
Орой болхыг хүлээж суутал цаг ч дорхноо өнгөрч нэг л мэдхэд нар жарган хэдийнээ харуй бүрий болсон байлаа. Мөнхөөгийн утас ч хангинах нь тэр -Байна уу? За одоо хүрч ирээд өвгөн ахыгаа аваарай
гэж хэлчихээд Гочоо лам утсаа таслав. Мөнхөө ч хэлсэн ёсоор өмнөх өдрийнхөө тогтоосон хаягаар Гочоогийнхыг зүглэв. -За Дүгэр минь одоо босно байгаа. Хоёул энэ шөнийг л давчихвал муу хөгшин нь
дахиж чамайг иймэрхүү юманд дуудахгүй ээ. Гэж хэлээд өөрөө хэдийн бэлэн болчихсон суух Гочоо лам их л тайван харагдана. -Чи ч намайг дахиад дуудахгүй байж харагдаач хэмээн үглэсээр Дүгэр өвгөн ч босов.
Хоёул явхад бэлэн болцгоож хашааны үүдэнд машины гэрэл ирээд зогсоход гэрийн хойморт байх бурханд мөргөн адис аваад гарцгааж одов. “Яагаад ийм харанхуй болсон хойно явж байгаа юм бол? За
магадгүй эд үеэр л дардаг байх! Би ч юугаа мэдхэв? Айхтар эрдэм чадалтай лам хүн өөрөө мэдэж л байгаа” гэж бодсоор Мөнхөө чимээгүй л Очироогийн гэрийг зүглэв. Машин яван явсаар Очироогийнд очтол 2 өвгөн ч тэр Мөнхөө ч тэр юу ч ярьсангүй. Тэд
чимээгүй л дотогш ороод лифтэнд сууж юун түрүүнд 9 давхарт байх Очироогийнд орхоор явав. Гочоо лам хөрш айлуудаас нь ганц хоёр юм асуух санаатай л тэгсэн хэрэг. “Нээрэн л энэ байранд ирмэгц хүйт даагаад зэвхий оргиж байна шүү! Дээшлэх тусам муу зүгийн энерги хүчтэй болж байна” хэмээн Дүгэр хөгшин мэдэрсээр явав. Мөнхөө учир явдлыг аль хэдийнээ хэлчихсэн байсан тул Очироо ч тэднийг ирхийг мэдчихсэн хүлээгээд сууж байж. -Хайраа энэ лам бол надад засал хийж өгсөн өнөөх хүн чинь гээд Гочоо ламыг Очироо Тунгаад танилцуулав. -Танд баярлалаа.
Алив дотогш орцгоо хэмээн их л уриалгахан хэлэх Тунгааг харсан Дүгэр -Яасан сайн охин бэ? Чамд сайн хань болох юм байна аа залуу минь гэж Очироод хэлээд дотогш оров. Ийнхүү дотогш орон гол яриагаа шууд эхлэхэд Тунгаагийн царай ч барайгаад ирэв. Учир нь тэр 13 давхарын талаар юу ч мэдээгүй шүү дээ. Очироо ч түүнд хэлхийг хүсээгүй. Харин Мөнхөө утсаар ярьж Гочоо лам тэр чөтгөрийг дарах гэж байгаа тухай ярьхад Очироо Тунгаад ойлгуулж хэлэхгээд чадахгүй байсаар ийм зүйл болсон байна. -Зүгээр дээ охин минь. Чи болоод чиний гэдсэн дэх хүүхдэд муу зүйл тохиолдохгүй ээ. Та нарт ямар ч муу юм болохгүй. Өвгөн би юу ч болсон энэ хар толгойгоороо үүрээд гарна. Харин одоо тэр дээр юу болсоныг мэддэг хүнтэй ярилцах хэрэгтэй байна. Энэ байранд ийм олон айл байхад эрх биш нэг нь мэдэж л таараа. Та нар юм мэдээгүй биз хэмээн залуусаас асуухад Очироо гэнэт өнөөх 903 тоотын хөрш эгчийг санав. -Нээрэн тийм. Яг манай хажуу талын хөрш энэ тухай мэдэх юм шиг байна лээ. Бид хоёртой тэр тухай ярилцах гэж байгаад санаа нь зовсон янзтай больчихсон юм. Одоо бол гэртээ байж л байгаа. Би таныг тэр хүнтэй уулзуулъя гээд
Очироо ч Гочоо лам, Дүгэр өвгөн хоёртой хамт гараад явав. Харин энэ үед гайхаж хоцорсон Тунгаа болон түүнд хань болж Мөнхөө л гэрт үлдэв. -Тайвширдаа найз минь. Өвгөн лам өөрөө чамд аюулгүй гэж хэллээ шүү дээ. Тэр лам өвөө их эрдэм чадалтай сайн лам байна лээ. Лав муу юм тохиолдохгүй. Миний найз тайван бай гэхэд Тунгаа -Энэ Очироо одоо ямар янзын байранд л намайг аваад ирэв дээ. За мэдэхгүй юм даа нэг л түгшүүртэй байна гэж хэлээд чимээгүй болов. Хаалга тогших чимээнээр 903 тоотын хүүхэн явж очвол манай 3 зогсож байх бөгөөд гайхсанчгүй хаалгаа тайлав. -Сайн байна уу та? Би танай хөрш байна аа! Нөгөө яг энэ талын 904-т саяхан нүүж ирсэн. -Аан тийм байна. За хө ямар хэргээр явна даа? Гээд гайхсан янзтай Гочоо ламыг ширтэхэд -Энэ 2 хүн бол их эрдэм чадалтай хүмүүс. Манай энэ 13 давхарт нэг муу зүйл байгааг мэдрээд за ний нуугүй хэлхэд өнөөдөр тэр муу зүйлийг дарах гэж ирсэн юм. Харин юу болсон талаар мэдчихвэл их хэрэгтэй байна гэсэн юм л даа. Харин тэгээд л таныг мэдэж байгаа юмаа хуваалцахгүй биз гээд ороод ирлээ гэхэд өнөөх хүүхэн олон ч лам бөө дарах гэж ирээд бүтэлгүйтсэнийг мэдэж байсан тул бага зэрэг санаа нь зовинон –
Ээ дээ хэрэггүй юм бишүү дээ? Манай энэ 13 давхар ч их л эвгүй юм шиг байгаа юм. За за та 3 дотогш ор ор гээд гэртээ урив. Очироо ч Гочоо лам , Дүгэр өвгөн хоёрыг дагуулан гэрт нь орвол хүүхдүүд бужигналдан дуу чимээ ихтэй байв. -Манай хүн ажилдаа явчихсан би хүүхдүүдтэйгээ л байна. Алив та нар нөгөө өрөөндөө орцгоо битгий шуугилд гэж хэлээд том өрөөрүүгээ өнөөх гурвыг дагуулан оров. Буйданд суухыг урьж урд нь идээ тавин цай хийж өгөөд гол яриагаа ч эхлэв. -Ер нь бол манай энэ байр чинь 2000-аад оны яг эхэн үеэр л баригдаад ашиглалтанд орсон юм. Манайх гэдэг айл ч ашиглалтанд орохтой нь зэрэгцээд л энд орж байлаа. Байрлал сайтай тав тухтай сайхан хотхон тул бүх л байрууд нь айлаар дүүрсэн. Тэгээд энэ байр ашиглалтанд ороод удаачгүй за сайндаа л 2 жил гаран болж байхад манай энэ 13 давхарт нэг айхтар хэрэг гарч байсан юм. Угтаа бол тоот болгон нь айлтай байсан 13 давхарт одоо нэг ч айл байхгүй. Хүмүүс ч тоож ирдэггүй болсон. Яагаад гэвэл тэр давхарыг энэ хавийхан бүгд л чөтгөртэй гэж ярьдаг. Тэр чөтгөрийг нь би гэдэг хүн амьд сэрүүн байхад нь мэддэг л байсан юм гэж хэлээд нулимс унагав. 13 давхарын 1306 тоотод Батбаяр хурандаагийнх гэх айл байдаг байлаа. Тэднийх их хөрөнгөжүү хангалуун сайхан амьдралтай айл байсан. Нөхөр нь цэргийн хүн болхоор бараг гэртээ тогтохгүй эхнэр нь гэж гунхсан сайхан хүүхэн л явдаг байлаа.
Тэр 2 дундаасаа 1 хүү 1 охинтой боцлгоосон дөрвүүлээ амьдардаг айл байсан. Хөршүүд нь ч харилцаа сайтай сайн хүмүүс байсан юм. Харин тэр нэг жил Баятбаяр болохгүй хүмүүстэй орооцолдоод алуулж хядуулах дээрээ тулчихсан тухай эхнэр нь надад ярьж байсан юм. Би тэр айлын эхнэртэй их давгүй харьцаатай байсан юм л даа. Хаа очиж нөхөр нь элдэв буруу аашгүй өөрт нь халамжтай сайн байсан ч тэр бүхэн нь ердөө нэг л өдөр буруугаараа эргэсэн дээ. Баятбаярыг хөдөө томилолтоор явсан араар өнөөх орооцолдсон гээд буй буруу гарын нөхдүүд гэрлүү нь дайрч ороод 2 хүүхдийнх нь нүдэн дээр эхийг нь хэрцгийлэн хүчирхийлж дараад нь амь тавих гэж буй ээжийнх нь нүдэн дээр 2 хөөрхөн хүүхдийг нь тамлан зовоож амийг нь тасалсан гэнэлээ. Тэр айхтар этгээдүүд их олуулаа бараг 5,6 эрэгтэй хүн байсан гэсэн. Цагдаа сэргийлэх дуудсан ч хол гэдэг шалтгаанаар ирэлгүй удсан. Одоо ингээд бодход аврал эрэн орилох хүүхдүүдийнх нь дуу хаа байсан манай давхарт ч сонсогдож байсан юм. Гэж хэлээд өнөөх эмэгтэй эхэр татан уйлж гарав. Ерөнхий үйл явдлыг бараг л ойлгосон ч өнөөх эмэгтэй өөрийн
мэдэж байгааг цааш дуустал нь ярихыг хүсэв. Хажуу хөршүүд, орцонд явж байхдаа сонссон хүмүүсийн аль нь ч тэдэнд тусалж чадаагүй юм. Үнэндээ зүрх нь хүрээгүй байх л даа. Би ч тухайн үед юу болоод байгааг мэдээгүй зүгээр л гэр бүлийн хэрүүл болж байна гэж бодсон. Харин өнөөх этгээдүүд нь өөр хүний захиалгаар тийм айхтар хэрэг хийж явсан ялтнууд байсан гэнэлээ. Батбаярын эхнэрийг Болороо гэдэг байсан. Гоёл гангарааныхаа үеэр үргэлж нэг улаан даашинз өмсдөг тэрийгээ өмсчихсөн явах болгондоо л надтай таардаг байлаа. Хөөрхий Болороо тэр аймшигт өдөр ч өнөөх даашинзтайгаа өнгөрсөн юм билээ. Хүний мөсгүй араатнууд өөрсдийн дур хүслийг ханатал Болороог хүчиндээд цусанд хутгалдсан хүүхдүүдийг нь өөр дээр нь авчирч овоолон зугаагаа гаргаж байсан гэсэн. Тэд Болороог коридорт гаргаж шалаар нэг чирсэн байсан. Цагдаа нар бүх зүйл дууссаны дараа ирж хэргийг шалгаж эхлэхэд 13 давхар бараг л бүхэлдээ цусанд будагдчихсан юм шиг болж байгаа айлууд нь ч гэрээсээ гарч чадахгүй байсан юм. Болороогийн амь тавин орилох хүүхдүүдийнх нь аврал эрэн уйлах дуу 3 цаг гаран үргэлжилсэн. Би одоо ч харамсдаг. Тэр үед яагаад бид тэмцэж болоогүй юм бэ? Яагаад цагдаа нар эрт ирээгүй юм бэ хэмээн үргэлж харамсдаг. Удалгүй хэрэг явдлыг дуулсан Батбаяр хөдөөнөөс санд мэнд ирж эхнэр хүүхдийнхээ цогцсыг хараад галзуурсан.

Болсон бүх явдалд өөрийгөө буруутгасаар нэг л өдөр гэртээ боогоод үхчихсэн олдсон. Түүнийг гэрээс нь олход аль хэдийнээ өмхийрөөд хүзүү нь суначихсан байсан гэнэлээ. Цагдаа нар Болороо болон түүний 2 хүүхдийг хөнөөсөн хэрэгтнүүдийг дор нь барьж бүгдийг нь бүх насаар нь хорих ял оноосон. Хачирхалтай нь энэ хэргийн цаадах эзнийг олоогүйгээр барахгүй энэ хэргийн талаар улс даяар шуурах байх гэж бодсон ч нам дарагдаад өнгөрсөн. Саяын миний ярьсан бүх зүйл бол тэдгээр алуурчдын мэдүүлэг байгаа юм. Би хэрэг явдалд гэрчээр оролцсоныхоо төлөө энэ бүх аймшигтай үнэнийг олж мэдсэн. Энэхүү аймшигтай хэрэг хэсэгтээ л энэ хавийхнийг түгшүүрт автуулж олон ч айл нүүсэн. Удаачгүй манай 13 давхарын айлууд нэг нэгээрээ нүүж эхлэсэн.
Тэр давхарт дараад нь орсон айлууд шөнө хүүхдүүд уйлах, эмэгтэй хүн орилох чимээ гараад заримдаа хаалга тогшдог, хонх дардаг явдал их боллоо гэсээр мөн л айл тогтоогүй. Тэнд нилээд удсан айлын хүмүүс сүүлдээ галзуураад за ер нь л дахиж хүмүүс тэр давхарын байруудад ороогүй. Тэр давхарыг сүнстэй болж гэх яриа хурдан газар авч үнэхээр ч мууд дуртай хэд хэдэн залуу 13 давхарт гарч галзуурсан зарим нь амиа алдсан. Бидний яриагаар хүүхдүүдээ тамлуулан алуулахыг харсан Болороогийн сүнс хорсолдоо буцлан өш хонзонд баригдаж дараа төрлөө олж чадалгүй чөтгөр болсон гэцгээдэг. Сүүлд чиний худалдаж авсан байранд амьдардаг байсан Мядаг гэх чавганц 13 давхарлуу гараад эргэж ирэхдээ галзуурчихсан байсан. Тэгээд л удалгүй өнгөрсөн дөө.

Уг нь их л сайн үзэж хардаг хүн байсансан. Өвгөн ах нар минь би та нарыг бодсондоо л хэлж байгаа юм. Тийшээ гараад хэрэггүй л болов уу! Гэж хэлхэд Очироо ч чимээгүй бодолд автан хариулах сөхөөгүй суутал Гочоо лам -За бид учир явдлыг сонссон болхоор одоо гаръя даа гэж хэлээд Очироог дагуулан гарцгаав. -Хүний ёсноос гажуудсан айхтар хэргээс болж үрээ гэх эхийн сүнс буг болон үлджээ дээ янз нь. Тэгж үлдсэн буг бол их л догшин байгаа даа. Гэж хэлээд Дүгэр өвгөнрүү хартал -За чи тэгээд надруу ингэж хардаг чинь ямар учиртай юм. Би лав түрүүлж гарахгүй шүү. Чи урдаа гараарай хэмээн амандаа үглэнэ. -За хүү минь гэртээ ороод байж бай. Бид 2 дээшээн гарлаа. Хэрэг болох бүх зүйлээ авчихсан явж байгаа юм чинь оролдоод үзхэд гайгүй биз гэж хэлээд дээшээ явах лифтний товчин дээр дарав…