
Очироо ч өвгөн ламын хэлсэнээр гэртээ орохдоо саяын сонссон аймшигт хэргийн талаар Тунгаа болоод ер нь хэнд ч хэлэхгүй байя хэмээн бодоод оров. Мөнхөө: За юу болов. Юм олж мэдэж чадав уу?
Нөгөө 2 өвөө яасан бэ гэхэд? Очироо: Хөрш айлын эгчээс юм олж мэдсэн бололтой дээш гарлаа гээд л үлдсэн. Найз нь ч яриаг нь сонссонгүй ээ гэж худлаа хэлээд Тунгаад хандан -Хайрыгаа уучлаарай.
Ийм хачин байранд сайн судлахчгүй худалдаж аваад орж л байдаг би ч ёстой тэнэг толгой юм. Үүнээс хойш хайр нь аливаад маш хашир хандаж байя гэж хэлээд тэврэхэд Тунгаа ч түүнд уурласан уур нь
дорхноо гарчихав. Энэ үед 2 өвгөн лифтэнд суугаад 13 давхарын товчийг дарж байлаа. Лифт 1,1 давхараар дээшлэх тусам 2 өвгөний сэтгэл түгшинэ. Эцсийн давхар буюу 13 дахь давхарт ирж зогсоод
хаалга нь онгойход урдаас нь муу ёрын хүйтэн энерги элт мэдрэгдэж байв. Тэр хоёрыг уг давхарт гарч ирсэнд өнөөх чөтгөр их л дургүй байгаа аятай хоосон айлуудын хаалганууд ээлжлэн онгойж хаагдаж
эхлэх нь тэр. Гочоо лам жаахан алхаж лифтнээс холдоод коридорт завилан сууж үргэвчээ уудлан хонх дамар, ном судар аа гаргаад -За Дүгэр минь эхлэх үү дээ? Гэж хэлэн арц асааж тавиад нүдээ анин суутал Дүгэр ч өөрийн жижиг үүргэвчнээс зан үйлийн байртай зэвэрч мохсон иртэй модон иштэй хутга гаргаж бариад хажууд нь очин завилаад суулаа. Тэр ч мөн адил урдаа арц асааж буугиулан тавиад цүнхээ уудлан жижиг шилтэй рашаан маягийн зүйл ч гаргаад ирэв. -За эхлэе² гэж хэлээд Дүгэр өвгөн ч нүдээ анин амандаа шившлэг хэлж эхлэхэд Гочоо лам зэрэгцэн ном хурж эхлэв. Дөнгөж эхлэв үү үгүй юу өнөөх чөтгөр нь коридорын цаад буланд нэг гарч ирж үзэгдээд нэг алга болоод л байлаа.
Угтаа бол эрдэм чадалтай айхтар хүмүүс ирсэнийг мэдсэн тул тийм ч амар дөхөхгүй байгаа хэрэг. Маанийн хүч чангарах тусам Гочоо лам номоо чанга дуугаар уншиж Дүгэр өвгөн ч өөрийн ашигладаг зан үйлийг нэгд нэгэнгүй хийж байлаа. Өнөөх шилтэй зүйлээ ийш тийш цацан зэвэрч мохсон хутгаар агаарт хэд хэдэн цавчаад л ёстой л 2 өвгөн бүх л амьдралынхаа турш хурааж хуримтлуулсан хамаг л идтэй шидтэй зүйлээ энд хийж байлаа. “Санасаныг бодход гайгүй юм байх шиг байна” гэж бодохтой нь зэрэгцэн Дүгэр өвгөний толгойруу Гочоо ламын урд байсан хонх өөрөө хөөрч ирээд тас хийн цохих нь тэр. Гэнэ алдаж болохгүй гэсэн янзтай Гочоо лам ч зогсолтгүй номоо уншсаар харин өнөөх чөтгөр бүр л ойртоод ирж. Дүгэр өвгөн цүнхээ уудласаар атга элс гаргаж ирээд өнөөх чөтгөрлүү цацав. 2 улаан нүд нь харанхуйн дундаас тодорч бүртэлзсэн хар зүйл бага багаар тодрон хүн дүрсрүү дөхөх агаад шалаарч нэг гүйгээд л таазанд ч нэг наалдаад л ёстой л хөндлөнгөөс харсан хэний ч зүрх үхэхээр аймшигтай дүр зураг үзэгдэнэ.
Өнөөх чөтгөр 2 өвгөнрүү дөхөх гэсэн ч 1 хаалт байгаа аятай ер нэвтэрч чадахгүй байх шиг дэмий л онгорхой хаалгануудаар гүйж эхлэв. Тэгтэл Гочоо ламын уншиж суусан судрын хуудас нь юу ч болоогүй байтал өөрөө шатчихна тэр. Байдал бишгүйтсэнийг мэдсэн Дүгэр өвгөн толгойноос урсах цусаа арчин дахиад нэг атга элс цацахад өнөөх чөтгөр цацсан элсэнд нь оногдсон хэсэгтээ түлэгдэх мэт утаа гарч харагдав. Хэдий номын хуудас нь шатсан ч Гочоо лам цээжээр мэдэх тул таслалгүй уншсаар л байв. Уншаад байх тусам өнөөх чөтгөр нь байх ийх газраа олж ядан энэ тэрүүгээр цовхчиж бүр сүүлдээ газраар хөглөрөх хогнуудаас нэг нэгээр өнөөх хоёрлуу шидэгдэж эхлэх нь тэр. -Гочоо болгоомжтой гэж дуу алдахтай зэрэгцэн хэн нэгэн хүчтэй нь аргагүй газарт унах нь дуулдвал Гочоо ч тэвчээртэй аргагүй номоо уншсаар л байлаа. Түүний хамраас цус гарч бие нь туйлдаа хүртэл ядарч эхлэв. Гэсэн ч тэр нүдээ нээсэнгүй номоо уншсаар л. Түрүүнд нь бол Дүгэр өвгөн Гочоо ламын өөдөөс шидэгдсэн хүнд төмөр хогны урдуур өөрөө орж оногдоод газарт унасан хэрэг байв. Дүгэрийг газарт унаад нүдээ нээтэл өнөөх чөтгөр хөлнөөс нь татаад явчих санаатай зуурчихсан харагдана. Аз болж гарт нь байсан өнөөх зэвэрсэн хутгаар чөтгөрлүү чиглүүлэн агаарт цавчихад өнөөх нь муухай орилон цааш зугтах шиг болжээ. –

Би та нарыг амьдаар чинь галд шатаана даа! Миний хүүхдүүдийг буцаагаад өг хэмээн орилох дуунаар Гочоо лам нүдээ нээн харвал өнөөх чөтгөр нь түрүүний эмэгтэйн яриад байсан улаан даашинзтай бүсгүйн төрхөөр газарт хэвтэн хар галын дөлд шатаж буй нь харагдав. Гочоо ламын нүдээ нээсний учир нь тэрээр уншиж буй номоо дуусгасан байлаа. Урдаа бэлдсэн зүйлсээс хэдэн ширхэг будаа аван цацтал өнөөх хүүхэн их л муухай ёолон орилох шиг болоод нэгэн үл мэдэгдэх хүчээр түүнийг хойш нь аваад шидчихэв. Гочоо лам ханаруу их л хүчтэй шидэгдэж газарт унасан ч ухаан алдсангүй. Тэрээр арай хийн өнгийж харвал бараг дарагдах гэж байсан өнөөх чөтгөр буцаад сэхэх гэж байх шиг харагдвал Гочоо шүд зуун босч алхсаар завилаж суусан газраа очоод эцсийн номоо уншив. Түүний тамир үнэхээр барагдаж байлаа. Гочоо ламыг ийн тэнцэж байхыг харсан Дүгэр ч өөрийгөө хүчлэн байж босоод –
Муу зүгийн чөтгөр чи буцах газарлуугаан буц! Дараа төрлөө олж дахин хорвоод мэндлээрэй! Гэж хэлээд өнөөх шилтэй усаа тэр чигт нь цацаж араас нь модон иштэй хутгаар агаарт хэд хэд цавчихад Гочоо лам ч хонх дамар аа тачигнуулан ихэд дуу шуу болоод доод давхарт гэлтгүй хэн хүнгүй л сонсохоор айхтар дуу гараад чимээ тасрав. Энэ дууг сонссон Очироо ч дотроо залбиран. “2 өвгөн л гайгүй байгаасай билээ” гэж шивнэн бурханаас гуйна. Өнөөх болсон явдлыг ярьж өгсөн эмэгтэй ч уг чимээг сонсон хүүхдүүдээсээ нууж нулимсаа урсган зогсоно. Хөөрхий буг болсон Болороо ба түүний хүүхдүүдийг бодож өрөвдсөндөө л тэр. Гочоо лам: Дүгээр? Чи гайгүй юу? Гэж асуухдаа арай ядан л уначихалгүй сууж байв. Хэсэг чимээгүй хэвтсэн Дүгэр: Би ч амьдрах хувьтай л хүн юм. Энэ айхтар чөтгөрөөс ч амь гарчихлаа шүү. Хөөрхий дөө хүүхдүүдээ гэсээр л сарниад алга боллоо. Нөгөө ертөнцөд 2 хүүтэйгээ нөхөртэйгөө уулзах гээд явах шиг боллоо. Ийнхүү ярилцаж хоёул ихэд ядарсан хөгшин өвгөд өнөөх айхтар чөтгөрийг дарж чадсан байв. Мөнхөөгийн утас дугарч Гочоо лам залгаж байлаа. –

Бид хоёрыг гарч ирж аваарай. Одоо 13 давхарт аюулгүй ээ гэж хэлээд утсаа салгахад Мөнхөө ч Очироод болсон явдлыг хэлээд хоёул дээш гарав. Лифт дуудаад 13 давхарт гартал коридор нь тэр чигтээ эвдэгдэж сүйдсэн харагдана. Таазны материалууд хугарч салан газраар нэг хөглөрч хананууд нь хүртэл энэ тэндээ цөмөрч онгойсон харагдана. Яг л дайн болжуу гэлтэй. Харин тэр их хогон дунд өнөөх 2 өвгөн газарт хэвтэж байгаа харагдав. Ийнхүү хүний ёсоор үхээгүй бусдад тамдлагдан тарчилж үхсэн Болороогийн сүнс 2 бяцхан үрийнхээ өшөөг авах сэдлээр буг болон үлдсэн нь ийнхүү дарагдаж гэнэ. Гэхдээ хэний ч мэдээгүй 1 зүйл нь шоронд байсан 6 алуурчин бүгд хорвоог орхисон явдал байлаа.
Тэд аль хэдийн хүртэх ёстойгоо хүртсэн. Болороо ч буг болон үлдсэнийхээ гол зорилгыг биелүүлсэн явдал байв. Эрдэм чадалтай мундаг лам Гочоо, эгэлгүй нэгэн Дүгэр нар өөрсдийн айдсыг даван ийнхүү буг чөтгөрийг дарж чаджээ. Тэд эл явдлаас хойш сайн сайхан амьдарч гэнэ. Очироо Тунгаа хоёр ч эрүүл энх элэг бүтэн жаргажээ… ТӨГСӨВ. Энэ өгүүллэгээр их олон сургамжит зүйлийн талаар олон хүнд хүргэхийг хүсэв. Уг зохиолын хэсэг бүрийг шимтэрхэн уншиж намайг дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа. Дараа дараагийн зохиолоор эргэн уулзацгаая.
Хэрэв танд уг зохиол таалагдан зохиолч намайг урамшуулхыг хүсвэл /5913189131-Т.Сумъяабазар/ гэсэн дансанд хүссэнээ илгээгээрэй🙇♂️✅ ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН ЗОХИОЛЧ Т.СУМЪЯАБАЗАР