Home Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

0 second read
0
2
1,758

Батхуяг гэртээ ирэхэд цаг 23;30 болж байлаа. Мядагмаа хичээл хийж байснаа ахыгаа орж ирэнгүүт босож цай аягалан хоолыг нь халаахаар тогоогоо тавьтал – Миний дүү хичээлээ хий. Ах нь сая айлд

хооллочихлоо гэж Батхуяг хэлээд халуун цай ууж суув. Мядагмаа ахыгаа барагтай бол гадуур айлд хоол унд идэж уугаад байдаггүйг маш сайн мэддэг билээ. Тэрээр гайхсандаа – Хаана хэнийд

хооллочихов та гэхэд – Ариунаагийнд гэж Бхтхуяг хариулав. Мядагмаа Ариунаа хоёр хар багаасаа хамт ясли цэцэрлэгээ төгсөөд сургуульд ч нэг ангид оруулж өгсөн хүн нь Ариунаагийн аав бөгөөд багын найзууд

хоорондоо ихэд эелдэг дотно байдаг билээ. – Эгчтэйгээ л хоёулхнаа бдаг шдээ. Харин тийм байна зайлуул өнчин ядарсан эгч дүү хоёр юм аа гэв. Батхуяг цай уучихаад хэвтэхээр ороо засч орондоо ороод зурагт

харан хэвтэж байгаад унтчихжээ. Үүл мэт хөнгөн юм шиг цагаан талаар Батхуяг алхаж явтал нэг үл таних бүсгүй түүнийг алсаас дуудав. Тэр зүг рүү явж байтал нөгөө бүсгүй тодхон мушилзаад – Хайрт

минь хурдан наддаа ирээч гээд гараа тосов. Батхуяг түүнийг сайтар харвал Болормаа байлаа. Үгүй энэ чинь одоо чи байсан юм уу. Танисангүй шдээ гээд гарнаас нь барилаа гэтэл хий самардаад уначихав гэж зүүдлээд цочин сэрлээ. Өрөөний гэрэл унтраалттай бөгөөд аав дүү хоёр нь жигдхэн амьсгалан унтаж байлаа. Батхуяг саяны зүүдийг эргэцүүлэн бодсоноо; “Би ингэж болохгүй шдээ ангийнхан мэдчихвэл Мядагаа мэднэ. Мядагаа мэдвэл аав мэднэ. Аав мэдвэл би дуусна,, гэж бодлоо. Дахин унтах гэсэн боловч нойр нь хүрэхгүй түүнийг зовоов. Утасныхаа цагийг харахад шөнийн 03;00 цаг дөнгөж өнгөрч байлаа.

Тэрбээр утсаа нээн фэйсбүүк хуудас руугаа нээн хартал Болормаагаас найзын хүсэлт ирсэн байв. Батхуяг авах уу байх уу гэж тээнэглэзсэнгүй шууд авчихав. Тэгээд фэйсбүүкээ хөөн харж байтал чат нь дуугарах нь тэр. Хэн нь ийм шөнө дөлөөр чат бичдэг байна аа гэж бодсон ч тоосонгүй чатаа үзэлгүй фэйсаа хаагаад унтахаар хөнжилөө засан цааш эргэн хэвтэв. Хөөе миний хүү ажилдаа явахгүй юм уу гэх дуунаар сэрээд утасныхаа цаг хартал 07;30 болж байв. 08;00 цагаас өглөөний ээлжийн сурагчдад хичээлтэй тул яаран босож хувцаслаад унд цайгаа ч уулгүй гарч алхав. Өвлийн жихүүн хүйтэн салхи хацар илбэн жиндүүлнэ. Батхуяг явсаар сургуульдаа иртэл 07; 55 болж байлаа. Тэрбээр багш нарын өрөөнд шалмаг гэгч нь явж ороод гадуур хувцасаа тайлан өлгөөд хичээл заах танхим руугаа явлаа. Хичээлдээ яарсан хүүхдүүд түүнийг харан толгой тохин мэндлээд өнгөрөв. * Мядагмаа хичээлдээ явах цаг нь болсон тул хувцасаа өмсөөд утасаа аван чатаар ангийн хүү Тамираа руу чат бичив. Удсан ч үгүй хариу ирлээ. – Би гарах гэж байна найз минь гялс гүйгээд ир гэсэн байв. Мядагмаа хариу бичилгүй гарлаа.

Тамираагийнх тэднийхээс нээх холгүй сургууль явах замд байдаг билээ. Мядагмаа явсаар Тамираагийн гэрийн ойролцоо ирээд утсаа гарган – Гараад ир хайр аа. Би ирчихсэн байна гэж бичив. Удсан ч үгүй Тамираа гэх нуруулаг туранхайдуухан биетэй хөвүүн орцноос гарч ирэн Мядагмааг тосч авангаа уруул дээр нь үнсээд – Явъя хонгор минь. Хоцрох нь байна шүү гээд түүний гарнаас атган яаран яаран алхав. Доржсүрэн энэ өдөр гэрээсээ гаралгүй өнжив. Өнөөдөр тэр амарч байгаа бөгөөд 24/48 аар ажилладаг хувийн байгууллагад харуулын ажил хийдэг билээ.

Хийх ч юм олдохгүй хэсэг хэвтэж байснаа нэг юм санасан мэт ухасхийн босож хувцасаа өмсөн гадагшлав. Түүнийг гарахад гадаа цас орж байлаа. Доржсүрэн явсаар автобусны буудал дээр ирэн унаа хүлээн зогсоно. Удсан ч үгүй Баянхошуу гэсэн унаа ирлээ. Доржсүрэн унаанд суун явсаар баянхошуу орж нэгэн айлд ирэв. Энэ нь түүний багын найз Дэнсмаагийнх байв. Дэнсмаа нь Доржсүрэнгийн анхны хайр нь байсан бөгөөд Даржсүрэнг цэрэгт яваад ирэх үеэр өөр залуутай суусан билээ. Тэр ханьтайгаа олон жил амьдарсан бөгөөд нөхөр нь нэг л өдөр ажилдаа яваад ирэх замдаа автын осолд орж газар дээрээ нас баржээ.

Сайн ханийнхаа хүчээр 6 хүүхдийн ээж болсон бөгөөд үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд эхнээс нь ээжийгээ асраад явж байгаа билээ.Дэнсмаа өөрөө үйлэнд сайн бөгөөд дээл сайхан оёдог байв. Доржсүрэнг орж ирэхэд оёж байсан дээлээ эвхэн хойш тавиад босож тогоо тавив. Доржсүрэнг ингээд хүрээд ирсэнд Дэнсмаа баяртай байв. Тэрээр хоол цай болон хоёул хуучилж ярилцаж суув. Доржсүрэн – Хөгшин минь дээ одоо хоёулаа үр хүүхдээсээ нуугаад юухэв. Үнэн учраа хэлээд хамт амьдаръя л даа.

Танай хүүхдүүд ойлгох байлгүй дээ. Манай хоёр ч намайг тэг л гэнэ шүү гэхэд Дэнсмаа – Харин л дээ би хэлэх гэхээр хэл эвлэж өгөхгүй хэцүү юм байна шүү дээ. Хүүхдүүд ч гайхах байлгүй гэж бодох юмаа. Яамаар ч юм бэ дээ? – Чи чадахгүй байгаа бол өвгөн чинь зах зухыг нь гаргаж өгье л дөө гэв. Тэднийг ийн ярилцаж байтал гаднаас Дэнсмаагийн хоёр ихэр охид нь орж ирэв. Нарангэрэл Наранчимэг гэх энэ хоёр ихэр нь одоо нас 20 той оюутан бөгөөд хоёулаа МУИС- д суралцаж байгаа билээ. Тэр хоёр Доржсүрэнг мэдэх бөгөөд ээжтэй нь сүрхий дотно байдгийг мэддэггүй байв. Охид толгой дохин мэндлээд гар нүүрээ угаав. Доржсүрэн – Юутай ч орой хүүхдүүд цуглаг дээ гээд чимээгүй болов. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…