
Тунгаа 00 орох санаатай буцаад бостол хэн нэгэн хөгшин хүн сөөнгөтсөн гэлтэй бархирсан хоолойгоор яг л сүрьеэтчихсэн хүн шиг хажууханд нь хэд хэд ханиах шиг болов. Өөрсдийнх нь өрөөнд байгаа
мэт дуулдсан уг чимээг Очироогийнх байсан уу? Гэж бодох нөхцөлгүй байв. Учир нь түүний нөхөр хэдийнээ тасраад уначихсан гүн гэгч нь нойрондоо хурхиран хэвтэж байлаа. Энэ үед Тунгаа бага зэрэг айх шиг
болоод өрөөн доторхоо сайтар ажиглан ийш тийш ширтээд өөрсдөөс нь өөр хэн ч байхгүйг анзаарав. “Сонин юм даа? Яах аргагүй л нэг хөгшин хүн ханиах шиг дуулдсан даа? Ямар эвгүй юм бэ? Ер нь 00
орохгүй ингээд унтъя! Мөнхөө бол аль хэдийн унтчихсан! Унтаагүй байлаа ч өрөөний гадна явж байхдаа ханиахад ингэж ойр сонсогдохгүй. Би ерөөсөө юм уугаагүй байтал иймэрхүү хий юм сонсох
учиргүй л юм” гэж бодон их л түгшүүртэйгээр хөнжилдөө ороод Очироог тас тэврэн нүдээ анив. Ихэд айсан учир Тунгаа босч өрөөнийхөө гэрлийг ч унтраахыг хүссэнгүй тэр чигтээ хэвтсээр хэсэг хугацааны дараа зүүрмэглэн унтаж гэнэ. Мөн л шөнө дунд болж байх
үеэр Мөнхөө хар дарж зүүдлэн хамаг биенийх нь хар хөлс цутган хэвтэнэ. “Мөнхөө? Мөнхөө? Чи яагаад надруу харахгүй байгаа юм бэ? Хоёулаа цуг дээвэрлүү гаръя? Алив л дээ чи дуртай биздээ? 13 давхарт гараад ир! Хэмээн түүнийг дуудах улаан даашинзтай үзэсгэлэнт бүсгүй яагаад ч Мөнхөөд таатай санагдахгүй бөгөөд эсрэгээрээ түүнд айдсыг л мэдрүүлнэ. -Би дээвэрлүү гарахгүй ээ! Чи ганцаараа гар гэж хэлчихээд явах гэтэл түүнийг ямар нэгэн зүйл зуураад огтхон ч хөдөлгөхгүй байх ба бие нь хүртэл түүнд захирагдахгүй өнөөх хүүхэнрүү чиглээд байгаа нь Мөнхөөг маш их айлгана. Өнөөх хүүхэн дотор арзаганатал хорон гэмээр жигтэй инээх бөгөөд түүнээр даажигнан -Би ч чамайг буруу боджээ. Чамайг зоригтой чанга эр юм болов уу? гэж бодсон чинь уйлах нь холгүй салганаж чичрээд байх юм. Тэгээд байвал зүрхийг чинь дахиж цохилохгүй болгочихно шүү! Гэж хэлээд тас тас хөхрөх нь цаанаа л нэг жихүүцмээр. Хэдий түүний яриа сонсогдон биеийн хэлбэр төрх нь үл мэдэг харагдах ч түүний царай огт харагдахгүй байх бөгөөд гагцхүү цус мэт улаан даашинз л тодорч үзэгдэж байлаа.
Гэтэл өнөөх улаан даашинзтай хүүхэн бас нэгэн сонирхолтой зүйлийг түүнд хэлэв. -Чиний найзын чинь унтаж буй тэр унтлагын өрөөнд юу болсоныг мэдэх үү? Нэг өрөвдөлтэй хөгшин эмгэн надтай ёс бус харьцсанаас болоод өөрөө тэндээ хоргодчихсон юм. Хөөрхий өвгөн нь ч аргаа ядахдаа танай найзуудад зарсан юм. Бодвол чи үүнийг ч гэсэн мэдээгүй л биздээ хэмээн даапаалж чанга чанга инээсээр харанхуйн гүнрүү уусан орохдоо түүнд ингэж хэлэв. -ЧИ БАС ЧИНИЙ ӨРӨВДӨЛТЭЙ НАЙЗУУД ЕР НЬ АМЬД БАЙГАА ТА НАР БОЛ БҮГД ӨӨДГҮЙ НОВШНУУД. БИ ҮРГЭЛЖ ТА НАРЫГ ҮЗЭН ЯДАХ БОЛНО. 13 ДАВХАРТ ГАРЧ ИРСЭН ЧИНЬ ЧИНИЙ АМЬДРАЛДАА ХИЙСЭН ХАМГИЙН ТОМ АЛДАА БАЙСАН ЮМ ДАА. гэж хэлээд алга болохтой нь зэрэгцэн Мөнхөө сэрэв. “Новш гэж ямар муухай зүүд вэ? Яг л жинхэнэ юм шиг. Гэхдээ тэр юун улаан даашинзтай хүүхэн байсан бэ? Бас надтай их л олон зүйлийн тухай яриад байх шиг байсан. Гэвч би эхлэл төдийхнийг л санаж байна. 13 давхартай холбоотой л зүүд байсан нь ойлгомжтой. Ер нь Очироо
Тунгаа 2 маань ямар гээч хараал шүглэсэн байранд 00ирчихсэн юм бэ? Гэх мэтээр найзууддаа ч өөртөө ч санаа нь зовнин хэсэг бодолд автаад унтаж чадалгүй үүр цайлгав. Хүн зүүдлэсэн зүүднийхээ 90%-ийг нь мартаж 10%-ийг нь л санадаг гэлцдэг шиг Мөнхөө ч өнөөх хүүхний хэлсэн үгнүүдээс огтхон ч санахгүй байх ба зөвхөн түүнийг 13 давхарт гараад ирээч гээд байсныг нь л санаж байв. Ийнхүү Очироо Тунгаа хоёрын худалдаж авсан байр нь ч зүгээргүй болох нь тодорхой болсон ч хэн ч энэ тухай мэдэхгүй нь харамсалтай. Мөнхөө зөвхөн 13 дахь давхарын тухай л эхлэл төдий ойлголттой болж өөрөө ч голдоо ортлоо айгаад үзчихсэн. Гэхдээ найзуудынхаа хүч хөдөлмөр урмыг нь бодон энэ тухай чимээгүй байхаар шийдсэн нь мөн л түүний буруу шийдвэр байв. Өглөө болж нөгөө өрөөн дөх Тунгаагийн тавьсан сэрүүлэг дугарав уу үгүй юу Мөнхөө орноосоо годхын босов. Харин Тунгаа бага зэрэг нойрмоглон эргээд унтмаар байвч ажилдаа явах ёстойгоо санаад хүчлэн босов.
Тэрээр шөнө унтхын өмнө болсон явдлын тухай огт санасангүй. Ямартай ч босч угаалгын өрөө орох гэж байхдаа Мөнхөөгөөс үхтэл ээ цочив. Тэрээр түрүүлээд угаалгын өрөөнд орчихсон нүүр гараа угааж байв. Ийнхүү цочихдоо Тунгаа сая нэг өнөөх хөгшин хүн ханиалгасан тухай санаад бага зэрэг бие нь эвгүйрхсэн ч мөн л Мөнхөөд мэдэгдэхийг хүссэнгүй -Өө чи чинь ямар эрт сэрсэн юм. Би чинь чамаас айхтар цочлоо гээд инээтэл Мөнхөө ч түүнээс уучлалт гуйн -Харин тиймээ найз нь эрт чухал ажилтай болхоор хурдхан л босоод ирлээ цочоосон бол уучлаарай. Найзынх нь уусан юм овоо гарчихсан байна. Тийм ч их нойрмоглосонгүй хэмээн ярилцаад том өрөөрүү явав. Тунгаагийн бэлдсэн өглөөний цайг уучихаад тэр хоёр хамтдаа гарцгаав. -Очироод дараа уулзъя гэж утсаар л хэлхээс. Цаадах чинь уусныхаа маргааш эрт сэрж чададгүйг чи бид 2 ямар мэдэхгүй биш хэмээн инээлдсээр гарч яваад лифт хүлээн зогсохдоо Мөнхөө 13 давхарын тухай гэнэтхэн бодоод Мөнхөө: Танай байр ч давгүй байр юм аа. Гэхдээ 13 давхар нь яагаад засвартайг та 2 мэдээгүй юу? Тунгаа: Мэдээгүй ээ. Ямартай ч битгий гараарай гээд л сүртэй нь аргагүй захиад байсаншдээ.

Чи яасан дээвэр дээр л гарчих санаатай байсан уу? Гээд инээхэд Мөнхөө ч түүнийг нь дагуулан Мөнхөө: Харин тиймээ. Гэхдээ одоо ер нь болих санаатай байгаа. Хүмүүс бүгд л өндрөөс айдаг байтал би эсрэгээрээ улам л өндөрт гарч үзмээр санагдаад байдаг юм гэж ярилцсаар цааш явцгаав. Толгой нь ихэд өвдөн арай гэж нүдээ нээх Очироогийн орны хажуудах ширээн дээр Тунгаагийн бэлдсэн өглөөний цай хэдийнээ хөрсөн харагдана. Утсаа шалгаад хартал цаг бүр 12 өнгөрчихсөн байх ба Мөнхөө, Тунгаа хоёроос нилээд хэдэн дуудлага ирчихсэн байв. “Би ч ууж чадахгүй новш юмаа. Их ч бай бага ч бай уугаад унтхаараа сэрэхгүй юм.
Дээр нь толгой хагарах дөхнө. За тэр ч яахав босч ажил төрлөө бодъё хэмээн өнгийтөл нүднийх нь буланд хэн нэгэн сүүмэлзэх шиг болоод өнгөрөв. Тэрээр энэ явдлаас болж тийм ч их айсангүй. “Одоо бүр хий юм харах нь л дээ” хэмээсээр босч 00-ын өрөөг чиглэхэд утас нь дугаран Тунгаа залгаж байв. Угтаа бол Тунгаа өнөөх хөгшин хүн ханиах чимээ сонссоноо л огт мартаж чадахгүй ажил дээрээ ч түгшин сууж байх ба энэ тухайгаа Очироод хэлэх гээд ойр ойрхон залгаж буй нь энэ аж. Очироо ч утсаа аван. -Байна уу? Хайр нь дөнгөж сая л сэрж байна. Өглөөний цай бэлдсэнд баярлалаа. Ажлаасаа хоцроогүй биз дээ. Нөгөө Мөнхөө чинь гайгүй гэх мэтээр баахан юм асуутал Тунгаа нэгэнд нь ч хариулсангүй шуудхан л гол яриагаа ярив. -Тэр яах вэ? Би шөнө
Мөнхөөд ор засч өгчихөөд чамайг унтлагын өрөөндөө оруулж ирж унтуулсаныхаа дараа 00 орох санаатай босох гэсэн чинь миний хажууханд нэг хөгшин хүн их л ойрхон ханиалгах шиг болсон. Хайр нь ямар ч хий юм сонссон гэж бодохгүй байна. Тэр үнэхээр эвгүй байсан болхоор би одоо ч ажил дээрээ түгшээд л байна. Чи ер нь наад байраа сайн судласан юм уу? Хэмээн их л нухацтай ярих Тунгаагийн яриаг сонссон Очироо бага зэрэг бодолд автан “нээрэн анх ирж үзэхдээ энэ унтлагын өрөөнд орж ирээд нэг л таагүй мэдрэмжийг авч байсан!

Арай өнөөх сүнс энээ тэр нь байдаг юм биш байгаа даа” гэж бодох зуур бие нь нэг л тавгүйрхээд ирэв. Гэсэн ч яаж байж авсан байр билээ дээ гэж бодохдоо Тунгааг тайвшируулан -Миний хайр ойрд ажил ихтэй хий юм сонссон ч юм билүү? Эсвэл үнэхээр тэгсэн бол хайр нь өнөөдөр өмнөх эзнээс нь бага сага юм асууя бас лам хард ч нэг үзүүлье хэмээн ярьж зогстол орны дэргэдэх шүүгээн дээр байсан Тунгаагийн толь гэнэтхэн газар унах нь тэр…