Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 11-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 11-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,024

Оюунцэцэгийг алдсандаа уурссан Нараа хоёр бүсгүйг наанаа шээж баагаад өмхийрөөд байж бай гэж ууртай нь аргагүй хэлээд контейнерийг хааж түгжээд хоёр хамгаалагч залууд хамаг уураа

гаргаж – Үхснээ харж байсан хоёр мал вэ? гэж уурсан суран ташуураар гурав гурав ороолгоод машиндаа суу түрүүлж гэрт нь очъё гээд ширүүхэн давхисаар байрных нь үүдэнд ирж өдөржин харуулдсан

боловч бараагий нь ч олж харсангүй. Хажууханд ирээд зогсож байсан саарал өнгийн приус 20 машинд нуугдаж суугааг ч мэдэлгүй өнгөрөөжээ. Тэрээр уурандаа багтрах шахам буцаж явсаар “Түмэн,,

ХХК – ийн байрад ирээд “Энэ хоёр өлөгчинг нуухгүй бол баригдаж баларна. Тиймээс хааш нь оруулах вэ? гэж бодож байгаад компанийн доод зооринд оруулж түгжихээр шийдэн гарав. Хоёр хамгаалагч

залуутай гурвуулаа Заяа , Долгормаа хоёрын гарыг нь ард нь хүлээд туусаар хонгол руу ороод мухрын нэг харанхуй өрөөнд оруулан түгжихийг Хүрлээ харчихав. “Оюунцэцэг хайрт минь чи минь хаана

байна вэ? Тэд чамайг яачихаа вэ? ,,гэж бодож зогстол өнөөдүүл нааш ирж яваа харагдав. Хүрлээ бушуухан эргэж хэд харайгаад шатаар өгсөн гүйж нэг давхарт гарч ирлээ. Тэгээд юу ч болоогүй юм шиг дүр эсгэн алхсаар гараад явчихав. Гадаа тамхи татаж зогстол нөгөө хоёр хамгаалчийн нэг нь ирж тамхи гуйв. Хүрлээ тамхи өгөнгөө – Нөгөө гурван охидыг ачуулсан уу гэж асуухад Дэрмээ хэмээх өнөөх эр – Чадаагүй л байна. Тэрнээс гадна асуудал үүссэн хө. Нэгийг нь алдчихлаа гэж шивнэх шахуу хэлэв. – Өө харла гэж яагаад тэр вэ? – Нараа бие засуулъя байр сав өмхийрүүлчихнэ гээд онгойлгоод нэгийг нь бие засуулаад ир гэж бид хоёрт хэлэхэд нь мань хоёр тэрний арганд ороод алдчихлаа. – Яг яасан юм? – Байрны баруун хойд буланд аваачаад энд бие зас гээд хажууд нь зогстол Эмэгтэй хүн бие засах гэж байна. Нүцгэн шалдан хүүхэн харах гээ юу гэхээр нь хажуугийн амбаарны ард орчихгүй юу бид хоёр.

Гэтэл цаад булангийн хашааны хоёр банз сугараад онгойсныг мэдчихээд гараад зугатчихсан. Бид хоёр мэдчихээд араас нь хөөсөн боловч машинд суугаад явчихсан. Одоо хаанаас олно доо. Бид хоёрыг заавал амьдаар нь олж ир гэж Нараа айлгаад байдаг. Яая даа муу шулмыг хаанаас олох вэ? гэж бодохоос айж байна. Цаад шулам чинь олж ирэхгүй бол толгой авна гээд болдоггүй. – Баларсан юм бэ? Одоо олдохгүй байлгүй. Мань хүн улам хаширлаад хамраа ч цухуйлгахгүй биз. – Тэр ч мэдээж лдээ. Алуулаагүй дээрээ алга болдог ч юм уу гэж бодох юм, – Тэр чинь л зөвдөх байлгүй дээ. За хоёулаа уулзаагүй ярилцаагүй шүү гэж Хүрлээ хэлээд зам даган автобусны буудал руу алхав. “Чухам хаачсан бол доо. Эгчтэйгээ уулзсан болов уу? За байз яах вэ? Харьж байж ярьсан нь дээр биз,, гэж бодсоор унаанд суув. Хүрлээ явсаар гэр лүүгээ орж явтал утас нь дуугарав. Утсаа хартал Оюунчимэгийн дугаар байхыг хараад бушуухан авлаа. – Хүрлээ байна. Яасан бэ? гэтэл утасны цаанаас – Хайр аа би байна. Оюунцэцэг нь байна аа гэв. Хүрлээ – Хүүе чи минь яаж азаар эгчийгээ олоо вэ? – Ярьвал урт түүх болох биз.

Чи минь ирэх боломж байна уу? Эгчийн байгаа айлыг мэднэ биз дээ. – Аан тэнд байгаа юм уу? За хайр нь оройхон очъё. Цаад Нараа чинь намайг мөшгөөд байх шиг байна. – Аа тийм үү. Муу шулмыг удахгүй цагдаад бариад өгчихөө мэдье дээ. Заза чи минь болгоомжтой байгаарай. Цаад Нараа чинь намайг алдсандаа болоод юу ч хийж мэднэ шүү. – Би мэднэ ээ хайр аа. Болгоомжтой байна аа. Удахгүй баригдах биз дээ. Чи минь их зовсон уу? – Гайгүй дээ. Гэхдээ чамайгаа их санасан шүү. – Би ч гэсэн чамайгаа зөндөө санасан шүү. Чамайгаа олох гэж их ч хичээлээ. Хаана байгааг нь олж тогтоосон ч ганцаараа болохоороо яаж ч чадсангүй. Уучлаарай хайр аа. – Зүгээр ээ. Хайр нь ойлгож байна. За орой уулзъя гэснээ утсаа салгалаа. Хүрлээ гэртээ орж ирээд ээждээ – Хүү нь нэг айлд оччихоод ирье ээж ээ. Бараг хонох байх шүү. Та минь зүгээр биз дээ гэхэд ээж нь – – Би зүгээр ээ хүү минь. Нөгөө охин олдоогүй л байна уу?гэхэд Хүрлээ цонхоор гадагш харснаа – Олдсоон ээж ээ. Одоохондоо нууц шүү. Нөгөө Нараа авгай ирж юм асуувал мэдэхгүй гэж хэлээрэй ээж ээ гээд хувцасаа солиод арын хашаагаа даваад цааш алхав. Хамар дороосоо охиныг алдсандаа Нараа цухалдавч “За гайгүй ээ. Удахгүй олж очоод дөрвөн мөчийг чинь тас татаад хаячихаа мэдэе,, гээд шазуур зууж бодол болон суутал нэг мэргэн бодол толгойд нь орж ирэв. Нараа хоёр хамгаалагч залууг дуудан машиндаа суулгаад Хүрлээгийн гэр лүү давхилаа. Тэд Хүрлээгийн гадаа ирж буухад ямар нэгэн муу юм болох нь гэж зөнгөөрөө мэдэрсэн

Дэрмээ Нараагийн хөдөлгөөн бүрийг ажиглан харж байлаа. Нараа хаалга онгойлгон гэрт орж ирсэн хойноо – Сайн уу эгч минь. Би хүрлээтэй уулзах гэсэн юм цаадах чинь ирсэн үү? гэхэд эмгэн – Сайн хүүхээ. Цаадах чинь ирээгүй л байна даа. Ажил нь тарсан л баймаар сан гэтэл Нараа гэнэт ухасхийн хөгшиний үснээс бариад – Эмгэн гуай хүүгээ зааж өгөхгүй бол уу алчихна шүү гэж сүрдүүлэв. Үснээсээ зулгаалгасан хөгшин ёооёо хэмээн ёолсноо – Би яаж мэдэх юм. Ойрд ирэх ч үгүй байгаа хүү минь ажил ихтэй байгаа юм болов уу гэж бодох юм. Чи чинь яаж байна аа. Толгой өвдөж байна шдээ. Тавь лдаа гэж хэлэв. Нараа – Аан тийм бий. За яахав. Та хэлэхгүй юм бол өөртөө гомд доо. Нэг муу өлөгчингөөс болж хүү чинь биднээс зугатсан шүү гэснээ эмгэнийг тавиад босон гарав. Хоёр залууг дуудан энэ гэрийг яг одоо шатаа гэж омогдоход Дэрмээ – Бид хүн алах дээрээ тулаагүй шүү. Чи өөрийгөө хэн гэж бодоов? Хөгшин настай хүнийг битгий л зовоогоорой. Чи өөрөө хүүхэдтэй эх хүн. Өөрөө ч эх хүнээс төрсөн байлтай гэж омогдов. Нараа муухай орилон Дэрмээг түлхэж унагаад хэд хэдэн удаа өшиглөснөө – Тэгвэл чи өөрөө эндээ хамт шатаж үхээрэй мэдэв үү? гэснээ машин руу гүйв. Нөгөө залуу нь гайхан харж байснаа Дэрмээг татан босгож – Хоёулаа энэ муу өлөгчинг өөрийг нь алчихъя лдаа гэхэд Дэрмээ нь – Яах юм. Би хүн алж гараа цустмааргүй байна. Муу ч сайн ч ард минь аав ээж хоёр маань байгаа болохоор тэднийгээ зовоохыг хүсэхгүй байна гэлээ. Өнөөх залуу – Заза би ч бас тэгж бодож байна.

Харин хоёулаа цаадахыг чинь барьж аваад баглачихъя. Тэгээд нөгөө өмхий үнэртсэн контейнерт аваачаад цоожилчихъё лдоо гэж хэлэв. Энэ хоёр залуу хэдий муу нөхдүүд ч гэлээ хүн алахыг туйлаас үзэн яддаг байлаа. Нараа удсангүй жижигхэн саванд бензин барьчихсан ирээд – Чи муу эндээ ингээд хүүр болон үлдээрэй гэснээ залуу руу цацтал Дэрмээ ухасхийн түүнийг тэврэн аваад даран унав. Өнөөх залуу ч шалмаг хөдлөн Нараагийн хоёр гарыг хөлтэй нь хамт баглаад уячихав. Нараа тийчигнэн – Та хоёр яаж байна аа? Арай эгчийгээ алах гээ юу? гэхэд – Чамайг арын жалганд аваачиж хорооно оо. Чи муу эмжгтэй хүн байж биднээр яаж хүн алуулна гэж санаа вэ? Одоо өөрөө үхдэл болно мэдэв үү гэж ширүүхэн хэлэв. Нараа – Заза эгчийгээ уучил!! би дахиж тийм тэнэг зан гаргахгүй ээ? – Тэгнэ байх аа та? гэснээ хоёр залуу тамхи гарган тамхилж суутал түрүүний цацсан бензин ууршиж амжаагүй байснаас болсон уу

Дэрмээгийн гутал шатаж эхлээд яах ийхийн зуургүй гал авалцаад явчихав. Нөгөө залуу сандран нааш цааш хэсэг гүйтэл гэрээс Хүрлээгийн ээж нэг даавуу шидэж өгөөд наадахаа хурдан бүтээгээд дараад аваач гэлээ. Залуу самбаачлан эмгэний хэлснээр дор нь бүтээж аваад галыг унтраав. Тэгээд яасан бол гэж бодон даавууг зөөлөн татсаар сугалан автал – Бүтээж алах гээ юу чи? гэсээр Дэрмээ амьсгаадан хэвтэж байв. – Новшийн авгай минь чамаас болоод үхэнгээ алдлаа. Чи муу үйлээ үзэх чинь энэ дээ гэсээр Дэрмээ Нарааг хоёр элэгдэв. Нараа хэсэг атийж ёолсноо – Уучлаарай миний буруу!! гээд нулимс унагав. – Явна аа.

Чамайг цагдаад өгнө гээд Дэрмээ Нарааг өргөн мөрлөөд хашаанаас гарч машины арын суудал дээр түүнийг шидэж орхиод жолооны суудалд суув. Өнөөх залуу ч ирж урд суудалд суулаа. Нараа – Эгчийн хоёр дүү битгий ингэ лдээ. Та хоёроос гуйя. Би цагдаад очвол та хоёр ч хамт орно шдээ гэж орилов. – Хүн алснаас хамтдаа шорон луу явсан нь өлзийтэй биз ээ гэж хажуугийн залуу хэлэв. Дэрмээ машин асааж хөдлөн явсаар “Түмэн,, компанид ирээд охидыг оруулж байсан контейнерыг онгойлгоод Нарааг хүлээстэй чигээр нь оруулж тавиад гарлаа. – Хоёр муу новш минь би амьд гарвал уу? Та хоёрыг түрүүлж ална аа гэж орилсоор Нараа цоожлогдов. Дэрмээ түлхүүрийг нь аваад – Дамбий гуайг ирэхээр нь би өөрөө учрыг нь хэлж байж өгье гээд хармаалчихав. Үргэлжлэл бий ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…