Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

0 second read
0
0
2,041

Цэнгэл авгай энэ өдөр машид сэтгэл хангалуун байлаа. Юу вэ гэвэл ганц хүү Хүрлээ нь хань болох хүүхнээ авчран танилцуулна гэж хэлэхэд баярлахын дээдээр баярлан сууж байв. Хэдий тарчигхан

амьдралтай ч Цэнгэл одоо 49 тэй бөгөөд анх Хүрлээгийн аав болох Надмидтай 22 тойдоо танилцаж сууж улмаар 23 насандаа ганц хүү төрүүлсэн нь Хүрлээ билээ. Цэнгэл нас залуу үедээ гоолиг бөгөөд

үзэсгэлэн төгс өай олон ч эрсийн зүрхэнд шар ус хуруулж явсан нэгэн байсан бөгөөд тухайн үедээ ажилтай бол ажилтай авах цалин нь ч өндөр даржин гэгч амьдарч байсан билээ. 15 жил хамт амьдарсан

сайхан хань нь нэг л өдөр машины ослоор бурхан болж Цэнгэл хүү Хүрлээтэйгээ хоёулахнаа үлдэж билээ. Тэр өдрөөс хойш олон ч эрчүүд түүнийг авахыг санаархаж ятгасан ч Цэнгэл нүүр өгөхгүй байсаар

ганцаараа бор зүрхээрээ хүүгээ өсгөж өндийлгөсөөр өдий хүрсэн билээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчийн ажлыг 20 гаруй жил хийж өвчтөн болгон түүний инээмсэглэсэн царай харсан ямар ч эр

хажуугаар нь зүгээр өнгөрдөггүй байсныг хэлэхэд нуух юун муу билээ. Үүнээс болоод тэр үү нөхөр нь түүнийг хааяа хардан зовоодог байсан бөгөөд гайтай тэр өдөр эхнэр Цэнгэл чинь өөр залуутай явж байна гэж ажлын нь газрын нэг нөхөр худал хэлснээс болж эхнэр лүүгээ гүйж яваад машинд мөргүүлж газар дээрээ бурхан болжээ. Ийм л нэгэн эмэгтэй өнөөдөр шинэ бэрээ харахын хүслэн болж сэтгэл нь догдлон хүлээж авах бэлтгэл хийж бууз чимхэж сууж байлаа. Орсгой Хүрлээ аав ээжийнхээ гар дээр бага насаа өнгөрөөсөн бөгөөд түүниы жинхэнэ нэрийг Хүрэлбаатар гэдэг билээ. Сүүлийн хоёр жил муу залууст уруу татагдаж архи дарсанд шунасаар ажилгүй болж гудамжинд согтуу тасарчихсан амьтан унтаж байхад нь

Дамбий тааралдан түүнийг тэтгэн явсаар сүүлдээ туслахаа болгоё гэж байж дэргэдээ авч үлджээ. Хүрлээгийн шүдний доод талын үүдэн шүд нь уначихсан байсан тул тэрхүү нээнтэгийг нь олж мэдсэн Дамбий түүнийг орсгой гэж хочилдог байлаа. Хүрлээ цагийн сайнд барилгын инженер хийж явсан бөгөөд Барилгын техникомыг төгссөн боловсролтой эр байж. Гэтэл түүний ажиллаж байсан барилгын захиралын нь туслах залуу нь Хүрлээг хүний юм хулгайлсан хэмээн гөрдөж гүтгэсний учраас шүүхэд хандсан ч түүний талд орсонгүй буруутжээ. Тэрээр үүндээ цөхөрсөн Хүрлээ архи дарсанд орж гудманд гарсан байна. Ийм л нэгэн эр өнөөдөр хорвоогийн тоос хөдөлгөж яваа нь энэ билээ.

Оюунцэцэг хичээлээ тарчихаад бушуухан гэр лүүгээ яаран ирж хувцасаа солин өмсөж нүүр амаа будан гангалав. Тэгээд болзсон цагаасаа бага зэрэг хожимдсоор зорьсон газраа иртэл Хүрлээ ирчихсэн сууж байв. Ямархуу айл байдаг бол гэж сэтгэл нь бага зэрэг зовсоор гэрт нь очлоо. Цэмцийсэн том хашаанд овоо томхон байшин байх бөгөөд гэрт орсон хойноо харвал мөн л цэмбэгэр айл болох нь ажиглагдав. Цэнгэл хүүгийнхээ найз хүүхнийг хараад өөрийнхөө залуу насаа бодож би ч цагтаа иймэрхүү л хүн явсан даа хэмээн бодож суулаа. Хүрлээ ээждээ найз бүсгүйгээ танилцуулж золгуулав. Тэр оройдоо Оюунцэцэг тэднийд дайлуулсаар хонолоо. Одоохондоо сурч байгаа оюутан гэж дуулаад Цэнгэл хүүдээ баярлаж ийм сайхан хүүхэн муу хүүг нь тоож байгаад баярлаж суусан билээ. Маргааш нь амралтын өдөр байсан тул Хүрлээ тэр хоёр гадуур хамтдаа зугаалж кино үзэн хотын хөгжлийг харж явсаар зайсан толгойд гараад өөрийн эрхгүй биширч байлаа. Хүрлээ нэг хувийн байгууллагад борлуулагчийн ажилд орсон бөгөөд ажилд орсон өдрөөсөө эхлэн машин барьж бараа түгээдэг болсон билээ.

Түүний унаж яваа машин нь ачааны портер бөгөөд бүхээгтэй билээ. Хайртай хүнтэйгээ өдрийг зугаатай өнгөрөөсөөр оройхон гэртээ ирлээ. Өөрийнхөө түлхүүрээр гэрээ онгойлгон ортол цаанаас нь эгчийнх нь дуу хадан ёолон гиншиж байгааг сонсоод юу билээ гэж бодсоноо сэмхэн 00 – ын өрөөнд ороод чимээгүй суулаа. Дүү нь айлд очно гээд явснаас хойш Оюунчимэг тэр өдөр Сэлэнгэтэй хамт кино үзээд гэртээ ирж Сэлэнгэтэй хоёулаа ёстой жаргалын сайхныг амсаж байлаа. Тэр хоёр шөнөжин жаргаж цэнгэсээр өглөөтэй золгосон ч Сэлэнгээг явуулалгүй хамт өнжөөч гэснээр Сэлэнгэ ч зөвшөөрч хоёулаа өдрийн цагаар гурван ч удаа загас наадуулан цэнгээд ийнхүү оройхон дахин жаргал эдэлж авай. Сэлэнгэ ч ёстой жинхэнэ эр байлаа. Түүнийг гомдоохгүй ёстой л хүссэн бүхнийг нь хийж ханатал нь жаргааж байгаа нь энэ билээ.

Тэр хоёр улайран байхдаа хүн орж ирснийг анзаараагүй бөгөөд улам шуналтан хайрандаа бялуурсаар сая нэг дуусаж амсхийв. Оюунчимэг шалдан босож 00 – руу орох гэтэл цоожтой байх нь тэр. Хүн бгаам уу гэтэл дотроос Оюунцэцэг – Би байна аа гэхэд нь цочин ухарсан Оюунчимэг хурдан өрөөндөө ороод Сэлэнгээг хувцасаа өмс дүү ирчихэж гэж хэлээд хоёулаа хувцаслав. Оюунцэцэг ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд гал тогоо ортол жаахан эмх замбараагүй байлаа. Аяга тавгаа эмхэлж цэгцлээд хоол хийж цай чанав. Тэд гурвуулаа болон хооллож Сэлэнгээг дүүдээ танилцуулаад хооллож суутал хаалганы хонх дуугарав. Хэн байдаг билээ гэж гайхсаар Оюунцэцэг хаалгаа тайлтал Дамбий зогсож байв.

Дамбий орж ирээд эгч дүүсийг харж байснаа – Уучлаарай энэ байрыг зарах хэрэгтэй болчихлоо та хоёр өөр байр хайх хэрэгтэй байна гэж хэлэв. Түүний энэ шийдвэрт эгч дүү хоёр гайхсангүй. Хүний л юм хойно яалтай билээ гарахаас өөр замгүй шүү дээ. Маргааш нь эгч дүү хоёр өөр байр олохоор зар сонин авч түрээсийн байр олохоор хэд хэдэн хүнтэй утас цохон ярилцсан ч хүн авчихсан гэсээр байлаа.

Гэтэл нэг дугаарт залган түрээсийн байр сонирхож байгаагаа хэлтэл – Сансарын тунелийн баруун талд ирээд залгаарай гэхийг сонсоод эгч дүү хоёр такси барин тийшээ зүглэв. Баяраа гэж өөрийгөө танилцуулсан 30 гаруй насны залуу тэднийг дагуулан байраа үзүүлж эгч дүү хоёрт ч байр таалагдан сарын 500.000 аар түрээслэхээр тохироод маргааш ирж байрандаа оръё болох уу гэхэд өө тэг тэг бололгүй яахав гэснээр эгч дүү хоёр нүүн ирж байршлаа.

Хоёр өрөө байр бөгөөд том өрөө унтлагын өрөөтэй учир эгч дүү хоёр ч ийм хямдхан боломжийн байранд орсондоо баярлаж байлаа. Гэрийн эзэд байраа түрээсэлчихээд гадаад руу явах тухайгаа хэлснээр энд эгч дүү хоёр удаан байрласан ч болно гэж хэлжээ. Ямартаа ч сургуулиа төгстлөө байх боломжтой болсон бөгөөд тэднийг нүүж ирэхэд нь хамар Нараа хамжилцан байрыг нь мэдэж авчээ. Энэ бүхэн нь цаанаа ямар учиртайг эгч дүү хоёр тааварлахгүй явсаар л….. Үргэлжлэл бий ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…