Нүүр Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 16-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 16-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
377

Ахмад Батмөнх тэр өдрөө гачуурт руу явж олдсон гэх цогцосыг шинжилж орчиныг шалган мөр хайж яваад ойролцоо машины мөр илрүүллээ. Газрын байдлаас харахад хүн амьтан яваад байх газар ч

ганцаараа явсан бүсгүй юунаас болж үхсэн гэдгийг мэдэхгүй ч хэн нэг нь авчирч хаясан нь тодорхой байлаа. Ингээд төв рүү орж Хан – Уулын эмнэлэг оров. Долгормаагийн бие овоо сайжирчээ. Түүнтэй уулзаж

нөгөө Заяа гэдэг охин чамтай хамт хоригдож байхдаа ямар хувцастай байсныг асуугаад нас барсан охины цогцос Заяа мөн болох нь тогтоогдов. Үүнээс үүдэн хамар Нарааг олж барихаар Хүрлээтэй

хамсан тохиролцож Хүрлээ ч Нараа руу яриад нэг зочид буудалд уулзахаар тохирлоо. Ахмад Батмөнх хэргийн мөрөөр сайн нягталж талийгч охины ар гэрийнхэнтэй уулзлаа. Алга болсон охин нь ийнхүү

амь үрэгдсэн байдалтай олдсонд ээж аав хоёр нь нэг л итгэхгүй байсанд мөрдөгч гэрээсээ гарахдаа өмсөж явсан хувцас хунарыг нь үзүүлж байж сая нэг итгүүлэв. Нараа өөрийг нь яаж ч мэдэх тул Хүрлээ ихэд айж байсан ч ямартаа ч цагдаад барьж өгөхөөр зориглон

заасан буудалд нь очиж гурван давхарын өрөөг түр хөлслөн аваад сууж байв. Ахмад Батмөнх Нараагаас түрүүлж ирээд Хүрлээтэй ярилцаж тохироод өөр өрөөнд түр оров. Нэлээн оройхон Нараа ганцаараа орж ирлээ. Хүрлээ түүнтэй мэндлээд – Дамбий гуай ирээгүй тул компанийн үйл ажиллагааг өөрт чинь түр өгч ажиллуулахыг хүссэн юм. Тиймээс та өнөөдрөөс эхлэн компанийн түр захиралаар томилогдсон шүү. Үүнийг өөрт чинь хэлээрэй гээд энэхүү гэрээг өгөөрэй гэж Дамбий надад хэлсэн юм гэж Хүрлээ хэлээд хуурамч гэрээ гаргаж түүнд өгөв. Тэгтэл хаалга цохих чимээ гарав. Хүрлээ Батмөнх гэдгийг мэдэж байгаа ч

Нараа руу сэжигтэй хараад – Чи хүн дагуулж ирсэн юм уу гэхэд Нараа – Үгүй ээ. Би ганцаараа ирсэн хэн юм бол гээд өөдөөс нь үл итгэсэн байдалтай харав. Хүрлээ хаалганд дөхөж очоод – Хэн бэ? гэхэд цаанаас – Өрөөний үйлчилгээ захиалсан уу гэх дуу гарав. Хүрлээ Нараа руу харснаа – Өө би захиалга өгснөө таг мартчихаж. Уучлаарай гээд хаалга тайлав. Батмөнх орж ирээд хайрцагтай пицца ширээн дээр тавиад тооцоогоо авья гэлээ. Хүрлээ түрийвчээ эс олсон дүр үзүүлж хэсэг мунгинаснаа – Өө золиг гэж би гадаа машинд орхичихож. Одоохон аваад ирье гээд эргэв. Батмөнх Нарааг гялс гавлан аваад – Иргэн Нарантуяа таныг бусдыг дарамталж зодсон. Мөн хүний амь нас хороож өөр газар аваачиж хаясан гэх үндэслэлээр баривчилж байна гээд бичиг баримтаа үзүүллээ. Хүрлээг ч давхар баривчилж байна гээд хоёуланг нь гавлажээ. Нараа гэндсэнээ сая ойлгож – Хүрлээ чи арай ч дээ. Намайг бариулчихаж байгаа юм уу. Яс юман дээрээ чи ч бас хамааралтай байх шүү гэхэд Хүрлээ – Уучлаарай надад ямар ч хамааралгүй байх шүү.

Би ч баривчлагдаж байна. Хэн нь буруутайг шүүх тогтоох байлгүй гэхэд Батмөнх тэр хоёрыг түлхэн гар гэж хэлэв. Хүрлээг урд нь оруулаад араас нь Нарааг гаргав. Батмөнх гар буугаа гарган ирж сумлаад Нараагийн ард орж – Зугатана гэж саналтгүй шүү. Сумтай буу харж байгаа биз гээд араас нь дагав. Гадаа байх цагдаагийн туршуулууд гүйлдэн ирж Нарааг барин авч машинд ачин яваад өгөв. Батмөнх – Энэ залуугаас эхэлж байцаалт авах тул би дагуулж явлаа гээд машиндаа суулгасан хойноо гавыг нь тайлж – Сайхан жүжиглэлээ шүү. За ямартаа ч Нарааг барьчихсан тул цаадах чинь хэргээ хүлээх биз. Та хоёрыг нүүрэлдүүлэх тул хэлсэн өдөр ирж байгаарай гээд түүнийг буулгажээ. Түмэн Бадамханд хоёр охидоо ирсэнд баярлаад зогсохгүй том охиноо нөхөртэй болоод ирсэнд нь туйлын ихээр баярлан угтаж авлаа.

Сэлэнгийг Архангай аймгийн Ихтамир сумынх гэж сонсоод Бадамханд эхлээд жаахан дургүйцсэн ч охиноо жирэмсэн гэдгийг мэдээд яаж ч чадсангүй хүлээн зөвшөөрчээ. Тэд зуны гурван сарыг зугаатай өнгөрөөж байлаа. 7 сарын дундуур Сэлэнгэ Оюунчимэгийг дагуулан харихаар шийдснээ хэлэхэд Түмэн – Тэг дээ. Охиныг минь хайрлаж яваарай. Аав ээж тань ирж танилцах байлгүй гээд явуулжээ. Тэднийг явсны дараа Оюунцэцэг дүү Оюунбилэгийн хамт аав ээждээ тус дэм болон амьдарч байв. Хүрлээтэй холбогдож чадахгүй байгаа ч давааны цаана тул сүлжээ барьдаггүй тул яаж ч чадахгүй байлаа. Гэтэл нэг өдөр Түмэн охиндоо – Миний охин сумын төв ороод ирэх үү дээ. Тэндээс аавдаа тамхи болон гэртээ гурил будаа цай саахар гээд хүнсний зүйл цуглуулаад ир дээ. Уг нь аав нь явмаар байвч энд ажил гараад болдоггүй гэснээр Оюунцэцэгт боломж гарч хүний машинд дайгдан явсаар шууд аймагт буулаа. Сумын төвд бараа жаахан үнэтэй байдаг тул аль болохоор хямдхан авахыг бодоод ийнхүү аймгийн төв орж ирлээ.

Ирсэн оройгоо буудал орж өнгөрүүлэхдээ нэгж авч утсаа цэнэглээд Хүрлээтэй холбогдохоор чатны видеогоор залгав. Удсангүй холбогдож Хүрлээгийн дүрс гараад ирлээ. – Сайн уу хайр аа. Чамтай холбогдоё гэтэл утас чинь холбогдохгүй байлаа гэхэд Оюунцэцэг – Манай зусланд сүлжээ барьдаггүй юм аа. Би аймгийн төвд орж ирээд байна. Маргааш буцах тул чинийхээ дүрийг харж дуу хоолойг сонсоё юу гээд залгасийм аа – Аанхан. Тэгэлгүй яахав. Чиний минь бие сайн уу. Чимгээ эгчийн бие зүгээр биз дээ. – Сайн сайн. Чимгээ эгч найз залуутайгаа Архангай явсан. Тэнд байгаа хө. Хадмуудтайгаа танилцаж байгаа – Өө тийм үү. Чамайгаа санаад л байна шүү хайр нь – Би ч бас зөндөө санаж байна. Удахгүй 8 сар гарангуут хот руу явна аа. Эртхэн очиж байрлах газраа олъё. Нээрээ энэ жил дүү маань очино шдээ. Чамайгаа дүүтэй танилцуулна аа. – Өө тийм үү. За тэгээрэй хайр аа. Тэсэн ядан хүлээж байя – Аанхан цаг хугацаа өнгөрч өгөхгүй хэцүү юм аа. Чамайгаа аваад ирдэг ч байж уу гэж бодох л юм. Чамаар минь сонин юутай байна даа. –

Тайван даа. Ажил гэр гээд л шогшоод байж байна. Нээрээ сониноос Нараа баригдсан шдээ. Хэргээ хүлээхгүй гүрийгээд байгаа гэнэ. – Тийм үү. Болж дээ муу хулгайч авгай. Тэр мууг бодохоор л уур хүрч байсан юм. – Одоо санаа зоволтгүй ээ. Тэр муу хэргээ хүлээж л таараа. Нээрээ нөгөө мөрдөгч Батмөнх өөртэй чинь уулзахыг хүсч байна гэсэн шүү. Бодвол чамайг минь тэр авгайтай нүүрэлдүүлэх болов уу даа. Чи минь амьд гэрч шдээ. – Аан за. Очоод уулзана аа. – Өөр сонин юутай байна даа чи минь.

Ойрд хараагүй болоод тэр үү чи минь жаахан мирайлчихаа юу даа гэхэд Оюунцэцэг – Онц юмгүй дээ. Аав ээждээ тус дэм болоод л хааяа хонь хариулчихаад л байж байна. Нутаг зохиж байгаан байлгүй дээ гэснээ ичингүйрэн инээмсэглэв. – Наашаа явахдаа хэлээрэй хайр аа. Би тосож авна шүү. – Тэгнээ хайрт минь. Тосох хүн байгаа гэж бодохоор сэтгэл өндөр байна шүү. – Хөөрхөн шдээ чи минь гээд Хүрлээ хошуу цорвойлгож байгаа нь харагдана. Оюунцэцэг хариу инээмсэглээд – Ичээд байна аа гэснээ нүүрээ нэг гараараа дарснаа хурууныхаа завсраар шагайж харав.

Хүрлээ хэсэг инээснээ – За хайр нь түр ажилтай болчихлоо. Маргааш буцахаас чинь өмнө би залгана аа хайр аа – Тэгээрэй хайр аа. Хүлээж байя. Үдээс хойш гарах байх шүү. – Аан за ойлголоо хайр аа. Тэдний яриа дуусч утсаа унтраалаа. Оюунцэцэг буудлын халуун усанд орж биеэ угаачихаад унтлаа. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *