Home Өгүүллэг 13 ДАХЬ ДАВХАР /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

13 ДАХЬ ДАВХАР /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

14 second read
0
0
876

Гарт нь байсан утасныхаа хангинах чимээнээр Тунгаа цочин харвал түүний хайрт хань Очироо нь залгаж байв. Ямар учиртай залгаж байгааг нь гадарласан Тунгаа мишээх аястай утсаа аваад -Байна уу? За

гайгүй юм харав уу? Хайр нь ажил дээрээ завгүй болхоор ер олигтой зар харж чадахгүй юм гэхэд Очироо ч нилээд хөөрсөн янзтай -Хайраа би сая зар үзэж байгаад нэг дажгүй 2 өрөө байр харлаа. Гэхдээ жаахан

хол л юм. Уг нь бол хотын төвөөс зайдуу болхоор өвөлдөө утаа униараас хол, зундаа орчин нөхцөл нь ч ногоорч цэцэглээд байх янзтай уул, гол хоёрынхоо дунд байрласан тун давгүй хотхон байна.

2000-аад оны эхээр баригдаж байсан юм шиг байна лээ. Ямартай ч зарах гэж байгаа хүнтэй нь харьцаж байгаад овоо мэдээлэл цуглууллаа. Эрт баригдаж байсандаа ч тэр үү хана нь их л зузаан юм

байх. Бас болоогүй ээ 9 давхарт юм байна. Чи чинь аль болох өндөрт л байна гэдэг болхоор чинь энэ байр тун давгүй санагдлаа. Хэдий хол ч гэсэн түгжирч бариад цаг алдаад байх нь гайгүй гэнээ. Хоёулаа

машинтай юм чинь болох биз. Тэглээ ч хүүхэд томроод төрөх болоход утаа униараас хол зүгээр юм биш үү? Үнэ ханш нь ч боломжийн юм байна. Хоёулангийн халгалсан хэд бол хүрээд илүү гарна гэхэд Тунгаагийн сэтгэл ч маш их хөдлөн Очироогийн ярьсан сайхан болгон нь бодогдоод дуртай нь аргагүй зөвшөөрчихөв. -За ер нь хоёул цаг алдаад яах вэ? Чи тэгвэл очиж үзээд үнэхээр боломжийн байвал наймаа хагарна биз. Тэгэх юм бол хайр нь ажлаасаа чөлөө аваад очъё!

Шинэхэн гэрээ үзье гээд инээд алдахад Очироо ч түүнээс уг хариултыг хүлээж байсан янзтай баяртай нь аргагүй “за тэгье хайраа” гээд дуу алдан утсаа таслав. Үнэндээ уг байр Очироод ч маш их таалагдсан аж. Ингээд Очироо ч машинтайгаа явсаар өнөөх газраа ирвэл шугамдсан юм шиг нэг эгнээнд барьсан өндөр барилгууд дүнсийн харагдана. Ийм хотхон байдаг л байж дээ хэмээн бодсоор 24-р байрны 1-р орц гэсэн хаягаар өнөөх байраа олоод ирэв. Зарах гэж байгаа хүн нь нилээд настайвтар ганц бие өвгөн байсан ба уг байранд олон жил амьдраад одоо төврүү дөхөх санаатай зарж байгаа юм гэж Очироод хэлсэн аж. Очироо ч яагаад зарж байгааг нь төдийлөн тоогоогүй бас анзаараагүй юмсанж. Лифтээр өгсөн

9 давхарлуу дөхөх бүрт Очироогийн сэтгэл түгшин зүрх нь хурдан гэгч нь цохилно. Тэрээр маш их баярлаж бас догдолж байлаа. Өөрийн гэсэн орох оронтой ойчих аягатай болох гэж байгаа хэн ч байсан түүн шиг догдлох байсан биз. /Очироо Тунгаа 2 дөнгөж их сургуулиа төгсөөд л танилцаж байсан бөгөөд удалгүй хамт амьдрах болж 2 талын эцэг эхээсээ зөвшөөрөл аван тусдаа гарцгаасан байв. Аль аль нь боломжийн амьдралтай ч Очироо Тунгаа хоёр ихэд ухаантай залуус бөгөөд өөрсдийн хүслээр бүхнийг тэгээс эхлэхээр шийдсэн аж. Хоёул ажил төрөлтэй цалин орлоготой тул залуу хосууд уйгагүй хөдөлмөрлөн мөнгө хурааж хуримтлуулсаар хэдийнээ 4 жилийг ардаа үлдээсэн байна. Энэ хугацаанд тэд бүх зүйлийг гайхалтай сайн төлөвлөж байжээ. Тиймдээ ч боломжтой үе нь таармагц хүүхэдтэй болхоор шийдэж уг шийдвэр нь ч биелэлээ олон Тунгаа жирэмсэн болсон байв. Одоо гагцхүү шинэ хүнээ өлгийдэн авахдаа өөрсдийн орон гэртэй болхыг л өмнөө тавьж байлаа. Хямд төсвийг нь бодоод гэр хороололд айлын байшин түрээслэн амьдарсан хэдэн жилүүдэд аль аль нь хэцүү байна муухай байна гэж хэлж байсангүй. Харин ч юм бүхнийг анхнаас нь хийж сурч амьдралд бага багаар дасч байсан ба хэрхэн хариуцлагатай байж чаддагийг ч маш

сайн харуулсан хоёр хос ийнхүү байранд орход бэлэн болчихоод баярлаж байгаа нь энэ аж./ …Лифт зогсон 9 давхарт ирээд хаалга нь онгойв. Ямартай ч 13 давхар юм байна хэмээн түрхэн бодоод айлуудын хаалганы тоог харвал 904 тоот гэсэн бичигтэй бор хаалга нүдэнд нь тусав. Тэр ч баярлан түргэхэн шиг алхаж очоод хаалгыг нь зөөлхөн тогшиход удсанчгүй хаалга онгойн буурал толгойтой өвгөн зогзож байлаа. -За нөгөө байр үзнэ гэсэн хүү юу? Хэмээн асуухад Очироо ч -Тийм ээ. Үзэж сонирхоод таалагдвал шууд л авах гээд ирлээ хэмээн инээд алдав. Тэрээр заавал шинэ байранд орхыг хүсээгүй бөгөөд өөрт нь болон Тунгаад таалагдсан л бол хаана ч орхон бэлэн байжээ. -За хүү минь ор ор. Өрөөнүүдээр ороод үз. Өвгөн ах нь хөл муу чамайг дагуулаад өрөөнүүдээрээ явах чадал алга даа хэмээн сулхан инээд алдвал Очироо ч угийн хүн хүндлэх тал дээр ихэд ач холбогдол өгдөг тул өвгөний тохойг түшин -Тэгэлгүй яахав та сууж бай. Би өөрөө яваад үзчихье тэгээд асуух юмаа дараад нь асууя гээд сандалд нь суулгав. Очироо эхлээд том өрөөг нь орж хархад түүнд их л аятайхан санагдав. Гал тогоо нь ч тэр, угаалгын өрөө, 00-ын өрөө хоёр нь ч тэр ихэд таалагдаж гэнэ.

Харин сүүлд нь унтлагын өрөөнд ортол яагаад ч юм түүнд бага зэрэг тухгүй мэдрэмж төрөх нь тэр. Хэдий өнгөлөг обой, тансаг обжур нүдэнд нь тусах авч нэг л хүйтэн байх шиг санагдаад хэсэг өрөөгөөр тойрч алхан бодолхийлэв. “Сонин юм даа. Бусад өрөө нь үнэхээр таалагдаж байсан яагаад ч юм энэ өрөө нэг л сонин санагдаад байх юм” хэмээн бодсоор алхаж байтал ханан дээр нэг зүйл сийчээд тэрийг нь арилгах гэж оролдсон бололтой их л бүдгэрсэн нь анзаарагдаж гэнэ. Ойртон харвал 13 гэсэн тоог уг өрөөний хаалганы хажуу дахь ханан дээр хэд хэдэн газар сийлсэн эсвэл зурсан байх шиг харагдаж байснаас ихэнх нь бүдгэрч хамгийн тод нь түүний нүдэнд харагдсан аж. Тэрээр энэ тухай элдэв дэмий зүйл бодсонгүй. Магадгүй уг өвгөний ач хүүхдүүд эсвэл нэг дүрсгүй зочин ирээд ч ингэсэн байж магадгүй гэж бодоод тоолгүй өнгөрөв.

Харин өрөөний нөгөө буланд байх шүүгээн дээр өвгөний тахиж шүтдэг бололтой нэгэн бурхан бас бус арц хүч байхын зэрэгцээ нэгэн эмгэний зураг байлаа. Зурагных нь өмнө хэдийнээ унтарсан зул харагдана. “Өвөөгийн эхнэр нь бололтой, хэзээ өнгөрсөн юм болдоо? Өвөө ч хэцүү байсан байх даа” гэх мэтээр хальтхан бодоод өрөөнөөс гарч өвгөн дээр очин -За за танай байрыг авъя! Ихэд таалагдлаа. Манай эхнэр жирэмсэн юм л даа. Хүүхдээ төрхөд ийм сайхан байранд, ийм гоё орчинд л байлгая гээд инээд алдан -Тооцоогоо өнөөдөртөө хийх үү? маргааш хийх үү? Та хэзээ байраа суллах вэ гэх мэтээр шалгааж эхлэхэд өвгөн ч түүнд шуудхан хариултыг нь хэлэв. -Хэрэв чи тийм яаралтай байвал өвгөн ах нь маргаашдаа хүүхдүүдээ дуудаад нүүчих нь. Төлбөр тооцоог нь маргааш л хоёул хийе даа. Хэмээгээд хэсэг ярилцаж суусаар очироо ч явах болов. -За таньд баярлалаа маргааш үдээс өмнө танйг нүүчих юм бол би үдээс хойшдоо нүүгээд ирнээ гэж хэлээд явав.

Тэрээр лифтээр уруудан доошлохдоо гэнэт санав. “Нээрэн авах болчихвол залгаж хэлээрэй! Чөлөө аваад ирж үзнэ гээд байсан одоо яг загнуулах байхаа? За за ямартай ч ийм дажгүй байртай болж байгаа юм чинь хэмээн баярласаар доош буув. …Ингээд маргааш нь ч болж Очироо Тунгаа 2 өөрсдийн гэсэн гэр оронтой болохдоо яарсаар эртлэн босч нүүхдээ бэлджээ. Цаг ч дорхноо өнгөрч өвгөнөөс дуудлага ирээд -За би байраа суллачихлаа. Одоо та 2 ирхэд болно. Ах нь бичиг баримт энэ тэрийгээ бэлдээд байж байна гэхэд Очироо ч за гээд яаравчлан хөдлөв. -За таньд маш их баярлалаа. Биеэ бодоорой ах хэмээн ихэд найрсаг харьцах залуусыг харсан өнөөх өвгөн тэр хоёрыг бодсондоо ч тэр үү нэг зүйлийг сануулан хэлэв. -Манай энэ байрны 13 давхарт нэг ч айл байдаггүй юм. Засварын ажил ихтэй, хаалга цонхнууд нь дутуу өрөө их байдаг болхоор хүн амьтан ч тэр давхарлуу гардаггүй юм. Та 2 сонирхож байгаад тийшээ гарчихав. Бөөн тоос шороо болчихно, заримдаа лифт нь гацна шатаар ч бас өгсөн боломжгүй таглачихсан байдаг юм. За за тэгээд өвгөн ах нь өөр ч захиж хэлэх юм алга байна. 2 залууд амжилт хүсье гэж хэлээд яваад өгчихөв. Залуус ч нэг их зүйл бодсонгүй өвгөний явсаны дараа хоорондоо ийн ярилцана. -Хоёул угаасаа

13 давхарт нь гарч юугаа хийхэвдээ? Таньж мэдэх хүн ч байх биш. За за тэр яахав ингээд хоёулаа байртай боллоо шүү дээ. Байртай машинтай, эхнэртэй, хүүхэдтэй, ажилтай би чинь жинхэнэ баян хүн юм биш үү гээд тачигнатал инээх Очироог хараад Тунгаа ч хайр нь хүрэн тэвэрч аваад -Одоо ингээд санаа зовох зүйлгүй сайхан амьдарнаа. Удахгүй найзууд, аав ээжүүдээ цуглуулаад сайхан найр хийнэ зөндөө олон тавилгатай болно гээд инээлдэцгээж их л аз жаргалтай байлаа. Гэвч энэ их аз жаргал баяр хөөр зэрэг нь удахгүй айдас, зовлон шаналалаар солигдохыг залуу хосууд даанч мэдсэнгүй. Цаашдаа тохиолдох олон ойлгомжгүй зүйлсийн дөнгөж эхлэл нь эхний шөнө байлаа. Хосууд чадах чинээгээрээ юмаа төвхнүүлэн шинэхэн орсон байрандаа подхийсэн айл болоод авав. Амттай хоол хийж идэн оройг хөгжилтэй өнгөрүүлсэний дараа унтах болсон байх энэ үед анх

Очироод мэдрэгдэж байсан эвгүй мэдрэмж Тунгаад ч бас мэдрэгдэх нь тус унтлагын өрөөг нэг л биш байгааг илтгэж байв. Гэсэн ч Тунгаа мөн л элдэв дэмий юм бодсонгүй хоёул унтхаар хэвтэцгээж гэнэ. Тэдний хувьд энэ бол мартаж болохгүй сайхан өдөр байсан тул хэн хэнийх нь нойр хүрэхгүй хэсэг ярилцан хэвтэв. Ярилцаад хэвтэх зуураа яагаад ч юм өнөөх өвгөний хэлсэн 13 давхарын тухай яриа тэдний гол сэдэв болсон байлаа. -Энэ хавийн байрнууд их дажгүй байрлал сайтай байр нь ч чанартай. Тийм байж яагаад манай 13 давхар ашиглалтанд ороогүй юм бол? –

Би ч бас бодсон. Уг нь аль эрт л засвар, чимэглэлийн ажил дууссан баймаар юм. Гэхдээ юу ч тохиолдсон байж болно шүү дээ. Шалтгаантай болоод л тэр байх. Ер нь хоёулаа энэ тухай ярихаа болиод ирээдүйн сайн сайхны тухай ярих уу гэхэд Тунгаа -За за одоо унтацгаая аа! Өглөө чи намайг ажилд хүргэж өгнө шүү. Би автобус хаанаас явдгийг нь мэдэхгүй хэмээн мэлзэхэд Очироо ч инээд алдан зөвшөөрөөд хоёул унтацгаав. Шөнө дунд буюу 03:00 цаг болов уу? Үгүй юу? Тунгаа цочин сэрлээ. Яагаад сэрсэнээ ч ойлгоогүй Тунгаа нойроо харамлан буцаад унтах гэтэл Очироо орондоо байсангүй. 00 орсон юм байхдаа. Тэгээд л би сэрсэн байх гэж бодоод нүдээ аньтал…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…