Нүүр Лайфстайл Залуучууд юуг сайн чаддагаа тодорхойлчхоод дараах 4 алхмыг зайлшгүй хийх шаардлагатай

Залуучууд юуг сайн чаддагаа тодорхойлчхоод дараах 4 алхмыг зайлшгүй хийх шаардлагатай

11 секунд уншина
0
0
300

Орчин үеийн менежментийн онолын эцэг гэгдэх Петр Дракер (Peter Drucker) мэдлэгийн эдийн засгийн эрин үед улс орон, албан байгууллагууд (төр, төрийн бус болон хувийн хэвшлийн) хэрхэн

оршин тогтнож, менежмент явуулж, ажилчдынхаа (иргэд) боловсролыг цаг үетэй хөл нийлүүлэн алхуулах талаар хийсэн судалгаанууд нь өнөөдрийг хүртэл менежментийн философийн өнгө төрхийг тодорхойлсоор байна.

Бүх манлайлагчид, өөрийн салбартаа амжилттай яваа хүмүүс “өөрийгөө менеж хийх буюу өөрийн эзэн болохоос” эхэлдэг гэж Петр

Дракер номууд онцолсон. Хүн бусдыг менеж хийх, удирдах, манлайлах, тэргүүлэх, заах, зөвлөх, даргалахаас өмнө нэн түрүүнд өөр дээрээ ажиллах, өөрийн эзэн болох тухай тэрээр Managing Oneself нэртэй богино номондоо бичсэн.

Harvard Business Review сэтгүүлийн классик хэмээн нэрлэгдсэн “Managing Oneself” номын хураангуйг доор хүргэе.

Аливаа улс орон, албан байгууллагын өсөлт, хөгжилд хамгийн их нөлөөтэй хүмүүс нь манлайлагчид болон менежерүүд байдаг. Саяхныг болтол (100 хүрэхгүй жилийн өмнө) эдгээр нөлөө бүхий давхаргыг цөөн тооны хүмүүс бүрдүүлдэг байсан бол өнөөдрийн мэдлэгийн эдийн засгийн эрин үед бүх шатны мэргэжилтнүүд энд багтах болсон. Тухайн байгууллагын гүйцэтгэл, бүтээмж, амжилт нь нийт ажилтнууд хэрхэн өөрийгөө боловсруулж, хөгжүүлж, (өөрийн эзэн байж) цаг үетэйгээ алхаж, компьютер програмын хэлээр яривал хэрхэн өөрийгөө байнгын апгрейд (upgrade) хийж байгаагаас шууд хамаарах эрин үе ирсэн тухай Петр Дракер онцолсон. Цаашид нийгэмд тулгарах асуудлууд улам комплекс, нарийн болохтой зэрэгцэн мэдлэг, шинжлэх ухааны салбар хүртэл комплексжиж, нарийсах ба үүнийг дагаад улс орон, албан байгууллагууд, хувь хүмүүс ч мөн адил хувьсах шаардлагатай.

Тиймээс цаг үе хувь хүмүүс болон мэргэжилтнүүдэд өөртөө дараах асуултуудыг (менежментийн суурь асуултууд) тавихыг шаардана.

  1. Би хэн бэ? Би юуг хамгийн сайн хийж чадах вэ? Би хэрхэн суралцдаг вэ? Би хэрхэн ажлыг “гараас” гаргадаг вэ? Би юуг эрхэмлэдэг вэ?
  2. Би хаана байх ёстой вэ?
  3. Би ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
  4. Хувь хүн болон мэргэжлийн харилцааны хариуцлага гэж вэ?
  5. Би тэтгэвэртээ гарсаны дараа юу хийх вэ?

Би юуг хамгийн сайн хийж чадах вэ?

Зөв шийдвэр гаргаж зөв алхам хийхийн тулд юуг сайн чаддагаа мэдэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс юуг хамгийн сайн хийж чаддагаа мэднэ гэж эндүүрдэг. Тэдний олонх нь юуг сайн хийж чаддаггүйгээ гадарлах боловч энэ нь бас буруу байх тохиолдол элбэг. Саяхныг болтол мужааны хүү мужаан, тариачны хүү тариачин болохоос өөр замгүй, сонголтгүй байсан учир хэн юуг сайн хийж чадахаа мэдэх боломж хомс байсан. Энэ байдал эрс өөрчлөгдөж, хэн юуг сайн хийдгээ мэдэх шаардлага болон боломж үүссэн ба “Feedback Analysis (Фийдбак анализ)”-г ашиглан гүйцэлдүүлэх боломжтой.

Feedback Analysis (Фийдбак анализ): Ямар нэг чухал шийдвэр гаргах, чухал алхам хийхийн өмнө түүнийгээ хүлээж буй үр дүнтэй нь хамт тэмдэглэж бичих. Тэгээд жилийн дараа бодит үр дүнгээ хүлээлттэйгээ харьцуулж үзэх. Би хэн бэ гэдгийн нэг томоохон хэсэг нь би юуг сайн хийж чадах вэ гэдэгт хариулах учир Feedback Analysis богино хугацаанд үр дүнгээ өгдөг энгийн бөгөөд үр дүнтэй техник гэж Дракер бичжээ.

Юуг сайн чаддагаа тодорхойлохын тулд заавал мэдэх 4 зүйл

  1. Чаддаг зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүл
  2. Чаддагаа улам сайжруулах тал дээр ажилла
  3. Юу чамайг сайн хийхэд саад болж байгааг олж тогтоо
  4. Чаддаггүй зүйлдээ сайжруухад аль болох бага хүч зарцуул

Чаддаггүй зүйлээ шалдар булдар чаддаг болох нь (халтуурдаж сурах) хамгийн сайн хийж чаддаг зүйлээ бусдаас илүү хийж чаддаг болохоос илүү хүч, хөдөлмөр шаарддаг. Гэтэл олон багш сурган хүмүүжүүлэгчид болон албан байгууллагууд хүнийг чаддаггүй зүйлээ халтуурдаж сургахад хэт их анхаардаг. Тэр их цаг, нөөц бололцоог хүн сайн чаддаг зүйлдээ улам гаршихад нь чиглүүлэх хэрэгтэй гэж Петр Дракер зөвлөсөн.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *