
Сэлэнгэ Оюунчимэгийг дагуулан Архангайн Ихтамир суманд ирж аав ээжтэйгээ уулзан эхнэрээ танилцуулан төрхөмчилсөөр явлаа. Ингэж явтал нэг өдөр Оюунчимэг төрж хөөрхөн хүү төрүүлжээ. Хүү ч эсэн
мэнд бойжиж Сэлэнгэ хүүдээ Тамир гэдэг нэр хайрлажээ. Сэлэнгийн аав Бадарч ээж Байгальмаа нар шинэхэн бэрдээ баярлаж хүү бэр хоёртоо шинэ гэр төхөөрч оруулжээ. Бэр гуйх ёстой ажил явагдах болж
Увс нутгийн ёс мэдэхгүй тул хэрхэн яаж гуйхаа мэдэхгүй тул нутгийн ёс мэддэг хүн хайж эхлэв. Сэлэнгэ интернтээс бэр гуйх ёсыг хайж үзсэн ч тусыг эс олов. Оюунчимэгт мэдэх зүйл хомс бөгөөд дуулж сонсож
байсан бүхнээ хэлж өгчээ. Ихтамир сумын засаг дарга нь Увс гаралтай гэж Бадарч сонсоод засагтай уулзахаар очиж нэлээн зүйл мэдэж авчээ. Ингээд нэг өдрийг товлон бэрээ дагуулж хүүгээ аваад Бадарч хоёр
хүний хамт тав зургуулаа болон Увсад очив. 8 сарын сүүл орчим байсан бөгөөд Түмэнгийнх бэлд Хөхбулагт намаржиж байлаа. Том охин нь хадмууд болох хүмүүсээ дагуулж ирсэнд Түмэн Бадамханд хоёр баярлавч хол нутгийн хүнд зөвшөөрч чадахгүй их л тээнэглэзэж
байж хадгийг нь авчээ. Тэндээ буюу Ихтамирт хурим найр хийнэ гэж Сэлэнгийн аав Бадарчыг хэлэхэд Түмэн – Бид газар мэдэхгүй хүн танихгүй тул очиход хэцүү л байна. Гэвч одоо яая гэхэв. Нэгэнт л ингэж шийдсэн бол бидэнд хэлэх зүйл алга даа. Цаашдаа хүүхдүүд хот бараадна биз дээ гэхэд Оюунчимэг – Энэ жилдээ Ихтамирт өвөлжчихөөд ирэх хавраас хот руу орно оо аав аа. Та хэд маань энэ жилдээ хурим хийнэ гэж бодоод хэрэггүй байх. Ирэх жил хийж болно шдээ. Бага дүү ч хот явчихсан та хоёрт хэцүү л байгаа. Бас ээж ч саяхан амаржсан нялх биетэй тул хаа хол газар явж чадахгүй. Тиймээс энэ жилдээ хуримаа хийхгүй хойшлуулчихъя гэж хэлэхэд Түмэн охиныхоо санааг дэмжиж – Нээрээ л охины минь санаа зөв дөө. Тэгэхээр энэ жилдээ хурим болохгүй. Ирэх жил танай суманд юм уу эсвэл хотод ч хийж болно
шдээ худ минь гэж хэлэв. Бадарч – Сэлэнгэ уг нь манай том хүү. Өөрөө яахыгаа шийднэ биз дээ. Одоо ч хүүхдүүдийн санааг мэдэхэд хэцүү болж дээ гэхэд Бадамханд – Харин тийм ээ. Одооны хүүхдүүд ч их хэрсүү болж. Бидний үед бол тэгж болдоггүй юм гээд ёс мос яриад тас загнадаг байлаа шүү дээ. Хуучны ёс алдагдах вий гэхээс бид ч санаа зовдог доо гэв. Бадарч – Хэлээд юухэв дээ. Нутаг нутгийн ёс заншил аажим аажмаар алдагдах аюул нүүрлэх гээд л байх болж. Танай нутгийн ёс сайн мэдэхгүй болохоор жаахан мунгинаж сандарч тэвдэж л байлаа гээд хүд хүдхийн инээв. Түмэн – Бид ч гэсэн танай ёсыг мэдэхгүй. Гэсэн ч яахав хоёр тал сайн ярилцаж байж ирэх жил хуримыг нь хийе дээ гээд утас энэ тэрээ мэдэлцэж ярьж байхаар тохирчээ. – Одоо ч юм юм л амар болж дээ. Энэ гар утас гэдэг юм гарч ирсэн биш бүр ч амар юм байна. Хаа байсан гадаадад яваа хүнтэй нүүрээ харалцан ярьчихдаг авсаархан эд дээ гэж Түмэн өгүүлэхэд Бадарч – Харин тийм ээ.
Ёстой амар болж дээ гэлцэн байв. Худынхаа хүмүүсийг сайхан дайлж гурав хонуулаад мордуулахдаа Түмэн – За хө өнөөдрөөс эхлэн худ болсон юм хойно охиныг минь төрсөн үр шигээ хайрлаж халамжилж яваарай. Хүү минь чи ч гэсэн охиныг минь сайн хайрлаж яваарай. Утсаар ярьж байгаарай гээд үдэж гаргажээ. Дамбий Солонгост ажилласаар 3 сар орчим болов. Энэ хугацаанд тэр зэгсэн мөнгө хурааж амжлаа. Монголоос мөнгө явуул гэж эхнэртээ хэлсэн боловч огт мөнгө явуулаагүй аж. Хааяадаа Сүн А гаас мөнгө зээлж хоол ундаа аргалсаар өдий хүрчээ. Бодоод байхад Нараагийн тэр хэрэгт өөрөө хамаагүй ч урьдын хэрэг нь илэрсэн нь үнэн л бол түүнд Монголд байх нүүр байхгүй билээ. Сүн А ч гэсэн Монгол охин өвөртлөх гэсэн санаа нь хэсэгтээ бүтэлгүйтсэнд дургүй байвч нэгэнт тийм зүйл болсонд сэтгэл дундуур байлаа. Урьд нь ирж байсан охидын нэгийг нь авчих минь яав даа гэж хааяа өөртөө хармсдаг байлаа. Дамбий Нараатай холбогдох гэж олон удаа оролдсон бөгөөд холбогдохгүй байсаар л байв. Гурван сар орчим хугацаанд холбогдохгүй байсан Нараа нэг өдөр санаандгүй холбогдлоо.

Утасны цаанаас хамар Нараа шуухитнан байж – Захирал минь би баларсаан. Компанийг танай эхнэр хариуцаж байгаа гэсэн. Би шоронд 3 сар орчим хоригдоод тантай холбогдож чадсангүй. Харин саяхан батлан даалтаар түр гараад байгаа. Удахгүй дахиж асууж байцаана гэсэн гээд утас нь тасарчээ. Нараагаас ийм хариу сонсоод найдлагагүй болсныг мэдсэн Дамбий дахиж Нараатай холбогдохыг хүссэнгүй. Хүрлээгээс л хааяа компанийхаа талаар мэдээлэл авдаг ч Хүрлээ зарим үед худлаа хэлдэг байлаа. Түүнийг нь Дамбий ямар мэдэх биш аан гээд өнгөрөөдөг байв. Балдандорж Баярмаа хоёрын явдал хэрээс хэтэрч Баярмаа хүүхдүүддээ – Дамбий аав тань биднийг хаяад Солонгос хүүхэнтэй суугаад үлдсэн. Тийм аавтай байх сайхан байна уу гэж тас загнаад утасыг нь өөрчилж өгч ааваас нь хөндийрүүлжээ. Ийнхүү Дамбий эхнэр хүүхдээсээ аажим аажимаар холдож байгаагаа ер бодсонгүй.
Харихдаа л харина даа гэж дотроо бодсоор л явна. Оюунцэцэг дүү Оюунбилэгтэйгээ хамт Хүрлээгийн гэрт цугтаа амьдарч хичээлдээ явдаг байлаа. Дүү Оюунбилэг нь эмч болмоор байна гэхэд хөөцөлдсөөр байгаад анагаахын их сургуульд бүртгүүлж оруулжээ. Энэнд Хүрлээгийн дэм тус ч орж таньдаг хүн ангийн найзуудаа ашиглаж байж оруулсан билээ. Эгч дүү хоёр хичээлдээ явсаар Хүрлээ ч ажлаа хийн эхнэр ээжийгээ асран амьдрал нь өдрөөс өдөрт дээшилсээр л байлаа. Цалин өндөртэй ажилд орсоныг хэлэх үү хуримтлал үүсгэн мөнгөө хадгалуулсаар овоо хөлжжээ. Сурсан занг сураар боодоггүй гэгчээр Хүрлээгийн зан аажим аажмаар хувирч байгааг эгч дүү хоёр гадарласангүй. Хүрлээ байгууллагын захирлынхаа ачаар гадаадад хэд хэдэн удаа аялаад иржээ. Ингэж явахдаа Араб улсад нэг танилтай болж амжжээ. Өнөөх Араб эр нь Хүрлээг ашиглаж хүний наймаа гэдэг чамгүй ашигтай болохыг түүнд мэдрүүлж энэ ажилд хүчин тусалбал чамд би олдсон ашгийнхаа 50 хувийг өгч байя гэж тохиролцож чаджээ.

Хүрлээ эх орондоо байх үедээ нэг удаа гурван эмэгтэйг араб руу гаргаж чадав. Үүндээ амташсан мань эр дараагийн удаа алдаа гаргахгүйн тулд маш хянуур ажиллаж байж 5 охиныг олж гаргаж чадав. Өнөөх араб нь монгол охидын гоо үзэсгэлэнд улам шунаж Хүрлээгээс дахин хэдэн охин олж өгөөч гэж шаналгах нь хэцүү л байлаа. Хүрлээ гурав дахь удаа явуулах ажлаа бодохдоо энэ удаа хийгээд л больж үзье дээ. Олон хавар нэгэндээ гэж үг бий. Ингэж байгаад баригдвал надад ямар ч ашиггүй болно гэж бодож байлаа. Энэ удаагийн явуулах охидыг олох даалгаврыг Хүрлээ өөрийн үнэнч туслах болон зүтгэж яваа Бумцэнд гэх 30 гаруй насны залуу дагнан хийдэг бөгөөд Бумцэнд боломжийн охидыг хайж явсаар
Оюунбилэгийг олж харжээ. Оюунцэцэгийг Хүрлээгийн хадам дүү гэдгийг Бумцэнд даанч мэдсэнгүй. Оюунбилэг бусдын хараанд өртснөө мэдэхгүй л явлаа. Яаж ч мэдэхэв дээ хөөрхий. Өөрийг нь нууцаар хүн дагаад байгааг тэрбээр огт мэдэрсэнгүй хичээлдээ явж л байв. Нэг өдөр Оюунбилэг хичээл тараад харьж явтал замаас нь том хар жиптэй хүмүүс гэнэт барьж аван машинд чихээд хаашаа ч юм яваад өгөв. Хүрлээгийн нэг сайн чанар нь явуулах охидын зургийг нь хараад авч үлддэг байжээ. Оюунбилэгийг гэртээ ирэлгүй хоёр хоносонд Хүрлээ Оюунцэцэг хоёр санаа зовж хайж эхэлжээ. Үргэлжлэл бий…