
Батхуяг хичээлээ хийж дуусаад хүүхдэд даалгавар өгчихөөд суун журнаал эргүүлэн дүнтэй танилцаж суутал утсанд нь чат орж ирэв. Батхуяг чатыг нэг их сонирхдоггүй ч дэлгэцэн дээр нь Болормаа гэсэн
нэр гарч ирэхийг хараад гайхан утсаа авч нээж үзэв. – Сайн байна уу багш аа. – Тантай уулзаж ярилцах зүйл байна – Та чатаа аваач. Дугаарыг тань мэдэхгүй болохоор залгаж чадахгүй нь уучлаарай – Та
хэдийн манайд ирээд явахдаа бугуйн цагаа орхиод явчихсан байна лээ. – Багш аа байна уу гэсэн баахан чат ирсэнийг уншаад гараа тэмтэртэл бугуйн цаг нь байхгүй байв. Өө яадаг хар салга вэ гэж
өөрийгөө зүхэн – Сайн уу. Өчигдөр цагаа хаана орхисноо санадаггүй ээ. Ашгүй танайд орхичихсон байна шүү. Маргааш Ариунаад өгөөд явуулчихгүй юу гэж бичээд явуулчихав. Тэгээд юмаа цэгцлэн дэвтэр
номоо далд хийж байтал дахин дуугарав. Батхуяг утсаа нээтэл – Өө багш аа хүний үнэтэй цайтай юмыг хүүхдэд өгөөд юухэв. Би хадгалж байя. Та нэг өдөр ирээд авчихна биз ээ гэсэн байв. Батхуяг
Болормаагийн фэйсбүүк зургийг нь хараад зүрх нь яагаад ч юм догдолж орхив. Харваас их хөөрхөн үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Ангиасаа гарах гэж байтал гадаа бөөн шуугиан сонсогдов. Батхуяг яаран гартал ангийн нь хүү Балжиннямын хамраас цус гоожчихсон улаан эрээн болсон амьтан сууж байв. Цаана нь нэг биеэрхүү хүү зогсчихсон – Чам шиг шалдан банди зүгээр л май шүү гээд салаавч өгч байгаа нь харагдав. Батхуяг – Энд юу болоод байна? Чи яачихсан юм Балжинням аа? гэтэл нөгөө хүү – Багш аа уучлаарай. Наад хүү чинь миний түрийвч суйлж байгаад баригдчихсан юм аа. Тэгээд буруугаа хүлээхгүй байхаар нь би цохичихлоо гэж хэлэв. Батхуяг – Тийм үү гэж хэлээд Балжиннямыг бос чи гээд анги руугаа дагуулан оров. – Чи яагаад хулгай хийгээд байгаан.
Чамайг ингээд байвал би цагдаад мэдэгдчихнэ шүү. Надад та нараас айгаад байх шалтгаан байхгүй шүү. Дээр чи миний цүнхнээс түрийвч ухан мөнгө авсныг чинь харсан хүн байна лээ шүү. Яагаад ингээд хэл ам татлаад байгаа юм. Эртээд хурал хийхэд гэрээс чинь хүн ирээгүй байсан. Маргааш гэрээсээ хүн дагуулж ирээрэй мэдэв үү чи гэж ширүүхэн дуугарав. Балжинням доош тонгойн нулимсаа арчиж зогссоноо хүн дагуулж ир гэхийг сонсоод – Багш аа би ахиж хулгай хийхгүй. Та ар гэрт минь битгий хэл лдээ тэгэх үү. Танаас гуйж байна гэж хэлэв. Батхуяг – Яриа байхгүй ээ. Илүү дутуу юм ярьж олон удаа ийм асуудал гаргаад байгааг чинь би сайн мэдэж байгаа шүү. Аав ээж хоёрынхоо нэгийг заавал дагуулж ирээрэй. Өдий насан дээрээ ингэж байж цаашид яах ч юм билээ.
Таануусыг зөв хүмүүжилтэй болгохын төлөө би чармайж суух. Гэтэл чамаас аваад хулгай зэлгий хийж ангийнхандаа ад болон үзэгдэж байгаад чинь дургүй хүргэж байна шүү гээд – Явж наад цус энэ тэрээ цэвэрлэчихээд миний өрөөнд яваад очоорой гэж хэлэв. Балжинням дуугүй толгой дохиод гарлаа. * Тэр орой Доржсүрэн Дэнсмаагийн хүүхдүүдэд учир зүйгээ хэлж ойлгуулан ээжтэй чинь амьдармаар байна гэдгээ хэлэв. Хүүхдүүд ч дор бүрнээ нэгийг бодож сууцгаав. Том хүү Наранбаяр нь – Ээж минь ганцаараа байх ч хэцүү л байх. Хажуудаа түшигтэй аяга цайгаа хувааж уух хань ижилтэй байх нь танд л хэрэгтэй болов уу. Ах минь ээжийг маань зовоохгүй л байвал бид юу хэлэх вэ дээ. Та хоёрт сайн сайхныг хүсье. Мэдээж бид үр хүүхэд нь юм хойно ээждээ тус дэм болон хааяа хааяа ирж байх болно оо. Миний дүү нар том болцгоож л байна.

Хоёр бага маань л та хоёртой байх биз. Сургууль соёлыг нь төгсөхөөр би дэргэдээ авна гэж хэлэв. Наранчимэг – Тийм ээ ахын хэлдэг зөв. Миний ээж ухаантай тул өөрөө л шийд дээ. Бидэнд санаа зоволтгүй Наранхүү Наранболд хоёрыг та хоёрт үлдээе дээ. Тэгээд ч охин нь удахгүй хүнтэй суух байх. Найз залуу байгаа. Их даруухан сайхан ааштай залуу байдаг. Охиндоо битгий санаа зовоорой гэв. Хоёр ихрийн дараах нь Наранзаяа. Тэрбээр энэ жил 10 -р ангид сурч байгаа билээ. – Би ээжтэй цуг амьдарна аа. 2 дүүдээ ойрхон байя гэж Наранзаяа хэлэв. Хоёр бага хүү нь бас ихрүүд бөгөөд энэ жил 7- р анги ажээ. Батхуяг – За та нартаа баярлалаа хүүхдүүд минь Миний үр хүүхдээс ялгаа юу байхав. Наранчимэгийнхээ хуримыг нь сайхан хийж өгнө өө. Ахад нь хүний үрийг алагчлан үзэх эрх байхгүй шүү. Жаахан уудаг ч ах нь тохируулж хэрэглэдэг дээ. Ийм сайхан ухаалаг хүүхдүүдэд нь маш их баярлаж сууна гээд нүдээ нухчин уярч суулаа. Том хүү Наранбаяр нь хувиараа бизнес эрхэлдэг ажээ. – Наранчимэг ээ миний дүү тэр хүнээ бидэнд танилцуулаарай. Ах нь бас ар гэрийг нь судлая. Тийм сайн залуу бол татгалзахгүй шүү гэснээ Доржсүрэнд хандаж –
Ах та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ? Тэднийг бидэнтэй танилцуулах байлгүй. Хуурай ахан дүүс болж байгаа юм хойно гэхэд – Ах нь хүү охин хоёртой. Хүүг маань Батхуяг гэдэг. Дунд сургуулийн багш. Одоо 24 тэй залуу бий. Охиныг маань Мядагмаа гэдэг. Одоо 7р ангид сурдаг гэснээ 2 бага дүүтэй чинь чацуу юм байна гэж нэмж хэлэв. Энэ бүхнийг сонсоод сэтгэлдээ баярлаж суусан Дэнсмаа – Хүүхдүүддээ баярлалаа. Та нарт би уг нь түрүүлж хэлэх байсан ч энэ хүн маань надаас урьтаж хэллээ. Санаа минь зовж л суулаа. Миний хүүхдүүд эвтэй найртай байна шүү. Ээж нь та нарыг юу боллоо гэж орхих вэ дээ. Гэрлээ Чимгээ та хоёр ч гэсэн ээжтэйгээ бай. Ах чинь эрхбиш эр хүн байна өөрийгөө аваад явчихна. Удахгүй хань ижилтэй болох гэж байгаа биздээ миний хүү.? –
Тийм ээ ээжээ. Хүү нь эхнэртэй болж байгаа. Тэгж байгаад нэг уулзуулж танилцуулна гэв. – Ингэхэд та хоёр минь энд амьдрах юм байгаа биздээ гэж түрүүнээс хойш дуугүй сууж байсан Нарангэрэл ам нээв. Доржсүрэн – Үгүй ээ. Манайх хотын төвд байранд байдаг тэнд амьдарна. 3 өрөө байр байгаа. Удахгүй томруулж 5 өрөө байр авах бодолтой л явна. Хүүхдүүд маань ч гэсэн намайг ханьтай болооч гээд суулгадаггүй юм гэв. –

Хотын төвд гэхээр яг хаана нь юм бэ ? гэж Нарангэрэлийг асуухад – 4р хороолол 1000 нэрийн барааны дэлгүүрийн харалдаа байдаг гэж хэлэв. – Өө тийм үү. Тэгвэл Чимгээ бид хоёр сургуульдаа ойртчих юм байна гэв. Тэр орой бүгдээрээ баяртай байцгаалаа. Ээжийгээ ийм сайн хүнтэй учирч байгаад хүүхдүүд нь үнэхээр баярлаж суув. Хоёр бага нь хүртэл ээждээ баярлаад Доржсүрэнд эелдэг хандан эрхэлж суулаа. Үргэлжлэл бий ….