
Сүүлийн үед нэр хүнд нь өссөөр л байгаа жүжигчдийн нэг бол Алтаншагай. Тэрээр цаанаа л зэвүүн, эсрэг дүрд тохирохоор төрхтэй үүнийгээ ч сайн хийдэг. Шагай Монгол бүсгүйн гаргасан гоёмсог гутлаар гангарчээ. Энэ бол Oogii брендийнх билээ. Франц арьсан, гар хийцийн, гараар будсан.


Хэр баргийн хүн авч өмсөхөөргүй өндөр үнэтэй гутал. 555 доллар бөгөөд одооны ханшаар 1,6 сая төгрөг юм. Мэдээж чанар хийцийн хувьд ярих юмгүй. Oogii бренд австралид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн орны хэрэглэгчиддээ мөн хүргэж чаддаг билээ.
