг түшин сугадан алхана. Урд талд нь Ариунаа Чулуун хоёр явна. Мядагмаа ийш тийш харан орчин тойрныг ажиглан явснаа – Хүүе тэр хар даа хэрэм байна гэж хуруугаараа заав. Бүгд түүний заасан зүг рүү харвал хэд хэдэн хэрэм модноос мод руу дүүлэн тоглож байлаа. Хүүхдүүд утсаа гарган зураг дарцгаана. Гэнэт буун дуу тасхийн дуугарч хэрэмнүүд алга болов. Хүүхдүүд гайхацгаан ийш тийш харж байтал баруун талд нь модон дотор хүмүүс дуугарах сонсогдов. Хөвгүүд бие томтой учир охидыгоо үлдээгээд тийш нь алхцгаав. Хамгийн урд нь Балжинням явж байтал дахин буу дуугарч тэр тонгойн унав.
Хүүхдүүд айн ухарцгаажмодны араар орон нуугдав. Балжинням ямар ч хөдөлгөөнгүй хэвтэнэ. Чулуун түүнд ойрхон байсан болохоор түүн лүү мөлхсөөр дэргэд нь очиход Балжинням түүний чихэнд – Би жүжиглэсэн юм аа. Чимээгүй байж бай гэхийг нь сонсоод Чулууны инээд хүрсэн ч дуугүй хэвтэн ийш тийш харав. Тээр цаана хоёр хүн нэг амьтантай ноцолдож харагдана. Чулуун модны завсраар харж байтал нэг нь нөгөө амьтны толгой руу дэлсээд унагаахыг үзээд – Чоно л юм шиг байна гэхэд Балжинням – Харин тийм байна. Богд ууланд чоно байдаг байх нээ гэж хариу шивнэв. Тэгснээ тэр хоёр буцаж мөлхсөөр холдоод босож ирэв. Хөвгүүд ойртож ирээд – Яасийн гайгүй юу гэцгээв.
Балжинням – зүгээр ээ ангийнхаан би яагаа ч үгүй шдээ гэхэд бүгдээрээ инээлдэн буцаж ирэв. Охидууд бүгд айцгаасан царайтай байснаа тэднийг бүгдээрээ ирж байгааг хараад тайвширцгаав. Энхцэцэг – За тэгээд юу харав таануус гэхэд Чулуун – Хоёр хүн чоно авлаж байна лээ гэж хэлэхэд – Богд ууланд ан хийх хориотой шдээ бүгдээрээ гялс бууж цагдаад мэдэгдэе гэж Энхцэцэг хэлээд яаран хөдөлцгөөв.

Хүүхдүүдийг доош уралдах шахам бууж ирэхийг харсан ойн байцаагч ямар нэгэн юм болсныг гадарлан хүлээж байв. Хамгийн түрүүнд Батбаяр гүйн ирээд – Байцаагч ахаа тэр дээр хоёр буутай хүн чоно агнаад гэхэд байцаагч – Юу? үнэн үү наадах чинь гэв. Чулуун ирээд – Ах аа хоёр хүн ан хийж явна. Би нүдээрээ харлаа. Харин гэснээ ийш тийш харж байснаа Балжинням руу заан тэр хүү бид хоёр харсан гэж хэлэв. Байцаагч хүүхдүүдтэй ярилцан тэднийг гэр гэртээ харихыг зөвлөөд хэдэн харуулууд цуглуулан уул руу явцгаав. Үргэлжлэл бий….