
Ахлах дэслэгч Гүржав Баяржавхлангийн охин Заяагийн зургийг хувилан татаж аваад олон хувиар хэвлэж энд тэндгүй нааж явлаа. Заяа айлын 3 дахь хүүхэд бөгөөд нэг эгч нэг эрэгтэй дүүтэй билээ.
Заяагийн хувьд биеэ ихэд тоож ихэмсэг зан гарган хэн бугайтай хэрэлдсэн ч даваад гарч мэдэх ааштай охин байлаа. Нэг өдөр хамар Нараа гурван охинд хоол өгөхөөр очихдоо дотогшоо орлоо. Нараа
царайгаа харуулахгүйн тулд баг зүүсэн бөгөөд дагуулж яваа хоёр хамгаалагчдаа болгоомжтой бай гэж захиад оров. Гурван охин авчирсан хоолыг идсэн ч бие засмаар санагддаг байв. Мэдээж тэд
зүгээр гаргахгүйг тааварлаж байгаа ч гарахыг машид хичээхийг хүснэ. Нарааг орж ирэхэд чимээгүй сууж байсан охид айсан байртай хярцгааж хойшоо ухран контейроны хана налан сууцгаав. – За
охидууд хоол ундаа яагаад дутуу идээд байна ай? Та хэдийг асрамжлах эрх надад байгаа шүү гэхэд Заяа босож зогсоод – Биднийг яагаад хориод байгаа юм? Бид ямар хоригдол уу гэхэд Нараа – Олон юм
битгий хуцаад байгаарай чи гэснээ барьж байсан суран ташуураар нэг цохисноо – Бөөс минь дуугүй байхгүй бол уу алчихна шүү гэж занав. Оюунцэцэг – Уучлаарай бид бие засмаар байна энэ байранд чинь шээсээр байтал шивтэр ханхлуулж гүйцлээ гэхэд – Хэн та нарыг бие зас гэсэн юм. Яасан дураараа нөхдүүд вэ? Хэлж мэлээд гарч бие засахгүй яасийн гэж Нараа уурсаад хоёр хамгаалагчаа дуудан оруулж ирээд эднийг нэг нэгээр нь гаргаж морь харуул. Алдчихав аа хоёр арьс минь өөрсдийг чинь алчихна шүү гэж сүрдүүлэв. Өнөөх хоёр залуу Оюунцэцэгийн хоёр гарнаас бариад хөтлөн гарч цаахна байх хашааны ёроолд очоод энд сууж бие зас гэв.Оюунцэцэг – Эмэгтэй хүн бие засах гэж байна та хоёр цаашаа болохгүй юу. Бидний шалдан бие харах гээ юу? гэхэд хоёр залуу арга буюу арагш ухран жижигхэн амбаарын араар оров. Оюунцэцэг бие засахаар сууж байхдаа гарах боломж байгаа эсэхийг шалган ойр орчныг хартал хашааны яг мухрын хоёр банз байхгүйг анзаараад өмдөө хам хум татан гүйсээр мухрын зайгаар шурган гарч цааш гүйлээ. Арагшаа эргэж харалгүй эрчээрээ гүйсээр 100 гаад метр явтал засмал зам байлаа.
Гудамжны яг үзүүрт хүрээд эргэн хартал хоёр залуу араас элдэж байхыг хараад үзүүрээр зүүн тийшээ огцом эргэн хар хурдаараа харайлгаж явтал цаанаас нь нэг машин гараад ирлээ. Оюунцэцэг замын гол руу орон машины өөдөөс гараараа савчин зогсооч гэж хэд хэд орилов.Машин огцом тулж ирснээ тоормослон зогссоноо хажуу тийш даран мушгиад яваад өглөө. Оюунцэцэг эргээд хартал нөгөө хоёр залуу харагдсангүй. Яаж ийгээд такси барих хэрэгтэй гэж дотроо шивнэн цаашаа гүйсээр байлаа. Гэтэл яг ард нь машин ирж явааг хараад гараа өргөн зогсов. Өнөөх жолооч ирээд хальт зогсож – Хаачих нуу хө гэтэл Оюунцэцэг амьсгаагаа дарсхийж – Ах аа туслаарай. Хоёр залуу намайг ална гээд хөөгөөд байна гэв. Жолооч ч хойд хаалгаа онгойлгон суу гэлээ. Оюунцэцэг ухасхийн суугаад хаалгаа хаав. Жолооч эр – Хаа хүрэх билээ гэхэд Оюунцэцэг – Өргөө кино театрын ар тал руу гэж хэлэв. Жолооч – Мөнгөө төлнө биздээ гэхэд – Гэрт эгч маань байгаа. Эгчид мөнгө бий. – Чи ингэхэд хэнээс зугатсан юм. Арай нөхөр чинь биш биз. – Үгүй ээ ах аа тийм юм байхгүй. Миний нөхөр манайд байгаа гэж хэлээд уйлан – Хэд хоносныг бүү мэд. Ах минь би хүнд хулгайлагдаж нэг контейнерт хоригдож байгаад сая бие засая гэж байж зугатсан. Тэд удахгүй хойноос нэхэх байх.Та хурдан яваад өгөөрэй. Нөхөр эгч бас эгчийн маань нөхөр бид дөрөв цуг амьдардаг гэж хэллээ. Жолооч түүний биеийг толиндоо анзаарч хараад нээрээ тийм байж мэдэх бололтой бүсгүйн мөрөвчний хажууд юмаар цохисны ул мөр байгааг ажиж анзаарав. Жолооч эр хурд нэмэн урагшилсаар Өргөө орж ирлээ.

Уулзвараар хойш эргээд – Одоо хаана билээ гэхэд Оюунцэцэг орчноо харснаа – Арын уулзвар хүрээд баруун эргэхээр хоёр давхар ягаан байшин бий тэнд очоод зогсчих гэлээ. Жолооч явсаар уулзвараар баруун эргээд удсангүй хоёр давхар ягаан байшингийн хажууд ирж зогслоо. Оюунцэцэг буух гэснээ – Ах аа та буугаад машинаа цоожилчихоод байшингийн орцоор ороод хоёр давхарын 8 тоотын хаалга цохь. Тэнд эгч бас миний нөхөр ч байгаа байх тэднийг дагуулаад гараад ирээч би энд нуугдлаа. Нөгөө хулгайчууд цаана чинь ирчихсэн зогсож байна. Тэр том хар машиныг харж байна уу та.Тэд чинь шүү дээ. Биднээс урьтаад ирчихэж. Та над руу битгий эргэж хар. Шууд буугаад ороод ирээч гэлээ. Жолооч эр биеэрхүү биетэйг ч хэлэх үү за гээд буугаад явчихлаа. Оюунцэцэг суудлын араар биеэ далдлан доош нугдайн сууж байлаа. Хэсэг удсаны дараа жолооч орж ирж суугаад – 8 тоотод хүн байхгүй бололтой яах вэ? гэлээ. Оюунцэцэг гэнэт – Ах та утсаараа нэг залгаад өгөөч гэхэд жолооч утсаа гаргаж ирээд дугаараа өг гэлээ. Оюунцэцэг эгчийнхээ дугаарыг өгвөл залгаж байснаа утас нь холбогдож нэг эмэгтэй хүний дуу гараад – Байна. Та хэнтэй ярих гэсэн юм бэ? гэх дуулдав. Оюунцэцэг та спикер дээрээ тавьчих ах аа би ярья гэж хэлэв. Жолооч спикерээ асаагаад утсаа хажуудаа тавилаа. – Эгч ээ би байна аа.Оюунцэцэг байна гэвэл – Хүүе миний дүү хаана байгаа юм бэ? Чамайг хичнээн ч олон хоног эрсэн гэж бодож байна гэхэд – Эгч ээ би хүний утсаар ярьж байна. Би өргөөгийн арын бидний байсан байрны гадаа байна. – Өө наанаас чинь эгч нь явчихсан шдээ. Одоо эгч нь Сэлэнгээгийн ахын нь гэрт байрлаж байна. –
Наад хаягаа өгөөч. Дүү нь такситай явна. Надад мөнгө байхгүй. Очоод бүгдийг ярьж өгье гэлээ. Оюунчимэг ч хаягаа тодорхой зааж өгөв. Жолооч эр – За чи түр нуугдаад сууж бай. Би бууж тамхилчихаад ороод ирье гээд буулаа. Машинаас холгүй 20иод метрийн зайд зогсож байгаа хар жийп алгуурхан хөдөлж хажуугаар нь өнгөрөх үед Оюунцэцэг бүр доош хэвтээд өгөв. Тэд харсангүй өнгөрлөө. Жолооч эр орж ирээд сууснаа – Саяны машинтай хүмүүс үнэхээр мөн байсан уу гэхэд – Тийм ээ ах аа мөн мөн. Жолоо барьж яваа эмэгтэйг би сайн таньдаг юм. Энэ хүүхэн л намайг хулгайлсан байсан юм гэлээ. Жолооч эр машинаа асаагаад Оюунчимэгийн заасан хаягаар хоёр ч удаа утасдан байж олж очив. Гэрийн нь үүдэнд очоод та гараад ирээч гэлээ. Удсангүй хашааны хаалга онгойжОюунчимэг Сэлэнгэ хоёр гарч ирлээ. Оюунцэцэг жолоочид талархснаа илэрхийлээд буухад Сэлэнгэ таксины мөнгө гээд 20.000 төгрөг өгтөл жолооч – Зүгээр ээ надад хэрэггүй. Би хэд хоногийн өмнөөс охин дүүгээ хайж байгаа юм аа. Миний дүүгээс ялгаа юу байхав. Дүүг маань хэн нэгэн хулгайлаад авч явснаас зайлахгүй гэхэд Оюунцэцэг – Танай дүүг хэн гэдэг юм гэж асуув. Жолооч түүн рүү харснаа – Долгормаа гэдэг – Намхандуу нуруутай баруун нүдний доохно тод улаан эмэгтэй мөн үү гэж Оюунцэцэг хэлэхэд жолооч – Тийм ээ мөн. Чи яаж таньдаг юм. – Би сайн танихгүй ээ ахаа. Сая миний зугатаж гарсан тэнд хамт байсан юм. – Одоо байгаа болов уу ? – Олоод очвол байх нь байгаа лдаа. Харин яаж эсэн мэнд авч гарах юм. Тэд чинь буутай бас их хэрцгий гэж Оюунцэцэг хэлэв. Оюунчимэг – Ах та буугаач. Гэрт ороод тухтай ярилцъя гэлээ. Дүүгийнхээ сургийг сонссон жолооч залуу бууж бүгд дотогшоо орцгоолоо.Хашаанд нэг гэр байх бөгөөд гэрийн ар талд том улаан тоосгон байшин байв.
Бүгдээрээ байшин руу орцгоож Оюунчимэг дүүгээ эсэн мэнд ирсэнд баярлан тэврэн үнсэж уйлж суулаа. Сэлэнгийн бэргэн гэгч 40 орчим насны бор авгай – Ашгүй дээ. Ингээд хүрээд ирдэг нь яамай даа. Нөгөө охидыг нь хөнөөчихгүй байгаа даа. Тийм улсууд ч яаж ч мэдэх шүү гэв. Оюунцэцэг эгчийгээ тэврэн уйлж сууснаа – Хөгийн муу Нараа намайг хулгайлчихаад танигдахгүй гэж баг зүүж орж ирсэн. Тэрний дуу хоолойг танихгүй гэж бодсон юм байлгүй. Муу шулам гэж хараан байлаа. – Ямар Нараа билээ гэж эгчийгээ асуухад – Яагаав эгч ээ. Нөгөө Дамбийтай хамт 3 ч удаа ирж байсан туранхай авгай чинь – Аан тэр авгай юу? Яадаг муу новш вэ? За гайгүй дээ. Тэднийг удахгүй баригдана гэдэгт би итгэлтэй байна. Тэр новш чамайг барьсан байх гэж эгч нь тааварлаж байсан минь онож дээ гэж Оюунчимэг хэлэв.Жолооч эр; – Тэр авгай чинь тийм айхтар хүүхэн үү? гэж асуухад Оюунцэцэг – Өө аймаар аймаар. Ёстой үнэг шиг зальтай үрчийсэн авгай бий дээ. – Өө тийм үү. Дүү маань яаж зовж байгаа бол гэхээс өр минь зүсэгдэх шиг боллоо гэж жолооч хэлэв. Оюунцэцэг – Тэд бол хүний наймаачид юм билээ ах аа. Солонгос руу ачуулж тэндэхийн баячуудад зардаг гэсэн. Би хүнээс дуулж байсан юм гэв. – Яасан айхтар улсууд вэ? Миний дүү яаж яваад тийм муухай хүмүүсийн гарт орчихов оо гээд залуу толгойгоо цохин уйлагнав.Оюунцэцэг – Одоо нэгэнт тэдний байршил илэрсэн болохоор олоход амархан болсон ах аа.

Байршлаа сольчихгүй бол ядах юмгүй гэлээ. – Одоо тэгээд яах вэ? Манай аав ээж ах дүү нар бүгд хөдөө байдаг юм лдаа. Би саяхан л дүүгээ эргэхээр хот руу орж ирээд байгаа юм лдаа. Гэтэл хамт байрлаж байсан нутгийн нэг оюутан бүсгүй танай дүү чинь хичээлдээ бас байрандаа ирэлгүй сураггүй долоо хоног алга болчихлоо.Бид ангиараа хайж байгаа ч хаачсаныг нь харсан хүн нэг ч байдаггүй гэж хэлсэн юм. Тэгээд л дүүгээ яаж олох вэ хаачсан юм бол гэж бодоод юутай ч нутаг орж аав ээжид дуулгая гэж бодоод явж байгаад өөртэй чинь таарсан юм. Очоод аав ээждээ яаж хэлэх вэ гэхээс маш их санаа зовж байсан юм. Гэтэл сая л дүүгийнхээ сургийг сонсоод сууж байна гэлээ. Гэрийн эзэгтэй – Юутай ч дүүгийнхээ сургийг сонссон юм чинь одоо тайвшраад яаж амьд мэнд салгаж авахаа бодсон нь дээр биз дээ гэлээ. Үргэлжлэл бий….