Нүүр Өгүүллэг 13 ДАХЬ ДАВХАР /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

13 ДАХЬ ДАВХАР /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

14 секунд уншина
0
0
270

Гэнэтхэн газарт толь унах үед Очироо ихэд айсан ч Тунгаагийн санааг зовоочихгүй гэсэн дээ -За за хайр нь тэгж байгаад яринаа. Давхар дуудлага ирээд байна гэж худлаа хэлээд утсаа салгав. “Яахаараа энэ

толь гэнэт унадаг билээ. Унахаар тавьчихсан байв уу? Гэхдээ яг ийм эвгүй зүйлийн тухай ярьж байхад сэтгэлд сэвтэй хэрэг вэ? За ер нь л өнөөдөр гайгүй ламд үзүүлье. Уг нь их л хичээж байж авсан байр

юмсан. Ямар гээч учиртай байрав дээ? Тунгаа хүүхэд 2 минь л гайгүй байгаасай билээ” гэж бодсоор гарах санаатай яаравчлав. Хөөрхий Очироогийн хувьд хадгалж хурааж байж цуглуулсан мөнгөөрөө авсан

уг байр нь дэндүү хайран санагдаж байлаа. Мөнхөө ажил дээрээ ирээд бие нь нэг л тавгүй байгааг анзааран “Чөлөө аваад явдаг ч юм бил үү? Өнөөдөр ямартай ч гандан орно гэснээрээ заавал нэг ордог хэрэг ээ! Ер

нь эртхэн үзүүлээд болж бүтэхгүй юмтай орооцолдсон бол хоёр найзыгаа ч тэндээс гаргах минь. Өдий болтлоо ийм зүйлтэй учирч яваагүй юмсан. Ингэж л нэг өөрөөсөө болж гай тарилаа даа. Би л тэр 13 давхарт гараагүй бол” хэмээн өөрийгөө буруутгасаар сууж байлаа.

Очироо өгөөх байраа зарсан өвгөний дугаарлуу хэд дахин залгасан ч авахгүйгээр барахгүй бүр сүүлдээ утсаа ч унтраачих шиг болов. Ийнхүү сэжиг авсан Очироо “Навш юм даа! Яадаг ч байсан энэ байр нэг л асуудалтай гэдэг нь батлагдлаа. Өвгөн ах ийм учиртайг нь мэдээд л зарсан хэрэг. Гэхдээ арай ч дээ настай намбатай хүн байж ийм муухай юм хийж л байдаг” гэж бодхоос дотор нь харлан нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. Аргачгүй биздээ хүсч мөрөөдөн байж арай гэж нэг юм өөрийн болготол өнөөх нь муу ёр шингэсэн сүгийн оромж байж таардаг.

Гэвч Очироо 13 дахь давхарын тухай огтхон ч мэдэхгүй хэвээр байлаа. Харин өөрийнх нь орсон байранд л нэг учир байна гэж бодов. Тэрээр энэ тухай илүү баттай болгохын тулд хүн амьтнаас асууж сурагласаар олонд нэртэй, эрдэм номтой айхтар сайн лам байдаг тухай олж мэдээд сэтгэл нь ихэд уужрав. Хүмүүсийн яриагаар бол айл амьтанд шүглээд байгаа ад зэтгэр, сүнс сүгийг зайлуулж засал ном хийдэг их л шидтэй лам юмсанж. Очироо хэдий шүтлэггүй ч үүсээд буй нөхцөл байдлаасаа болоод өнөөх ламыг эрж сурагласаар яг гэрт нь олоод очив. Эрт үед л баригдсан байх гэмээр шавар байшингийн үүдэнд 2,3 хүн оочирлон зогсоо харагдана. Очироо ч тэдгээрийн ард очиж зогсоод -Та сүүлийнх нь оочир уу? Хэмээн урд зогсох махлаг бор авгайгаас эелдэгээр асуухад өнөөх нь ч эргэж хараад толгой дохих аядаад түүнийг үл тоон урагш харав. Уг нь мань хүн санаандаа бол ороод яах ийхээ мэдэхгүй тул ганц хоёр зүйл асуухаар яриа өдсөн аж. Гэвч нөгөөх нь тоосонгүй. Очироо өөрийн ээлжийг хүлээн зогсох зуураа бодолд автан санааширч байтал ашгүй нөгөөх эгч нь өөрөө яриа үүсгэн -Хархад залуувтар л хүү байна.

Юу болоод энд ирээв дээ? Гэхэд Очироо ч ашгүй гэсэн янзтай -Өө харин нэг байр худалдаж аваад орсон чинь эгэл биш санагдаад болдоггүй ээ хэмээн хэнэгчгүй хэлтэл өнөөх эгч нь ихэд гайхсан аястай нүдээ томруулж ирээд -Ээ бурхан минь. Хоёул адилхан зовлонтой улс байна. Муу эгч нь хотод суурших санаатай хөдөөнөөс гэрээрээ нүүгээд ирсэн юм. Байсан хэдэн төгрөгөөрөө захын нэг гэр хороололд хоосон хашаа аваад л гэр орноо барьж төвхнөөд ажил төрөл олж хийгээд эхэндээ ч давгүй л байлаа. Гүй ээ тэгтэл удаачгүй хүүхэд шуухад өвчин ороогоод нөхөр минь осолд орчих дөхөөд эгч нь бүр ажил төрөл бүтхээн байлаа. Сүүлдээ элдэв дэмий юм харж сонсох болоод энэ тэрүүгээр өчнөөн лам, бөөгөөр явлаа нэмэр байдаггүй. Аргаан бараад энэ ламынхыг сайн гэж сонсоод ирсэн минь энэ. Ээ дээ хүмүүс гэдэг яасан муухай болчихсон цаг вэ? Хашаагаа зарсан айл нь ор сураггүй таг чиг алга болсон. Одоо эгч нь энэ ламд үзүүлээд бүтэхгүй бол тэр муу хашаагаа орхиод л нүүнэ гэж бодоод гол харлан зогсоно!

Тэгэхгүй бол хүн амьтны яриагаар иймэрхүү муу ёрын зүйл чинь аминд хүртэл халгайтай гэж байх юм хэмээгээд уртаар санаа алдахад Очироо ч түүний яриаг анхааралтай гэгч нь сонсож байлаа. -Та ч тэгвэл хэцүүдсэн байна. Би уг нь энэ байрандаа ороод удаагүй. Дөнгөж 2 хонож байна. Гэтэл жирэмсэн эхнэр минь урд шөнө хажууханд нь хүн ханиахыг сонссон гэнэ. Би ч гэсэн унтлагынхаа өрөөнөөс нэг л таагүй мэдрэмжийг мэдрэх юм. Өмнөх эзнээс нь юу болсон тухай асуух санаатай залгатал утсаа ч авахгүй бүр сүүлдээ унтраагаад алга болсон. Ёстой л таны хэлдэгээр хүн гэдэг муухай юм аа гэсээр ярилцан зогстол байшингийн хаалга онгойн нэгэн залуу гарч явхад өнөөх хоёрын урд зогссон хөгшин эр ч зөрөөд оров. –

Ээ дээ дүү минь. Эхнэр чинь жирэмсэн бол тэнд байгаад юугхэв! Хэсэгтээ өөр газар байлгасан нь дээр. Бие давхар хүнд гэмтэй шүү гэж хэлээд урагш хархад Очироо ч Тунгаад их л санаа нь зовнин зогсоно. Ийнхүү цаг гаран хүлээсний эцэст Очироогийн ээлж ч ирэв. Харин өнөөх махлаг бор эгч нь зөрөөд гарч явах зуураа -Наадах чинь ёстой айхтар мэддэг хүн байна. Эгч нь одоо алзахгүй ээ гэчихээд нүүрэнд нь мишээл тодрон яваад өгөв. “Ямартай ч мундаг хүн бололтой” гэж бодсоор яваад ортол байшингаар дүүрэн арцны утаа хоолой хорсгох шахам уугиж байв. -Чимгээ миний охин цай хийж өг! Гэх хөгшин ламын дуунаар Очироогийн урд тавагтай идээ болон аягатай цай барьсан нэгэн эмэгтэй зогсоод -Та цай уу! Идээ ид! Гэчихээд цааш яваад өгөв! Очироо ч тавагтай идээнээс амсчихаад цайгаа ууж суухдаа “Одоо юу гэж асуух ёстой юм бол? Цайгаа заавал ууж дуусаад ярих ёстой юм болов уу?” Гэж бодон суутал өвгөн лам -За хө! Чи чинь харин айхтар юман дээр өөрөө очоод төвхөнөчихсөн байна даа. Гэж хэлэхэд нь Очироогийн гайхширал төрөн цайндаа цацав. -Гүэ та чинь яаж….? Гэхтэй нь зэрэгцэн өвгөн лам –

Өвгөн би өдий хүртэл ээ өч төчнөөн муу зүгийн юмнуудтай арсалдаж явлаа. Чиний орсон байрны чинь 13 давхарт миний үзээгүй нилээд айхтар хар хүч байна. Нас залуу явахдаа ч энэнээс цаадхыг нь дарж л байсан юм. Гэхэд Очироогийн царай хувьс гээд явчихав. -13 давхар гэнээ? Би уг нь манай унтлагын өрөөнд л муу юм байна гэж бодоод байсан юм… -Тэр унтлагын өрөөнд чинь хүнд хор хүргэхгүй нэг эмгэн байна. Түүнийг битгий тоо. Энэ арц утлагаар унтлагынхаа өрөөг сайхан ариулаарай гээд цаасанд боосон арц өгөв. Очироо ч энэ тухай сонсоод бага зэрэг тайвширан “Анх байр үзэх гэж очоод унтлагын өрөөнд орход шүүгээн дээр нь өнөөх өвгөний эмгэнийх нь зураг байсан. Тэр хүний сүнс нь үлдсэн юм байхдаа, ямартай ч хор хүргэхгүй гэж хэлсэн нь үнэн бол яамайдаа. Харин тэр 13 давхарт гээд юу ярив” хэмээн бодож суутал өнөөх лам -Чиний нэг найз чинь тэр айхтар зүйлтэй нүүр тулчихсан байгаа харагдлаа. Хурдхан ярьж хэлээд эртхэн надруу ир гэж хэлээрэй.

Гэхэд Очироо ёстой мэл гайхав. “Би юу ч хэлээгүй атал манай байрны 13 давхарт муу зүйл байна гээд байрны маань хэдэн давхартайг шууд мэдсэн харин одоо нэг найзын тухай яриад эхлэх юм. Мөнхөөгөөс гарцаагүй л дээ! Гэхдээ яаж мэдэв ээ? Энэ хүн ч үнэхээр мэддэг хүн бололтой хэмээн дотроо бишрэх аядаад алдас болно гэж бодсон аятай алгаа хавсраад доош гудайн түүнд мөргөв. Ийнхүү мөргөх зуураа ч “Мөнхөө муу новш! Яг 13 давхарт нь гарчихаж л дээ! Намайг Тунгааг авах гээд явсан хойгуур л гарсан нь ойлгомжтой! Даан ч тэр оройноо нэг л сонин байдалтай байсан юм! Яалт ч үгүй нэг зүйл тохиолдсон байх” гэж бодоод амжив. -За хүү минь! Хэрэв чи тэр 13 давхарт гарах юм бол чиний амьдралд муу зүйлс тохиолдоно. Аа харин мөрөөрөө явбал яах ч үгүй. Гол нь тэр давхарт л гарч болохгүй шүү. Би найзыг чинь аюулаас холдуулах гээд үзнэ ээ хө! Эхнэртээ бүү санаа зовоорой! Тэр унтлагын чинь өрөөнд байгаа хоргодсон сүнс та нарт гэм хор хүргэхгүй! Өөрийнх нь амьд сэрүүндээ байсан өрөөнд урилгагүй зочид гэнэтхэн ирсэн л дургүйцсэн хэрэг!

Гэж хэлээд Очироотой хэсэг ярилцан суув. Очироо ч бүр сэтгэл санаа нь дээрдсэн аястай -За таньд гялаалаа ах минь. Би одоо яаж талархах билээ хэмээн яах ийхээ мэдэхгүй суухдаа түрийвчнээсээ 100 мянган төгрөг гаргаж өвгөний урдах ширээн дээр тавиад -Энэ бол миний сүжгээрээ өгч буй талархсан сэтгэлийн минь илэрхийлэл юм шүү та нэрэлхэлгүй аваарай. Таны захиж хэлсэн ярьсан болгоныг би ёсчлон хийнээ. Удахгүй найз маань тань дээр ирэх байх. Гэж хэлээд өвгөний өгсөн арц утлага, рашаан зэргийг аваад гарч одов. Очироогийн сэтгэл уужраад нэг л сайхан болоод ирэх нь тэр. “Хурдхан гэрлүүгээ очиж өвгөн ламын хэлсэнээр арц утлагаар ариулъя! Орой Тунгаадаа ч болсон бүхнийг хэлье” хэмээн бодсоор гэрийн зүг явахдаа гэнэтхэн санаад Мөнхөөрүү залгав. -Байна уу? Чи одоо миний хэлхийг анхааралтай сонсоорой гэж их л нухацтай хэлэх Очироогийн яриаг эхнээс нь дуустал

Мөнхөө чимээгүй сонсоод -Бурхан минь тийм л болж таарлаа. Найзыгаа энэ тухай хэлээгүйд уучлаарай. Би та хоёрыг бодсондоо л тэр шүү хэмээн ихэд гэмших Мөнхөөгийн урдаас Очироо их л тайвнаар -зүгээр дээ найз нь ойлгож байна. Харин чи миний өгсөн хаягаар тэр лам дээр түргэхэн очоорой гэж хэлээд утсаа таслав. Очироог гараад явсаны дараа өвгөн лам ширээн дээрх 100 мянган төгрөгийг ширтэн бодлогошировч дотроо огт өөр зүйлийн тухай эргэцүүлэн сууна. “Айхтар чөтгөр байхнээ. Тэр эмгэн зайлуул дарах гэж үзээд хүч нь хүрэлгүй өөрөө хорлогдчихсон байна. Бас ч хоосонгүй л эмгэн байж. Харин тэр чөтгөр л их удаад тэндээ бүр дошгирчихож. Тийм айхтар зүйл харин ч зөвхөн 13 дахь давхартаа л байдаг нь яамай даа. Өвгөн миний хүч хүрэх болов уу?” Хэмээн бодлогоширч суулаа. Мөнхөө ч ажил тархыг хүлээж цаг алдахыг хүссэнгүй. Мөн л бага зэрэг сэтгэл нь уужран сууна.

Очироогийн яриаг сонсоод тэр шүү дээ. Ямартай ч найзуудад минь халгүй гэсэн нь болж дээ” гэж бодон одоо өөрийгөө л аюулд орхоос сэргийлье гээд даргаасаа чөлөө авахаар явав. Мөнхөө нөгөөх хаягаар нь явсаар өвгөн ламын гэрийг олоод ирэв. Хүмүүс оочирлоогүй байсан тул шууд л яваад орж гэнэ. Өвгөн лам Мөнхөөг гэрийнх нь үүдэнд ирмэгц л муу зүйл мэдэрсэн бөгөөд түүнийг гэрт нь ороод ирхэд их л ууртай харцаар гөлрөн хэсэг сууснаа -Күэ бас л азтай дамшиг юм аа. Чи тэнд жаахан удсан бол одоо энд биш тэндээ хэдийн амьгүй болчихсон хэвтэх байлаа. Найзын чинь заяа түшиж дээ. Гэж хэлээд баринтагласан судар аа дэлгэв. Ингэж хэлсэн нь Мөнхөөг ёстой л алмайруулав. “Очироогийн хэлдэгээр үнэхээр шидтэй лам байна даа. Нээрээ л тэр үед Очироо залгаагүй бол би бараг л үхэх байсан биз” гэж бодоод доош харан суутал…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *