
Ахмад Батмөнхийн хайлт амжилттай үргэлжилж малайзад ирээд Сүн -гийн зааж өгсөн хаягаар явж очив. Хоёр монгол охиныг авсан малайзын иргэн гэртээ байсангүй. Гэрийн үйлчлэгч болох хүнд гэрийг
нэгжих эрхээ үзүүлж хайсан болов ч охид тэнд байхгүй байлаа. Хэлмэрч авч явсан болохоор үйлчлэгч болох эмэгтэйгээс энд ирсэн хоёр монгол охид яасныг тодруулахад үйлчлэгч – Манай эзэн болох
хүн их харгис хүн бий. Мафийн толгойлогч юм гэж надад хүн хэлж байсан юм. Намайг ч гэсэн худалдаж авч ирээд гэрийнхээ үйлчлэгч болгосон. Би хятад иргэн. Тэр хоёрыг өдөр бүр зоддог байсан юм. Гэтэл
нэг нь оргох гэж байгаад баригдаж эзэнд алуулсан. Тэр охины биеийг гадаах цэцэрлэгт булж байхыг би харсан юм гээд охиныг булсан газрыг зааж өгчээ. Малайз нөхөр хэрцгий юм шүү. Тэнд очвол хамгаалагч нар авч очоорой гэж Ким Сүн хэлж байсныг санасан ахмад
бүсгүйн цогцосыг гаргаж аваад газрыг нь аль болох мэдэгдэхгүйгээр булжээ. Охины цогцосыг битүүмжлээд монгол руу даргадаа хэлж явуулжээ. Ахмад өөрөө хэд хоног тэндээ үлдэж эзнийг нь иртэл хүлээхээр шийдэв. Хоёр хоногоос ирэх байх гэж үйлчлэгчийн
хэлснийг нь бодоод ойролцоо нэг газар ажиглалт хийж байлаа. Үйлчлэгчтэй нь хуйвалдаж үгсэн – Хэрвээ эзэн тань ирвэл бидэнд ямар нэгэн байдлаар дохио өгөөрэй гэжээ. Өөрөө малайзын цагдаагийн хэлтэстэй холбогдож учир байдлыг бүрэн хэлж өгөөд нэмэлт хүч авсан байна. Ингээд тус эзэнтэн гэгдэх нөхрийг хүлээж байлаа. Ихэнх охид нь олдож амьд ирсэн охидоос ЧД – ийн байцаагч ахлах дэслэгч Нарантуяа гэгч эмэгтэй байцаалт авч хэрэг бүртгэн тэмдэглэл хөтлөжээ. Ахмад явахаасаа өмнө А/д Нарантуяад үлдсэн ажлаа хүлээлгэж өгөөд намайг иртэл түр орлож бай гэж захиад явсан байлаа. Гэтэл нэг нь амьгүй ирсэнд байдал өөрөөр эргэв. Нарантуяа талийгч охины биед дүн шинжилгээ хийлгэж шүүх эмнэлэгийн магадлагаа авчээ. Охины элэг бяцралттай дотор цус алдалт их байсан мөн тархинд нь сум зоосны улмаас амиа алдах шалтгаан болсон гэсэн дүгнэлт гарсан байв.
Малайзын мафийн толгойлогч гэгдэх өтгөн сахалтай ширүүн харцтай эр Солонгосоос хоёр монгол охин худалдаж авсандаа баярлаж эх орондоо ирээд дураараа эдлэж бах таваа хангаж байлаа. Хун Сан Мин гэх эр хоёр охиныг ээлжлэн хүчиндэж мөн гишүүд болох эрчүүдийг хангуулж байлаа. Гэтэл нэг орой нэг монгол охин зугатахаар шийдэн сэм гарсан боловч 100 метр ч явж чадалгүй баригджээ. Охиныг оргохыг завдсан гэж нөхөд нь хэлэхэд уурссандаа түүнийг хэд хэдэн удаа элэгдэж унагажээ. Охины зовлон үүгээр дууссангүй. Хөөрхий монгол охин Энхээ бусдын гарт тамлагдаж байхдаа ухаан алдан унажээ. Түүнийг ямар ч ухаангүй байхад нь Хун гэгч өөрийн хоёр туслахдаа өгөөд Наадахаа аваачиж хүчиндчихээд амьдаар нь булчих гээд өгч явуулжээ. Өнөөх хоёр нь эзнийхээ үгийг дагахгүй бол алуулна гэдгээ мэдэх тул ухаангүй байсан монгол охиныг үүрээд гарч өөр өрөөнд оруулан ээлжлэн хүчинджээ. Бах таваа хангасан хоёр зэрлэг малайз эр охиныг авч гараад нүх ухаж эхэлжээ. Гэтэл ухаангүй байсан монгол ухаан орж өндийгөөд суучихсан байхыг үзээд хоёул гайхсан ч нэг нь охиныг хоёр ч удаа дэлсжээ.
Гэтэл охин чарлаад эсэргүүцэл үзүүлэхэд төрөлх хэлээрээ гичий энэ тэр хэмээн хараан занасаар нэг нь арга буюу тархи руу нь буудаж амийг нь хөнөөжээ. Ингээд охиныг нүхэнд хийж байхыг үйлчлэгч нь харсан байлаа. Тэрнийг харсныг хоёр малайз эр анзаараагүй байв. Гурав хоног дээрээ Хун Сан Мин нөхдөө дагуулан шөнө дундын үед оромжиндоо ирэв. Хаанх юу хийж яваад ирсэн нь үл мэдэгдэнэ. Гэртээ орж ирээд буйдандаа тухалсан Хун үйлчлэгчээ дуудан – Нөгөө бүсгүй ирсэн тул усанд оруулж цэвэрлээд аваад ир гэж үүрэгдэв. Хятад үйлчлэгч дээш гаран хоёр давхарт байрлаж байсан монгол охины өрөөнд орж ирээд – Эзэнтэн чамайг усанд оруул гэж байна. Би ус халаая та араас ирээрэй гээд эргэв. Насаа буюу Нами гэж малайз нэр авсан монгол охин толгой дохиод хувцасаа солиод угаалгын өрөөнд оржээ. Хятад хүүхэн түүний чихэнд шивнэж – Танай улсын нэг мөрдөгч хайж ирсэн. Чи аврагдана. Харин чи алдаа гаргаж болохгүй шүү. Хуучнаараа байхад болно.
Эзэнтэн ч баригдах байх. Би чамтай хамт танай монголд очино шүү гэж хэлжээ. Үүнийг сонсоод Насаа дотроо баярлавч бас айж байлаа. Ямар нэгэн байдлаар буруу алхам хийгдвэл өөрийгөө алуулна гэдгийг маш сайн мэдэж байв. Үйлчлэгч түүний биеийг угааж дуусаад нимгэн цагаан даашинз өмсгөв. Энэ хугацаанд охин овоо өсөж хүүхэн шинжиндээ оржээ. Түүний танхил булбарайхан бие нь улам жавхаажиж хоёр хөх нь томрон ёстой л эр хүний хайрыг татахаар үзэсгэлэнтэй болжээ. Хан эзэн өөрт нь маш тааламжтай харьцаж бусдад дамжуулдаггүй байлаа. Эзний таашаалд нийцэж байвал Хан овогт маш их эелдэг болохыг мэдэрч эхэлснээс хойш Насаа хичээж явсаар түүний таалалд нийцжээ. Ингэж байж нэг өдөр чөлөөлөгдөх байх гэж дотроо санаж явжээ. Үйлчлэгч монгол охиныг хөтлөн оруулж ирчихээд би гал тогоо орлоо. Маргааш өглөөний зоог бэлдэе гээд гарчээ.

Гал тогоонд орж ирэн гэрэл асааснаа нөгөө монгол мөрдөгчид яаж мэдэгдэх вэ.? хэмээн бодол болон хоол бэлдэж эхлэв. Ахмад Батмөнх болон цагдаа нарын байрлаж буй газар гал тогоо сайн харагдаж байсныг гэнэт санаад үйлчлэгч босов. Тэгээд гэрлээ хоёронтоо анивчууллаа. Батмөнх бөөн хүмүүс ирж байхыг хараад эзэн нь мөн гэж таамаглан хэлмэрчээр дамжуулж өнөө шөнө бэлтгэлтэй бай гэж малайз цагдаа нарт дамжуулжээ. Тэгээд өөрөө нэг өрөөнд ороод цонх руу харан суугаад ажиглалт хийж байлаа. Гэнэт гал тогоо бололтой өрөөний гэрэл ассанаа эмэгтэй хүн юм хийж байгааг харав. Тэгтэл хэсэг хугацааны дараа гэрэл хоёронтоо анивчлаа. Ахмад ухасхийн босож хэлмэрчийг дуудан малайз нөхдүүдэд удахгүй давшилт эхлэнэ гэж анхааруулаад би та нарт дохио өгнө шүү гээд өөрөө буугаа сумлан сэмхэн гэтсээр гэрэл гарч байсан өрөөнд тулж ирээд доош сууж эргэн тойрноо харав. Цаанаас буу барьсан нэг нөхөр ирж явлаа. Ахмад самбаачлан цонхоор явж ороод яг цонхны доор суучихав. Өнөөх буутай нөхөр цонхны харалдаа ирснээ буугаа түр хажуудаа тавин буруу хараад тамхи асаах гэж оролдож байх хооронд Батмөнх түүний араас хүзүүгээр нь тэврэн ухаан алдуулав.
Түүнийг цонхоор оруулж ирээд аманд нь алчуур чихээд сандалд суулган хүлж орхилоо. Ахмад босоод буланд сууж байтал үйлчлэгч ороод ирэв. Батмөнх түүнийг харанхуйд төвөггүй таниад араас нь тэвэрч авснаа амыг нь дараад чиш чимээгүй би байна гэж өөрийгөө харуулав. Хятад хүүхэн монгол эрийг таниад толгой дохилоо. Ахмад түүнийг тавиад гэрлээ гурав асааж гурав унтраа гэж дохив. Хятад хүүхэн учрыг бүрэн ойлгоод гэрлээ унтрааж асаалаа. Дохио авсан малайз цагдаа нар нэгийн цуваагаар сэмхэн явсаар тулж ирлээ. Ахмад тэднийг цонхоор оруулж дуусаад хэлмэрчдээ – Гурав гурваар салаад байшинг нэгжээрэй эмэгтэй хүн олдвол шууд наашаа энд авчир гэж үүрэгдээд гурав гурваар салж байшинг нэгжиж эхлэв. Батмөнх хэлмэрч болон ахлахыг нь дагуулж гурвуул сэмхэн явсаар нэг өрөөнд тулж ирэв. Дотроос эрэгтэй эмэгтэй хоёр хүний ярилцах чимээ сонсоод нөгөө хоёртоо дамжуулан дохио авалцаад буугаа бэлэн бариад хаалгыг зөөлөн нээлээ.
Жаахан завсар гаргаад сэм харвал монгол охин мөн байхыг ахмад танилаа. Цаад талд нь буу өлгөөстэй харагдана. Буундаа хүрэх зай хоёроос гурав орчим метр бололтой харагдана. Одоо л гэж дотроо бодсон ахмад хаалгаар үсрэн ороод малайз хэлээр бүү хөдөл гэж орилов. Өнөөх эр эргэж харснаа буу руугаа ухасхийх гэсэн боловч бүдрээд уначихлаа. Монгол хүн харсан Нараа түүнийг дэгээдэж унагасан байв. Малайз эр хараал тавьж байгаа бололтой босох гэтэл дэргэд нь тулж очсон ахмад түүний гэдэс рүү хүчтэй өшиглөөд авлаа. Малайз эр хоёр хөлбөрөөд элгээ эвхэн атийв. Хэлмэрч цагдаа хоёр ч ороод ирчихсэн зогсож байв. Цагдаа өнөөх малайзыг гавлаад авлаа. Хэлмэрч – Монгол болон хятад охидыг эрхэндээ оруулж хүчирхийлж байсан хэргээр баривчилж байна гэж хэллээ. Малайз эр цустай шүлсээр газар нулмиснаа муухай харж хэвтэв. Батмөнх – Дүү минь би монголын цагдаа байна.

Чамайг авахаар ирлээ. Алив хувцас хунараа ав гэхэд Нараа уйлаад Батмөнхийг тэврээд авлаа. Тэгснээ – Би өрөө рүүгээ орох аюултай замд хоёр ч хамгаалагч байгаа гэв. – Чи эзэн унтчихлаа. Би өрөөндөө орьё гэж хэлбэл тэд итгэх биз гэхэд – Харин лдээ. Энэ хүнтэй үргэлж унтдаг болохоор итгэх болов уу? гэхэд ахмадад нэг мэргэн санаа төрж өнөөх толгойлогч эрийн ард буу тулгаад араас өрөөгөө заагаад яв гэлээ. Шатаар өгсөж явтал хажуунаас буу тасхийв. Ахмад доош нугдайгаад хэлмэрчид Толгойлогч чинь баригдсан тул буугаа хая гэж хэл. Тэгэхгүй бол толгойлогчийг чинь нам буудна шүү гэж байна гэж хэл гэхэд хэлмэрч чангахан дуугаар орчуулж хэлэв. Өрөөний гэрэл цэлсхийтэл аслаа.
Толгойлогчоо баригдсан байхыг харсан хоёр хамгаалагч буугаа хаяад нулимав. Буугаа нааш нь өшиглө гэж ахмадыг хэлэхэд хэлмэрч дамжуулав. Хоёр хамгаалагч буугаа өшиглөж орхив. Батмөнх буугаа толгойлогч эрийн толгойд нь тулгаад – Нараа одоо өрөөндөө орж чадна биздээ гэхэд Нараа дээшээ гүйв. Гадна хаалга онгойсноо хэсэг цагдаа нар орж ирээд хоёр хамгаалагчийг бүслэв. Ихэнх нөхдөө харьж амар гэчихээд таван хүн авч үлдээд өрөөгөө мануулж байсан мафийн толгойлогчийг монголын цагдаа буулгаж авсанд малайз цагдаагийн эр талархан гар барьж тэвэрчээ. Түүгээр ч үл барам монгол руу нисэх ёстой нисэх буудалд авчран онгоцонд суулгаад үджээ. Хятад бүсгүй хэлсэндээ хүрч тэдэнтэй хамт монгол руу нисжээ. Үргэлжлэл бий ….