Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 17-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 17-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,456

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд 8 сар гарч Оюунцэцэг дүү Оюунбилэгийгээ дагуулан хот руу явлаа. Оюунцэцэг Оюунчимэг хоёрыг ирэхэд ээж нь бие давхар болсон байсан бөгөөд 7

сарын сүүлээр ээж нь төрж хоёр хөөрхөн хүүтэй болжээ. Бага охиноо төрүүлснээс хойш энэ талаар бодож үзээгүй бөгөөд 40 гараад 50 шүргэж яваа насандаа ахин жирэмсэн болсонд Түмэн ч баяртай

байлаа. Оюунцэцэг аймаг орж ирээд Хүрлээтэй холбогдож маргааш хот явахаар болсон тухайгаа дуулгажээ. Хүрлээ ч хайртыгаа ирнэ гэж сонсоод бөөн баяр болон маргаашийг хүлээлээ. Цаг ч явж өгөхгүй

шөнөжин бодол болон хэвтсээр өглөөтэй золгов. Эгч нь хаана явааг үл мэднэ. Ямартаа ч хотод очоод уулзах байлгүй гэж Оюунцэцэг бодож байлаа. Өглөө 09:30 цагт дүүтэйгээ хоёулаа унаанд суугаад Хүрлээтэй

дахин холбогдож шөнөдөө орох байх шүү унаандаа суучихлаа гэж хэлэв. Хүрлээ ч за ойлголоо хайр аа гэжээ. Эгчийгээ хүнтэй ярьж байхад Оюунбилэг анзаарч “Хайр аа ч гэх шиг эгч бас найз залуутай болжээ. За ингээд би гэдэг хүн хотын оюутан болов оо хөөрхий. Хоёр

эгчдээ хэлж байж анагаахын дээдэд л оръё байз. Энэ хоёр маань ойлгох байлгүй,, гэж бодож суув. Унаа ч хөдөлж тэд алсын замд гарлаа. Энэ үед Дамбий эх орондоо бууж чадахгүй ацан шалаанд орсон амьтан Малайзаас Солонгос руу нислээ. Солонгос түнш Ким Сүн А тай уулзаж хэсэг хугацаанд энд байрлаж ажил хиймээр байна. Ажил олж өгөөрэй гэж хэлснээр Сүн А түүнийг нэгэн хувийн байгууллагад инженерийн ажилд оруулж өгөв. Ингэснээр Дамбий ажил хийн мөнгө цуглуулж байгаад Монгол руу буцах боломж олдож байгаад баярлаж суулаа. Цалин ч өндөртэй боломжийн ажил тул хичээн зүтгэе гэж бодоод ажиллаж эхлэв. Баярмаа нөхрөө ирж амжихгүй байгаа шалтгааныг бодох ч сөхөөгүй компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байлаа.

Ингэж яваад Сандагдорж хэмээх нэгэн хижээл насны эртэй танилцаж улмаар хэд хэдэн удаа дотно харьцаанд орж амжив. Сандагдорж тус компанийн ерөнхий менежер хийдэг бөгөөд боссынхоо эхнэртэй янаглаж суухдаа хэзээ нэгэн цагт илэрвэл би л буруутна гэдгээ мэдэж байв. Гэтэл Баярмаа эр нөхрөө гэхээс илүүтэй түүнтэй ойртон нөхөрлөж байгаад нь дотроо сайшааж байвч бас санаа зовниж суулаа. Сандагдорж нас хэдий 50 дөхөж яваа ч гэр бүлгүй ганц бие эр ажээ. Баярмаа түүний өвөрт хэвтэж байхдаа нэг удаа – Хоёулаа энэ компанийн эзэн болно шүү. Би тэр муу Дамбийгаас салахдаа л нэг сална. Тэр намайг зөндөө зоддог байсан гэж хэлээд уйлан түүнийг тэвэрч билээ. Тэгэхэд Сандагдорж “Нээрээ тэгвэл ямар сайхан байх бол доо. Би ерөнхий нь болоод л энэ маань гүйцэтгэх нь болоод жаргалтай л байх даа ,, гэж бодоод – Дамбий захирал хэлэхдээ энэ компаний хамаг ажлыг чи л гүйцэтгэж байна шүү. Чамаар бахархаж байна гэдэг байсан юм. Надад их итгэдэг хүн дээ. Гэтэл өөртэй чинь танилцаад миний нүд нээгдэв гэжээ.

Дамбийг хүний наймаа хийж байсныг Сандагдорж мэдэх ч үүнийг хэлбэл энэ авгай галзуурч мэднэ гэж бодоод хэлэхгүй нуухаар шийджээ. Оюунцэцэг дүүтэйгээ үүрээр хотод буулаа. Хүрлээ ч ирэх цагийг нь мэдсэн байсан тул түүнийг хүлээн сууж байв. Оюунцэцэг дүүгээ танилцуулаад – Энэ жил ирж байгаа юм. Бид хамтдаа байх болно оо. Миний дүү энэ ах нь миний хайртай хүн. Намайг олон ч удаа аварсан буянтай хүн дээ гэв. Оюунбилэг Хүрлээг эгчээс нь нэлээн олон ах байрын хүн байна гэдгийг хараад мэдэрч дотроо “Эгчээс олон ах юм байна. Эгчийн сонголт юм даа. Би ч юугаа мэдэхэв. Харж л байхаас,, гэж бодоод өнгөрчээ. Тэд гурвуулаа явсаар Нэгэн байрны гадаа ирээд Хүрлээ – За хайр аа манайд орох уу даа. Нээрээ би сая 7 сарын эхээр шинэ байранд орсон шдээ. Ажлаас надад бэлэглэсэн юм гэхэд Оюунцэцэг – Өө тийм үү за баяр хүргэе хайр аа. Ээж нь хамт байгаа юу? – Тийм ээ хамт байгаа. Одоо л ээжийн минь нар гарч байна даа. – Тэгэлгүй дээ.

Аргагүй шдээ зайлуул. Ээжийгээ баярлуулна гэдэг сайхан л зүйл шүү гээд тэд цахилгаан шатанд сууж Хүрлээ 6 давхарын товч дарлаа. Хүрлээ бас машин авчээ. Ийнхүү нэгэн цагт гудамжинд гарч архи ууж доройтож явсан Хүрлээгийн амьдрал өдрөөс өдөрт дээшилж байлаа. Тэр гурвыг орж ирэхэд Хүрлээгийн ээж хараад Оюунцэцэгийг таньж дуу алдан мэндэлж тэвэрч үнслээ. Тэгээд дүүгээ танилцуулахад нь Оюунбилэгийг татаж үнсээд – Хүүхдүүд минь сайн явж ирэв үү? Хол замд ядраа биз дээ. Халуун усанд орчихоод хоол унд идээрэй. Тэгээд хэд хоног сайхан амраад ав гээд өөриймсөг хандаж байлаа. Оюунцэцэг – Баярлалаа эгч ээ гээд дүүгээ эхэлж усанд ор гээд банны өрөө рүү дагуулан орж ирээд усанд орох аргыг нь зааж өгөөд гарав. Хүрлээ тэр хоёр хоорондоо

ярилцангаа хааяа бие биедээ эрхлэн сууж байв. – Чи минь хөдөө яваад бүүр үзэсгэлэнтэй болоод иржээ. Хөдөө нутаг зохиж байгаа юм байна даа гэж Хүрлээг хэлэхэд – Тийм байна уу. Баярлалаа чамдаа гээд цээжинд нь толгойгоо наан эрхлэв. Хүрлээ хайртынхаа уруул дээр зөөлөн үнсээд – Тийм ээ хайрт минь. Чи минь надад таараагүй бол би гэдэг хүн засрах байсан болов уу гэж би боддог шүү. – Хэхэ тийм үү. Чамайгаа анх хараад л миний сэтгэл догдолсон доо. – Удахгүй ээ хайр нь чамтайгаа танай нутагт очиж аав ээжээс чинь гуйна аа. – Энэ жилдээ хэрэггүй байх аа.

Аав ээжид би дуулгаж ч амжаагүй шдээ. – Зүгээр дээ. Хайр нь зохицуулна шдээ. Хэлснээрээ чамайг сургууль төгстөл чинь хоёулаа үр хүүхдийн асуудлаа хойш нь тавина аа. Тэртэй тэргүй нас залуу байгаа хойно дараа нь болж болно тийм ээ хайр аа – Тийм шүү. Чи минь ухаантай юм аа. Тэднийг ийн ярилцаж байтал хүүхдүүдээ хоол идэцгээ гэж ээж нь дуудав. Энэ хооронд Оюунбилэг ч уснаас гарч ирлээ. Бүгд хамтдаа ширээ тойрон сууцгааж хоол унд идээд эгч дүү хоёр жижиг өрөөний хоёр орон дээр замын алжаалаа тайлахаар унтаад өгөв. Хүрлээ ч ажилдаа явлаа. Үргэлжлэл бий ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…