Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,645

Дамбий эгч дүү хоёрыг байрнаасаа гаргачихаад өөр хоёр ч хүүхэн оруулжээ. Тэднийг гаргахын учир нь хожим надад хамааралгүй гэх бодлыг агуулсны шинж байлаа. Шинээр орсон хоёр бүсгүй хямдхан

байртай болсондоо баяртай байв. Солонгосоос Сүн А хэд хэдэн удаа ярьж шалсны эцэст Дамбий эгч дүү хоёрын дүүг онилж бас шинээр орсон хоёр хүүхнийг ч явуулах талаар бодож байлаа. Бөөн мөнгө

нүдэнд нь үзэгдэх төдийд хурдхан явуулаад мөнгө төгрөгөө авахыг туйлаас хүсэж байв. Хүрлээтэй уулзаж энэ бүх учраа хэлээд чи тэр дүүгээс нь харьцаагаа тасал гэхэд Хүрлээ Дамбийг үзэн ядаж байсан ч

түүний залийг илрүүлэх талаар бодохдоо – Би яагаад тэр охинтой нөхөрлөөд байгааг та тааварлахгүй байна аа даа. Таны санааг гүйцэлдүүлэх гэж л тэр шдээ. Тэр охины толгойг бүрэн эргүүлж

байгаад солонгос руу явуулчих санаа агуулсан юм шдээ гэж өөртөө тун ч итгэлтэйгээр хэлэв. Түүний энэ байдлыг харж үнэнээсээ юм байх даа гэж бодсон Дамбий чамайг нэг шалгаад үзчихээ мэдчихье дээ гэж

дотроо бодоод өнгөрчээ. Намрын сүүл сар ч хаяанд ирж сэрүүсэн хүйтэрч байсан нэг өдөр Дамбий шинээр орсон хоёр бүсгүйг нэг шөнө унтаж байхад нь хэсэг залуустай ороод хөнжилд нь хумин боож аваад гарчээ. Тэгээд ухаан алдуулах тариа хийж хоёр бүсгүйг ухаангүй болгоод цэвэрхэн хувцас өмсүүлж хоёуланг нь ахиж нэг тариад том хайрцганд хийгээд Солонгос руу ачуулжээ. Тэгээд энэ удаагийнх нь амжилттай болсон бөгөөд Сүн А ч түүнд амласан ёсоороо мөнгөө өгч түүнийг баярлуулав. Очсон хоёр бүсгүй чухам яасныг дараа тайлбарлан хэлье.

Энэ наймаанд Хүрлээг оролцуулахыг бодсон боловч Хүрлээ ажил ихтэй завгүй тул амжихгүй нээ уучлаарай гэж хэлж байж сугарч үлдэж чаджээ. Хүрлээ эгч дүү хоёрыг өөр байранд орсныг мэдээд Оюунцэцэгтэй холбогдон байж гэрийг нь олж уулзав. Оюунцэцэг тэр хоёр хэн хэндээ улам дотноссоор байлаа. Хүрлээ ч эгч Оюунчимэгт өөрийнхөө түүхийг ярьж өгөөд саяхан Дамбий байранд нь орсон хоёр хүүхнийг солонгос руу ачуулсан. Дамбий бол өөдгүй муу эр гэдгийг хэлж байж ойлгуулсан билээ. Эгч дүү хоёр Хүрлээд талархан энд нүүж ирэхэд тэр Нараа гэдэг хүүхэн хүргэж ирснийг хэлэхэд Хүрлээ – Та хоёр өөр байр олох хэрэгтэй. Тэгээд эндээс сэмхэн алга болохгүй бол цаад Нараа чинь сэжиг авчихна шүү. Баригдвал өршөөлгүй солонгос руу ачуулж мэднэ. Алж мэдэх тул болгоомжтой байгаарай. Орой унтахдаа хаалга үүдээ сайн түгжиж цонх гэгээвчээ ч сайн хааж түгжиж байгаарай гэлээ. Оюунцэцэг дотроо маш их айж – Тэр муу Дамбийг цагдаад мэдэгдчихье лдээ гэхэд Хүрлээ – Нотлох баримт байхгүй болохоор тэгж болохгүй. Цаадах чинь хөнгөхөөн мултарчих зайтай эр шүү. Дараагийн удаа намайг дуудвал очиж байгаад баримтжуулж аваад цагдаад өгнө.

Тэр болтол та хоёр минь тэсдэг юм шүү гэж захив. Сүн А эхний наймаагаа амжилттай хийсэн тул өнөөх хоёр бүсгүйг өөр нэг баян эрд зарахдаа Дамбийтай хийсэн наймаанаасаа илүү өндөр үнээр зарж ашиг олжээ. Өөрөө Дамбийтай ирж байсан бүсгүйг л авна гэж бодож байлаа. Тэр өвөл нь Дамбий Сүн А -д хоёр ч удаа туслан 4 бүсгүйг зарж улам хөлжжээ. Мөнгөнөөс өөр зүйл бодогдохгүй тул энэхүү наймаанд улам гаршсан байлаа. Очсон хүүхнүүдийг Сүн А өөрөө эхэлж эдлэж дур хүслээ хангачихаад зардаг болжээ. Гэтэл эгч дүү хоёрыг тандаж байсан Нараа нэг өдөр Дамбийд – Нөгөө эгч дүү хоёр хаачсан юм бүү мэд алга болчихлоо гэж түүнд хэлээд үсэртлээ алгадуулж уурыг нь баржээ. Дамбий – Газрын гаваар орсон ч бай эгч дүү хоёрыг заавал олж ир. Тэр дүүг нь би бага хатнаа болгоно. Эгчийг нь солонгос руу явуулах ёстой байсан юм гэж омогдохдоо бүх нууцаа дэлгэж орхижээ. Энэ үед Хүрлээ дэргэд нь байсан бөгөөд түүний далд санааг мэдэж авчээ. Хүрлээ сүүлд хийсэн наймааны талаар утсандаа бичлэг хийж баримтжуулж авсан бөгөөд цагдаад өгөхөд хангалтгүй хэмээн бодоод дахиж наймаа хийгээсэй баримт болгож байж цагдаад өгч бариулна гэж бодож байв.

Эгч дүү хоёрыг олох ажлыг Нараад биш Хүрлээд даатгалаа. Ямар хүнд даатгаж байгаагаа Дамбий мэдсэнгүй. Эгч дүү хоёрын хаана нуугдаж байгааг Хүрлээгээс өөр хэн ч мэдэхгүй байлаа. Хичээлдээ явахдаа зүсээ хувиргаж байж очиж ирдэг байлаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгч Батмөнхөд үл таних нэгэн хүнээс бичиг ирж монгол охидыг солонгос руу ачуулж наймаа хийж байна гэсэн утга бүхий захиаг хүлээж аваад хэргийг хаанаас яаж олж мөрдөх вэ гэж шаналж байтал ахиж нэг захиа ирж “Түмэн,, ХХК ийн захирал Дамбий гэгч этгээд энэ бүх наймааг хийж байгаа талаар цухас дурджээ. Тиймээс ахмад Батмөнх хэргийн сэжүүр атгаж аваад шинээр байгуулагдсан

“Түмэн,, ХХК – ний дотор энгийн хувцастай иргэн хүний журмаар орж компаний дотоод үйл явцыг судалж эхлэв. Гэтэл нэг эр түүнтэй ярилцаж улмаар эгч дүү хоёрыг хайж байгааг дуулгасан нь Хүрлээ байлаа. Хүрлээ хэргийг илрүүлэхийн тулд ахмадад захиа явуулсан байв. Оюунчимэг Оюунцэцэг хоёр Хүрлээгийн захисныг марталгүй нуугдаж явсаар хаварын сүүл сартай золгов. Гэтэл төгсөх шалгалтанд бэлдэх ажил ундарч Сэлэнгэ ч эгч дүү хоёрт туслан Хүрлээтэй дөрвүүлээ сургууль номын сан гээд тэр хоёрыг алгасахгүй дагаж хамгаалж байв. Хамар Нараа Хүрлээд үл итгэх тул түүнийг нууцаар мөшгиж байлаа. Ингэж яваад эгч дүү хоёрыг ч олж Дамбийтай уулзахаар очив. Гэтэл Дамбий энэ үед Солонгос руу ажлаар явсан байлаа. Нараа яахыгаа мэдэхгүй хэсэг тээнэглэзэж байснаа эгч дүү хоёрыг солонгос руу явуулж чадахгүй юм бол би хэн болох билээ гэж бодоод хэсэг залуусыг дагуулан тандаж явсаар эгч дүүсийн байрлаж байгаа газрыг мэдээд авлаа. Оюунцэцэг нэг орой номын санд ганцаараа сууж байгаад харихаар гарч нүүр буруулан явж байтал хар машинтай хүмүүс зам хөндөлсөн зогсоод түүнийг машинд чихэж аваад явжээ.

Гайтай энэ орой Хүрлээ ажилтай байсан бөгөөд Сэлэнгэ ч эгч Оюунчимэгтэй нь гэрт нь очиж тэр хоёр шөнөжин жаргаж хонов. Өглөө нь дүү Оюунцэцэг нь ирээгүйг мэдсэн Оюунчимэг Хүрлээтэй хоносон байх гэж бодоод юм ч саналгүй хичээлдээ очжээ. Оюунчимэг 3 сартай жирэмсэн бөгөөд энэ жил төгсөх тул сургуулиа төгсөөд Сэлэнгэтэй хоёул Увс явахаар тохиролцож билээ. Орой нь Оюунчимэг гэртээ ирээд дүүгээ ирээгүйг мэдэж Хүрлээтэй холбогдлоо. Оюунцэцэг түрүүлж тардаг тул түрүүлж ирдэг билээ. – Байна уу Хүрлээ Оюунцэцэг чамтай хамт яваад байгаа юм уу гэтэл Хүрлээ – Үгүй шдээ өчигдөр оройхон номын санд ганцаараа сууж байна гэж над руу зурвас бичсэн байсан. Би ажилтай болчихоод тосож амжаагүй шдээ. Арай… гээд үгээ тасласнаа

Дамбийгийн хүмүүс мэдчихээд авч явснаас зайлахгүй. Би тэднийг тагнаж мэдье. Чи өөрөө болгоомжтой байгаарай гэж хэлээд утсаа салгалаа. Оюунчимэг ганцаараа тул айж түгшин дотроо залбирч дүү минь яагаад гэнэ алдчихав аа. Хаана зовж байгаа бол гэж бодоод сэтгэл түгшин сууж байлаа. Тэгтэл гэнэт хаалганы хонх дуугарахад нь бондгосхийн цочсоноо сэмхэн хаалган дээр очоод хаалганы цонхоор шагайтал Сэлэнгэ зогсож байлаа. Бушуухан хаалгаа тайлж Сэлэнгийг татан оруулангуутаа хаалгаа хаагаад дангинатал түгжив. Сэлэнгэ гайхан –

Яасан бэ хайр аа юу болоов гэхэд – Дүү маань гээд хоолой нь чичирснээ алга болчихлоо гээд мэгшин уйлав. Сэлэнгэ түүнийг тайвшуулах санаатай цээжиндээ наан тэврээд – Битгий уйл хайрт минь. Дүүг чинь заавал олно гэтэл Оюунчимэг улам эхэр татан уйлав. Сэлэнгэ түүнийг тэвэрч байснаа цааш хөтлөн унтлагын өрөөнд оруулан орон дээр суулгаад – Одоо тайвшир хайр аа.

Би гаръя. Очиж тэр Дамбийгийн компанийг нэгжээд ирье гэтэл Оюунчимэг нулимсаа арчаад – Хэрэггүй хонгор минь. Тэд чамайг алчихвал би бүр хэцүүднэ шдээ гэснээ ахин уйлав. Тэгээд – Хүрлээд хэлчихсэн байгаа. Тэр л дүүг маань аварч чадна гэж хэлэв. Оюунчимэг бага зэрэг тайвширсан ч сэтгэл нь түгшсээр л байлаа. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…