Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 21-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 21-Р ХЭСЭГ

0 second read
0
0
3,030

Оюунцэцэг утсаа шүүрч аван нөхөр лүүгээ залгав. – Байна уу Хүрлээ чи минь хаана явна – Хайр нь Оюунбилэгийг олох санаатай явж байна аа. Хамгийн сүүлд түүнтэй адилхан хүн Төв аймагт харагдсан гэж

мэдээлэл авлаа. Тийш нь очиж явна. Чи минь гайгүй юу? – Би зүгээр ээ. Чи минь эргэ дээ. Дүү ирчихлээ. Ангийнхантайгаа хөдөө яваад ирсэн гэнэ гэж Оюунцэцэг худлаа хэллээ. Яах гэж худлаа ярьснаа

тэрбээр сайн мэдэж байлаа. Хүрлээ – Өө тийм үү. Хэзээ ирээв? – Дөнгөж сая орж ирлээ – Аан за ойлголоо. Одоохон очлоо хайр аа гээд Хүрлээ утсаа салгав. Хүрлээ Бумцэндэд хандаж – Ахиж ийм ажил хийхгүй

шүү. Одоо больё хө. Мөнгөний төлөө эх орныхоо үзэсгэлэн гоо охидыг харийнханд худалдана гэдэг байж боломгүй санаа юм. Эхнэр мэдчихвэл би бүр өнгөрнө гэсэн үг. Тиймээс би лав ийм ажил хийхээ

болилоо гэхэд Бумцэнд – Зөв л санаа санаж явна. За та больж болно оо хө. Бид ч больё гэв. – Тэгсэн нь дээр биз дээ. Чи чинь олон дүү нартай гээ биздээ. Тэднээс чинь ялгаа юун билээ. Манай эхнэр урьд нь нэг

удаа ийм зүйлд орооцолдоод арайхийж мултарсан жамтай. Сая дүү нь бас ороод авлаа. Эгч дүүсээр оролдохоо больё. Тэр Жааяагийн хэлж байгааг санаж байна уу. Нэг нь бүр ид шидтэй байж дээ. Ийм зүйл ахин бүү тохиолдоосой билээ гэж залбирч явъя. – Бөө удганы сахиустай байж лдээ. Тийм хүмүүс л юм сайн мэдэрдэг гэж аав минь хэлдэг сэн гээд Бумцэнд залбирав. Ахмад Батмөнх өглөө ажилдаа ирчихээд Дамбийг дуудан байцааж эхлэв. – За эрхэм Дамбий гуай өнгөрсөн намар эхэлж явуулсан охидыг хаанаас олж болохыг хэлж өгнө үү? –

Юун охид ямар охид билээ гэхэд Батмөнх уурсангуй – Та битгий жүжиглэ. Таны тарьсан балгаас болж 8 охин сураггүй болсон шүү. Охидыг хаанаас олж болохыг хэлэхгүй бол таныг цаазаар авах ял хүлээж байгаа гэдгийг эрх биш мэдэж байгаа биз?гэж хэлэхэд Дамбий цаазын ял гэхийг сонсоод нуруу нь хүйт оргисон ч мэдэгдэхгүйг хичээн – Та эхлээд ямар учир шалтгаантай хүн барьснаа хэлбэл яасийм. Би ямар ч гэм хийгээгүй юм сан – Аан тийм үү? Муу новш минь чи хүний наймаа хийж байснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэнэ ээ? Үүнийг сонсоод Дамбий давхийсэн ч зоримогоор – Би ийм хэрэг хийгээгүй за юу! Баримттай л юм яриарай мөрдөгч өө – Тэгнэ вий? Чиний талаар бүх гэрчийн мэдүүлэг энэ хавтаст байна. Гэрчүүд ч бэлэн байгаа шүү гэхэд Дамбий хамаг юм буруугаар эргэснийг ойлгосон ч энэ хэргийг Нараад хариуцуулахаар шийдэн – Би яаж мэдэх вэ? мөрдөгч өө. Манай нэг ажилтан л Солонгос руу хэлний бэлтгэлд явуулна гээд явуулж л байсан тэд юм болов уу? –

Битгий маягла чи? Чамайг явуулж байсан гэрчлэх баримт нисэхийн камерийн бүх бичлэгүүд байна гэж ууртай хэлснээ та хэнийг гэж гүтгэх гээд байна даа эрхэм ээ? гэж харцаа зөөллөн асуув. – Балдандорж гэж нөхөр байгаа. Одоо ч ажиллаж байгаа шүү. Бас Нараа гэж хүүхэн бий тэр хоёр хамтарч… гэтэл Батөнх үгийг нь таслан – Үхэхдээ үхэр буугаа гэдэг нь болох нуу даа – За хаанаас даа. Тэр хоёр л бүхнийг хийгээд байсан. Надад ингэж гай болно гэж би яаж мэдэхэв? – Олон үг бүү донгос? Тэр Нараа Балдандорж нар чинь чамайг гэдгийг батласан шүү. Бас таны эхнэр ч гэсэн ? Үүнийг сонсоод Дамбийгийн нүд харанхуйлж – Юу гэнэ ээ. Манай эхнэр гэсэн үү? Гэр бүлийг минь тайван байлгаарай? – Яахыг та бид шийдэхгүй. Гэр бүлдээ хайртай юм бол хэргээ хүлээсэн чинь өлзийтэй биз. Ноён арзгай хочит Дамбий гуай? гэхэд Дамбий эгдүүцэн –

Хнн гэж хамраараа дуугарав. Мөрдөгч хаалгаа онгойлгон хоёр ахлагч дуудаад – Энэ нөхрийг аваачиж хорь. Алдчихав даа болгоомжтой байгаарай хө. Зугатаж мэдэх айхтар том хэрэгтэн шүү гээд Дамбийг өгч гаргав. “Их ярьвал хөгийн новш чинь Хүрлээг бухах нь холгүй байх шив. Муу нохойн гөлөг чамтай яс үзнэ дээ,, гэж Батмөнх дотроо бодоод “Ер нь прокурорт шилжүүлчихье. Дарга шилжүүл гэхэд нь би л дүрэм зөрччихлөө. Гайгүй байгаа даа,, гэж бодсоор хавтаст хэргийг аван прокурорт өгөхөөр гарав. Хүрлээ давхисаар гэртээ ирээд уйлж хавдсан нүдтэй Опунбилэгийг хараад өрөвчхөн зандаа хөтлөгдөн – Ишш миний дүү хөдөө явсан бол урьд нь хэлэхгүй яав даа гэхэд Оюунцэцэг – Харин тийм ээ. Би бас загнаад авлаа. Хэсэг нөхдүүд дүүг маань хүчиндэх гэж оролдсон бололтой гэхэд – Яадаг турсаганууд вэ? ямар хүмүүс байсан юм? Ахдаа хэлчих. Тэднийг сайн хашраагаад өгье лдөө гэв. Оюунцэцэг нөхрөө хийсэн байж магадгүй гэж итгэж байгаа ч адилхан нэртэй хүний алийг тэр гэхэв. Биш байлгүй дээ гэж бодож байсан болохоор –

Хүрлээ Бумаа гэж биесээ дуудалцаж байсан гэнэ гэхэд Хүрлээ – Аййн ямархуу нөхдүүд байна вэ? Арай хүний нэр төр барьж худлаа заль зохиосон юм биш биз? гэхэд түрүүнээс хойш дуугүй суусан Оюунбилэг Хүрлээ дарга гээд яриад байсан. Бас Бумаа Жааяа Халтар гээд байна лээ гэв. Хүрлээ – Надад тийм нэртэй таньдаг хүн ч байхгүй. Ижилхэн нэртэй хүн байж таарах нээ? За гайгүй дээ. Ах нь тэднийг олохдоо л олно гэж ууртайхан хэлэв. Оюунцэцэг – Тийм л бололтой. Би эхэндээ чамайг юм болов уу гэж санасан юм. Одоо л итгэж байна шүү. Миний хань тийм муухай зүйл хийх хүн биш шүү гэж ханиа магтав. Гаднаас Цэнгэл авгай орж ирснээ – Хүү минь Нөгөө гайхал Дамбий баригдсан гэнэ. Зурагтаар гарч байна гэнэ ээ гэхэд Хүрлээ – Тийм ээ ээж ээ. Тэр хүн баригдсан. Би цагдаад барьж өгсөн юм аа гэв. Цэнгэл – Миний хүү иргэн хүнийхээ үүргийг биелүүлж дээ.

Болж дээ хүү минь. Чамайг засарсанд ээж нь баярлаж байгаа шүү гэснээ бэрээ хараад – Та хоёр минь дуудагдаж мэдэх байх. Эртхэн үгээ цэгцлээд тэр мууг шоронд хатаасан нь дээр шүү гэв. Оюунцэцэг – Би эртнээс бэлдчихсэн байгаа ээж ээ. Тэр хүнд сул явах эрх байхгүй гэв. Оюунбилэг гайхан – Эгч ээ та бас ямар хэрэгт орооцолдчихов доо гэхэд Опунцэцэг дүү рүүгээ эргэж – Тэр одоохондоо нууц шүү. Чи аав ээжид хэлэв дээ. Тэгвэл чамтай хатуу ярина гэж мэдээрэй гэхэд Оюунбилэг толгой дохиод – За ойлголоо эгч ээ гэж зөөлөн хэлэв. Түмэн Бадамханд хоёр охидуудаа санаад байлаа. Оюунчимэгээс сураг үл дуулдана. Хааяа Оюунцэцэг яривч эгчээ хаана явааг мэдэхгүй гэж хариулдаг байлаа. Түмэн хоёр багыгаа бодоод аймагт өвөлжихөөр болж мал хуйгаа ах дүү нартаа хувиарлаж өгөөд аймаг бараадлаа. Угийн ажилсаг болоод тэр үү гэртээ зүгээр сууж чадалгүй ажил хөөцөлдсөөр аймгийн бараа баазад ачигчаар ажилд орлоо.

Бадамханд хоёр ихэртэйгээ гэртээ өдрийг өнгөрөөнө. Хажуу айлуудаа огт танихгүй бөгөөд ямар хөршүүд бол доо. Хааяа ч гэсэн мэнд ус мэдэлцэж хууч хөөрөх танилуждтай болох юм сан гэж Бадамханд дотроо бодно. Түмэнг нэг удаа дарга нь дуудаж хот руу яваад ирээч. Тэндээс манайхны бараа ачилцаад ирэх хүн хэрэгтэй байгаа юм. Биднийг ачигч явуулаарай гэсэн болохоор сүүлд сайн ажиллаж байгаа ажилчдаас гурван ачигч явуулахаар тохирч өөрийг чинь явуулах боллоо. Ар гэрийг чинь бид харж хандаж байх болно гэхэд Түмэн дотроо баярласан ч охидууддаа хоосон очих болох нээ гэж бодоод – Хэзээ явах юм бэ? даргаа гэв. – Гурав хоногийн дараа явна гэхэд – Тэгвэл би гурав хоногт бэлтгэл базааж болох уу гэлээ. Дарга Халзан гэгч эр – Тэг ээ хө болно гэлээ. –

Эндээс машинтай явах уу? – Тэгнэ хө. Ачаагүй хоосон гурван машин явна гэлээ. Үүнийг сонсоод Түмэн ажлаа амжуулъя гэж санаад үдээс хойш эртхэн гэртээ ирж эхнэртээ бүхнийг дуулгав. Бадамханд – Хүүхдүүд нялх тул явж чадахгүй гэж хэлэхгүй яасан юм бэ? гэхэд Түмэн – Ханиа би та хэдтэйгээ онгоцоор явах санаа байна. Өнөө орой дээш даваад ирье. Хэдэн мал төхөөрч аваад ирье дээ. Охидууддаа хүнс ч болов аваад очсон нь дээр биз дээ гэхэд Бадамхандын нүд сэргэж – Болох юм уу хөгшөөн гэхэд – Хамт явах жолоочоо би аргална. Тиймээс санаа зоволтгүй гэлээ. Түмэн оройхон хэр сум руу явах унаанд сууж Улаан даваа өгслөө. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…