Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,874

Хамар Нараа Оюунцэцэгээс гадна өөр хоёр ч бүсгүйг барьсан бөгөөд тэднийг гадагш явуулъя гэтэл түүнд зардал мөнгө олдохгүй тул Дамбийг иртэл түр хадгалж байхаар шийдэн охидыг компаний нэгэн

контейнерт хорьж байлаа. 0хидын утсыг хурааж авсан бөгөөд хүнтэй ч ярих боломжгүй 3 охин айцгааж бие биендээ наалдан сууж байв. Яах гэж тэр орой ганцаараа үлдэв дээ. Ядахнээ Сэлэнгийг ч болов

дуудаад авхуулдаг байж. Эгч минь ямар их санаа зовж байгаа бол гэж бодохоос Оюунцэцэг машид шаналж байлаа. Долгормаа Заяа гэх хоёр охин хамт байх бөгөөд Долгормаа нь эгч Оюунчимэгийн оюутан

ангийн нь охин байв. Заяа нь нэлээн баян айлын хүүхэд бөгөөд одоо 12 – р ангийн охин байлаа. Заяагийн аав Баяржавхлан гэдэг хувьдаа хэд хэдэн том компанитай 45 орчим насны эр байлаа. Охин нь

сураггүй 3 хоносонд машид гайхаж цагдаа сэргийлэхэд тэмдэглүүлж хэлж хайлгаж эхэлжээ. СХД – ийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч Гүржав уг хэргийг гардан авч хайгуулын баг

бүрдүүлэн хайж эхлэв. Дамбий эхнэртэйгээ хамт солонгос яваад арваад хонолоо. Энэ хооронд Сүн А тай хамт далайн эргээр аялж зугаалан хэссээр байв. Дамбий нэгэнтээ Сүн А -гаас урдын охидуудыг яасныг асууж лавлахад Сүн А – Манай зарим улс төрчид монгол охидыг сонирхдог юм. Тэд надаас монгол охид олж өгөөч гэж захиж байсан тул тэд нарт өгчихсөн дөө.

Ер нь санаа зоволтгүй шүү. Тэд охидыг нууц газар байрлуулаад л дур хүслээ хангадаг удлаа гэхэд 3 жилийн дараа охид суллагдаж тэднийг сургууль соёлд оруулж өгдөг юм шдээ. Би ч гэсэн тийм л бодолтой байдаг гэв. Үүнийг сонсоод Дамбий тайвширсан ч хэзээ нэгэн цагт миний хэрэг илрэх нь гарцаагүй юм байна. Тэр болтол аргалж байгаад эхнэр хүүхдүүдээ дагуулж монголоос зайлах хэрэгтэй гэж бодож байлаа. Баярмаа нөхөртэйгээ солонгост 14 хонохдоо ёстой л жаргалтай байлаа. Сөүлийн том том дэлгүүрээр хэсэж дуртай хувцасаа нөхрөөрөө авхуулж ёстой л баян эзэгтэй юм шиг загнан ихэмсэгдүү байхыг илүүд үзэж байлаа. Юм бүхэн нь санаснаар бүтэж Дамбий ч эхнэрээсээ гар таталгүй түүнд тусалж хүссэн бүхнийг нь авч өгч байв. Оюунчимэг дүүгээ алга болсонд туйлын ихээр шаналж байв. Ганцаараа ч болов хайя юу гэж бодохоор хаанаас яаж хайхаа огт мэдэхгүй учир дэмий л шанална.

Түүнд туслах хүн ч ховор Хүрлээ Сэлэнгэ хоёрт л найдвар тавьж олоосой билээ гэж дотроо залбиран суудаг байлаа. Хүрлээ нөгөө мөрдөгчтэй хоёр ч удаа биечилж уулзан охидын сураг гарахгүй байна. Хаана хорьсныг мэдэхгүй байгаа тул тэднийг үүрнээсээ гарч хөдлөхийг л хүлээе гэж ярилцан тохиролцлоо. Хүрлээ хамар Нарааг ч сэжиглэн мөрдөж мөшгидөг болов.

Ингэж явсаар компанийн нэгэн контейнерт байгааг олж тогтоолоо. Ганцаараа тул яаж ч чадахгүйгээ мэдрэвч юу ч хийж чадахгүй байгаадаа сэтгэл нь гонсойдог байлаа. Долгормаагийн ээж аав нь хөдөө байдаг тул охиныхоо яасныг үл мэднэ. Тэднийх зургаан хүүхэдтэй бөгөөд Долгормаа 4 дэх охин нь байв. Ах дүү нар нь бүгд хөдөө байдаг болохоор Долгормааг эрж хайх хүнгүй тул дотроо шаналж суув.

Ийм л гурван охин контейнерт хоригдож байгаа бөгөөд хамар Нараа тэднийг өлсгөхгүйн тулд хааяа хоол аваачиж өгч байсныг Хүрлээ мэдэж авчээ. Дамбий хэзээ ирэх нь мэдэгдэхгүй байгаа нь тэр гурван охинд ашигтай ч байж болох талтай билээ. Эрүүгийн ахмад Батмөнх хэргийг илрүүлэх талаар бүхий л бололцоог ашиглан хайж байвч ул мөр олдохгүй хэцүү л байлаа.

Тэгтэл нэг өдөр ажлынхаа өрөөнд юм бодон сууж байтал Хүрлээ ороод ирэв. Хүрлээгээс охидын хаа байгааг нь мэдэж авсан ч Дамбийг ирж охидыг зөөх үеэр гэнэдүүлж барих төлөвлөгөө боловсруулж эхлэв. Үүний тулд хүч хүрэлцээ ч хэрэгтэй тул зохих журмын дагуу даргадаа тайлангаа тавьж тэр хүнийг барих хүчийг бэлдүүлж байлаа. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…