
5 жилийн дараа… Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Түмэнгийн гэр бүлийнхэн өнөр өтгөн болжээ. Сэлэнгэ Оюучимэг хоёр 3 хүү 1 охинтой болж тусдаа байр авч оржээ. Хүрлээ байраа ээждээ
өгөөд эхнэр хүүхэдтэй Солонгост амьдрахаар явсан ч хоёр жилийн дараа ээж нь бурхан болжээ. Байранд нь Түмэн Бадамцэцэг хоёр ихрүүдтэйгээ амьдарч байна. Хүрлээ Оюунцэцэг хоёр 3 хүүхдийн ээж
аав болсон бөгөөд Оюунцэцэг хоёр охин нэг хүү төрүүлжээ. Оюунбилэг нь одоогоор ганцаараа ч удахгүй хуримаа хийхээр бэлдэж байлаа. Түүний нөхөр болох залуу нь Бумцэнд ажээ. Сонголт нь зөв буруу
эсэхийг тэдний тэнгэр мэдэх хэрэг байлаа. Үнэндээ Бумцэнд засрах гэж хичээж яваа ч хааяа хааяа согтуу ирэх нь бий билээ. Хоёр ихэр болох Оюунбат Оюунбаатар хоёр одоо 6 настай бөгөөд энэ жил сургуульд
орохоор зэхэж байлаа. Түмэн аймагт хэсэг ажиллаж байсан ч тэр намар нь хот руу нэг мөсөн шилжиж ирсэн билээ. Дамбий бүх хэргийг нуруундаа үүрч үүрэг даалгаврыг би өгч байсан хэмээснээр 25 жилийн
ял авч суужээ. Хамар Нарааг бусдад уруу татагдаж байсан мөн нэг айлыг шатаасан гэж буруутган 18 жилээр эмэгтэйчүүдийн хориход явуулсан байна. Ахмад Батмөнх энэ хэргийг хурдан шуурхай илрүүлсэн мөн малайзын мафийн толгойлогчийг нам дарсан гэж үзээд онцолж дэд хурандаа цолоор шагнан улсаас хоёр өрөө байраар шагнажээ. Мөн Малайз улсаас монголд суугаа элч төлөөлөгч түүний гавъяаг үнэлж малайзын төрийн шагнал болох ” Алдартан,, цолоор шагнаж урамшуулан Ахмад

Батмөнхийг гэр бүлээрээ малайз улсад үнэгүй аялах эрхийн бичгээр давхар шагнажээ. Солонгос иргэн Ким Сүн А -г хүний наймааны асуудлаар буруутгасан ч Солонгосын засгийн газар бид өөрөө энэ хэргийг хүлээж аван хариуцлага тооцъё хэмээн улсдаа татаж авчээ. Эх орныхоо хуулиар шийтгэл амссан Ким сайдыг албан тушаалаас нь огцоруулж хөрөнгийг нь хураан гудамжинд гаргасан байна. Хүрлээ Оюунцэцэг хоёр солонгост ирсэн жил гудамжинд санаандгүй таарсан ч Ким түүнийг танилгүй өнгөрөөсөн аж. Оюунцэцэг Солонгосын анагаахын сургуульд оюутан болж сураад сургуулиа алтан дипломтой төгсөж эх орондоо ирвэл эмнэлэг байгуулах зорилго тавин нөхөртэйгээ ажил хийж эхэлсэн билээ. Хүрлээ энэ хугацаанд боломжийн ажил хийж гэр бүл үр хүүхдүүдээ тэжээж байсан билээ. Хоёр жилийн өмнө Хүрлээгийн ээж Цэнгэл гуай бурхан болжээ. Хүний наймааны золиос болж байсан охидууд энэ хэргийг илрүүлэх замыг нээж өгсөн Оюунбилэг
Оюунцэцэг хоёрт баярласан талархснаа илэрхийлж байсан бөгөөд тэдгээр охид нэгдэн нэгэн буяны компани байгуулсан бөгөөд тэр нь бага насны хүүхдүүдийг асарч тэтгэдэг асрамжийн газар болжээ. Өдгөө тэдний байгууллагад мянга мянган хүүхдүүд үйлчлүүлж асруулж байна. Оюунбилэг энэ компанид ажилдаг бөгөөд шилдэг багш болжээ. Тэрээр ирж байгаа хүүхдүүдийн 10 дээш насныханд эцэг эхийн ачлал энэрэл тэднийг зөв таньж хайрлахын утга учрыг таниулдаг байв. Дамбийгийн эхнэр Баярмаа нөхрийнхөө хэргээс жигшин ад үзсээр түүнээс салсан бөгөөд Балдандоржтой суугаад нэг охин төрүүлжээ.

Одоо тэд компаниа удирдан ажиллуулж байгаа билээ. Ерөнхий захирал нь Баярмаа болж Балдандоржийг гүйцэтгэх захиралаар томилжээ.Хүүхдүүд нь бүгд Америкт сурч байна. Дамбий шоронд орсноос хойш нэг хэсэг гутарч зовж турж эцээд хүн харахын аргагүй болтлоо ядарч байхад хорихын атаман нь болох эр түүнийг сэхээртэл нь ном уншиж байж амьдрах итгэлийг олж авчээ. Өөрөө амьд гарч байж үр хүүхэддээ заавал үнэн учраа хэлж ойлгуулна гэж боддог байлаа.
Эмэгтэйчүүдийн хориход очсон Хамар Нараа хоригдлуудыг гартаа оруулах гэж хичээсээр санасандаа хүрч чаджээ. Түүний өөдөөс хэн ч сөрж чаддаггүй байв. Засангийн зарим эмэгтэй харгалзагч нар түүнээс айдаг болсон байна. Ийнхүү арваад жилийн өмнө баруун хязгаарт мал маллан амьдарч байсан Түмэнгийн гэр бүлийнхэн их хотын амьдралд уусан дассаар байлаа. Эгч дүүсийн амьдрал өдрөөс өдөрт улам цэцэглэсээр л….. Төгсөв.
2021 ~ 05 ~ 19 Улаанбаатар хот Зохиогч Дэмбэрэлийн Магсар Зохиол маань та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Уншигч таны мэлмийг тань үргэлж сайхан зохиолоороо мялааж байх болно оо. Цааш цаашдын бүтээлийг маань уншихыг хүсэж байвал 5026765806 тоот дансанд сэтгэлийн хандив өргөж болно оо. Баярлалаа та бүхэндээ