
Дамбий эхнэртэйгээ солонгост 14 хоноод Япон руу нисжээ. Нэг явсных Япон ороод буцъя гэж Баярмаа нөхрөө ятгасаар байж зөвшөөрүүлж чадав. Баян нөхрийнхөө ачаар тансаглаж яваадаа Баярмаа бага зэрэг
санаа зовсон ч нутагтаа очоод нөхчихнө дөө гэж бодсоор ийнхүү аялалаа үргэлжлүүлж явлаа. Японы Нагояа хотоор зугаалж далайн эргээр аялан тун тохьтой явлаа. Нагояад очсон биш Дамбийгийн хэрэг
золтой л илэрчихсэнгүй. Нэг өдөр эхнэртэйгээ хамгийн тансаг том дэлгүүрээр хэсэж явтал өнгөрсөн өвөл харьд худалдсан нэг монгол охин түүнийг таньж гүйж ирээд ёстой хэлэх хэлэхгүйгээр доромжилж
олны нүдэн дээр булхайг нь дэлгэж орхиж. Харамсалтай нь энэ охин япон хэл сайн сураагүй байсан бөгөөд эх хэлээрээ хашгичиж байсан бөгөөд хамгаалагч нар уг эмэгтэйг аваад явжээ. – Чи муу гуйлгачин
яана гэнэ ээ. Намайг гүтгээд юу ч олж долоохгүй шүү. Би тэгж буяндаа бузар хийх хүн биш шүү гэж Дамбийгийн хэлэхийг сонссон эхнэр нь нөхрөө өмөөрч – Муусайн өлөгчингүүд хүнээр тоглож ханадаггүй яасан айхтар шулам бэ чи? Манай нөхөр чи байтугайг үл тоодоггүй
хэнэггүй эр. Удахгүй чамайг монголын шүүхэд дуудна аа гээд нөхрөө сугадан эргэжээ. Дамбий эхнэрийнхээ шүүхэд дуудна гэхийг сонсоод бие нь арзайж шар үс нь босоод ирэв. Энэ бүхнээ нуух гэж – Харин тийм ээ хэлээд юухэв гээд хэнэггүй явж байлаа. Маралмаа хэмээх саях охиныг Сүн А – гаас нэгэн япон эр худалдаж аваад эх орондоо ирсэн байсан бөгөөд охиныг гадуур дотуур явмаар байна. Юм үзэж нүд тайлъя гэхэд нь зөвшөөрсөн байлаа. Мэдээж хэлмэрч хэрэгтэй байсан тул япон эр Хашамато гэгч монгол хэлтэй япон хүнийг дэргэдээ авч ажиллуулж байсны хэрэг гарч ийнхүү Монгол охин Маралмааг миний гүнжхэн гэж энхрийлэн дууддаг байлаа. Маралмаа баян япон эрийн өврийг дулаацуулахдаа та намайг эх орондоо буцахад минь тусална биз дээ гэхэд Тэгэлгүй яахав. Би чамд бүх талаар тусална. Харин тэр чамайг зарсан гээд байгаа нөхрийг чинь ч гэсэн олж монголын шүүхэд өгнө. Энэ жилдээ эндээ өвөлжөөд ирэх зунаас хоёулаа танай
Монголд очно оо гэж байлаа. Хашимато хэдий баян эр ч ядуу гэр бүлээс гаралтай бөгөөд ядуусыг өрөвддөг нинжин сэтгэлтэй эр байлаа. Маралмаатай цуг харьд одсон нөгөө охиныг Золжаргал гэх бөгөөд хойд Солонгосын нэгэн улс төрч авч яваад сураггүй алга болжээ. Чухам амьд үхсэнийг бурхан ч үл мэднэ. Золжаргал эхээс хоёулаа аж. Ганц төрсөн эгч нь америк яваад сураг тасарсан бөгөөд аав нь тэднийг багад нь хаяж явсан бөгөөд ээж нь өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзэж 8 , 10 тай хоёр охин өнчирч үлдсэн бөгөөд ээжийн нь төрсөн эгч болох Нямсүрэн гэдэг хүний халамжинд өсөж өндийсөөр оюутны ширээнд шилжиж ирсэн бөгөөд эхний жилдээ сурч чадалгүй ийнхүү Дамбийгийн наймааны золиос болжээ. Дамбий урьд нь явуулж байсан охидуудын хаана яаж явааг үл мэдэх бөгөөд хамтрагч Сүн А ч ямар хүнд зарснаа мэдэхгүй өнгөрдөг байлаа. Охидын хувь заяа яаж эргэх , эргээд олдох үгүйг тэдний тавилан л мэдэх байв. Нараа нэг сэрэх нээ хүйтэн газар хэвтэж байгаагаа мэдрэв. Хав харанхуй орчинд байгаагаа гадарлаж хоёр муу гөлөг чинь намайг хаана хийчихэв ээ гэж дотроо занаж байлаа.

Орчин тойрноос нь нэг л сонин үнэр мэдрэгдэж эхлэхэд сая учрыг нь олж – Аан Дэрмээ хулгайч энд авчирч хийснээс зайлахгүй. Чамайг даа. Амьд гардаг л юм бол чиний нугасанд чинь хутга зоохоо саначихъя гэж дотроо бодож байв. Хөл гараа хөдөлгөж үзэхэд тэрбээр бүтэн байгааг нь үзээд босож суух гэж оролдон тийчигнэв. Хоёр гар ард нь хүлээстэй хоёр хөл ч хүлээстэй цугт нь холбоостой болохоор мянга хөдлөөд яаж ч чадахгүйгээ мэдрэн гуниглаж эхлэв. Ингэж байгаад үхчих юм сан. Тэгвэл тэр муу Дэрмээ хүн алсан хэрэгтэй шоронд орж би шороонд булуулна даа гэж элдвийг бодсоор хэвтэж байгаад дахиад зүүрмэглэж эхлэв. Яг энэ үед Дэрмээ муу ч сайн ч эм хүн болохоор эргэж тойрч болохгүй байх шүү гэж бодоод контейнерийг онгойлголоо. Дотроос шивтэр үнэртэх тул ам хамраа дарсхийн явсаар Нарааг олж харав. Ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байгаа түүнийг хараад баашилж байж мэдэх байх гэж бодон хөлөөрөө хөл рүү нь зөөлөн өшиглөв. Нараа огцом атийснаа хөрвөөх гэж оролдон тийчигнэхийг хараад – Чам шиг муу новш үхвэл таарна. Олон сайхан хүүхдүүдийг наймаалж явсаныг чинь гэрчлэх бүх баримт миний гарт байгаа шүү гээд Дэрмээ даналзав.
Нараад хэлэх үг олдсонгүй дэмий л уйлагнан – Эгчийгээ уучлаарай. Би энэ яваа насандаа хүний ухаанд багтмааргүй муухай зүйл хийж байгаагаа ухаарлаа. Одоо эгчийнхээ хүлгийг тайлж өгөөч. Гар хөл бадайраад байна гэж хэлэв. Дотроо ингэж хөлд нь сууж гуйж байж тайлуулаад авбал уу арга сүвэгчилж байгаад гарахдаа гарна даа хэмээн шазуур зууж байлаа. Дэрмээ – Тэгнэ байх аа. Наанаа долоо хоног хэвтээд нүглээ наманчилж үз. Суларна гэж горьдолтгүй шүү гээд гарч контейнерийг хааж түгжив. Заяа Долгормаа хоёр зооринд хоригдоод хоёр гурав хонож байхад тэр хоёрыг хэн ч эргэж ирсэнгүй. Энэ хооронд Заяагийн бие муудан үхээнц дорой царайлан хэвтэж байлаа. Долгормаа хөдөө газар өссөн болоод тэр үү тэсвэртэйхэн байлаа.
Өнөө орой хэн нэгэн ирэхгүй бол Заяа яаж ч магадгүй байв. Долгормаа яаж эндээс гарах вэ? гэж янз бүрээр бодовч тусыг эс олно. Дээр нь Заяа өвчиндөө шаналан ёолон хэвтэнэ. Баян айлын эрх танхи охиныг харсаар байж үхүүлчихвэл бас гай болж магадгүй гэж бодон түүнийг өндийлгөөд – Заяа минь тэснэ шүү. Хоёулаа эндээс заавал гарна харж л байгаарай. Заавал гарна гэж хэлэв. Заяагийн ухаан орон гаран байгаа бололтой ээж… ээж минь гэснээ хоол… хоол гэж сөөнгөдүү зөөлөн хэлэх нь сонсогдов.

Долгормаагийн бие өвдөж байсан боловч тэвчээр заан өндийгөөд хүрэн модон хаалгыг нүдэв. Дотроо энд хэн нэгэн байж магад. Тэгвэл аврагдах гарц олдож юуны магад гэж бодоод нүдлээ. Даанч тэр хоёрыг сонсох хүн нэгээхэн ч байсангүй. Оюунцэцэг оргосноос болж тэр хоёрыг нэвширтлээ зодож байсан Нараад биш Оюунцэцэгт Долгормаа туйлын ихээр гомдож байлаа. Суллагдаж чадсан юм бол цагдаа дуудаад биднийг суллуулчихгүй ёстой л амиа хичээсэн нэгэн байсан бололтой гэж бодохоос гомдлын нулимс хацрыг нь даган урсаж байв. Энэ мэтчилэн олон зүйл бодож байгаад Долгормаа зүүрмэглэж орхижээ. Үргэлжлэл бий …