Home Өгүүллэг 13 ДАХЬ ДАВХАР /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

13 ДАХЬ ДАВХАР /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

5 second read
0
0
614

Хүний урманд ганц маань мэгзим ч мэдэхгүй Мөнхөө яах ийх учираа олохгүй айдаст автан зогсохдоо элдвийг бодон аврал эрэх шиг сандран зогсоно. Ядаж байхад бие нь огт хөдлөхгүй таг хөшчихсөн нь

үнэхээр гайхмаар. Өнөөх хар зүйл түүнээр даажигнах аятай их л удаанаар алгуурхан дөхөх бөгөөд Мөнхөө дотроо түүнийг огтхон ч хархыг хүсэхгүй зогсохдоо эцсийн аргаа хэрэглэн нүдээ аньчихав.

Өнөөх зүйл яг ард нь ирсэн бололтой нуруугаар нь хүйт даан салхи сэвэлзэх шиг. Гэтэл түүний чихэнд залуухан эмэгтэй хүний зөөлөн хоолойгоор “Мөнхөө” хэмээн нэрээр нь дуудах чимээ сонсогдоход

түүний зүрх улам л түргэн цохилоод “Бурхан минь авраач” хэмээн ганц л зүйлийг наминчлан гуйгаад нулимс унагатал мөрөн дээр нь хэн нэгэн гараа тавих шиг. Яг үүнтэй нь зэрэгцэн авралын дуу гэмээр

утас нь дугарч Мөнхөө ч хөшинг байдлаасаа гарч өнөөх муухай зүйл байхгүй болчих шиг оргиод тэрээр хөдөлж эхлэв үү үгүй юу шатруу гүйх нь тэр. Гүйж байхдаа утсаа гарган харвал Очироогоос дуудлага

ирж байв. Дуудлагыг авмагцаа л -Байна уу? Та 2 ирж байна уу? Чи залгаагүй бол би бараг үхэх байсан байх. Танай 13 давхар чинь юмтай юм байна. Гэх мэтээр маш олон зүйлийг ар араас нь ээлжлэн хэлэхэд Очироо нилээд гайхсан янзтай -Алив Мөнхөө чи тайван яриач дээ. Юу гээд байгаа чинь сайн дуулдахгүй байна гээд хэлтэл дуудлага нь салчихав. Яагаад ч юм 13 давхарт байх Мөнхөөгийн утасны сүлжээ нэг л болж өгөхгүй байжээ. Мөнхөө ч дуудлага салчихсан тул дахин өнөөх зүйл гараад ирчих юм шиг санагдаж дахин дахин Очирооруу залгах гэж оролдоод нэмэр байсангүй.

За хурдхан л бууж үзье гэсээр шатны урд ирээд доошлох гэтэл ганцаараа бол яагаад ч холдуулж чадхааргүй 2 том шкаб маягийн зүйл шатыг тагласан байв. Түүнд лифтээр буухаас өөр сонголт байсангүй. Ядаж байхад тэр лифт нь ирж байгаа үгүй нь мэдэгдэхгүй дээр нь утас нь сүлжээгүй. Мөнхөө яг л галзуурах гэж байхдаа нэг л зүйлийг сайн ойлгосон нь энэ 13 дахь давхарт удаан байж болохгүй хэрэв удвал өөрт нь ямар нэг муу зүйл тохиолдоно гэсэн бодол байлаа. Тэрээр цаг алдаж удаан зогссонгүй өнөөх 2 шкабны нэгийг нь холдуулах гэж өргөж үзээд өшиглөж үзээд нэмэргүй байсанд өөрт баймгүй зоригийг гаргаж лифтрүү хар хурдаараа буцан гүйв. Ингэхдээ айдсаа мартах гэж утсан дээрээ дуу тавин тултал нь чангалж гэнэ. Бас гэрлийг нь асаачихсан өнөөх харанхуй коридорлуу тусгаад лифтний доошлох товчийг даран хүлээж зогсов. Энэ удаад тэрээр үнэхээр зоригтой болсон байлаа. Саяхан л хархыг огтхон ч хүсэхгүй байсан зүйлээ одоо бол харсан ч айхгүй гэсэн бодолтой шүд зуун зогсоно.

Түүний энэ их зориг бас найзынх нь цагаа олж залгасан дуудлага хоёр л түүнийг ямар нэг муу зүйл болхоос сэргийлсэн аятай ашгүй нэг лифт нь ирээд хаалга нь онгойв. Мөнхөө ч хурдхан лифтэнд орж зогсоод 9 давхарын товчийг дарахдаа өнөөх харанхуй коридоороос хараагаа огтхон ч салгасангүй. Гэтэл гэнэ алдав уу гэлтэй түрхэн зуур нүдээ аниад урт амьсгаа аван тайвширч эргээд нүдээ нээтэл лифтний хаагдаж буй хаалганы завсараар 2 улаан нүд өөрийг нь ширтээд зогсож байх бөгөөд Мөнхөө ч золтой л зүрх нь зогсчихсонгүй лифтний хаалга хаагдан доошилж эхлэв. 9 давхарлуу доошлох тэрхэн агшинд Мөнхөө саяын болсон муухай явдлын талаар бодож өөрийгөө золоор амь гарлаа хэмээн баярлаад бага зэрэг тайвширан “Очироо маань энэ тухай мэдээгүй байгаа даа. Би гэж тэнэг айсандаа хамаг харсан юмаа ярьчихсан. Гэхдээ миний хэлсэнийг бараг л сонсоогүй байх сүлжээ үнэхээр муу байсан шүү дээ. Хөөрхий найз минь зүтгэж зүтгэж санасандаа хүрсэн юмсан.

Өдөр таарсанаасаа хойш л тувтан байраа магтаад хөөрсөн янзтай байсан. Арга ч үгүй биз аав ээжээсээ хүртэл зөрөн байж өөрсдийн хүчээр зүтгэсээр энэ байрыг авсан юм чинь тэгж их баярлах нь аргагүй. Ер нь л энэ явдлын тухай мэдээгүй байвал тэр чигтээ хав даръя. 13 дахь давхарт л гарч болохгүй гээд энэ байрныхан нь ч мэддэг бололтой шатыг нь хүртэл таглачихсан байсан. Манай 2 бол над шиг тэнэгтэж 13 давхарт яасан ч гарахгүй. Тэгхээр тэр хоёрт ямар нэг муу зүйл тохиолдохгүй байлгүй дээ” гэж бодсоор 9 давхарт ирж Очироогийнхруу ороод утсаа хартал сүлжээ нь дүүрэн байх тул шууд л түүнрүү залгав. -Байна уу? Чи чинь түрүүн утсаа яагаад унтраачихав аа? Эхлээд залгахад авсанаа юу гээд байгаа нь мэдэгдэхгүй түр тар гээд салсан. Дараа нь хэд хэд залгаад бүр холбогдохгүй болчихоор чинь гайхсан шүү гэхэд Мөнхөө ч “за за ямартай ч мэдээгүй юм шиг байна” гэж бодоод юу ч болоогүй юм шиг -Харин тиймээ найзынх нь утас хааяа ингээд байгаа юм. Та 2 хаана явна? Ирж байна уу? Би бүр та хоёрыг хүлээгээд уйдчилаа хэмээн инээхэд -Одоо бараг очлоо түрүүн дэлгүүр ороод оо чамайг ямар пиво уухыг чинь асуух гээд залгасан юм.

Тэгээд утас чинь болохгүй болхоор өөрсдөө мэдээд авчихлаа одоо удахгүй очлоо гээд утсаа салгав. Мөнхөө түрүүний айдсаасаа болоод чичирсэн хэвээр л байлаа. “13 давхарт нь юу болсон юм бол. Ямартай ч залуухан эмэгтэй хүний сүнс л хоргодсон байх. Яг чихэн дээр миний нэрийг хэлсэн. Яаж мэдсэн юм бол? Цаашдаа надад муу зүйл тохиолдохгүй байгаадаа? Шүтлэггүй ч гэлээ маргааш нэг гандан оръё” гэж бодсоор тайвширах санаатай ус уугаад зогсож байтал Очироо Тунгаа хоёрын унтлагын өрөөнд нэг зүйл унах шиг сонсогдов. Энэ удаад Мөнхөө тийм ч их айсангүй. Найзынхаа гэрт байгаа гэдэг утгаараа ч юм уу цонх нь онгорхой байж байгаад ямар нэг зүйл салхинд унасан байх гэж бодон унтлагынх нь өрөөг зүглэлээ. Хаалгыг нь онгойлгоод орвол цонхнууд хаалттай байх бөгөөд орны хажуу дахь шүүгээн дээрээс Тунгаагийн гоо сайхны хэрэгслүүдийн нэг нь газарт унасан харагдав. Магадгүй эрмэг дээр нь унахаар тавьчихсан байсан байх гэж бодох авч яагаад ч юм Мөнхөөд энэ унтлагын өрөө өнөөх 13 давхарт анх мэдрэгдэж байсан тухгүй мэдрэмжтэй ижил мэдрэмжийг төрүүлж байв. “Яахаараа эндээс хүртэл ийм сонин мэдрэмж төрдөг байна аа? Арай ч 13 давхартай нь холбоотой баймааргүй юм” гэж бодоод өнөөх унасан зүйлийг нь эргүүлж тавьчихаад буцаад гарав. “За даа энэ ч ер нь эвгүй л байр юм шиг байна, хоёр найз минь гайгүй л байдаг байгаа?

Тунгаа маань жирэмсэн гэсэн иймээ тиймээ юм л бүү болоосой, би ч өнөөдрийг өнгөрөөгөөд буцахдаа дахиж л энэ байрны 13 давхарыг дурсахгүй юм шүү, маргааш ямартай ч гандан орж ном уншуулаад ламд үзүүлнээ” хэмээн бодсоор сая нэг тайвшираад сууж байтал ашгүй гаднаас Тунгаа Очироо 2 орж ирэв. -За юу байна аа? Наад царай зүс чинь бүр цагаараад цонхийчихжээ. Ядартлаа ажиллаад байгаа юм уу найз? Хэмээн Тунгааг асуухад Мөнхөө ч өөрийгөө айснаас болж цонхий цайснаа мэдэгдүүлэхгүйг хичээн -Өө найз нь тэгээд дорхноо цагаарчих юм байна ш дээ. Ойрд жаахан ажил ихтэй л байна. Миний найзын бие нь сайн уу? Одоо ер нь гэдэс нь томорч байна уу? Хэмээн яриа өдвөл Тунгаа ч инээд алдан Тунгаа: Миний бие дажгүй ээ. Бид хоёрын маамаа одоо 2 сартай болох гэж байгаа удахгүй жирэмсний амралтаа авна даа. Манайх гоё байртай болсон байгаа биз дээ. Хоёр найз нь хурааж цуглуулсаар байгаад л ямар ч гэсэн өөрсдийн гэсэн орох оронтой л боллоо. Мөнхөө: Гоё байр байна аа. Байрлал нь ч тэр байр нь ч тэр.

Хаа очиж агаар салхи сайтай. Шинэ хүнээ өлгийдөөд авхад ч утаа униараас хол дажгүй байр байна. Найз нь удахгүй шинэ байрыг нь томхон мялаанаа. Та 2 тэгээд найр наадам хийх юм байгаа биз дээ? Тунгаа: Хийнэ гээд ярьчихсан л байна. Тэгээд гайгүй өдөр судар харж байгаад л хийх болхоороо найзууддаа хэлнээ. За тэр яах вэ? Чи минь найз хүүхэнтэй болдоггүй юу? Тэгээд л жаахан хүүхэд шиг энэ тэр юмны дээвэр гараад явдаг хэвээрээ юу? Арай манай байрны дээвэр дээр гарчихаагүй юм байгаа биздээ айн? Гээд инээхэд Мөнхөөгийн царай тэрхэн зууртаа хувьс хийн Мөнхөө: Үгүй ээ найз нь танай энэний дээвэр гарах санаа байвч сачий хүрсэнгүй. Эцэж хэвтсээр байгаад л таарлаа. Очироо ч угаасаа дэмий гээд байхаар нь больсоон найз нь. Тунгаа: Угаасаа засвартай юм гэнэлээ. Хүн гаргахгүй гээд шатыг нь хүртэл хаачихсан юм гэсэн. Чи ч гарчих гээд оролдож мэдэх л хүн шүү хэмээн инээвэл цаанаас нь Очироо Очироо: Наад Мөнхөө чинь күэ мөн хоббитой хүн юмаа. Манай байрыг харав уу үгүй юу л дээвэрт нь ямар байдаг бол энээ тэрээ гээд эхлэж байсан. За тэр яахав миний хайр сайхан гарын хоолоо хий. Чи угаасаа ууж болохгүй юм чинь Мөнхөө бид 2 ганц ганц шил хүйтэн пиво мултлаад чинийхээ хоолыг хүлээж байя гэхэд

Тунгаа ч дуртай нь аргагүй -Хайр нь удахгүй сайхан хоол хийгээдхэе гээд өрөөрүүгээ оров. Энэ үед Мөнхөө бас л бодол болсон сууж байлаа. “Манай хоёрт 13 давхарт гарч болохгүйг сануулсан тэр хүн нь баараггүй сүнс сүгтэйг нь мэддэг л байж таараа. Уг нь настайвтар хүн л зарсан гэсэн. Яагаад зарсан юм бол доо. Ер нь тэр давхарт яг юу болсон юм бол?” Гэж бодсоор ихэд сониучирхан сууж байтал Очироо ч хүйтэн пиво аваад хүрээд ирэх нь тэр. Тунгаагийн амттай хоолыг идэж хүйтэн пиво шимэн оройжингоо буу халан суусан 3 ор орондоо орон унтах цаг нь болсон байв. Тунгаа: Найз нь чамд том өрөөнд тухтай ор засчихсан шүү. Өглөө ажилгүй бол сайхан унтаж байгаад явна биз.

Найз нь ч одоо ингээд унтахгүй бол өглөө эрт ажилтай. Танай найз чинь ямар олигтой дааж чадах биш. Дорхноо муудчихаж. Орлуу нь аваад явлаа. Миний найз сайхан амраарай. Мөнхөө: Найз нь ч бас эрт ажилтай. Одоо ингээд унтлаа. Найзын гарын хоол янзтай байсан шүү. Сайхан амарцгаагаарай гэж хэлээд дэрэн дээр толгой тавив уу үгүй юу л хурхирах нь тэр. “Бид хоёр ч олон сайхан найзуудтай шүү! Мөнхөө маань ингээд ирчлээ, одоо үлдсэн хэдийгээ бас авчирна даа” гэж бодсоор Очироог хөтлөн унтлагынхаа өрөөнд оров. Хувцасыг нь тайлж орлуугаа оруулчихаад өөрөө ч унтах санаатай орлуугаа орхын өмнө гэнэт 00 ормоор санагдаад буцаад бостол…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…