Нүүр Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 15-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 15-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
1
472

Хамар Нараа Дэрмээд чадуулсандаа маш их үзэн ядаж байлаа. Дэрмээ түүний занг сайн мэддэг болохоор хэд хоног ажиглахаар шийдэж байв. Ядахад Дэрмээ утсыг нь авчихсан болохоор Дамбийтай

холбогдож чадахгүй байлаа. Уг нь долоо хоногт нэг удаа холбогддог байсан билээ. Гэтэл гай нь таарахдаа тэр үү үйл нь ирээд тэр үү Дэрмээд чадуулчихаад хорсож байв. Дэрмээг яаж ийж байгаад устгах

хэрэгтэй гэж төлөвлөөд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр бодож бодож нэг арга олжээ. Дэрмээ эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд айлын хашаанд гэртэйгээ байдаг залуу билээ. Тиймээс энэ

байдлыг нь харж мэдэрсэн Нараа нэг шөнө тэднийг гэртээ унтаж байхад нь гаднаас нь шатааж орхив. Гэрийнхэн бүгд унтаж байсан бөгөөд гал нэлээн авалцсан хойно нь эхнэр нь эхэлж сэрээд Дэрмээг

дуудан – Хүүе сэрээч сэрээч гэр шатаж байна гэж орилоход Дэрмээ цочин босож ирээд ус цацсан боловч нэмэр болсонгүй эхнэр хүүхдээ орон доогуур оруулж нуучихаад өөрөө галтай ноцолдож байгаад

угаартан унаад өнгөрчээ. Эхнэр хүүхдүүд нь ч бүгд өнгөрсөн байв. Ингэж муу үйлээр хариугаа авсан Нараа маргааш нь хүнээс мөнгө зээлээд утас авч хуучин дугаараа сэргээж авчээ. Нарааг “Түмэн,, компани руу орж явтал хоёр гурван цагдаа орж байгаа нь харагдав. Цагдаа хараад хэсэг балмагдсан ч тэрээр буцаж гаран гэр лүүгээ явлаа. Гэртээ ирэн хүүгийнхээ компьютер асаагаад Дамбийгийн хаяг руу нэвтэрч холбогдохыг оролдов. Удсангүй хариу ирж холбогдлоо. Нараа Дамбийд учир явдлаа хэдий нууцалж байсан ч чи монголд ирээд хэрэггүй хэсэг хугацаанд гадаад амьдар. Компанийг чинь би зохицуулаад байж дөнгөнө.

Энд чамайг цагдаагийнхан хайж байна. Чамайг охидыг наймаалсан хэргээр хүний наймаачин гэх нэрээр барих гэж байна гэж хэллээ. Үүнийг сонсоод Дамбий – Тэд яаж мэдсэн юм гэхэд Нараа – Саяхан би 3 эмэгтэй барьсан байсан юм аа. Гэтэл гай болж нэг нь үхээд нөгөөх нь оргочихсон 3 дахийг нь би суллахаас өөр замгүй болсон юм аа гэв. – Өө балар аа. Одоо тэгээд би энэнд чинь ямар буруутай юм? – Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхнийг чинь шалгаж байсан юм байна. Тэгээд л өөрийг чинь гол сэжигтнээр хайгаад байна лээ гэхэд Дамбий – Ёстой баларсан юм болжээ. Одоо яах вэ? би бүр мөнгө төгрөггүй шахуу боллоо. Чи компани ороод боловсон хүчинг надтай яриул. Мөнгө төгрөг авахгүй бол би амьдрахад хэцүү байна. Ядахад эхнэр буцъя гээд байдаг. Эхнэрээ буцаачихаад би өөрөө л үлдэхээс гэж хэлжээ. Ахмад Батмөнх даргаасаа Дамбийг баривчлах зөвшөөрөл хийлгэж аваад ажилдаа шуурхайлан оров. Хүрлээ ч Дамбийгийн хэлсэн өдөр машиныг нь унаад нисэх орлоо.

Гэтэл Дамбийгийн эхнэр орж ирсэн ч Дамбий ирсэнгүй. Хүрлээ Баярмаагаас Дамбийг яагаад ирсэнгүйг асуухад – Ажил нь сайн бүтэхгүй байна лээ. Тэгээд ажлаа амжуулчихаад ирнэ гэсэн гэж хэлэв. Хүрлээ – Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж хэлээд ажилчид цалин мөнгөө нэхээд байдаг. Даргын гарын үсэг хэрэгтэй болохоор л асуусан юм аа. – Намайг төлөөлөөд зурж өг гэсэн. Одооноос би энэ компаний гүйцэтгэх захирал болсон шүү гэлээ. Хүрлээ Баярмааг гэрт нь хүргэж өгөх замдаа Нараагаас холдуулах арга хайхдаа – Цаад Нараа чинь ёстой шулам болжээ эгч минь. Саяхан хүний хүүхдийг алчихсан байна лээ. Хэргээ хүлээхгүй л байна. Ямартаа ч нотлох баримт нь байсаар байхад гүрийгээд байгаа хүн дээ. Та л түүнийг хөөж чадна. Компани руу орох эрхгүй болгох хэрэгтэй байна даа гэхэд Баярмаа – Пөөх тийм үү. Айхтар авгай вэ? За ямартаа ч би ирсэн болохоор тэр мууг чинь хөөгөөд өгнө өө. Чи санаа зоволтгүй. Ингэхэд хүүхдүүд маань гайгүй юу? – Гайгүй ээ. Хаа очиж том хүү тань ухаалаг залуу байна лээ.

Би хэд хэд эргэж очсон шүү. – Дамбий Нараагаас илүү чамд л захиад байсан сан. Манай хүн ч овоо хүн таньдаг болжээ гэж Баярмаа хэлэв. Баярмааг гэрт нь хүргэж өгчихөөд Хүрлээ цагдаагийн газар очлоо. Ахмад Батмөнх түүнийг хүлээж аваад – За эхнэрээс нь юм мэдэж чадав уу? юу гэж байна – Ажил алба нь бүтэхгүй байна гэнэ ээ. Тэр худлаа лдаа. Хэн нэг нь хэлсэн л байж таарна. Чухам хэн бол? гэхээс бодоод бодоод олдоггүй ээ. – Нөгөө Нараа авгай чинь хэлсэн юм бишүү? – Харин лдээ. Тэр мууг түрүүлж барих ёстой байсан юм гэхэд – Харин тийм ээ. Олдохгүй байсаар байгаад цаг нь тулчихлаа. Одоо цаад авгайг чинь олж баривчилъя даа. Зөвшөөрлийг нь авчихсан байгаа. Чи л тус болж үз. Утсаар нь холбогдоод компанийн нууц зөвлөгөө хийх хэрэгтэй байна гээд нэг газар урьчих. Тэгэхээр би барьж өгсөн болж Нараа намайг ёстой үзэн ядах байх даа. – Тэр ч тийм байх. Нөгөө гурав дагч охиныг олсон юм шиг байна лээ. Баянзүрх дүүргийн нэг ахлагч Гачууртын цаахна нэг хүний шарил олжээ. Өмссөн хувцас биеийн байдлаас нь харахад оюутан бөгөөд баян айлын хүүхэд болов уу гэж би таамаглалаа. – Өө тийм үү. Тэгвэл ч Нараа гарах гарцгүй болжээ. Энэн дээр нь дөрөөлөөд цаад хүүхнийг чинь лав унагаачих юм сан. – Унахын хувьд ч лав унасан шүү.

Ар өврийн хаалга хэрэглээд мьд мэнд мултарчих вий гэж л бодох юм. – Мэдээж би гэрчилнэ. Мөн миний найз бүсгүй Оюунцэцэг маань гэрчилнэ. Бас тэр нэг оюутан гэрчилнэ гэсэн биз дээ. Тэгэхээр хөдөлшгүй баримт байгаа хойно цаад авгайд чинь гарц олдохгүй байлгүй. Уржигдар шөнө долоон буудлын тэнд нэг айл шатсан байна гэж байсан. Тэр айлын залууг Дэрмээ гэдэг. Тэр айлыг Нараа ч би ч мэддэг. Тэгэхээр тэр айлын шатсан явдал бол хамар Нараагийн хийсэн ажил байх гэж би бодож байна. Яагаад гэвэл өнгөрсөн 4 сарын дундуур манайхыг шатаах гээд бензин цацаж байхад нь Дэрмээ болиулсан юм байна лээ.

Хөөрхий ээж минь Дэрмээд их баярласан байна лээ. – Аа тийм үү. Тэгвэл энэ гэр шатсан хэргийг би дааж авсан байгаа юм. Давхар сайн шалгахад гэмгүй л юм байна гэж Батмөнх хэлэв Оюунчимэг Оюунцэцэг хоёр шалгалтаа амжилттай өгсөөр онц дүнтэй төгсжээ. Оюунцэцэг бүр онцсайн дүнтэй төгссөн байлаа. Ингээд эгч дүү хоёр нутаг явж амрахаар болж зардал олох гэж хэсэг хугацаанд ажил хийе гэж тохиролцлоо.

Гэтэл Хүрлээ тэдэнд тусалж зардлыг чинь бүрэн даая гээд овоо хэдэн төгрөг өгчээ. Оюунцэцэг найз залуудаа баярласан ч санаа нь битүүхэн зовж – Чи минь байранд орох гэж байж яах гэсэн юм бэ? Байрныхаа мөнгийг үрчихвэл … гэхэд Хүрлээ хайртынхаа уруулыг үнсээд – Надад чи минь байхад л би жаргалтай. Байр яахав. Яваандаа болгоно гэжээ. Ингээд эгч дүү хоёр нутгийн зүг хөдөлж Сэлэнгэ ч хэлсэн ёсоор тэр хоёртой хамт Увс нутгийг зорин одлоо. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *