Нүүр Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 19-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 19-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
353

Бумцэнд хоёр залуугийн хамт Оюунбилэг болон өөр гурван эмэгтэйг машинд ачин Төв аймгийн Зуунмод хот руу орж ирээд баригдаж байгаад дутуу орхисон нэг барилга дээр ирж дөрвөн охиныг подволын

нэг харанхуй өрөөнд түгжиж орхиод гарч манаачийн байранд орж ирэн манаачид 4 охиныг харж байхыг даалгаад орой хоол унд өгч байхыг сануулаад хот руу давхилаа. 5 охин олохыг Хүрлээ даалгасан

тул одоо нэг охин олохоор ийнхүү яарч яваа нь энэ билээ. Түүнийг хотын зах руу орж ирж байтал утас нь дуугарав. Утсаа аваад хартал Хүрлээ залгаж байлаа. – Бумцэнд байна гэтэл – Чи хаана байна хө – Би

төв аймгаас орж ирж байна – За чи ажил дээр хүрээд ир – За ойлголоо гэж ярилцаад утсаа салгав. Хүрлээ Бумцэндийн олсон гэх 4 охины зургийг харахыг хүсэж байлаа. Тэнд Оюунбилэг байж магадгүй гэж

таамагласан нь зөв байлаа. Өдөр нь Хүрлээ Оюунцэцэгт – Миний хайр гэртээ очоод түр амарч бай. Хайр нь бүх боломж бололцоо дайчлан хайж эрье. Бүр болохгүй бол цагдаад хандая гээд явуулжээ. Оюунцэцэг гэртээ ирсэн хэдий ч сэтгэл нь түгшиж байв. Дүү минь яасан бол

гэхээс маш их айж байлаа. Дөрвөн охиныг манаж буй Жамбал гэгч эр ямархуу охидыг авчирсан бол гэж бодохоос хармаар санагдаж байсан ч орой болтол хүлээж байгаад хоол өгөх далимаар тэднийг харах гэж түлхүүрээ аван подвалд орж хаалгыг нээгээд золтой л ухаан алдчихсангүй мэлэрч гайхлаа. Охидын нэг болох Уранзаяа гэгч охин лам дүртэй суучихсан дээгүүр нь солонго дугуйран татсан байхыг үзээд ийнхүү мэлэрч гайхсан байв. Түүнийг гайхшаа баран гөлөрч зогсоог ажсан Оюунбилэг нэг томхон тоосгоор шанаанд нь хүчтэй буулгатал Жамбал ухаан алдан уналаа. Уранзаяа – Бөө эмээгийнхээ дуудлагын ач гарч байх шиг байна. Алив хурдан эндээс гарч зугатъя гээд нөгөөдүүлээ дагуулан гарав.

Үүдэнд ирээд хаалга цоожтой байхыг бүгд хараад яахаа мэдэхгүй зогстол Оюунцэцэг – Саяны хүний гарт олон түлхүүр харагдсан тэнд байж магадгүй гээд эргэтэл Уранзаяа – Хамт явцгаая. Тэгэхгүй бол аюултай шүү. Цаад нөхөр чинь дутуу ухаан алдсан бол сэхэж магадгүй гээд дөрвүүлээ буцаж орж ирэв. Охидын нэгэнд цохиулаад хагас муужирсан Жамбал тэдний орж ирэх чимээнээр сэхсэн ч мэдэгдэхгүй чимээгүй хэвтэж байхаар шийдэв. Охид гар хоосонгүй гаднаас орж ирэхдээ дөрвүүлээ нэг нэг төмөр олж аваад барьж орж ирсэн билээ. Өндөрдүүхэн нуруутай охин Жамбалын толгой харалдаа очиж зогсон толгой дохив. Уранзаяа тонгойн Жамбалын гарт байсан түлхүүрээс атган сэмээрхэн сугалж авлаа. Жамбал хөдөлгөөнгүй хэвтэж байснаа түлхүүр сугалангуут гэнэт өндийн түүнийг бариад даран унав. Гэтэл ард нь зогсож байсан нөгөө охин Жамбалын нуруун дундуур хүчтэйхэн цохиод авлаа. Хүнд төмрөнд цохиулсан эр дуу алдан хажуу тийш эргэтэл Уранзчяа түүний толгойн дундуур цохиод авав. Жамбал ухаан алджээ.

Түүний шанааг даган цус урсаж байв. Оюунбилэг чичрэн – Бид хүн алчихлаа шдээ гэж айн өгүүлбэл Уранзаяа түүний гүрээнд гараа хүргэж үзсэнээ – Амьтай байна. Тэр үхэхгүй явцгаая охид оо гээд гүйн гарцгаав. Тэд чөлөөлөгдсөн ч хаана байгаагаа мэдэхгүй тул ойролцоо байгаа гэр хороолол руу орж ирэн гудамж даган явж байтал нэлээн харанхуй болов. Гэрэл үгүй харанхуй гудамж тул дөрвүүл болгоомжтойхон явсаар гудамжны үзүүрт иртэл засмал харагдаж байв. Эндээс такси барихаар шийдэцгээн нэг нь такси зогсооё гэлцээд Уранзаяа би зогсооё. Харин та нар гялс ирж сууна шүү гээд засмал руу гарч гараа өргөн зогсов. Цаанаас хоёр ч машины гэрэл гарч ирж явснаа эхнийх нь зогсохгүй өнгөрөв. Арын машины жолооч зам дээр гар өргөн зогсож буй эмэгтэйг хараад ирж зогсоод цонхоо хагас онгойлгон – Хаа хүрэх гээв дүү гэхэд Уранзаяа – Уучлаарай өөрөө хаа хүрэх гэж явна даа –

Хот руу явж байна аа. – Аан би бас хот орох санаатай найзуудтайгаа явна суугаад явчих уу гэхэд жолооч эр – Тэг ээ хө болно гэв. Уранзаяа эргэж харан бусдыгаа дуудав. Охид гүйлдэн ирж машинд сууцгаан хөдөллөө. Замд явж байснаа Уранзаяа – Ах хүү сая бидний суусан төв ямар нэртэй газар вэ гэхэд жолооч гайхаснаа – Төв аймгийн Зуунмодоос сууснаа мэдэхгүй байгаам уу – Бид хөдөө явж үзээгүй юм аа уучлаарай ах. Манай хэдэн найзууд зугаалъя гэж энд дагуулж ирчихээд бид дөрвийг муриад алга болчихлоо. Энэ газрыг мэдэхгүй болохоор л таниас асуусан юм аа. Үнэхээр уучлаарай ах аа. – Өө яадаг новшнууд вэ? Эндхийн залуус бол хүн мурихдаа гайгүй л байдаг сан яаж байгаа п..здаанууд вэ? гэж харааснаа хаазаа гишгэн замаа хөөн хурдлав. Хүрлээ Бумцэндийг хүлээж ажил дээрээ суусаар оройтчихов. Хот орж ирж байна гэсэн яачихдаг байна аа гэсээр гайхаж сууснаа утсаа гарган залгав.

Бумцэнд хот руу орж ирснээ 5 дахь ангуучлалаа хийхээр яарч явснаа харанхуй болсон хойно сансарын тунель хавьд ганцаараа алхаж явсан нэг охиныг барьж аван машиндаа чихэж суулгаад хөдлөв. Түүнийг Хүрлээгийн ажил руу явж байтал утас дуугарав. Утсаа автал – Чи яачихав аа хө. Би чамайг хүлээж байна гэх Хүрлээгийн дууг сонсоод – Одоо очиж явна аа даргаа гэв. Явсаар Хүрлээгиын ажлын үүдэнд ирээд зогсч би ирчихлээ. Та гараад ирэх үү даргаа гэж залгав. Удсангүй Хүрлээ гарч ирэн машины урд сууснаа эргэж харан сая баригдан ачигдаж яваа охиныг харснаа – Нөгөө хэд нь хаана байгаа юм гэж хсуув.

Бумцэнд – Таны хэлсэн газар аваачсан байгаа. – Зурагнууд нь байна уу хармаар байна гэхэд Бумцэнд охидын зургийг утаснаасаа харуулав. Оюунбилэгийн зургийг таниад Хүрлээгийн дотор палхийсэн ч – Наад охиноо буулга. Одоо ийм ажил хийх боломж алга. Би мөнгөгүй шахуу болчихлоо гэв. Арын хоёр залуу охины хүлээсийг тайлж аманд нь чихсэн алчуурыг аваад машинаас буулгах гэтэл Хүрлээ түрийвчнээсээ 10.000 тын дэвсгэрт гаргаж ирэн охинд сарвайж – Миний дүү энүүгээр такси бариад хариарай. Харин бидний талаар нэг ч ам ангайхгүй гэж амла гэхэд айсандаа чичирч суусан охин дуугүй толгой дохив. Охиныг буулгаж орхиод Хүрлээ явъя очиж охидыг үзье гээд хөдлөв. Тэднийг яармагийн замаас дөнгөж салаад явж байхад өнөөх охид хажуугаар нь машинтай зөрж байлаа. Оюунцэцэг хойно сууж явсан тул юу ч анзаарсангүй.

Бумцэнд замдаа Хүрлээтэй ярьж яваад хадам дүү нь байгааг нь олж мэдээд дотроо харамсаж байв. “Новш гэж охидыг авааччихаад хүчиндчихээгүй нь яамай. Тэгсэн бол Хүрлээ намайг алж ч мэдэх байж. Өнөөх Жааяа (манаач эр) арай нухчихаагүй байгаа даа. За арай үгүй биз дээ. Дөрвийн дөрвөн охин шдээ ,, гэж бодож явав. Жамбал арайхийн ухаан ороод өндийтөл толгой нь янгинатал өвдөхөд өөрийн эрхгүй ёолоод арагш суув. Охидыг алдсандаа харамсаж – Новш юм даа. Яадаг муусайн гичийнүүд вэ? хүн алах дөхлөө шүү. Бумаа л хоолло гэхээр нь хоол өгөх санаа төрсөн гэж Хүрлээд л хэлэхээс тэгэхгүй бол алуулна шүү гэсээр аажуухан өндийсөөр босож хана даган явсаар гадаа гарч ирэхэд хашааны хаалга онгорхой байхыг харав. Элгээ даран явсаар хаалганд иртэл бүх түлхүүрийг нь зоолттой чигээр нь орхисон байв.

Хаалгаа дөнгөж хаагаад цоожилж байтал гадна машин сигналдах нь тэр. Жамбал арайхийн хаалгаа хагас дутуу онгойлгосноо газар уначихав. Машинаас Хүрлээ болон Бумцэнд нар буун гүйж ирснээ Хүрлээ – Чи яачихав аа. Юу болов гээд Жамбалыг тэврэн өвөр дээрээ налуулан хэвтүүлэв. – Охид зугатчихлаа. Би уг нь хоол өгөх гэж л орсон юм. Гэтэл нэг нь гэлэнмаа дүртэй суучихсан дээгүүр нь солонго татсан байхыг хараад гайхаж орхисон. Гэтэл шанаанд тасхийх шиг болоод би ухаан алдсан.

Тэр хооронд… гэснээ ярвайн дагзаа дараад – Тэгээд тэд түлхүүргүй гарснаа эргэж надаас түхүүр авахаар орж ирцгээсэн. Тэгэхдээ дөрвүүлээ зэвсэглэсэн байсныг би мэдсэнгүй. Надаас түлхүүр авахыг мэдрээд нэгийг нь дараад унасан. Цааш юу болсныг санахгүй байна гээд ёолон гиншигнэв. Яг энэ үед Оюунбилэг гэртээ орж ирээд эгчийгээ тэврэн авч уйлаад – Уучлаарай эгч ээ. Би хулгайлагдаад хажуудаа гурван охины хамт Төв аймгийн зуунмод гэдэг газарт оччихсоноо ч мэдсэнгүй. Гэтэл нэг нөхөр хаалга тайлах үед бид дөрөв цохиж унагачихаад зугатаж ирлээ гэв. Үүнийг сонсоод Оюунцэцэгийн зүрх дэлсээд Арай Хүрлээ ийм зүйл хийсэн биш байгаа даа бурхан минь гэж бодсоноо бага зэрэг тайвшраад үгүй биз дээ гэж санан утсаа аван Хүрлээ рүү залгалаа. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *