
Дамбий Солонгост ажилласаар даруй 6 сарын ннүр үзэв. Энэ хооронд Ким анд нь хоёр ч удаа эргэж иржээ. Дамбий нутаг буцах тухай бодох ч сөхөөгүй байлаа. Нэг өдөр ажиллаж байсан газраас нь Дамбийг
гурав хоног сайн амраад ирээрэй гэж хэлээд явуулжээ. Дамбий сууж байгаа байрандаа ирж эхний өдөр хувцас хунараа угаажээ. Амьдралдаа хийж үзээгүй ажлаа хийж байгаадаа тэрээр бухимдсан ч
“Эхнэр маань хэдэн хиртэй хувцсыг угаах гэж үйлээ үздэг байж дээ. Хөөрхий минь яаж санаа нь зовж байгаа бол. Би ч өөдгүй эр юм даа. Харийн газар дагуулж ирчихээд ичих ч үгүй ганцааранг нь буцааж л
байдаг. Ёстой дүүрсэн тэнэг юм хийж дээ би. За яахав эр нэг алддаг. Эрэг нэг нурдаг гэдэг. Дамбий хүү яаж сэхэхээ харуулна даа ,, гэж бодож суулаа. Тэгснээ гэнэт “Ерөөсөө Кимтэй уулзъя тэрнээс зардал
нэхэж аваад Монгол явъя байз. Нараа худлаа хэлсэн ч байж мэднэ. Хүрлээ харин ойрд чимээгүй байх чинь. За тэр яахав. Мөрөөрөө амьдарч явбал барав. Ямартаа ч эх орондоо очъё хө” гэж шийдмэг бодоод Кимийн ажил руу очив. Ким Сүн А -гийн туслах нарийн бичиг
нь орж ирээд – Монгол түнш Дамбий уулзъя гэнэ гэж солонгосоор хэлэхэд Ким оруулчих гэж хэлэв. Дамбий орж ирэн андыгаа тэвэрч уулзаад учир начраа хэлэн байж – Өвгөн чинь нутаг буцахаар шийдлээ. Гэхдээ чиний туслалцаа хэрэгтэй байна анд минь. Чи хөгшиндөө зардал өгөөч. Монголд миний компани байгааг чи ямар эс мэдэх биш. Очингуутаа компаниас чиний зардлыг өгье гэж хэлэхэд Ким – Окэй тэр бололгүй яахав. Би чамд итгэж байна. Харин нэг болзол тавъя. Чи нөгөө Оюунаа охиныг над руу явуулж чадвал би чамаас зардлын мөнгөө авахгүй. Тохирох уу гэхэд Дамбий “Өгөр толгой чинь Оюунцэцэгийг мартдаггүй байх нь. За яахав Монголдоо очиж л байвал энэ муу солонгосыг хулхидах нь миний л дур,, гэж бодоод – Тохиръё хө.Би очингуутаа тэрнийг нааү нь явуулъя гэлээ. Дамбий цаашид ажиллах шаардлагагүй тул ажиллаж байсан компанийхаа эзэнд нь утсаар мэдэгджээ.
Ингээд Кимээс зардал гаргуулж аван Монгол руу буцахаар зэхэв. Долоо хоногийн дараа буцах болж явахын урьд орой нь Хүрлээтэй холбогдож маргааш орой хотын 18 : 30 цаг гэхэд нисэх дээр тосч аваарай. Эхнэр хүүхдэд битгий хэлээрэй. Би гэнэтийн бэлэг барих санаатай байгаа юм гэж хэлжээ. Дамбийг гэнэт ярьж ирнэ гэдгийг мэдсэн Хүрлээ ЧД – ийн цагдаа ахмад Батмөнх рүү залгаж хэллээ. Батмөнх Дамбий ирэх сургаар ухасхийн босож төлөвлөгөө боловсруулав. Тэгээд төлөвлөгөөгөө Хүрлээд хэлж өгөөд заасан төлөвлөгөөний дагуу ажиллахыг хүслээ. Хүрлээ ч за тэгье хэмээж маргааш болохыг тэсэн ядан хүлээлээ. Энэ хэргээс болж бараг ажилгүй шахуу байсан ахмад Батмөнхийн нүд сэргэж бараг л нойргүй хоноод өглөө эртлэн босож ганц худаг руу ухасхийв. Ганц худагт Нараа хоригдож байгаа билээ.
2 сар орчим хоригдсон Нараа маш их турж эцсэн байлаа. Хоёр нүд нь бараг л ширгэх шахсан цөлхөрсөн гунигтай нүдээр ахмадыг хараад – Ядарсан эмэгтэйгээр тоглож ханаагүй байна уу. Одоо бас ямар хэрэг үүрүүлэх гээв чи? гэж тохуурхсан үзэн ядсан харцаар түүнийг харав. Батмөнх – Чиний хэрэг өдрөөс өдөрт илчлэгдэж чамд амьд явах эрх хумигдсаар л байгаа шүү. Хэрэв чи Дамбийг хүн наймаалсан гэдгийг баталж өгч чадвал чамайг суллах арга надад байгаа шүү. – Тэр ямбий Дамбий чинь хэзээ ч ирэхгүй. Та нар барьж ч чадахгүй мэдэв үү гээд нулимав. Батмөнх – Барьчихсан байвал чи яах уу? гэхэд Нараа – Тэр үед чинь бодож үзье дээ гэв. – Овоо ухаан сууж дээ. Энэ хэдэн сар хоригдсон биш гэхэд – Үхсэн нохойн оцгор. Та нар Дамбийг дөнгөхгүй гэдгийг би мэдэрч байна гэж Нараа хэлээд инээмээр аядав. – Чамайг яахыг л харж байя.
Хэлсэндээ хүрвэл чинь би чамайг сулламз гэж Батмөнх хэлээд гарлаа. Үнэндээ Нараа Дамбий хоёрыг цохилдуулж байж хэргийг илрүүлбэл тушаал ахина гэдгийг Батмөнх мэдэж байлаа. Гэхдээ албан тушаалын төлөө биш алга болсон охидыг олдоно гэдэгт Батмөнх туйлын итгэлтэй байв. Хамар Нараа Заяагийн үхэлд буруугүй гэж зүтгэсээр байгаа Дэрмээгийн гэрийг шатааснаа ч хүлээхгүй байсан билээ. Гэтэл тун санаандгүй байдлаар нэгэн гэрч гарч ирээд Нарааг айл шатаасан гэх баримт гаргаж өгснөөр Нараа гарах газаргүй болгожээ. Харин хүний наймааг би биш Дамбий үйлдсэн гэж бухаж байгаа билээ. Хүрлээ бол Нараа Дамбий хоёр хоёулаа хэргээ хүлээвэл би ч бас буруутан болно гэдгээ мэдсэн учраас хүний наймаа хийхээ больсон байв. Дамбийгаас илүү Нараа өөрт нь муу тул түүнийг үгүй хийчихвэл болох мэт сэтгэгдэл хааяа төрдөг байлаа. Гэтэл яаж Нарааг устгах билээ дээ.

Түүнийг Ганцын хориход байгааг дуулаад бага зэрэг сандарсан ч өөрийг нь барихгүй байгаад гайхаж байлаа. Ахмад Батмөнх ч энэ хэрэгт Хүрлээ холбоотойг олж мэдсэн байлаа. Тиймээс Дамбийг барихдаа хоёуланг нь давхар баривчлах төлөвлөгөөтэй байгааг Хүрлээ яахан мэдэх билээ. Хүссэн мөч ирж Хүрлээ өөрийнхөө машинаар нисэхэд ирэв. Хүлээлгийн танхимд зогсож байхдаа ахмад Батмөнх яачив гэж бодож байлаа. Батмөнх түүнээс түрүүлэн ирж нисэхийн камер хянагчтай уулзаад камерийн өрөөнөөс ажиглалт хийж байлаа. Удсангүй онгоц газардаж
Дамбий хүлээлгийн өрөөнд орж ирээд Хүрлээг угтан очиж – За дүү сайн уу. Сайн сууж байв уу? гээд гар барив. Хүрлээ – Сайн сайн. Та сайн явж ирэв үү? Уулзаагүй удаж дээ – Харин тийм байна. Хагас жил орчим болж дээ. – Нээрээ тийм байна шүү. За явцгаах уу даа. Та гэртээ харина биз дээ. – Тэгэлгүй яахав. Шууд манайх руу явъя. – Ачаа бараа байгаа юу? – Өө тийм ганц чемодантай юм бий. Одоо ирэх байх. Тэднийг ийн ярилцаж байтал дөрвөн залуу ирж – Дамбий гуай таныг баривчиллаа гээд гавлаж авлаа. Нэг нь Хүрлээ рүү эргэж – Таныг ч бас баривчилж байна гэх нь тэр. Хүрлээ Батмөнхөд чадуулснаа сая л ухаарч –

Хүлээгээрэй. Би ямар хэрэг хийсэн гэж тэр вэ? гэхэд – Мөрдөгч Батсайхан гэж үнэмлэхээ үзүүлээд Бид Батмөнхийг давхар шалгаж байсан юм. Тэр хүн өөрийг чинь мэдээгүйн улмаас чиний бурууг мэдрээгүй бололтой гэв. Хүрлээ хоёр алхам ухарснаа цааш гүйсээр машиндаа ирэн гялс суугаад хөдлөв. Араас нь хөөсөн хоёр энгийн хувцастай мөрдөгчид холбоо дамжуулж Хүрлээгийн машины номер өнгө загварыг тодорхойлов. Хүрлээ хот руу орж болохгүйг шууд мэдэрч яармагийн уулзвараас Төв аймаг руу салж хурдлав. Гайхалтай нь түүний хойноос нэг ч машин дагасангүйд Хүрлээ бас гайхаж байлаа. Яг үнэндээ Хүрлээг энэ хэргээс холхон байгаасай гэсэн хувийн бодолдоо автсан Батмөнх ахмадын санаа байсан юм. Үргэлжлэл бий….