
Тэр өдрөөс хойш 20иод хонож байтал нэг өдөр Дамбий Оюунцэцэг рүү утас цохож паспорт болон виз бүтсэн гэж хэллээ. Энэ хооронд эгчдээ бүхнийг хэлж ятгаж байсан бөгөөд явах болсноо хэлэхэд сүүлдээ
Оюунчимэг дүүдээ зөвшөөрөөд хурдан эргэж ирээрэй гэж захиад явуулахаар болов. Дамбийгийн санаа бүтэж байгаад нь дотроо баярлаж байгаа ч дүүг нь орхиод ирвэл эгч нь түүнийг зүгээр
байлгахгүй гэдгийг мэдэж байгаа бөгөөд энэ удаад буцааж авчрахгүй бол болохгүй юм байна гэдгээ мэдэрч байлаа. Явах өдөр ч болж Дамбий Оюунцэцгийг дагуулан Солонгос улсыг зорив. Хэдхэн
хоногийн өмнө орсгой Хүрлээ эгч дүүгийн гэрт ирэхэд Оюунцэцэг ганцаараа байсан бөгөөд эгч нь ангийнхаа хүүхдийн гэрт очихоор явсныг дуулав. Тэгээд тэр орой нь зориг гарган Оюунцэцэгт хайраа
илчилж сарнай бэлэглэжээ. Хүрлээ хэлсэн амандаа хүрч ажилд орсон бөгөөд Дамбийгаас аажим аажмаар холдож байлаа. Хүрлээ өөрөөс нь нэлээн ах боловч Оюунчимэг өөрөө ч түүнд дасаж байгаагаа бодох
бүрт санаа нь зовнин байлаа. Гэсэн ч хайр гэдэг зүйлд насны хязгаар үл хамаардагыг Оюунцэцэг харуулж байлаа. Түүний гэнэтийн саналд цочирдсон ч биеэ бариад хүсэлтийг нь хүлээж авсан бөгөөд эгчийгээ битгий ирээсэй. Бид хоёрын жаргалыг битгий тасалдуулаасай гэж залбирч байтал аз болж Оюунчимэг утсаар ярьж – Эгч нь очиж амжихгүй болчихлоо. Миний дүү хаалгаа сайн цоожлоод унтаарай гэж хэлж түүнийг баярлуулав. Хүрлээг хоноод явахгүй юу даа. Маргааш амралтын өдөр гээ биздээ гэхэд татгалзаагүй бөгөөд найз хүүхэнтэйгээ хамт хонох болсондоо туйлын баяртай байв. Тэр шөнө хос хоёр жаргаж хоносон бөгөөд охин хонгор ариухан биеэ хайртай хүндээ харамгүй зориулсан Оюунцэцэг Хүрлээгийн цээжинд толгойгоо наагаад –
Ямартаа ч би эхлээд сургуулиа төгсчихье. Дараа нь хоёулаа сууна. Тэгээд үр хүүхэдтэй болж хоёулаа сайхан жаргана аа гэж билээ. Ийнхүү Солонгос орныг зорьсон хоёр нисэх буудалд буухад Кан Сүн А тосож авсан бөгөөд Монгол охиныг нүд салгалгүй ширтэн сууж байлаа. Өөрийг нь эрээ цээргүй ширтэх солонгос эрийг харсан Оюунцэцэг нүд буруулж Дамбийгийн хэлсэн болон солонгос эрийн хэлж байгаа бүхнийг орчуулан хэлж суув. Уг нь Дамбий Сүн хоёрт орчуулагчийн шаардлага байхгүй бөгөөд Сүн А ч монгол хэлийг сурч авсанд гол нууц нь байлаа. Дамбий Сүн А хоёр гэрээгээ хийж гарын үсэг зурсан бөгөөд Оюунцэцэгийг нойл орох хооронд Дамбий – Уучлаарай энэ удаа хүүхнийг үлдээж чадахгүй нээ. Монголд эгч нь байдаг бөгөөд намайг нааш авч явсныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа болохоор үлдээж чадахгүй нээ. Энэ удаа хоёр хоног аргалаад өвөртөлж унт даа анд минь.

Дараа л жинхэнээсээ авчирч бүр өгнө өө гэж хэлжээ. Учрыг бүрэн ойлгосон Сүн А – За ойлголоо. Гэхдээ би ч энэ удаа өвөртлөхгүй гэж бодлоо. Харваас охин биеэрээ байгаа бололтой юм гэж мэдэмхийрэв. Хэдхэн хоногийн өмнө хайртай хүндээ охин биеэ өгснийг нь Дамбий ч үл мэднэ. Хүн наймаалцах нь тэр хоёрын хувьд юу ч биш бөгөөд Дамбий – Энэ муу Солонгост эхэлж эдлүүлснээс өөрөө эхэлж эдлэнэ ээ ядаг юм. Тэгээд ч унтсаныг нь энэ ямар мэдэх биш гэж бодож суулаа. Дамбий Оюунцэцэг хоёрын ажил амжилттай бүтэж Солонгост гурав хоноод эх орондоо газардав. Солонгос хэмээх орны хөгжлийг гайхаж биширсэн Оюунцэцэг солонгос дэлгүүрээс чихэр жимс тэргүүтнийг авч мөн солонгос эр Сүн А түүнд авч өгсөн хээнцэр эрээн палаж ч таалагдсан билээ. Оюунцэцэгийг Солонгос явсан гэж Оюунчимэгээс дуулсан Хүрлээ Дамбийг үзэн ядаж эхлэв. Хайртай бүсгүйд нь муу юм хийх вий гэхээс тэр айж байлаа. Ашгүй тэгтэл тэр хоёрыг ирснийг мэдээд сэтгэл нь тайвширсан ч энэ муу Дамбий хэзээ ч яаж ч мэдэх л эр дээ. Чамайг даа яая даа байз.
Нухчих гэхээр өөрөө шоронд орчихвол Оюунцэцэг болон өөрөө ч шанална гэдгийг мэдэж байлаа. Гэнэт толгойд нь нэгэн бодол төрж би өрсөхгүй бол хэний хүү болох билээ гэх бодол төрөв. Дамбийгийн авч ирсэн барааг үзэж суусан эхнэр Баярмаа нь хүүхдүүддээ хувиарлан өгөөд – Чи минь овоо юмтай иржээ. Нөгөө тоног төхөөрөмж хэзээ ирэх вэ гэхэд Дамбий – Нөгөөдрийн онгоцоор ирнэ гэж хэлэв. – Аан за ашгүй дээ. Компаниа байгуулчихаад хоёулаа солонгосд очиж хэд хоног амраад ирье дээ. Би солонгос орныг хармаар л байна шүү гэхэд Дамбий – Нээрэн тэгье хө. Эмгэндээ гадаад орныг үзүүлнэ ээ гэж өгүүлэв. Дамбий дотроо “Хөөрхий дөө насаараа шахуу дэргэд байгаа муу ханиа би ч их л гомдоож явсан даа. Ер нь тэр муу Сүн А гаас харьцаагаа тасалмаар юм байна. Ямар ч байсан нэг охин олж өвөрт нь хийчихээд таслана аа. Ханьдаа ч газар үзүүлье байз. Хүүхдүүдээ ч бодьё.
Энэ маань хэдэн хүүхдийнхээ төлөө гүйсээр байгаа болохоос биш надад хийсэн зүйл цөөхөн л байх шүү. Одооноос хүн шиг байж гэр орон үр хүүхэд хань ижилдээ сайн нөхөр сайн эцэг л болж явья,, гэж бодож суулаа. Солонгосоос авч ирсэн зүйлсээ эгчдээ үзүүлж палажыг өмсөж үзэж суусан Оюунцэцэг – Нээрээ эгч ээ солонгос орон ёстой гоё санагдсан шүү. Ер нь хоёулаа эндэх сургуулиа төгсчихөөд Солонгост очиж ажиллавал ямар вэ? Тэр Дамбийгийн түнш гээд байсан Кан Сүн А гэгч хүн чамайг энд ажиллаж амьдрахаар ирнэ гэвэл би цалин сайтай ажил олж өгье гэж байсан. Эгчтэйгээ ирвэл болох уу гэсэн чинь хэдэн ч хүн дагуулж ирсэн хамаагүй би цалин өндөртэй ажилд оруулж өгнө шүү. Би чинь солонгос улсын сайд хүн гэж байна лээ гэв. Үүнийг сонссон Оюунчимэг – Яахав дээ. Сайд байлаа гээд тэр хүн мөнхийн сайд явахгүй шдээ.
Бодож байж больё дүү минь гэлээ. Маргааш нь үдээс хойш хичээлээ тарсан Оюунцэцэг гэр лүүгээ ирж яваад Хүрлээтэй таарч хоёулаа гэрт орж ирцгээв. Бие өвдсөн гэсэн худал шалтгаанаар долоо хоногийн чөлөө аваад солонгос явсан бөгөөд овоо дээрдлээ гэсээр сургуульдаа очсон билээ. Оюунцэцэг харин Хүрлээд явахаа хэлсэн бөгөөд солонгосоос авчирсан чихэр жимсээ тавганд хийж түүний өмнө тавиад – Хайр аа хоёулаа алсдаа солонгост амьдарвал ямар вэ гэхэд Хүрлээ – Тэр дэмий. Нээрээ чамд хэлэхэд энэ байрнаас нүүж өөр байр олвол яасан юм бэ. Цаад Дамбий чинь чамайг нэг солонгос баян эрийн өвөрт өгнө гэж байсныг би сонсчихсон юм. Дамбий яаж ч мэдэх хүн тул болгоомжтой байгаарай хайр аа. Чамдаа л гэж энэ бүхнийг хэллээ шүү. Харин чи минь битгий л түүнд хууртчихаарай. Чамайгаа алдмааргүй л байна шүү гээд түүнийг тэвэрчээ. Хайртаасаа ийм үг сонссон Оюунцэцэг түүн лүү гайхан хараад – Үнэн гэж үү. Ямар муухай хүн бэ гээд түүний энгэрт наалдаж – Чи минь хамгаална биз дээ гээд тэврэн авав. –
Хамгаална аа. Чамтайгаа байхаар л би жаргалтай болдог. Урьд нь яах гэж буруу замаар явж байснаа ухаарч л сууна. Тэр хамар Нараа гэдэг хүүхэн ч хүний наймаа хийж явсан хашир хүүхэн юм байна лээ. Дамбий ах биш ээ хашир өвгөн бид хоёрыг туслахаа болгосон нь алдаа болж дээ. Тэрний нууц төлөвлөгөөг хоёулаа нураана аа за гээд түүнийг үнсэв. Найз залуугийнхаа үгэнд бүрэн итгэсэн Оюунцэцэг үнсэлцэж байснаа – за би одоохон хоол хийгээдэхье. Эгч ч ирэх болж байгаа гээд гал тогоондоо оров. Оюунчимэг хичээлээ тараад харихаар гарч явтал Сэлэнгэ тааралдав. Хэд хоногийн өмнө тэр хоёр Сэлэнгийнд очиж Сэлэнгэ ч Оюунчимэгийг үерэе гэж гуйснаар зөвшөөрч тэднийд хоёр хүнтэй хамт хоносон билээ. Сэлэнгэ инээмсэглэн – Харих гэж байна уу хамт явъя гээд түүнийг сугадан алхав. Тэр хоёр замдаа элдвийг хүүрнэн явсаар Оюунчимэгийн байрны үүдэнд ирэв. – За би орьё доо. Дүүдээ хэлж байгаад нэг орой чамайг авчирч танилцуулъя за юу гэхэд Сэлэнгэ – Тэг ээ хонгор минь.
Хүлээж байя даа гээд түүний хацар дээр үнслээ. Оюунчимэг – Манай дүү өөрөөсөө нэлээн ах л яваад байх шиг ээ. Чи нэг тандаад өгөөч – Хайранд нас хамаагүй шдээ. Яахав чи минь гуйж байгаа болохоор л би тандаж өгье – Баярлалаа. Ийм зүйл гуйж байгаад уучлаарай гэв. Оюунчимэг түүн лүү харж байснаа за орлоо гээд эргэв. Уруул дээр үнсдэггүй сонин залуу юм аа. Эсвэл ичсэн юм болов уу гээд хоёр гурав алхтал араас нь тулж ирснээ түүнийг тэврэн авав. Оюунчимэг ичсэндээ гарыг нь хоёр тийш болгоод түүний тэврэлтээс мултарч гараад Чи.. чи яаж байна аа гээд ээрч мунгинахад – Уучлаарай хонгор минь. Чамд хайртай ч би хэлж зүрхлэдэггүй юм аа. – Ммм тэглээ ч гэсэн хайртай юм бол хэлж болно шдээ – Тийм дээ. Үнэхээр уучлаарай гэснээ түүний уруул дээр зөөлөн үнсэж орхив. Оюунчимэг эргэн тойрон харснаа –
Хүмүүс харж байна шдээ гээд ичингүйрэн доош харав. Сэлэнгэ орчноо тойруулж харснаа хүнгүй байгааг мэдээд түүнийг тэвэрч байрны хана налан зогсоод учир зүггүй үнсэж энхрийлэв. Гэнэтийн дайралтанд орсон ч Оюунчимэг үг дуугарсангүй хариу үнсэлцэн удаан зогслоо. – Заза одоо орьё доо. Чи эртхэн харьж амраарай. Түр баяртай гээд орчихов. Цахилгаан шатанд ороод уруул амаа арчсанаа “Уг нь их даруухан эр юм. Даанч ичимхий бололтой дог оо. Нас ойролцоо юм байна гайгүй биз. Энэ дүүгээ анхааръя даа. Хүрлээ гээд л гүйгээд байдаг болчихлоо. Цаадах нь ч гэсэн гэрээс бараг салахаа байх нь. Таньдаг хүн таарвал юу гэх бол доо.,, гэж бодсоор гэртээ орж иртэл Хүрлээ цаана нь сууж харагдав. Оюунчимэг гутал хувцасаа тайлаад тавчик углан гал тогооны өрөөнд орж дүүдээ – Энэ Хүрлээ юу хийж яваа юм. Чи ер нь юу л хийгээд байна даа дүү минь гэж зөөлөн хэлэхэд Оюунцэцэг эгч рүүгээ харснаа –
Та ч бас нэг хар юм дагаад байгаа биз дээ. Намайг анзаараагүй гэж бодож байна уу. – Бид хоёр ч яахав нас ойролцоо. Харин та хоёр чинь хол зөрүүтэй шдээ. Миний дүү энэ хүнээс холдвол дээргүй юу гэж чангахан хэлж орхив. Том өрөөнд зурагт харж суусан Хүрлээ үүнийг сонссонгүй. Оюунцэцэг – Хайр сэтгэлд нас хамаагүй сэтгэл чухал байдаг юм эгч ээ. Би Хүрлээд сайн. Тэр ч надад хайртай. Бидний явдалд битгий л саад болоорой доо эгч минь. Тэгээд ч би нас биед хүрч яваа хүн. Хэнтэй учрах нь миний л эрх байх шүү гэж хэлэв. Эгч дүү хоёр тэгсгээд болив.

Оюунцэцэг хоол аягалж ширээн дээр тавиад – Хүрлээ нааш ир хоолоо ид гэж дуудав. Хүрлээ ч орж ирээд ширээнд сууж гурвуулаа хамт хооллов. – Маргааш би оройтох байх шүү эгч ээ. Энэ хүн намайг ээжтэйгээ танилцуулна гэсэн. Би ч зөвшөөрсөн байгаа гэж Оюунцэцэг хэлэхэд Оюунчимэг – Чи чинь дөнгөж 2 р курс шдээ. Хүүхэд шуухадтай болж нэр нүүрээ барав даа. Сургуулиа төгсөж чадахгүй гэдсээ чирэв гэхэд Хүрлээ –
Би мэдэж байгаа. Тэгээд ч бид хоёр сургууль төгссөний дараа хүүхэдтэй болно гэж тохиролцсон гэж хэлэв. – Чи дүүгийн маань толгойг эргүүлж дөнгөө юу. За яахав би биш байлаа гэхэд аав ээж яахыг харж л байя гэж Оюунчимэг хэлээд босоод явчихав. – Та ч гэсэн 4 р курсын оюутан биз дээ. Адилхан юм байж дүүгээ юунд ингэтлээ ад үзээв гэж Оюунцэцэг хойноос нь чанга хэлээд хоцров. – Зүгээр ээ хайр аа хоёулаа суухдаа л сууна. Эгчийг би аргална аа гэж Хүрлээд хандан хэлээд чи минь одоо харих уу даа. Эгчтэй ярих зүйл зөндөө байна. Маргааш товлосон цагтаа уулзья гээд Хүрлээг үнслээ. Үргэлжлэл бий …..