Нүүр Өгүүллэг 13 ДАХЬ ДАВХАР /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

13 ДАХЬ ДАВХАР /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

8 секунд уншина
0
0
314

Мөнхөө ч өвгөн ламын номтойг гайхан доош хараад сууж байтал өнөөх лам нь судар аа дэлгэв үү үгүй юу л бие нь хүндрээд ирэх шиг болов. Үгүй ээ энэ чинь юу болж байна аа? Гэж бодох зуур өвгөн лам ч

үүнийг нь анзаарасан янзтай -За ойлгомжтой. Чиний харсан тэр зүйл чинь чамд айхтар гэм хүргэх байж дээ. Одоо бие чинь хүндрээд бага зэрэг дотор чинь муухайрч байна уу? Хэмээн асуувал Мөнхөө ч яг тэр

мэдрэмжийг нь мэдэрч суусан тул -Тиймээ нэг л хүнд оргиод байна. Гэж хэлээд өөрийн мэдэлгүй бөөлжих гэж буй мэт огих нь тэр. Үүнтэй нь зэрэгцэн өвгөн лам ч номоо уншиж эхлэв. Мөнхөө ёсыг бодон 2

алгаа хавсраад дотроо залбиран суулаа. Энэ маягаар 15 орчим минут суусны дараа ч тасралтгүй уншсан ном нь сая нэг дуусав бололтой өвгөн лам уугиж буй арцыг Мөнхөөд өгөөд наадхаараа өөрийгөө

ариусга. Гээд амандаа маань хэлэн нүдээ анивал Мөнхөө ч өөрийгөө тойруулан ариусгаж эхлэв. Үүний дараа нэгэн зүйлийг анзаарсан нь түүний бие огт хөндүүргүй бас хүнд санагдахгүй байв. Дотор нь ч эвгүйрхээ больчихсан байх агаад Очироотой адил сэтгэл нь уужраад

ирэв. -Ганц хоноход ийм айхтар нөлөө үзүүлж буй тэр чөтгөрийг өвгөн би дарна гэвэл хүч хүрэхгүй өөрөө хорлогдоно. Хүмүүс янз бүрийн юмтай дайралдлаа, тааралдлаа л гэдэг зарим нь элдэв гаж юм хараад удаж байна гэсэн ч хүмүүс ирдэг. Гэхдээ энэ чөтгөр шиг ийм айхтар хүчтэй сүгүүд тун ховор. Чиний найзууд тэр муу ёр шүглэсэн 13 давхарт гараагүй нь тэдний зол. Харин чи өөрийн хэнэггүй дэврүүн зангаас болж айхтар юманд хорлогдох дөхсөнийг би сая аргацаалаа. Би чамаас нуугаад яахав хэрэв чи засал ном хийлгээгүй бол юу нь мэдэгдэхгүй аюулт өвчнөөр удахгүй өнгөрөх байсан биз. Хүмүүс хорлогдохоороо ихэнхдээ тэгдэг юм. Заримдаа гэр бүлээрээ хүртэл хорлогддог юм шүү дээ.

Би чамд эдгээрийг яриад байгаагийн учир нь цаашид өөрийнхөө хэнэггүй, аливаад өртөмхий занг дарж засаж яв гэсэн утгаар хэлж байгаа юм. Гэх өвгөн ламын энэ яриа Мөнхөөгийн зүрхэнд нь хүрэх шиг л хүндтэй санагдах бөгөөд өдий хүртэл амьдрахдаа хэн нэгнээс ийм чухал сургаалийг сонсож яваагүйгээ санан өвгөн ламд мөргөж адис авч гэнэ. Хэн хүн мэдээд байдаггүй номтой сайн лам ингээд гэр хорооллын нэг мухарт хуучирч муудсан шавран байшинд өөдөсхөн жаахан ач охинтойгоо амьдран суугааг Мөнхөө бага зэрэг гайхна. -За танд би ихэд баярлалаа. Таны хэлсэн сургаалийг цаашид үргэлж санаж явъя. Гэж хэлээд Очироотой адил сүжгээрээ түүнд мөнгө барин бөхөлзөхөд -Залуу хөвүүд та нар бүх юмыг мөнгөөр аргацаах гэдэг болж дээ. Угтаан бол хүний сайхан сэтгэл хүний мөн чанар гэдэг чинь мөнгөөр үнэлэгддэггүй юм шүү дээ. Өвгөн ахад нь мөнгө чухал бишээ. Энэ хорвоод хүмүүн болж төрөөд өдий хүртлээ өрөөл бусдын сайн сайхны төлөө л гэж амьдарлаа.

Үүнийхээ хариуг ч хангалттай хүртсэн. Одоо үлдсэн амьдралаа ч энэ хэвээр өрөөл бусдын сайн сайхны төлөө зориулах болно. Гэж хэлээд уртаар санаа алдан өнөөх 13 давхарт буй айхтар зүйлийн тухай бодон сууна. Өвгөн лам хэсэг бодол болон чимээгүй суусны дараа Мөнхөөд хандан -За хүү минь чи одоо айх аюулгүй амар түвшин амьдарна. Харин өөрөө л болохгүй зүйлтэй орооцолдчиховдоо. Энэ утлагаар 3 хоног өөрийгөө утаарай. Энэ рашаанаас огт ууж болохгүй харин нүүр гараа угаагаад муу зүгтээ асгаарай гэж хэлээд арц, рашаан 2 өгхөд Мөнхөө ч захиж хэлсэн болгоныг нь ягштал цээжлээд хэсэг ярьж суусаар гэрийн зүг хөдлөх болход -За чи миний утасны дугаарыг ав. Оройхон надруу залгаарай гэж хэлээд үдэж өгөв. Ийнхүү муу ёр шүглэсэн өнөөх 13 давхарын буг болсон улаан даашинзтай бүсгүйн сүнсийг дархаар өвгөн лам сэтгэл шулуудан юмаа бэлдэж эхлэв. …Тамхины утаагаа гэрээр нэг баагиулаад сонин уншиж буй Дүгэр өвгөний дээхэн үед авсан жижиг хар утас хангинахад “өвөө өвөө утас чинь дугараад байна гэсээр ач хүү нь бариад ирэв” Аваад хартал Гочоо лам гэж хадгалсан дугаараас залгаж байх нь тэр. “Энэ хөгшин толгой гэнэт намайг амьд байгааг санаа юм байх даа” гэж бодоод утсаа аван -За Гочоо лам сураг чимээгүй удсан байна шүү.

Чи ч намайг бүр мартаа юм байх гэсэн чинь яаж овоо залгав даа гэж хэлээд жигтэй дуугаар хөхрөхийг нь сонссон Гочоо лам: Ярилгүй уджээ өвгөн минь. За тэр яахав чиний бие тэнхээ данги уу? Тамхиа татсаар л байна уу? Дүгэр: Би яах вэ? Амьд ёлтойгоод Мэнд мэлтийгээд байж л байна. Муу хүн үхэдгүй гэж үнэн байх. Чиний бие тавлаг уу? Гочоо лам: Би гайгүй дээ хө. За өвгөн минь хоёуланд нь нэг ажил гарлаа даа. Бага залуу насандаа л лам багшийгаа дагаж явахдаа таарч байсан айхтар зэтгэрээс хойш ер үзэж өнгөрөөгүй муу зүйл гарч ирлээ хө. Нэг залуу хорлогдох дөхөөд над дээр ирж арга засал хийлгэлээ. Миний бие ганцаар үзээд ч дийлэхгүйдэг ээ. Чи нэг наашлах ая бодно байгаа гэж хэлээд хэсэг чимээгүй болход Дүгэр: Чи ч иймэрхүү хэрэг болхоор л залгана даа. За ямартай ч муу хөгшин нь яваад очъё. Гэж ярилцаад утсаа таслав. “Манай энэ дийлэхгүй гэж ярихаар күэ бас л айхтар зүйл байна даа”

гэж бодон битүүхэндээ дотроо айдастай суух энэ өвгөн бол Гочоо ламын эртний найз бөгөөд мөн л эрдэм чадалтай мундаг үзэж хардаг хүн байв. Тэрээр угтаа бол лам ч биш бөө ч биш хүн юмсанж. Харин Мөнхөө, Очироо хоёрт засал ном хийж арга чарга зааж өгсөн хүн бол Гочоо гэх өвгөн лам бөгөөд хэдийн үеээ өнгөрөөсөн яхир толгой байлаа. “Муу Дүгэр минь л эртнээс хань болж ирсэн дээ. Олон ч муу зүгийн юмыг Дүгэртэй хамт дарсансан. Манай хүн хөдөөнөөс наашлах гэж лав 2 хононо. За ямартай ч ирхээр нь л болъё доо. Тэр айхтар юмыг энэ чигээр нь орхиж болoхгүй. Мэдчихээд мэдээгүй юм шиг өнгөрвөл өдий хүртэл буян хураасны минь хэрэг юун? Гэж бодсоор бурхандаа мөргөн залбирна. Очироо явсаар байрныхаа гадаа ирж зогсоод Тунгааруу залган -Байна уу? Хайр нь өнөөдөр их сайн лам дээр очиж үзүүлээд сайн гэгч нь засал ном хийлгээд авлаа. Ирхээр чинь учир явдлыг хэлнэ ээ.

Гэхэд Тунгаа ч сэтгэл нь бага зэрэг онгойв бололтой -За за болж дээ. Чи орой намайг гэрийн гаднаас тосоорой гэж хэлээд утсаа таслав. Очироо лифтэнд орж зогсоод 9 давхарынхаа товчийг дарахдаа 13 дахь давхарын товчийг хараад “Өвгөн лам тэр давхарт их л айхтар зүйл байна гэх шиг болсон! Надад байраа зарсан тэр муу өвгөнийг бодхоос ч дургүй хүрэх юм. Ямартай ч тэр давхарт л бүү гараарай гээд дахин дахин сануулж хэлээд байсан! Би ч тийшээ огт зүглэхгүй л дээ. Нээрээ Мөнхөө маань очсон болов уу?” Гэж бодсоор явтал лифт нь ч 9 давхарт ирээд зогсов. Очироо гэртээ ормогц өвгөн ламын өгсөн арцыг асааж унтлагынхаа өрөөгөөр тойрон алхаж сүүлд нь өөрийгөө ариулав. Гүэ тэгсэн унтлагынх нь өрөөнөөс мэдрэгдээд байсан өнөөх хүйтэн мэдрэмж үнэхээр байхгүй болчих шиг санагдав. Энэ үеэс эхлээд Очироо шүтлэгтэй болхоор шийдэж гэнэ. Одоо бол түүний тахин шүтэж буй ганц хүн нь Гочоо лам байлаа. Мөнхөө ч сэтгэл санаа нь уужиран харьж явахдаа өөрийнхөө дэврүүн занг үргэлж дарж явъя хэмээн хатуу шийдэв. Арга ч үгүй биз айхтар юмны хорлол болоод амиа ч алдах эрсдэлийн хажуухнаар өнгөрсөн хүн чинь одоо бол нэгийг бодох биз.

Дүгэр өвгөн хүүхдүүддээ учир явдал аа хэлээд хотыг зорих болсоноо дуулгав. -Аав минь та тэгээд бие хаа чинь дийлэх юмуу даа? Замд яваагүй удсан бишүү дээ та? Гочоо ах таарсан ч хүнээ дуудсан бол доо. Хэмээн Дүгэр өвгөнийг асарч суудаг бага охин нь хэлвэл -За би яав л гэж. Одоо байтлаасаа хүн ийш тийш нь ч явуулахгүй хорих нь л дээ. Би өөрөө мэдэж байна. Угаас хот оръё гэж эртнээс бодоод байсан юм ашгүй далим гарсан дээр нь ухас хийгээд ирье гэсээр явах бэлтгэлээ базаав. Дүгэр өвгөн хотоос ихэд зайдуу баруун аймгийн нэгэн суманд амьдардаг бөгөөд үнэхээр л хот орох гэж 2,3 хоногийн нүүр үзэх байлаа. Хүүхдүүдийнхээ нүдэн дээр явмаар байгаагаа илэрхийлэн зөрүүдлэх авч дотроон бол юутай нүүр тулах бол гэсэн айдастай басхүү эртнээс нөхөрлөсөн Гочоо ламыг бодон сэтгэл нь хоёрдоно. Гэвч

Дүгэр өвгөн ч үхэхээс бусдыг үзсэн яхир өвгөн байлаа. Тэрээр залуу зандан насандаа энэ тэрүүгээр явж албин чөтгөр хөөдөг айл гэрт шүглэсэн муу зүгийн сүгнүүдтэй бишгүй үзэлцсэн заримд нь өөрөө ч хорлогдож байсан хатуу толгой бөгөөд Гочоо ламтай эрт цагт танилцан олон ч жил хамт явж ёстой л үзэж болох бүх ад, зэтгэр, сүнс сүгнүүдтэй таарч дарж явсан түүхтэй юмсанж. Харин энэ удаагийнх бол Гочоо ламын хэлсэнээр урд нь үзэж өнгөрөөгүй айхтар юм байна хэмээсэн нь түүний зүрхийг үхүүлнэ. Харин Гочоо ламын хувьд Дүгэр өвгөнийг хүрээд ирхээр өнөөх 13 дахь давхарын чөтгөртэй нэгийгээ үзээд ч болтугай дарна гэсэн бодолтой хамаг л ном судар, хонх дамар аа бэлдэн сууж байлаа.

Түүний хувьд бүх л насаараа хүн зоныхоо сайн сайхны төлөө явсаных элбэг хангалуун сайн сайхан амьдарч байгаа бөгөөд одоо ч хийж буй үйлээсээ шалтгаалан зориуд хотын төвөөс хол гэр хорооллын мухарт ийм хуучны шавран байшинд ач охинтойгоо хэсэгтээ л амьдрах болсон нь энэ аж. Очироо гэртээ хоолоо хийн их л баясалтай байлаа учир нь одоо байранд нь ямар ч муу зүйл байхгүй гэж бодсоных аж. Үнэхээр ч түүний бодлоор одоо Тунгаа болон түүний гэдсэн хүүхдэд ямар ч аюул учрахгүй юм. Гэхдээ л түүний үзэн ядах сэтгэл өнөөх байраа зарсан өвгөнийг мартаж чадахгүй байлаа. Хоолоо хийн зогстол түүний утас дугаран Тунгаа залгаж байв. “Манай хүн ирчихэж дээ! гарч тосдог хэрэг ээ гээд хоолоо гаргаж тавьчихаад гэрээсээ гаран лифтрүү очтол… .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *