Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 14-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 14-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,373

Хан – Уул дүүрэгт бусдад зодуулсан байртай орж ирээд эмчлүүлж буй охины талаар ахмад Батмөнх мөн ахлах дэслэгч Гүржав нар сонсоод очиж уулзахаар хоёул хоёр талаас хөдөлжээ. Ахмад Батмөнх түрүүлж

очсон бөгөөд Долгормаатай уулзаж мэдээлэл авлаа. Заяа гэгч охиныг бурхан болсонд харамсаж гүн эмгэнэл илэрхийлээд – Та хоёрыг хэр удаан хорьсон юм бэ? гэж асуухад Долгормаа – Би сайн хэлж мэдэхгүй

байна. Лав 20 иод хоносон болов уу гэж таамаглаж байна гэжээ. Гүржав – Тийм олон хоног хоол ундгүй байсан хэрэг үү – Үгүй ээ. Сүүлийн 5 – 6 хоног л хоол ундгүй байсан – Талийгаач охин тэгвэл

өлсгөлөнд нэрвэгдээд нас барсан хэрэг үү ? – Бараг л тийм. Бид гурвуулаа байсан ч нэг нь зугатаачихсан. Тэр ахиад баригдах вий гэхээс айж байна – Яагаад ахиж баригдана гэж? – Биднийг барьцаалсан

хүмүүсээс нэг эгч тэр муу өлөгчинг заавал олж ална гэж заналхийлээд байна лээ. – Тийм үү? Тэгвэл тун тусгүй юм болох нээ. Нөгөө зугатсан гэх охин хаана байгаа бол. Мэдэх зүйл байна уу? – Мэдэхгүй ээ. Гэхдээ

би тэр найздаа гомдоогүй шүү. Харин тэр муухай газраас зугатаж зайлсанд нь баярлаж байна. – Чиний бие ямархуу байна даа. Хэлтэс дээр очоод байцаалт өгөх боломж байна уу? – Уучлаарай цагдаа ах аа. Бие тааруухан байна. Гэхдээ хурдан тэнхэрч байгаа болохоор удахгүй очоод байцаалт өгчихье болох уу ? – Тэр болно оо. Ядраасан бол өршөөгөөрэй – Зүгээр дээ. Гайгүй – За би явъя даа гэснээ Батмөнх эргэж – Чи тэр газраа олно биз дээ? – Олж чадна аа. -За баяртай удахгүй уулзъя гээд Батмөнх гарч одов. Үүдэнд ирээд Долгормааг сахиж байгаа хүн байгаа болов уу гэж сувилагчаас асуув. Сувилагч бүсгүй – Ах нь гээд нэг хүн сахиж байгаа –

Тэр хүнтэй яаж холбоо барих вэ? – За би танд тэр хүнийг зааж өгье гээд дагуулж явсаар Долгормаагийн ахтай уулзуулав. Ахмад түүнээс нэлээн юм асууж тэмдэглэж аваад – Та дүүгээ гарахаар нь ЧД – ийн цагдаагийн хэлтсийн 208 тоотод дагуулж ирээч. Би энэ хэргийг мөрдөж байгаа юм. Хэргийн учиг нэгэнт тайлагдсан болохоор бид хэрэгтнүүдийг баривчлахдаа танай дүү бас тэр Оюунцэцэг нарын дэмжлэгээр барихыг хүсэж байна. Энэ хоёр хүн гэмтнүүдийг таньж байгаа хүмүүс болохоор л ингэхээс өөр зам алга даа гээд явжээ. Хүрлээ тэр өдөр ажил дээрээ өнжчихөөд маргааш нь ЧДүүрэг орж ахмад Батмөнхтэй уулзав. Ахмад – Таны өгсөн захиа болон хохирогч нарын дэмжлэгээр бид хэрэгтнүүдийг барих болно. Та иргэн хүнийхээ хувьд маш том хэргийг илрүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн хүн шүү. – Тийм ээ. Би мэдэж байна ахмад аа. Тэгээд ч тэр Дамбий гэгч гол этгээд нь ирээгүй байна.

Тэр хүнийг онгоцны буудалд амдаж барьсан нь дээр биз ээ. Энэ үйл ажиллагаанд миний бие заавал оролцох хэрэгтэй байна. – Ингэхэд таны найз гэгдэх Оюунцэцэг одоо хаана байна вэ? Та уулзаж байгаа юу? – Тийм ээ би уулзаж байгаа. Эмнэлэгт 5 хоноод гарсан. Одоо гэртээ байгаа. – Хаана байгааг нь та мэдэх нээ? – Мэднэ ээ. – Би Оюунцэцэгтэй уулзмаар байна. Түүнээс хэд хэдэн зүйл тодруулах хэрэгтэй байна лдаа. Одоо очвол байгаа болов уу? – Байгаа хө. Би танд зааж өгье дөө. – За ашгүй дээ. Хамт явцгаая гээд ахмад босов. Хүрлээ ахмад хоёр явсаар эгч дүү хоёрын байрлаж байгаа айлд ирлээ. Хүрлээ эхэлж ороод араас нь ахмад орж ирэв. Цагдаа дагуулчихсан Хүрлээг орж ирэхэд гэрийн баруун орон дээр хэвтэж байсан Оюунцэцэг гайхаад босож суув. – За хайр аа. Айх зүйл байхгүй бүгд ард хоцорсон. Энэ ахмад хэргийг мөрдөж байгаа юм байна. Чамаас зарим нэг зүйлийг асууж тодруулъя гэхээр нь дагуулаад ирлээ.

Чи минь асуултанд нь үнэн бөгөөд оновчтой хэлж хариулж өгөөрэй. Дамбий Нараа хоёрыг барих нь одоо цаг хугацааны л асуудал боллоо гэв. Ахмад Батмөнх Оюунцэцэгээс байцаалт авч нэлээн зүйлийг тэмдэглэж авлаа. Оюунчимэг хичээлдээ суучихаад шалгалтандаа бэлдэхээр номын сан орлоо. Тэнд олон оюутнууд сууж байх бөгөөд сул ширээ олдсонгүй. Оюунчимэг номын санчаас нэг ном аваад – Эгч ээ. Би энэ номыг аваад харьж болох уу? Нөгөөдөр шалгалт эхлэх гээд байдаг. Энэ номноос бичиж авах юм нэлээн байгаа юм сан гэхэд номын санч – Тэг дээ дүү минь. Харин цэвэрхэн хэрэглээрэй. – Тэгнэ ээ эгч ээ гээд номоо цүнхлээд гарч яваад үүдэнд Сэлэнгэтэй тааралдав. Сэлэнгэ сургуулиас Оюунчимэгийг олох гэсэн боловч байсангүй. Ангийн нь хүүхдээс асуухад номын сан орно гэсэн гэж сонсоод түүнтэй уулзахаар ирсэн нь энэ байлаа. Хоёулаа уулзаад буудал руу алхлаа. Сэлэнгэ – Хайрт минь. Нөгөөдөр эхний шалгалттай гэсэн байх аа. Тэгж бодоод чамдаа туслахаар нааш нь ирлээ шдээ. – Тийм ээ. Шалгалтаа өгч дуусчихаад шууд нутаг явна аа. Чи минь нутаг руугаа явна биз дээ. – Би аав ээжтэй ярьсан хө.

Очиж амжихгүй нь гэдгээ хэлсээн. Чамтай хамт танай нутагт очиж аав ээжтэй чинь танилцъя даа болно биздээ хайр аа. – Өө тийм үү. Бололгүй яахав. Тэгвэл хамт явцгаая даа. Дүү маань гэрээр хичээллээд маргаашнаас сургуульдаа ирэхээр болсон – Аан за ашгүй дээ. Бие нь ч овоо тэнхэрч байна лээ шүү. – Харин тийм ээ. Овоо гайгүй болж байна Шалгалтандаа уначих вий гэж л айж байна – Гайгүй биз дээ. Уг нь их сэргэлэн ухаантай юм шдээ. – Дүүг минь магтсанд баярлалаа. – Зүгээр дээ. Тэд унаанд сууж явсаар буудал дээр ирж буугаад алхаж явтал тортой юм барьчихсан Хүрлээтэй таарав. Хүрлээ – ЧДүүргийн нэг ахмад ирчихсэн

Оюунцэцэгээс байцаалт авч байгаа. Би дэлгүүр орчихоод явж байна гээд гурвуулаа хамт явсаар гэрт ирцгээв. Дамбий эхнэртэйгээ аялах хугацаа дуусч эх орондоо буцахаар онгоцны тийз захиаллаа. Тэгээд ойролцоо байх утасны хүхээгт орж монгол руу Хүрлээтэй холбогдлоо – Хүрлээ юу. Ах нь эхнэртэйгээ нөгөөдрийн онгоцоор

Монголд бууна. Дүү хүү ахынхаа машиныг унаад буудал дээр тосож байхгүй юу гэлээ. Хүрлээ – За тэгье гээд утсаа салгаад ахмадад хандаж – За хө Дамбий нөгөөдөр ирнэ гэнэ. Намайг машин унаад ирээрэй гэж байна яахуу хө гэхэд Батмөнх – Одоо барихгүй бол хэзээ барих ёстой гэж. Чи машиныг нь унаад оч. Би хэсэг хүмүүстэй тэнд очоод байж байя. Чи хар авхуулж болохгүй шүү. Одоо би ажил руу очоод Дамбийг баривчлах хүсэлтийг даргад өгөөд цохолт хийлгэж авъя гээд гарлаа. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…