Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 22-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 22-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,390

Сэлэнгэ Оюунчимэг хоёр Ихтамир сумын төвд амьдарч байгаа бөгөөд хүүг нь өвөө эмээ нар нь харж байгаа билээ Оюунчимэг дахин бие давхар болсон тул ийнхүү сумын төв барааджээ. Сэлэнгийн аав ээж

хоёр хааяа эргэж ирдэг байв. Сэлэнгэ хийх ажилгүй тул дэмий л гэр эргүүлж ойр зуурын ажил хийж өнжинө. Сумын төвөөр таних айл ч ховор тул очих түүнд айл байхгүй байлаа. Намрын сэрүү унаж

хүйтрэх шинж орж эхлээд байлаа. Сэлэнгийн аав хүү бэр хоёроо эргэж ирэх бүртээ хонины махтай ирдэг болохоор тийм зүйлд толгой өвдөхгүй амар байлаа. Оюунчимэг дүү нартайгаа холбогдож чадахгүй

байгаадаа сэтгэлээр унана. Хоёр дүү маань яаж байгаа бол гэхээс заримдаа нойр ч үл хүрнэ Ядахад энд утасны сүлжээ барихгүй байгаад бухимдах сэтгэл бишгүй л гардаг байлаа. Гэнэт Оюунчимэгт нэг санаа

төрөв. Тэрээр сум юм чинь холбооны төв байгаа биз гэж бодов. Нэг өглөө тэрбээр Сэлэнгэд Хайр нь хоёр дүүтэйгээ холбогдмоор байх юм. Энд холбоо шуудангийн газар байгаа л байлгүй. Хоёул түр гаръя гээд нөхөртэйгээ сумын төвөөр алхаж явлаа. Шуудан холбооны газрыг

хаана байгааг нь Сэлэнгэ мэддэг тул тэр хоёр явсаар холбоон дээр ирэв. Оюунчимэг дүүгийнхээ утсыг өгөөд холбогдохыг хүсэхэд холбоочин залуу утсаар ярьж байснаа – Уучлаарай таны дугаар холбогдох боломжгүй байна гэнэ. Бүр үнэндээ энэ дугаар ашиглалтанд байгүй байна гэнэ ээ гэв. Оюунчимэг Хүрлээгийн дугаар санаж хэлж өгөв. Холбоочин ярьж байснаа – За ярь даа. 5 минут л ярихад болно гэв. Яг энэ үед Хүрлээ ажлаасаа гарч явлаа. Түүнийг ахмад Батмөнх дуудсан бөгөөд гэрчийн мэдүүлгэ авна гэж хэлүүлжээ. Бас Оюунчимэг Оюунцэцэг нар хэрэгтэй байна гэж хэлсэн байв. Машиндаа суутал утас нь дуугарав. Танихгүй дугаар мөн гар утасных биш суурин дугаар байсанд гайхсан боловч хэн ч байж мэднэ гэж бодоод харилцуураа автал Оюунчимэг ярьж байлаа. Хүрлээ гадуур ажилтай явна Эхнэр сайн сайн. Манай хүн шинэ дугаар авсан байгаа гээд дугаарыг нь өгчээ. Оюунчимэг

Хүрлээгийн өгсөн дугаараар залгаж хоёр дүүтэйгээ уулзсан мэт болж санагдан бие нь хөнгөрөх шиг санагджээ. Мөн Оюунцэцэг хэлэхдээ – Нөгөө Дамбий Нараа нар баригдаж хэргий нь шийдэх гэж байгаа. Тэгээд таныг холбоо барьвал яаралтай ирэхийг даалгасан шүү. Эгч минь хурдан хот орж ирээч. Хоёр дүү нь ч таныг маш их санаж байна. Тантай ярих маш чухал мэдээтэй Аав ээж дүү нар ирчихсэн байгаа шүү гэсээр утсаа салгажээ. Сэлэнгэ хажууд нь цуг байсан тул бүх яриаг нь сонссон билээ. Тэр хоёр гэртээ ирээд Сэлэнгэ – Хань нь өглөө аавынд очоод ирье дээ. Хот явах болсон шалтгаанаа хэлье. Тэгээд ч энүүгээр далимдуулаад хотод өвөлжсөн ч болох юм гэхэд Оюунчимэг – Тэг дээ хайр аа. Харин эргэж ирсэн нь дээр биз дээ. Тэгэхгүй бол аав ээж хоёр эрх жаалыг минь дагуулаад ариллаа гэх биз гэснээ тас тасхийтэл инээхэд Сэлэнгэ – За хаанаас даа. Тэгээд ч би өрх гэр толгойлсон том эр шдээ гээд жуумалзав.

Тэр хоёрыг ийн ярилцаж суутал хашааны хаалга цохих дуулдав. Хос хоёр бие рүүгээ гайхан харснаа Сэлэнгэ – Би гараад ирье ээ ханиа гээд гарч хаалгаа онгойлготол аав нь хөтөлгөө морьтой зогсож байлаа. Сэлэнгэ аавтайгаа мэндэлж аав нь хүүгийнхээ духан дээр нь үнсээд гэрт орцгоов. Оюунчимэг хадам аавтайгаа мэндэлж цай цүү хоол унд болов. Өвгөн хүүгийндээ хонож тэд ярилцсаар хот руу явахаар болж маргааш нь аав хүү хоёр унаа хайж эхлэв. Ашгүй тэгтэл сумын захиргааны үүдэнд зогсож байсан хотын дугаартай машин хараад жолоочтой нь уулзаж ярилцснаар одоо ингээд хот руу гарах гэж байгааг нь мэдээд Сэлэнгэ – Би эхнэртэйгээ хот орох гэсэн юм аа. Дайгдаад явъя тэгэх үү. Зардлаа ч өгнө гэхэд 40өөд насны эр – Би даргаас асууж үзье дээ. Надад мэдэл алга хэмээн ярилцаж зогстол гуч гаруй насных болов уу гэмээр их л дэгжин хослол өмссөн өндөр цагаан залуу ирэхэд жолооч тэдний учрыг хэлээд – Энэ залуу эхнэртэйгээ хот орно гэнэ ээ. Унаа олддоггүй дайгдаад явья гэнэ. Зардал ч өгнө гэсэн

Аваад явчих уу даргаа гэхэд өнөөх эр – Өө тэг тэг бололгүй яахав. Зардал энэ тэр гээд яах юм бэ? Суугаад яв гэлээ. Сэлэнгэ ч баярлан машины кабинд сууж гэрээ заан хөдлөж тэднийд ирэв. Оюунчимэг авч явах юм бараг үгүй тул жаахан цагаан идээ баглаж аваад алсын замдаа гарлаа. Хүүг нь хадам аав ээж нь харж байгаа бөгөөд Оюунчимэг хоёр дох хүүхдээ хэвлийдээ тээж буй билээ. Түмэн аймгаас эхнэр хүүхдээ аван онгоцоор нисэж хотод иржээ. Тэгээд охин Оюунцэцэгтэй холбогдон ирснээ дуулгатал удсангүй охин нь Хүрлээтэй хамт аав ээжийгээ тосож авчээ. Хот хэмээх их хөлийн газар анх ирж байгаа бөгөөд юм бүхэн тэдэнд сонин санагдаж байх нь арга ч үгүй биз ээ. Долоо хоногийн хугацаатай ирсэн гэж дуулаад ээжийгээ энд үлдэнэ гэхэд Оюунцэцэг Оюунбилэг хоёр дотроо баяртай байлаа. Мөн Оюунцэцэг Хүрлээг ирээдүйн нөхөр болох хүн хэмээн танилцуулж аав ээждээ дуулгахад насаар нэлээн ах гэдгийг сонссон аав нь жаахан дургүйлхсэн ч Бадамханд – Нэг их хол зөрүүтэй биш л юм. Айл гэрийн аль нэг нь ах байх ахул амьдрал сайхан тэгширдэг гэж хэлдэг биз дээ.

Тэгээд ч чи надаас хэд ах билээ. Ухаалаг сайн залуу байна гэснээр Түмэн арга буюу Хүрлээг хүлээн зөвшөөрчээ. Том охин нь сураг ажиггүй байгаад гайхаж байтал гэнэтхэн холбогдсонд баярлаж суулаа. Дөрөв хоноод Түмэн буцах тул том охинтойгоо уулзчихаад явахыг машид хүсэж байлаа. Сэлэнгэ Оюунчимэг хоёрыг авч яваа хүмүүс хотын нэг компанийн захирал ажээ. Тэрбээр Завхан аймаг ороод буцаж явахад нь тэр хоёр дайгдсан нь энэ буюу. Ланд 100 их замаар урагшилсаар явлаа. Үд орчимд хөдөлсөн тэд үдээс хойхно 15 ; 00 цаг өнгөрч байхад Сансар өртөөн дээр ирж тэнд хооллож ундалж аваад өнөө шөнөдөө амжиж орно гээд хөдлөцгөөв.

Лүн өнгөрөөд явж байсан машины нэг дугуй хагарч тэд золтой л онхолдчихсонгүй. Жолооч хашир тулдаа зам даган зөөлөн гишгэсээр зогслоо. Машины дугуй нөхөх гэсэн боловч нөхөөс авахгүйгээр төө хэрийн газар олгой хамер нь урагдсан байлаа. Сэлгээ запасгүй явж байгаадаа харамссан жолооч яахаа үл мэдэн захирал өөдөө харжээ. -За яахуу яахуу.

Хэдүүлээ уначихаагүй эсэн мэнд үлдсэндээ л баярлая. Машин тэрэг зогсоох гэж үзье гэснээр жолооч эр зам дээр гар өргөн зогсов. Тэр болгон машин зогсохгүй өнгөрсөөр байлаа. Оюунчимэг гэнэт – Би зогсоох гэж үзье. Тулгар биетэй хүн хараад зогсож магадгүй гээд гар өргөн зогстол нэг жип давхиж ирснээ зогслоо. Жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд тугар биетэй бүсгүйг хараад зогссон нь тэр байлаа. Өнөөх бүсгүйгээс запас дугуйг нь гуйж аван тавиад баярласан талархснаа илэрхийлэн гар утсыг нь тэмдэглэж аван хөдөлцгөөв. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…