Home Өгүүллэг 13 ДАХЬ ДАВХАР /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

13 ДАХЬ ДАВХАР /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

6 second read
0
0
740

Тунгаа буцаад унтах санаатай нүдээ анив уу үгүй юу л хэн нэгний бархиран орилох чимээ дуулдахад тэрээр хамгийн түрүүнд Очироог бодохдоо ухас хийн босов. Түүний зүрх хурдтай цохилох нь маш их

айсныг илтгэнэ. Хэдий айсан ч нөхөрт нь ямар нэгэн юм болждээ гэж санаад гэрлээ асаан өрөөнөөс гархад угаалгын өрөөний гэрэл асаалттай дотор нь хүн дугарч байв. “Ийм орой болсон байхад Очироо

хэнтэйгээ юу яриад орилоод байдаг байна аа гэж бодон алгуурхнаар угаалгын өрөөний хаалгыг нээвэл тэнд нь Очироо нүдээ аньчихсан тольруу хараад амандаа бувтнан зогсож байв. Энэ дүр зураг Тунгааг

тийм ч их айлгасангүй. Учир нь түүний нөхөр бага байхын л үе үе босч явж зүүдэлдэг тухайгаа түүнд хэлж байсан бөгөөд хамт амьдарсанаасаа хойш ч нилээд хэдэн удаа уг байдлаар зүүдэлж байсан

юмсанж. Ингэж зүүдэлдэг хүмүүс тийм ч их байдаггүй тул Тунгаа энэ талаар нь сайн судалж мэдсэний үндсэн дээр нөхрийгөө маш тайвнаар гараас нь атган орлуугаа дагуулаад алхав. Тэрээр ийн

алхахдаа гагцхүү хэн орилсон талаар таг мартчихав. Ямартай ч Очироо босч зүүдэлдэг ч гэлээ орилоод байсан удаа байхгүй аж. Тунгаа нөхрийгөө оронд нь оруулаад хоёул нам унтацгааж эхний шөнө өнгөрөв. -Хайраа босоорой. Чи намайг хүргэж өгөх ёстойгоо мартаагүй биз. Гэх Тунгаагийн дуунаар Очироо нүдээ нээв. Очироо сэрмэгцээ л нүдээ нухан Очироо: Яасан сонин зүүд зүүдлэв ээ? Муухай ч юм шиг адал явдалтай ч юм шиг хачин зүүд зүүдэллээ хайр нь. Тунгаа: Тийм үү? Би сонсоё л доо. Чи нээрэн шөнө дахиад босч зүүдэлсэн ш дээ. Сүүлийн 2 сар тэгээгүйг чинь санаж байна гээд инээхэд Очироо гайхан -Тийм үү би зүүд гэж бодсон ш дээ. Үнэхээр сонирхолтой санагдчихлаа. Миний зүүдэнд бол “Би шөнө дунд болж байхад орноосоо босоод угаалгын өрөө орсон.

Тэгтэл араас нурууруу хэн нэгэн цохих шиг болхоор нь эргээд хартал чи цаашаа гүйгээд явчих шиг тэгсэнээ нээх сонин орилох шиг болоод том өрөөрүү орчихсон. Би ч гайхаад нүүрээ угаагаад зогсож байтал чи унтлагын өрөөнөөс гарч ирээд надруу алхсан.” За за мэдэхгүй ээ цааш нь санахгүй байна. Ямартай ч би өөрийгөө босч зүүдлэхийг мэдэх биш дээ. Элдэвтэй зүүд байна шүү гээд босход нь Тунгаа түүний ярианаас сонссон болтой сая нэг санан -Нээрэн би шөнө дунд гэнэт сэрчихээд буцаад унтах гэтэл чи байгаагүй. Тэгээд чамайг 00 орсон юм байх гээд буцаад унтах гэтэл чи их л муухай орилох шиг болсон доо. Би тэгээд л чамайг босч зүүдэлж байгааг мэдсэн ш дээ гэхэд Очироо ч толгой нь эргэсэн аятай -за за март даа хайраа. Одоо бүр зүүдэндээ солиордог болж байгаа юм байна гээд инээхэд Тунгаа ч уг яриаг цааш үргэлжлүүлэхийг хүссэнгүй түүнийг шоолон инээгээд өглөөний цай бэлдсэнээ түүнд хэлэв. Харин Очироо дотроо нэг л зүйл бодоостой угаалгын өрөөрүүгээ алхана. “Сонин юм даа? Өдий хүртэл өчнөөн жил болход нэг ч удаа зүүдэндээ ориллоо гэдэггүй л юмсан. Эсвэл Тунгаа буруу сонссон юм болов уу?

Хажуу айлын хүн ч юм бил үү? За за хэн мэдлээ” гэж бодоод нүүр гараа угаан Тунгааг ажилд нь хүргэж өгөхдөө бэлтгэв. -Байранд орохдоо хэлээрэй гээд байсан хүмүүст хэзээ хэлэх вэ? Жаахан төвхнөөд ганц хоёр тавилга нэмж авчихаад л хэлэх үү? Тэгэхгүй бол сайхан том байранд арай л цулгуу юм аа гээд инээх Тунгааг харан -Харин тийм ээ. Одоо чамайг хүргэж өгчихөөд хайр нь томхон шиг хөргөгч үзчихээд харина. Тэгээд орой чамайг тархаар чинь ирж авангаа хөргөгчний тухайгаа ярилцъя гээд хариу инээмсэглэн цааш явахдаа их л аз жаргалтай байв. Тунгаа заавал ажилруугаа явдаг харин Очироо гэрээсээ ажилладаг байлаа. Түүний ажил ерөнхийдөө цахим хэлбэрээр хийгддэгээс гадна цалин өндөр басхүү тийм ч амар ойлгох ажил биш байв. Очироо толгой сайтай тул ийнхүү өөрт тохирсон амар ажлыг хийж мөнгө олдог байлаа. Очироо Тунгааг хүргэж өгчихөөд ганц хоёр газраар орж хөргөгч, телевиз гэх мэт бас бус юмны үнэ харчихаад харьж явах замдаа дотны найзтайгаа тааран нэг газар орж жаал буу халж гэнэ. Түүний найз Очироо Тунгаа хоёрт их л сайн. Гэр хороололд хашаа байшин түрээслэдэг байхад нь байн байн очдог байсан шиг ээ энэ өдөр ч бас түүний гэрийг зүглэхээр болоод хоёул Очироогийн машинаар тэднийхрүү явжээ. Залуу улс л юм хойно ганц өдөр сайхан суухаар шийдэцгээж энэ тухайгаа

Очироо ч Тунгаад хэлэв. Тунгаа угийн даруухан найрсаг хүн тул дуртай зөвшөөрч гэнэ. Очироо: Хайр нь чамайг хүргэж өгчихөөд буцах замаараа ганц хоёр цахилгаан барааны үнэ харсан ер нь ярьж тооцоолж байсантай дөхүү байна лээ. Тэгээд харьж явтал зам дагуу Мөнхөө явж таарлаа. Өнөөдөртөө тэр хөргөгч энэ тэрээ түр болих уу даа маргааш болъё тэгэх үү хэмээн эелдэгээр гуйх Очироод Тунгаа угаас татгалзаж чадах биш шуудхан л зөвшөөрч Тунгаа: За тэгье дээ хайраа. Чи харин хүнсээ цуглуулаад ороорой. Би орой очоод сайхан хоол хийе гээд утсаа таслав. Очироо ч түүний хэлсэнээр жаал жуул юм цуглуулаад гэртээ харихдаа Мөнхөөд шинэ орсон байраа ихэд магтан явж байлаа. Очироо Мөнхөө 2 лифтэнд суун дээш өгсөхдөө бас л яриагаа үргэлжлүүлсээр байв. Очироо 9 давхарын товчийг дарсаны дараа Мөнхөө сониучирхан -Хөөх 13 давхар юм уу? Бас л өндөр байна шүү. Дээвэр дээрээсээ яаж харагддаг бол? Чи бүр дээр нь гарч үзсэн үү? Найз нь бас л өндөр дээр гарах хоббитой шүү дээ. Өндрөөс янз бүрийн юмыг ажиглах сонирхолтой шүү гээд инээд алдан 13 давхарын товчийг дарчих нь тэр. –

Өө чи чинь яаж байна аа. Наад давхар чинь тэр чигтээ засвартай гэсээн. Нэг ч айл байдаггүй гэнэ лээ. Найз нь дөнгөж өчигдөр л нүүж ирсэн болхоор дээвэр дээр нь гарч үзээгүй. Хоёул дараа сонирхоё. Одоо харин орж сайхан буу халаад цуйван сэгсэрье! Орой Тунгаа ирээд гарынхаа хоолыг хийнэ. Гээд түүний мөрөн дээр цохиход Мөнхөө ч дээвэр дээр нь гарч үзэх бодлоо түр хойшлуулав. Ийнхүү 9 давхарт лифт зогсоход тэр 2 бууцгаав харин лифт 13 давхарлуу явсангүй. Үүнийг ч өнөөх 2 анзааралгүй гэртээ орцгоожээ. Мөнхөө Очироо 2 элдэвийг дурсан инээлдэж, видео тоглоом тоглож байх зуур өдөр дорхноо өнгөрөн нэг л мэдхэд Тунгаагийн тарах цаг болсон байв. -За Тунгаа залгаж байна. Найз нь орой тархад нь очиж авна гээд хэлчихсэн юм. Миний хөгшин сайхан амраад байж л бай. Найз нь ирэхдээ сайхан хүйтэн пивотой ирнээ гээд инээд алдан гарч одов. Мөнхөө ч Очироотой цуг явж юугаа хийх билээ гэж бодон утсаар оролдож суусаар залхсан бололтой ийш тийш харан суухдаа ихэд уйдсан бололтой гэнэтхэн өнөөх 13 давхарт гараад тэндээсээ дээвэрлүү нь гарч болдог үгүйг мэдмээр санагдаж сууж тэсэлгүй хувцас аа өмсөөд гарч гэнэ. “

Засвартай гэсэн юм чинь нээх их хүн амьтан байхгүй биз, сүртэйхэн шиг зураг бичлэг хийчих юмсан. 13 давхар дээрээс ч бас л янзтай харагдах байхдаа” хэмээн бодсоор лифт хүлээн зогсоно. Удсанчгүй лифт ирж Мөнхөө ормогцоо л 13 дахь давхарын товчийг дарлаа. Лифт 13 давхарт ирсэн ч хаалга нь онгойхгүй хэсэг удав. Мөнхөө ч онгойх товчийг хэд хэд дарсаны дараа лифтний хаалга онгойжээ. Очироогийн хэлсэнээр бол засвартай гэгдэж байсан уг давхар Мөнхөөгийн нүдэнд огтхон ч тийм харагдсангүй. 9 давхарт нийт 6 хаалга байсантай адил уг 13 дахь давхарт ч бас 6 хаалга байлаа. Ямартай ч давхар бүрт л 6 айл байдаг бололтой гэж бодоод ийш тийш харвал уг давхар нэг л харанхуй санагдаж цаад коридорын үзүүрт байх 2 айлын хаалга бараг л харагдахгүй байв. Лифтнээс буумагц харагдах эхний 4 айлын хаалга хаалттай харин хамгийн цаад захын 2 хаалга нь онгорхой юм шиг харагдана. Гэхдээ бүдэгхэн. “Дуу чимээ байхгүйг бодвол хүн амьтан байхгүй бололтой” за тэр ч яахав дээшээ дээвэр дээр гарах шат нь хаана юм бол байж л таараа даа гэж бодон дээгүүр харвал өнөөх 2 онгорхой хаалганы цаах нь талд шат байх шиг харагдаж гэнэ. Мөнхөө ч шуудхан л тийшээ зүглэн алхахдаа уг давхарт нэг л эвгүй мэдрэмж төрж байгааг мэдрэв.

Бага зэрэг айх шиг бас түгших шиг санагдах нь юу ч дугарахгүй байгаатай холбоотой. Ямар нэг зүйл дугарахаас илүү юу ч бүр юу ч дугарахгүй нам гүм байх нь их л түгшүүртэй ажээ. Тэрээр хэдий түгшсэн ч буцхыг хүссэнгүй. Элдэв дэмий бодол айдас зэргээ ор тас мартан шуудхан л ахлсаар өнөөх шатны дэргэд очвол зүүн гар талынх нь онгорхой хаалга өөрөө тас хийн хаагдав. “Гүйцээ энэ хүртэл хангалттай тэвчлээ, одоо үнэхээр айж байна, сая ямар новш нь хаалга хаачихав аа?” Гэж бодох зуур баруун талынх нь хаалга ч маш хүчтэй савагдан хаагдав. Мөнхөө их л айдастайгаар “Хэн бэ? Хүн байна уу?” Би зүгээр л дээшээ гарч үзэх гэсэн юм аа” гэх мэтээр өөрийгөө тайвшруулан хэсэг чагнавч юу ч хариулсангүй. За за новш зүгээр л буцъя! Гээд түргэн түргэн лифтрүү алхтал өнөөх эхний 4 хаалттай хаалганууд нь зэрэг онгойж түүнийг бараг л зүрхээр явуулчих дөхөж гэнэ. Мөнхөө юунд орооцолдсоноо одоо сайн ойлгов. Яавч жирийн биш энэ үзэгдэл хүний хийх үйлдлээс гажуудсан тул тэрээр бушуухан л лифтрүү алхав.

Ингэж алхахдаа зөвхөн лифтрүү харан онгорхой өрөөнүүдрүү харахгүй байхыг л хичээж байлаа. Лифтний урд ирж зогсоод хар хөлс нь цутган доош буух ганц товчоо хэд хэд даран зогсохдоо салганатал чичирч байв. Хүсвэл хясна гэгчээр лифтний явж буй давхар нь 1 давхраас дээш сум заачихаад тоо нь огт өсөхгүй байх тул түүний айдас улам л нэмэгдэн “новш шатаар ч болтугай бууя гээд баруун талын 13 гэсэн бичигтэй ханыг зүглэтэл нүднийх нь буланд хэн нэгэн өнөөх онгорхой хаалгануудын голд зогсож байх шиг бүртэлзэх нь тэр… -Байна уу? Хайр нь ирчихлээ гараад ир. Гэх Очироогийн дуудлагаар Тунгаа ч ажлынхаа хэдэд баяртай гэчихээд яаран гарав. -Чи өдөр Мөнхөөд хоол унд хийж өгөө юу? Цаадахтай чинь уулзаагүй удсан байна шүү. Манай байрыг юу гэж байна? Гэх Тунгааг харсан Очироо –

Өдөр бид 2 цуйван сэгсэрсээн. Цаадах чинь гоё байр байна л гэж байна лээ. Хобби нь хөдлөөд дээвэр дээр нь гарч үзье л гээд байна лээ хайр нь 13 давхарыг засвартай байгаа энээ тэрээ гэж байж болиулсан. Одоо хоёулаа орохдоо ганц хоёр хүйтэн пиво аваад л оръё доо гэсээр яриагаа үргэлжлүүлэн гэрлүүгээ зүглэв. Харин энэ үед Мөнхөө үнэхээр хүндхэн байдалд орсон байлаа. Нүднийх нь буланд түрхэн зуур бүртэлзэх өнөөх зүйл түүнийг яг л хөшөөчих шиг урагш ганц ч алхаж чадахгүй хойшилчиж чадахгүй хар хөлс нь цутган зогсохдоо 2 өвдөг нь хүртэл чичирч байв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…