Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 13-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 13-Р ХЭСЭГ

0 second read
0
3
1,369

Оюунцэцэг эгчтэйгээ хамт хоёр хоног тэр айлд байж л байлаа. Жолооч эр Долгормаагийн ах гэх Даваасүрэн гэдэг нөхөр дүүгийнхээ сургийг сонссондоо баярласан боловч Оюунцэцэгээс ямархуу байгаа талаар

сонсож мэдээд дотроо шаналж байлаа. “Дүү минь дээ. Яаж яваад ийм зүйлд орооцолдчихов оо. Чамайг амьд мэнд байгаасай гэж л залбирья даа. Аав ээжийн нүүрийг харах ч эрхгүй боллоо. Тэр хоёрт би юу гэж

хэлэх юм бэ? ,, хэмээн маш их шаналж байлаа. Оюунцэцэг нэгэнтээ – Хэдүүлээ цагдаад хандъя. Тэгээд тэр компанийг бүхэлд нь нэгжүүлбэл олдож юуны магад гэхэд Хүрлээ – Тэр дэмий. Нарааг барьж байж л

хэлж хайлгахгүй бол Нараа охидыг хоролчихно. Дамбий ирэхгүй удаад байгаа нь ч но – той байх. Харин Нараа сүүлийн гурав хоног үзэгдсэнгүй. Манай гэрийг шатаах гэсэн санаа нь бүтээгүй болохоор

хаа нэг газар өөр охид эсвэл чамайг ч хайгаад явж байж мэдэх л хүн. Баримт сайн бүрдүүлж байж л бид хөдлөх хэрэгтэй. Чингэлтэйн ахмад Батмөнх тэгж хэлсэн шүү гээд хөдлөсөнгүй. – Ингэсээр байгаад бид

тэднийг гадаад руу алдчих вий дээ гэж Оюунчимэгийг хэлэхэд Хүрлээ Нараа бол гаргаж чадахгүй. Тэрэнд явуулах хөлс мөнгө байхгүй учраас л Дамбийг хүлээж байгаа юм. Жинхэнэ гаргадаг гол зохицуулагч нь Арзгай юм шүү дээ гэж хэлжээ. Даваасүрэн – Арзгай гэдэг чинь хэн юм бэ гэхэд Оюунцэцэг Дамбийгийн хоч нь гэсэн гэж хариулав. Тэдний хувьд гэр хороолол аюул багатай гэдгийг мэдэрч эхэлж байлаа. Зургаан охины хувь заяаг харийн хүний гарт өгсөндөө Дамбий огтхон ч харамсахгүй байлаа. Юунд нь санаа зовохов. Бөөн мөнгө олох сон гэж бодож явахад

Сүн А охин хэрэгтэй байна гэсээр ятгаж мөнгө хаяад охидыг авчихсан болохоор амтанд нь орсон байлаа. Манай хэд Оюунцэцэг бас өөр охидыг ч ангуучилж байгаа биз. Очоод тэдний олсныг бушуухан гаргаж байж мөнгөтэй болох хэрэгтэй гэж харин ч өөрийнхөө эрх ашгийг бодож явлаа. Ядахад эхнэр нь Японоос Малайз оръё гэж ятгасаар байж Малайз руу нисжээ. Бушуухан харьж наймаагаа хийж хөлжмөөр байдаг. Эхнэрээ хаяад явчих зүрх хүрэхгүй хэдэн хүүхдийн нь ээж нь болохоор хаяж болохгүйг л мэдэрч байлаа. Ийм л нэгэн эр гадаадаар тэнүүчилсээр сар гаруй болов. Малайзад очоод эхнэр нь энд хоёулаа хорь хоноод буцна аа. Тэгэхгүй бол гэр орон хэцүүдэж байгаа гэж билээ. Үүнийг сонсоод Дамбий ч зөвшөөрч тэнд хорь хоног саатан зугаацаж байв. Долгормаа нэлээн унтжээ. Нэг сэрэхнээ өвчин нь гайгүй ч болсон юм шиг санагдаад бие нь овоо дээрдсэн байлаа. Заяа хөдөлгөөнгүй хэвтэнэ. Долгормаа Заяаг сэрээч хө хамаагүй унтаж болохгүй гээд тат ан эргүүлтэл толгой нь гулжийн нугдайв. Заяа амьсгал хураажээ. Долгормаа түүний үхлүүт биеийг тэврэн уйлж суулаа. Хэсэг уйлж байгаад бага зэрэг тайвшран босож дахиад л хаалга нүдэв. Хэн ч хариу үл хэлнэ.

Дэрмээ өдөрт хоёр ч удаа Нарааг эргэж харна. Ингэж байгаад үхчихвэл би буруутна гэж бодоод түүнд цай хоол ч өгч байлаа. Харин хоёр охиныг ор тас мартсан байлаа. Нөгөө хамгаалагч залуу ажлаас гарлаа гээд сураггүй алга болжээ. Ахмад Батмөнх хэргийг мөрдөж байвч нэг л олигтой сэжүүр олдохгүй байлаа. Хүрлээтэй хэд хэдэн удаа уулзан Нараа гэгчийг олж баривчлах гэсэн боловч Нараа нь усанд хаясан чулуу шиг сураггүй таг болов. Хэргийг хаая хааж болохгүй цаашид мөрдөе гэхээр сэжиг таамаг үл олдох тул өөр хэрэг дээр хэсэг ажиллаж гэмтнийг нь олж баривчилснаар Батмөнх шилдэг ажилтнаар шалгарав. Ингэж явахдаа өмнөх хэргээ үл мартана. Хүрлээ нэг хэсэг ажилдаа явахгүй хайрт Оюунцэцэгтэйгээ хамт арваад хоног хамт байж биеийг нь сувилан тэнхрүүлж байлаа. Оюунцэцэгийн бие ч дээрдэн сэтгэл санаа нь ч овоо засарч байлаа. Нараа болон хамгаалагч залууст чамгүй зодуулсан болохоор хэд хоног овоо амарч биеэ тэнхрүүлж авлаа.

Сургуульдаа ч явалгүй байсан болохоор хичээлээ яаж нөхнө гэхээс санаа нь зовж байлаа. Оюунчимэг бие жирэмсэн ч сургуульдаа явсаар л байв. Удахгүй төгсөх цаг хаяанд ирнэ гэхээс тэсэн ядан хүлээнэ. Мөн дүүгээ асарч тойлно гээд түүнд мундашгүй ажил их байлаа. Хүрлээ нэг өдөр – За би өнөөдрөөс ажилдаа явъя даа. Хэд хоног сахиж байж хайрыгаа тэнхрүүлж авлаа. Одоо алзахгүй дээ. Ээжийгээ ч тэр хашаанаас нүүлгэж өөр газар буулгая. Хожим Нараа яах ч юм билээ. Дахиад олж очоод шатаачих бий гэхээс санаа зовж байна. Одоо ээж Цэцгээ хоёрыгоо сайн харж хамгаална аа гээд ажилдаа явж билээ. Хэд хоног алга болсон түүнийг ажилдаа очиход дарга нар нь хэсэг зэмлээд ажилд нь эргүүлэн оруулж ажиллуулж эхлэв. Сэлэнгэ ч хичээлдээ явангаа Оюунчимэгийг эргэж тойрон давхар Оюунцэцэгийг ч харж хандаж байлаа. Даваасүрэн дүүгээ олж байж нутаг буцна гээд түр зуур тэдэнтэй цуг байрлаж байлаа.

Дэрмээ хэд хоног Нарааг хорьж байснаа сүүлдээ түүнийг суллав. Ингэхдээ Нараагаас амлалт авч дахин хүний наймаа хийхгүй гэсэн гэрээ хийж байж гаргажээ. Хүйтэн контейнерт хэд хоног хоригдож хэвтэхдээ Нараа хийсэн хэргээ улайм цайм гэрчилж бүх материалаа Дэрмээд өгөөд салжээ. Тэгээд Дэрмээг дагуулан зооринд орж хоёр охиныг суллая гээд ортол нэг нь амьсгал хураачихсан нөгөө нь амьтай голтой шахуу хоёр юм байсныг гаргаж ирээд Долгормааг чөлөөлж явуулав. Нас барсан охины биеийг яахаа мэдэхгүй хэсэг тээнэглэзсэнээ хоёулаа туул голын тэнд орхичихъё. Тэгэхгүй бол хоёулаа баригдаж сүйд болно гээд хөрсөн охины биеийг машинд ачиж гачуурт руу хөдөлжээ.

Гачууртаас цаашлан явсаар нэлээн хол газар очоод охины биеийг буулгаад голын эрэг дээр орхин өмднийх нь халаасанд би амиа хорлолоо гэсэн утга бүхий захиа бичиж орхиод явж одов. Долгормаа тэндээс мултарсандаа баярлан эмнэлэг бараадаж биеэ сувилуулжээ. Зодуур үзсэн байртай оюутан байрын охин эмнэлэгийн хаалгаар орж яваад ухаан алдан унахад ойролцоо явсан хүмүүс эмч дуудсанаар тэрнийг эмчлэх боломж олджээ. Даваасүрэн дүүгээ цөхрөлтгүй хайсаар байсан боловч сураг ажиггүй байлаа. Нэг орой зурагт үзэж суутал

Хан- Уул дүүргийн эмнэлэгт нэг оюутан бие нь маш муу эмчлүүлж байгаа тухай гарч бусдад зодуулсан байдалтай байгаа тухай мэдээлээд охиноос сурвалжлага авч байв. Дүүгээ таньсан Даваасүрэн тэр даруй эмнэлэг рүү ухасхийжээ. Оюунцэцэг ч Долгормааг таньж нөгөөх нь яасан бол гэхээс санаа нь зовж суутал Долгормаа ярилцалгандаа – Би хоёр охины хамт хоригдож байсан юм.

Гэтэл нэг нь бие засах нэрийдлээр оргон зайлсан. Нөгөөх нь хоригдох байранд амь үрэгдсэн дээ гээд уйлж байлаа. Үүнийг сонсоод Оюунцэцэг хиртхийн цочиж – Ээ халаг хайран хүүхэд гээд уулга алдаад ухаан алдан унав. Гэрийн эзэгтэй түргэн тусламж дуудан Оюунцэцэгийг өгч явуулснаар Оюунцэцэг тэр оройдоо ухаан орж эрүүл гэсэн оноштойгоор эмнэлэгээс гарч ирлээ. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…